ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд “Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна
2019-06-11 08:52:40 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван, Монгол Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар, Гавьяат багш Б.Галиндэв нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Монгол Цэргийн нэгдсэн холбоо ТББ-тай хамтран зургаадугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд Ерөнхий боловсролын ахлах ангийн хөвгүүдийн дунд Эх оронч хөвгүүд сэдэвт лекц сургалтыг зохион байгуулах гэж байна. Мөн энэхүү сургалтыг нийслэл хотын есөн дүүргийн Боловсролын газартай хамтран бүсчилсэн хэлбэрээр цаашид зохион байгуулна гэв. Энэхүү арга хэмжээний зорилго нь өсвөр насны хөвгүүдэд монгол эр хүний түүхэн гавьяа, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах чадвартай болгохын зэрэгцээ зааж номлох, онолдох, шүүмжлэхээс татгалзаж, үлгэрлэн дагуулах хандлагыг суулгах, өрхийн тэргүүний үүрэг хариуцлага хийгээд архины далд хор хөнөөлийг ухамсарлуулах, ирээдүйн иргэдийг ёс суртахуунтай, зөв төлөвшилтэй иргэн болгож хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран лекц сургалт зохион байгуулж байгаа гэдгээ Гавьяат багш Б.Галиндэв хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцаххэлтэс
Мансууруулах бодис хадгалсан этгээдүүдэд нэг жил хорих ял оноожээ
2019-06-10 10:04:35 Нийтлэгдсэн: НийгэмЦагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М гэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Морфин бодисын агууламж бүхий 3 ширхэг шилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэх хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч М-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Автотээврийн хяналтын улсын байцаагч нар автобусны зогсоолуудад ажиллаж байна
2019-06-10 09:50:10 Нийтлэгдсэн: НийгэмНийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад суудлын автомашинууд саад учруулснаас автобус, троллейбус зогсоолдоо бүрэн орж зогсох болон иргэд зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Иймд зорчигчдын ая тухтай зорчих /бууж, суух/ нөхцөлийг хангуулах зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх автобусны зогсоолуудад ажиллаж байна. Үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусыг буудлын эхэнд шахаж зогсоолгох, хөдөлгөөнд нь саад учруулсан тээврийн хэрэгслүүдийг фото зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх зэргээр нийтийн тээврийн техникийн болон үйлчилгээний байдалд тавих хяналтыг эрчимжүүлж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 14.8.в заалтад чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн ооронд хүн буулгах, суулгахын тулд үр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно гэж заасан байдаг тул жолооч та бүхэн дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уугэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.
БЗД-ийн зургаан хорооны иргэдэд АШУҮИС-ийн эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлэхээр боллоо
2019-06-10 09:47:54 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар энэ сарын 05-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ хүрээнд тус дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээтэй танилцсан бөгөөд иргэд үйлчлүүлэгчидтэй уулзаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх санал хүсэлтийг нь сонсон хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. НЗДТГ-ын ЯВУУЛЫН БАЙРАНД болсон энэхүү уулзалтаар тус дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, АШУҮИС-ийн эмнэлгийн дарга Х.Алтайсайхан нартай хийсэн уулзалтын үеэр тус дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 дугаар хорооны 71.000 гаруй иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг /дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр/ үзүүлэхээр зөвшилцсөн байна. АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд ойролцоо байршилд орших Баянзүрх дүүргийн эдгээр зургаан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхээр боллоо. Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээг ирэх наймдугаар сарын 01-нээс, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 01-нээс, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэжээ. Дашрамд дурдахад Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн удирдлагууд энэхүү уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр барих эмнэлгийн барилгын газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй