Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо. Сургалтын нээлтэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хошууч Т.Амартогтох, Отгонтэнгэр их сургуулийн доктор, профессор, гавьяат багш Б.Галиндэв, Соёлын гавьяат багш, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч Ж.Цогтсугар, Цэргийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцсон юм. ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, профессор бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу Монгол орон хүн төрөлхтөний өлгий нутаг, Гавьяат багш Б.Галиндэв Орчин үеийн эх оронч үзэл, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч Ж.Цогтсугар Оюун тархины нууц, эх оронч үзэл, Хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор бэлтгэл хурандаа С.Юндэн Цэргийн алба ба эрүүл мэнд сэдвээр тус тус лекц уншсан юм. Энэ удаагийн сургалт, лекцээр дамжуулан сурагчдад цэрэг эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцаххэлтэс
Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн, ААН-ийн газрыг нийслэл эргүүлэн авна
2019-06-13 09:40:29 Нийтлэгдсэн: НийгэмУлсын их хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны зургаадугаар сард Туул гол бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгахтай холбогдсон тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудал, газрын зөвшөөрөлгүй болон зөшөөрөлтэй ч гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчиж барилга барьсан зэрэг хэд хэдэн асуудлуудыг судлан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, албаныханд өгсөн. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс тус тогтоолын хэрэгжилт болоод Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь ажиллав. Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 ААН өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зорилгоор эргээд хэн нэгэнд олгохгүйн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр болсон байгаа. Учир нь төсвийн хөрөнгөөр хувийн эзэмшилд хөрөнгө оруулах боломжгүй. Цаашдаа хийх ажлынхаа ТЭЗҮ дээр үндэслэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингээгүйгээс эргээд ажлууд гацах явдал гарч байгаа. Энэ жил газруудыг эргээд төр мэдэлдээ авч, арчлалт хамгаалалт зэрэг дээр иргэн ААН, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана. Бид хууль зөрчсөн газруудыг цуцлахыг нь цуцлаад явж байна. Эргээд бүгдээрээ шүүхэд хандаж, тохижилт хийх, ажил хийх хугацааг алдагдуулж байна хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ханган ажиллах хэрэгтэй. Усны тухай хууль энэ сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн дагуу цуцлах ёстой газруудаа цуцалж, эмх цэгцэнд оруулах хэрэгтэй. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэй тэмцэлдэх гээгүй. Харин байгаль орчныг бохирдуулж, хариуцлагагүй хандаж, дур зоргоороо хашаа хатгаж замбараагүй байдлыг үүсгэж болохгүй. Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллах нь чухал байна. Шүүх дээр ялагдсан шалтгаан болон хэн гэдэг шүүгч дээрээс буцаад байгаа талаарх мэдээллийг нийслэлийнхэн Өргөдлийн байнгын хороонд энэ долоо хоногт гаргаж өг. Бид цааш нь холбогдох байгууллагуудаар шалгуулах болно. Үүний цаана авилгын асуудал ч байж болзошгүй байна хэмээв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 онд 1000 гаруй газрыг чөлөөлүүлэх талаар нийслэлд хандаж саналаа өгсөн байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа зарим газруудын эрхийг 2018 онд цуцалсан боловч тухайн газрыг эзэмшигч ААН, иргэн нь шүүхэд хандаад шүүхийн шатандаа явж байгаа аж. Тиймээс хотын зүгээс ямар нэгэн тохижилт хийх, нөхөн сэргээлт хийлгүүлж болохгүй нөхцөл үүсээд байгаа гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байв.
Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллав
2019-06-12 11:35:53 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Бүртгэлийн газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өглөө. Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр цэгийг ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Хүүхэд хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах байрны асуудлыг Нарантуул олон улсын худалдааны төв хариуцах бөгөөд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, Нарантуул худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд эрсдлийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд холбон зуучлах, сургууль завсардсан хүүхдүүдийг суралцах боломжоор хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хамгааллын үйлчилгээ авсан хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, асран хамгаалах талаар мэдлэг, мэдэээлэл олгохын зэрэгцээ ажлын байранд зуучлах гэх мэт цогц үйлчилгээг үзүүлэх талаар харилцан санал солилцов. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран улирал тутамд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа болон хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч, сургууль завсардсан хүүхдүүдийг илрүүлэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх Илрүүлэлт нэгдсэн арга хэмжээг 2018 оноос хойш улирал тутамд зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр улиралд Нарантуул олон улсын худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байсан 10 хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн хяналт тавин ажиллаж байна.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэв
2019-06-12 09:43:03 Нийтлэгдсэн: НийгэмНОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмай хороотой хамтран дүүргийн орон сууцны хорооллуудад гарч байгаа хог, хогийн суваг, хогийн цэгийн гал түймрийн дуудлагын тоог бууруулах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд он гарсаар гарсан гал түймрийн 40 гаруй хувийг хог, хогийн суваг, хогийн цэгийн гал түймэр эзэлж байна. Тиймээс сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад Галын аюулгүй байдлын тухай хууль-аар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, иргэний хүлээх үүрэг, гал түймэр гарч байгаа шалтгаан нөхцөл, барилга байгууламжийн аюулгүй байдал, байгууллагын гамшгийн эрсдэлийн тухай ойлголт болон анхны тусламж сэдвээр сургалт зохион байгуулж, онолын мэдлэг олголоо. Мөн онолын мэдлэгээ бататгах зорилгоор гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан тус сургалтад 100 гаруй хүн хамрагдсан юмгэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй