Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллалаа
2019-06-10 09:27:29 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. Эхлээд Багануур хувьцаат компанийн удирдлагууд, ажилчидтай уулзав. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн гурван жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ Багануур ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна гэдгээ Ерөнхий сайдад уламжиллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Бид өнөөдөр танай уурхайд ажиллаж байгаа нь өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс базааж бэлтгэх ёстойг сануулж байгаа хэрэг. Багануурын уурхай лицензийн асуудлыг Д.Сумъяабазар сайд шийдэж өгөөрэй гэв. Мөн сахилга бат, дэг журам тогтоож, үрэлгэн зардлаа танаж, үр дүнтэй үйл ажиллагаагаа дээшлүүлж ажиллах ёстойг анхааруулсан юм. Дараагаар нь Ерөнхий сайд болон бусад албаны удирдлагууд Багануур ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав. Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд тус дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүргийн талаарх товч танилцуулга мэдээллийг хийсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад хандан Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүслээ. Мөн Төсвийн үргүй зардал гаргахгүй, шаардлагагүй зүйлд хөрөнгө, мөнгө зарахгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг үнэ цэнтэй зарцуулдаг байх ёстой. Төрийн албан хаагчийн нэрийг барьж элдэв ёс зүйгүй үйлдэл гаргадаг байдал их болсон энэ үед дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлч, ёс суртахуунтай байж иргэдээ дээдлэн ажиллаарай. Төрийн алба бол бүхэлдээ үйлчилгээний байгууллага шүү гэдгийг онцолж хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүх төрийн албан хаагчид шат шатандаа хариуцсан дүүрэг, хороондоо очиж, иргэндээ хүрч үйлчилж ажиллах шаардлагатай байна. Өрөөндөө суугаад, бичиг цаас бие биен рүүгээ шидээд улс орон, нийслэл дүүргийн ажил, амьдралд ахиц гарахгүй. Бидний төлөвлөн боловсруулж гаргасан ажлууд амьдрал дээр ямар шатанд хэрэгжиж байгааг нөхцөл байдал дээр нь үзэж танилцах, ам ажил хоёрын зөрүүг арилгахыг хүсье. Төрийн албан хаагчид та бүхэн бол төр, иргэн хоёрыг холбосон гүүр гэдгээ санаж хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажиллаарай хэмээлээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас дүүргийн төрийн албан хаагчид зарим зүйлийг асууж, тодруулан нээлттэй санал, сэтгэгдлээ хэлсэн юм. Үүний дараагаар Ерөнхий сайд албаны хүмүүсийн хамтаар тус дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, 139 дүгээр Цэцэрлэг болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хүрээнд шийдвэрлэж өгөхөөр болсон бол сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээ, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх чиглэлд анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ. Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс одоо дүүргийн иргэдтэй Соёлын ордонд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Багануур дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ Нийслэл иргэд рүүгээ, оршин суугчид руугаа, хүнрүүгээ чиглэсэнажлыг эрчимжүүлэхийг зорьж байна. Бид өнөөдрийг хүртэл дэд бүтэц, байшин барилга, зам гүүр барих ажил анхаараад, хүн рүүгээ чиглэсэн ажилд тэр бүр бага анхаарч ирсэн,цаашдаа бид иргэд рүүгээ чиглэсэн, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх ажилд анхааран ажиллаж байна. Багануур дүүрэгт бид өнөөдөр ирж ажиллаад Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж шийдэхээр болсон төдийгүй шинэ Соёлын төв барих ажлыг эхлүүлэх, Үйлдвэр технологийн коллеж байгуулах ажлыг судалж хэрэгжүүлэхээр болсныг та бүхэнд дуулгахад таатай байна хэмээсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Шударга ёсыг тогтооход төрийн албан хаагчдын оролцоо чухал”
2019-06-10 09:23:41 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад хандан Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүслээ. Мөн Төрийн албан хаагчийн нэрийг барьж элдэв ёс зүйгүй үйлдэл гаргадаг байдал их болсон энэ үед дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлч, ёс суртахуунтай байж иргэдээ дээдлэн ажиллаарай. Шударга ёсыг тогтоогчид нь төрийн албан хаагчид бид өөрсдөө юм шүү гэдгийг онцолж хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албан хаагчид та бүхэн бол төр, иргэн хоёрыг холбосон гүүр гэдгээ санаж хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ оролцоог хангах ёстой. Иргэд оршин суугчид маань хариуцлагатай байх ёстой. Төрийн албан хаагчид бид өөрсдөө шударга хариуцлагатай ёс зүйтэй, ажлын бүтээмж өндөр, нээлттэй хурдан шуурхай ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дүүрэг хорооны засаг дарга нар тэр тусмаа төрийн албан хаагч бүрийг иргэдийнхээ дунд орж ажиллахыг уриалж байна. Ингэснээр асуудал бүрийг газар дээр нь шийдвэрлэх, төрийн алба ахицтай урагшлах болно хэмээлээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас Налайх дүүргийн төрийн албан хаагчид асуулт асууж нээлттэй ярилцав. Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулиар зочлов Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулиар зочиллоо. Тус сургууль нь 2013 онд хоёр улсын засгийн газрын санаачилгаар үүсгэн байгуулагдсан байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургууль нь олон улсын сургалтын хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэхээс гадна шинжлэх ухааны судалгааны томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, гадны улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг сургуулийн захирал доктор Н.Дорждэрэм онцоллоо. Хотын Захирагч С.Амарсайхан сургуулийн хамт олонд хандан монгол хүний авъяас чадварыг дэлхийн тавцанд гаргахад гүүр болж буй багш сурган хүмүүжүүлэгч нарт талархаж байгаагаа илэрхийлээд нийслэлийн удирдлагуудын зүгээс хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгав. МГТИС нь Германы Фрайберг болон Аахены технологийн их сургуулиудтай түншлэн ажилладаг бөгөөд германы шилдэг багш, профессорууд урт богино хугацаагаар ирж ажиллан оюутнуудад нь хичээл заадаг юм байна. Тус сургуулийн хэтийн зорилго нь Монгол ухаантай-Герман мэдлэгтэй дэлхийн түвшний инженерүүдийг эх орондоо бэлтгэх улмаар Азийн бүс нутагтаа Хэрэглээний судалгааны төв болоход оршдог юм байна. Үүний дараагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар нар Голомт цогцолбор сургууль, Хос Уянга дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцан, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр ирэх жил 960 хүүхдийн суудалтай Голомт цогцолбор сургуулийн шинэ барилгыг ирэх жилийн нийслэлийн төсвийн хүрээнд шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс Налайх дүүргийн иргэдтэй Соёлын ордонд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ Нийслэлийн удирдлагуудын зүгээс баримталж байгаа бодлого шийдлийн хүрээнд шат шатны төрийн албаны нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг ил тод түргэн шуурхай болгох тэр хүрээнд төрийн үйлчилгээг хороонд хүргэх ажлууд хийгдэж байна.Энэ жилдээ багтаад иргэд оршин суугчид хорооноосоо хурууны хээгээр төрийн үйлчилгээг авдаг болно. Мөн нийслэлийн төсвийг хянах боломжийг нээж өглөө. Иргэдийнхээ дуу хоолойг сонсох асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж өгөх үүднээс нийслэлийн засаг даргын явуулын оффис ажиллаж эхэллээ хэмээсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ. Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэт олон улсын стандартын дагуу тоноглогдсон ухаалаг зогсоолууд энэ сарын 8-аас эхлэн иргэдэд үйлчилж эхлэх юм байна. Ухаалаг утастай хүн бүхэн Google Play эсвэл Apple Store-оос UB Parking аппликейшн-ийг татаж авснаар жолооч нар сул зогсоолын мэдээллийг авч, цаг алдалгүйгээр зогсоолоор үйлчлүүлэх, мөн автомашинаа зогсоолд байх үед нь камераар хянах боломжтой аж. Ажлын өдрүүдэд өглөөний 8.00-20.00 цаг хүртэл бусад төлбөртэй зогсоолуудын адилаар 1 цаг нь 1000₮, харин орой 20.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд болон амралтын өдрүүдээр үнэ төлбөргүй үйлчлэх аж. УБ Паркинг компани технологийн тусламжтайгаар ухаалаг зогсоолын үйлчилгээг санаачилж, өөрийн хөрөнгөөр төслөө санхүүжүүлсан байна. Ухаалаг зогсоолын үйлчилгээ нэвтэрснээр зогсоолуудын ойр орчмын замын түгжрэл 30 хүртэл хувиар буурч, иргэд зогсоол хайхад зарцуулдаг цаг хугацаагаа хэмнэх юм.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг : Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох боломжтой
2019-06-06 09:35:06 Нийтлэгдсэн: НийгэмӨчигдөр буюу зургаадугаар сарын 05-нд Дэлхийн байгаль орчны өдөр тохиолоо. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас Дэлхийн байгаль орчны өдөр болон хүчирхийллийн эсрэг тэмцэгч, энх тайвныг эрхэмлэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дэлхий дээрх тав дахь том шашин болох Сикхийг үндэслэгч Гүрү Нанак Дэв жи Багичигийн мэндэлсний 550 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгах үйл ажиллагааг зохион байгуулжээ.. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, Сити дээд сургууль, Улаанбаатар Элит дунд сургуулийн оюутан, сурагчид зэрэг нийт 130 гаруй хүн оролцов. Улс орны хөгжил тэр дундаа аз жаргалтай хотыг илэрхийлэх гол зүйлийн нэг нь ногоон байгууламж юм. Үр хойчдоо тав тухтай, эрүүл орчныг үлдээхийн тулд одооноос төрийн бүхий л шатны байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагаа хоёр улсын найрамдалт харилцааны нэг илэрхийлэл болохын сацуу хүүхэд залууст байгаль орчноо хайрлаж хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох боломж олгож байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн үгэндээ онцлов. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га орчим талбайд шилмүүст, бутлаг, навчит зэрэг зургаан зүйлийн 700 гаруй модыг суулгасан юм. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа Эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ мод тарьж амралтын өдрөө өнгөрөөвөл хамгийн сайхан өгөөжтэй амралт болохоос гадна бидний хойч үе байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, өсөж өндийсөн газар орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй болж төлөвшинө. Дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байгаа энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгахаар хүүхэд, залуус олноороо ирсэн байгаад баяртай байна гээд Монгол, Энэтхэг хоёр улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг харуулсан арга хэмжээ болж буйг тэмдэглэсэн. Дашрамд тэмдэглэхэд, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 05-ны өдрийг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Энэ өдөр нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдөр юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг юм байна
Архивын 19 төрлийн лавлагааг гэрээсээ онлайнаар захиалах боломжтой
2019-06-06 09:20:37 Нийтлэгдсэн: НийгэмТөрийн үйлчилгээнийЦахим шилжилт төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийнАрхивын газрынЛавлагаа, үйлчилгээний хэлтсийнЛавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэнС.Дөлгөөнтэй ярилцлаа. -Төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл өгөөч? Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулахажлууд хийгдсэн. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eService.ulaanbaatar.mn портал нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд иргэд аж ахуй, нэгжүүд авах үйлчилгээнийхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой болсон юм. - НийслэлийнАрхивын газрынзүгээс цахим системээр хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ? -Манай байгууллагаас иргэн хуулийн этгээдэд 19 нэр төрлийн лавлагааны үйлчилгээг үзүүлж байна. eService.ulaanbaatar.mn цахим систем нэвтэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил салбаруудаас үйлчилгээ авахад үйлчилгээний төлбөрийг банкны карт уншуулан төлөх боломжтой болсон. -Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ? -Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал нь Архивын лавлгааны нэгдсэн системтэй мэдээлэл солилцож ажилладаг учраас үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын хяналтыг тавих боломжтой болсон. Мөн иргэд үйлчилгээний төлбөрийг онлайн төлбөрийн эрхтэй карт ашиглан гэрээсээ төлөх бололцоотой юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1281 үйлчилгээ үзүүлснээс НҮНТ-өөр дамжуулан үйлчилгээ авсан байна. -Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем ашиглан үйлчилгээний хүсэлт гаргагчаас зарим бичиг баримт шаардахгүй үйлчилж байгаа гэлээ энэ талаар? -Үйлчилгээ авах иргэнээс иргэний үнэмлэх шаардахгүйгээр Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс мэдээлэл авч иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж байна. -Архивын лавлагаа авахүйлчилгээгцахимаар авах хүсэлтэй иргэд юуг анхаарах шаардлагатай вэ? Иргэн, аж ахуйн нэгж eService.ulaanbaatar.mn цахим системд нэвтрэхдээ Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системд хандаж өөрийгөө цахим орчинд нотолсны дараа манай үйлчилгээг авах хүсэлтээ гаргана. Хэрхэн нэвтрэх тухай видео гарын авлага үндсэн хуудаст байдаг. Харин цахим систем ашиглах боломжгүй иргэд маань үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаж хүсэлтээ гаргаж боломжтой. Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. -Баярлалаа. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй