С.Амарсайхан: “Улаанбаатар хотын банк”-ны мэдлийн газруудыг цуцална
2019-06-11 10:57:25 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөрөнгийн бирж-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй Улаанбаатар капитал ББСБ компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа. Үүнтэй холбогдуулан түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа. -Хөрөнгийн бирж-ийн урд талд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Энэ талаар тодруулахгүй юу? -Газрын эрхийг цуцлах, хүчингүй болгох асуудал эхнээсээ шийдэгдээд явж байна. Шууд аж ахуй нэгж иргэдээ буруутгах хэцүү. Анхнаас нь олгоогүй бол ийм асуудал аль аль талдаа үүсэхгүй байх байсан. Аж ахуй нэгж, иргэдээ буруутгахгүй байя гэхээр Хөрөнгийн бирж-ийн өмнөх автомашин явдаг замыг л эзэмшлээр олгоод өгчихсөн байна шүү дээ. Ийм асуудлыг цаашид хүлээн зөвшөөрөөд явах ямар ч боломж байхгүй. Автомашин явдаг замыг өмчлөөд, хувьчлаад авчихдаг асуудал хаана ч байж болохгүй. Тийм учраас Улаанбаатар хотын банк ХХК-ийн эзэмших эрхийг нь цуцалж байна. Цаашид өөр олон асуудал байна. -Мөн Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнг тусгай хэрэгцээнд авах асуудал яригдаад байна? -Төв талбайнхаа хажууд, төв цэцэрлэгт хүрээлэн дотроо эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ус, ариун цэврийн өрөө байхгүй, тог цахилгаан ч үгүй байгууламжид яндан гаргачихаад гал түлээд сууж байдаг асуудал байж болохгүй учраас энэ асуудлыг цэгцэлж байгаа. Мөн орон сууцны дундах газрууд байна. Барилга барих боломжтой гэж байгаа боловч тухайн орчинд иргэд, оршин суугчдын эрх зөрчигдсөн орон сууцны дунд ногоон байгууламж, хүүхдийн талбай үгүй болсон асуудал байгаа учраас зохион байгуулалтын ажлыг хийж аль болох эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах олон асуудал байна. -Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ихэнхийг Сахал хочит Эрдэнэбат эзэмшдэг гэх юм. Үүнийг судалсан уу? -Улаанбаатар хотын банк-ны мэдэлд Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын арын талбай гээд олон газар олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгоод Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглана. Өөр олон судалгаа хийж, аль болох аж ахуй нэгжүүдийн хувийн эрх ашгийг хөндөхгүй байх зарчим баримтлана. Гэвч эрхийг нь цуцлахаас өөр арга байхгүй. Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд байгаа олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүд, гудамж талбайг бүртгэлжүүлэн тоолж Нийслэлийн тусгай хэрэгцээнд авах ажлыг эхлүүлээд газрын алба зохион байгуулаад явж байна. -Номин холдинг компанийн газрын маргааныг хэрхэн шийдвэрлэсэн бэ? -Номин холдинг компанийн газар эзэмших эрхийг захирамж гарган цуцалсан. Г.Сүрэн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 100 хоногийн хугацаанд нийслэл хотод ямар ямар томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, ямар бодлогын шинжтэй өөрчлөлтүүд хийгдсэнийг тоймлон хүргэж байна. Хотын Захирагч С.Амарсайхан хотын хөгжлийн бодлогыг Х.О.Т гэсэн томъёогоор илэрхийлж, Х буюу Хүн төвтэй хот, О буюу Орчин төвтэй шийдэл, Т буюу Төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн бүрэн зураглалаар ажлуудаа төлөвлөн хийж байгаа билээ. ХҮН ТӨВТЭЙ ХОТ БОДЛОГЫН ХҮРЭЭНД: НЗДТГ-ын Явуулын байр, Хотын дарга сонсож байна шууд утас ажиллуулж эхэллээ Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шуурхай хүлээн авах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Явуулын байр ажилуулж эхэлллээ. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн агентлагуудын албан тушаалтнууд Явуулын байр-нд тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь судалж шийдвэрлэх боломжтойг нь шийдэхээс гадна хотын захиргаанд оршин суугчдаас хамгийн түгээмэл ханддаг асуудлуудаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Төрийн үйлчилгээг иргэний үнэмлэхгүй, хурууны хээгээр авдаг болов Төрийн үйлчилгээ операторын горимд шилжиж, иргэний үнэмлэх шаардахгүй, хурууны хээгээр авдаг болсны зэрэгцээ иргэд тээврийн хэрэгслийн татвар болон бусад төлбөр тооцоог пос машинаар төлөх боломж нээгдэв. Тухайлбал, Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, цахим хуудсаар цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөр, торгуулиа бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээг ашиглан иргэд төлбөр тооцоогоо хийж байна. 2019 оны эхний зургаан сарын байдлаар 14 942 иргэн онлайнаар төлбөрөө төлж, 1 201 596 106 төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байна. Улаанбаатар хотод анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгууллаа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгууллаа. Дадлага сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж буй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлийн чичирхийлэл нэмэгдэх болсон тул болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх бэлтгэл хангах сургалт дадлага болсноороо чухал ач холбогдолтой юм. Нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй болголоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэг болгосны дагуу тендерийн нээлтийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоотой, ил тод зохион байгуулах ажлыг 2019 оны тавдугаар сараас эхлэн 7 хоног бүрийн баасан гарагт зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд тавдугаар сарын 10, 17, 24, 31-ний өдрүүдэд нийт 6 байгууллагын 9 төсөл, арга хэмжээний тендерийн нээлтийг тендерт оролцогчид болон иргэд, олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулав. Тендертэй холбоотой хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгосноор Үнэлгээний хорооны гишүүдэд гаднаас нөлөөлөх нөлөөлөл багаслаа. Хотын төсвийн орлого, зарлагыг иргэдэд нээлттэй шилэн болгов Дэлхийн банк, Швейцарийн Хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Иргэдийн төсөв 2019 эмхтгэлийг хэвлүүллээ. Улаанбаатар хотын түүхэнд анх удаа иргэддээ төсвийн орлого, зарлагын мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр ил тод нээлттэй хүргэж байгаа нь энэ юм. Ингэснээр иргэд нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэр, гарч буй урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, гадаад дотоодын зээл тусламжийн тухай мэдээллийг иргэд олж авахаас гадна ямар төрлийн хөрөнгө оруулалтыг хаана хийх, хэрхэн үр ашигтай зарцуулах тухай санал санаачилга гаргах, эргээд төсөвт хяналт тавих боломж нь бүрдэнэ гэдгийг хотын Захирагч эмхтгэлийг танилцуулах үеэрээ онцолсон. Эрүүл иргэн, Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал аян хэрэгжиж байна Нийслэлийн Засаг Даргын 2019 оны А/320 дугаар захирамжаар ЭРҮҮЛ ИРГЭН аянйг Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас ирэх аравдугаар сарын 15 хүртэл хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр хийж байна. Мөн ХҮҮХДИЙН ЭРХ, ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ аяныг эхлүүлж, сургуулийн орчин дахь эрсдэлийн үнэлгээг хийж байна. ОРЧИН ТӨВТЭЙ ХОТ БОДЛОГЫН ХҮРЭЭНД: Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг нийслэлд буцаан авлаа Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газар олон жил хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хуулийн дагуу зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамжийн дагуу цуцалж, нийслэлийн мэдэлд буцаан авлаа. Улмаар талбайн урд хэсгийг олон нийт, мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор тохижууулах тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зарлаад байна. Цаашид нийтийн эзэмшлийн гудамж талбайтай холбоотой хууль бус газар олголтуудыг судалж, нийслэлд буцаан авч, иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэхээр хуулийн хүрээнд ажиллаж байна. Эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй ирээдүйн иргэдийг бэлтгэхэд анхаарч байна Хүүхэд, залуучууд, иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжил төлөвшил олгоход нөлөөлөхүйц Мөсөн спортын ордон байгуулах төслийг эхлүүлж, 2020 онд ашиглалтад оруулахаад ажиллаж байна. Мөн дүүрэг бүрт олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах ажил эхэллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын Цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган хүний болон дугуйн замыг стандартын дагуу барих, хотын захын дүүргүүдэд иргэд амарч зугаалах талбай гаргаж тохижуулах ажлуудыг эрчимжүүлээд байна. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу дугуйн болон явган хүний зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажил эхэлсний зэрэгцээ ХХЕГ-ын баруун талын 1.8 га газар тэргүүтэй таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлш борлуулах эхний 10 цэгийг нээлээ 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийг нийслэл хариуцан, хяналт тавьж ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлш нөөцлөх ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн таван байршилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сайжруулсан түлш нөөцлөх зориулалт бүхий тус бүр нь 1000 тонноос доошгүй багтаамжтай 5 агуулах барих ажил хийгдэж байна. Мөн Улаанбаатар хотын 10 цэгт сайжруулсан түлш борлуулах цэг нээв. Хашаа байшингаа Ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-д тооцуулан газраа Нийслэлийн газрын санд өгсөн иргэдийн 106 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулах ажлыг Тавантолгой түлш ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Түгжрэл бууруулж, иргэдийн цагийг хэмнэх Экспресс автобус үйлчилгээнд явж эхлэв Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай хотын Захирагчийн албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд хэд хэдэн томоохон шинэчлэл хийлээ. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гурван чиглэлд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлснээс гадна Экспресс автобус үйлчилгээнд явуулж эхэлснээр иргэдийн цагийг 10-15 минутаар хэмнэхээс гадна замын түгжрэлийг тодорхой хувиар бууруулах боломж нээгдэв. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс парк шинэчлэл хийх болон эдийн засаг, байгаль орчинд ээлтэй шинэ төрлийн нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлуудыг эхлүүлээд байна. Хайс хашаа нэгдсэн арга хэмжээний хүрээнд 100 гаруй хайс хашааг татуулав Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы А/322 тоот захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Энэ хугацаанд явган хүний зорчих хэсгийн зам талбай хаасан 100 гаруй хайс хашааг татуулснаар иргэд зорчиход чөлөөтэй нийтийн эзэмшлийн зам талбай, гарц орцыг нэмэгдүүллээ. Сургууль, цэцэрлэгийн орчинд байдаг, явган хүний зам хааж, авто зам руу түрж орсон хашаа, хайсуудыг татуулж, хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн ажлууд үргэлжилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээв Олон улсын стандартад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээлээ. 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус төв нь дотроо хэвтэн эмчлүүлэх, бүх төрлийн усан эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ гээд олон төрлийн сэргээн засах эмчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн 180 гаруй мэргэжлийн эмч, ажилтантай анхны жишиг хөгжлийн төв болж байгаагаараа онцлогтой. Тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн газрын харьяаллын асуудал нь хэдэн жил шийдэгдэхгүй явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан хариуцсан агентлагийнх нь мэдэлд шийдэж өгөхөөр болов. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчиход ээлтэй орц, гарцуудыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Найрамдал зусланд хууль бусаар газар эзэмшиж буй зарим ААН-ийн газрын зөвшөөрлийг цуцлав Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад албаны төлөөлөл Найрамдал зуслангийн орчимд үүсээд буй газар олголтын асуудлаар газар дээр ажиллан холбогдох шийдвэр гаргалаа. НИТХ-ын 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г Найрамдал цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байгаа аж. Хотын Захирагч нөхцөл байдалтай биечлэн танилцаж, хууль бусаар газар эзэмшдэг, барилга, байгууламж бариагүй байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцалсан юм. Хуулийн дагуу өдгөө дээрх аж ахуйн нэгжүүдэд сонсгох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд удахгүй захирамжууд албажин гарах юм. ТӨЛӨВЛӨЛТ ТӨВТЭЙ ХОТ БОДЛОГЫН ХҮРЭЭНД: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцыг салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоотой боловсруулан хэлэлцүүлж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа, Концепц, Ерөнхий төлөвлөгөө гэсэн гэсэн үндсэн гурван үе шаттай хийхээр төлөвлөж ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол Улаанбаатар хотын амин сүнс учраас маш нухацтай хандаж, нарийн судалгаа тооцоотой эргээд гарах үр дүнтэй ажлууд хийгдэх ёстойг хотын Захирагч С.Амарсайхан удаа дараагийн хурлаар сануулж буй. Хотын Захирагчийн хувьд нэн тэргүүнд Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалтаар харуулахаар зорин ажиллаж байна. Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газар байгуулав Улаанбаатар хот сүүлийн 30-аад жил нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, стандартгүй явж ирсний уршгаар өдгөө бид агаар, орчны бохирдолд нэрвэгдэж, авто замын түгжрэлд бухимдсаар байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн аваад, хотын зарим бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсний нэг нь Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрыг байгуулсан явдал юм. Энэ нь нийслэл хотын стандартыг боловсруулан батлуулж, аливаа тохижилт үйлчилгээ, бүтээн байгуулалтыг хийхдээ төр, хувийн хэвшлийн аль нь ч бай, нэгдсэн нэг стандарын дагуу, ард иргэдэд эрүүл, аюулгүй, ээлтэй байхаар төлөвлөж хийдэг болгох зорилго агуулж буй. Шугам доторлогооны шинэ технологийг Монголд нутагшуулж байна Ус сувгийн удирдах газрынхан Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээний цэвэр усны шугам доторлогооны шинэ технологийг нутагшуулж байгаа бөгөөд Сөүлийн гудамжны цэвэр усны шугамын шинэчлэлийг дуусгаж, өдгөө Чингүнжавын гудамжны төвлөрсөн шугам руу ороод байна. Монголд төдийгүй Азид дээгүүр ордог энэхүү технологийг нэвтрүүлснээр нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдлыг хангахад том түлхэц болох юм. Мөн Улаанбаатар хотын ундны усны олборлолт, түгээлт, хяналтын нэгдсэн удирдлагын шинэ системийг нэвтрүүлэн шинэ шатанд гаргаж байна. 768 айлын Орлогод нийцсэн орон сууцны хотхон барих ажлыг эхлүүллээ Агаар орчны бохирдлыг бууруулах, бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны 2000 айлын Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болов. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын 5 га газарт Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх-ээр баталсны дагуу 1100 айлын орон сууцны төсөл хэрэгжиж, 220 айлын орон сууцыг нь энэ онд ашиглалтад оруулна. Ингэснээр иргэд орон сууц түрээслээд, дараа нь түрээсэлсэн орон сууцаа өмчлөх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн Бага, дунд орлоготой иргэдийг Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороололд Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжийн 768 айлын орлогод нийцсэн орон сууцны хотхон барих ажлыг эхлүүллээ. Налайхын шинэ замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна Олон жилийн турш яригдсан ч ажил хэрэг болохгүй удсан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлыг эхлүүллээ. Бүтээн байгуулалтын явцтай ойр ойрхон танилцаж, замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Замын ажил төлөвлөсөн графикийн дагуу амжилттай явж байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор тоосжилт ихээр үүсэж, хажуугийн замаар зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс усалгааны машин нэмэлтээр гаргуулж, мөн тоос дарагч тусгай бодис ашиглаж эхлээд байна. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц-ыг бүтээн байгуулалтын ажлыг арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан шаргуу ажиллаж байна.
УИХ-ын гишүүн , УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б. Саранчимэг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах , байгалийн ургамлын генобанк хадгалах барилга барих санал гаргаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлснээр Монгол Улсын эдийн засаг, ниймийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд дэмжигдэн батлууллаа. Ингэснээр Баянзүрх дүүрэгт байршилтай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил зогсонги байдлаас гарч сэргэх боломж бүрдэж байгаа юм. УИХ-ын гишүүн Б. Саранчимэг үндсэн чиглэлд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг сэргээх гэсэн заалт бий. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээд чуулганы хуралдаанд оруулж ирсэн. Энэ цэцэрлэгийн өнгө төрх хэцүү байдалтай байгаа. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд манай улс 1970 оноос хөрөнгө оруулалт хийж, 350 гаруй ховор ургамал тариалж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цэцэрлэг болгосон. Одоо 20 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа ч газар дээрээ 7-8 хүн ямар ч багаж, тоног төхөөрөмжгүй ажиллаж, цэцэрлэг рүү орох гарц ч үгүй байна. Иймд төр зайлшгүй анхааралдаа авах шаардлагатай болсон. Бүтэц төдийгүй шинэчлэл хийж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлбэл Баянзүрх дүүргийн иргэдийн очдог цэцэрлэгт хүрээлэн болох юм. 2020 онд илүү их анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэж байна гэсэн юм. Тус хүрээлэн дэх 50 гаруй овгийн 141 төрөл бүхий 300 гаруй ховор ургамлыг хамгаалж эрдэм шинжилгээ, сургалт танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг тодотгосон. Түүнчлэн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий соёл амралтын хүрээлэн болох юм. Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн хоцрогдол, бүтцийн болон төсвийн хангалтгүй байдал зэрэг олон асуудал тулгамдаж байгааг хэлж байгаа юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх , ногоон бүс болгоход БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг анхаарал тавьж хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нийт 39 га газартай байсан ч 2013 онд 17 га-г нь ногоон байгууламжийн хамт бусдын эзэмшилд алджээ. Тус цэцэрлэгт Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах хуулийн хавсралтад багтдаг 70 гаруй зүйлийн ургамал, 20-оод төрлийн мод, сөөг ургаж байгаа аж. Дашрамд дурдахад, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд харьяатай , эрдэм шинжилгээ сургалт , гэгээрэл үйлчилгээ явуулах үүрэгтэй. Харин олон улсад үндэсний ургамал, байгаль хамгааллын онцгой обьектод тооцогддог юм байна.
Экспорт Олон улсын Худалдааны төв, ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Канад Улсад суугаа ЭСЯ Хөдөө аж ахуйн бирж, хамтран Монголын өв соёлын өдрүүд 2019 соёл уламжлалаа сурталчлах, Монголд үйлдвэрлэв Монголын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг танилцуулах үйл ажиллагааг 4 сарын 23-наас 5 сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. Арга хэмжээ АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн 189 орны төлөөлөл байрлах төв цэг буюу Дэлхийн банкны үндсэн цогцолбор, Канад улсын Оттова, Торонто хотноо зохион байгуулагдсан. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсаас АНУ-ын зах зээлд экспортлох зорилготой гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулснаас гадна аж ахуй нэгжүүд америкийн хэрэглэгчдийн хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар судалж, АНУ, Канадын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтэцтэй танилцсан юм. Монголын үйлдвэрлэгчиддээ олон улсын зах зээлд гарах гарцыг нээж өгөх, гадаадын зах зээлд нэвтрэхдээ олон улсын стандарт, хууль журмын хүрээнд амжилттай нэвтрэхэд нь туслах зорилготойгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээг дэмжиж ажилласан ХХААХҮ-ийн сайдад өнөөдөр \2019.06.10\ үйлдвэрлэгчид талархал илэрхийлж өөрсдийн амжилт, үр дүнгээ танилцууллаа. Үзэсгэлэн худалдааны үеэр 10 гаруй аж ахуйн нэгж нийт 27000 долларын борлуулалт хийсэн бөгөөд үйлдвэрлэгчид шууд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулснаар цаашид бүтээгдэхүүний сайжруулалт дээр ихээхэн туршлага хуримтлуулж чадсан байна. Мөн цөөнгүй аж ахуй нэгжүүд Хойд Америкийн зах зээл дээр цаашид хамтран ажиллах тал дээр санал авсанаа салбарын сайдад хэллээ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Экологийн цэвэр бүтээгдэхүүн бүхий үндэсний дахин давтагдашгүй үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд брэнд болгох их үйлсэд хамтдаа зүтгэж байгаа үндэсний үйлдвэрлэгчиддээ баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсээд Дэлхийн банкнаас ирүүлсэн батламжийг гардууллаа.
“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт боллоо
2019-06-11 09:07:27 Нийтлэгдсэн: НийгэмЭрүүл хүнс Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт өчигдөр /2019.06.10/ боллоо. Энэхүү уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Европын холбооны ТРАМ төсөл хамтран зохион байгуулсан юм. Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыгХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж үг хэлсэн юм. ТэрбээрХүн амын хүнсний аюулгүй байдал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд Төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой. Монгол Улсын хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогын асуудал нь Засгийн газрын анхаарлын төвд байгаа гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.Хүнсний аюулгүй байдлыг хангаж Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсынхүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломж бүрдэх юм. Мөн хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400ккалхүргэх, хүнснээс авах шим тэжээллэг чанарыг норм хэмжээнд хадгалах, хоол хүнсээр дамжих өвчнийдэгдэлтийгтогтвортой бууруулах, хүнсний салбарын нийт стандартын 50-иасдоошгүй хувийг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартынтөвшиндхүргэх, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг авчирна гэж үзэж байна. Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 онд баталсан Хүнсний ногоо, Жимс жимсгэнэ, 2018 онд баталсан Малын эрүүл мэнд, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлнэ гэв. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр, мөн тус хөтөлбөрийн хүрээнд 2019-2023 онд хамтран хэрэгжүүлэх төслүүдийгтанилцуулсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй