950 гаруй автобусанд салбарын өнгөрсөн хоёр жилийн статистик мэдээллийг байршууллаа
2019-06-03 11:09:02 Нийтлэгдсэн: НийгэмИргэдийн оролцоотой-Хөгжлийн жил, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой угтсан ажлын хүрээнд нийслэлийн Статистикийн газраас санаачлан иргэд, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, албаны тоо баримт, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийн талаарх статистикийн тоон үзүүлэлтээр инфографик мэдээлэл-ийг цувралаар бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгож байгаа билээ. Инфографик мэдээлэл-ийг нийслэлийн иргэдэд хүргэх ажлыг өргөжүүлэх, нийгмийн инновацийг хөгжүүлэх нөлөөллийн ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний 2017, 2018 оны статистикийн тоон мэдээллээр бэлтгэсэн цувралын зурагт хуудсыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээний 950 гаруй автобусанд нааж байршуулан зорчигчдод таниулах ажлыг зохион байгуулж байна. Статитик мэдээллийг амьдралд ойртуулах, хэрэглээнд нэвтрүүлэх энэхүү сурталчилгааны арга хэмжээг нийслэлийн Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, тээвэрлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллага, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгууллаа. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх инфографик мэдээллийг хэвлэлүүлж өгсөн Улаанбаатар Смарт карт ХХК-ны U-Money хэрэглэгчийн 40 гаруй төвүүдэд тус стикер хэвлэлийг байршуулж, иргэдэд таниулах ажил хийгдэж байнагэжнийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргав. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна. Үүнээс: Нэгдүгээр одон 611 Хоёрдугаар одон 8853 Нийслэлээс 3677 Хөдөө, орон нутгаас 5090 Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна. Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Сайн байцгаана уу эрхэм хүндэт эхчүүд ээ, Та бүхэнд Хүүхдийн баяр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ. Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай! Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг гэртээ ажилгүй суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог. Бусад улс оронд эхчүүд, хүн амаа өсгөх талаар ямар халамжийн бодлого явуулдаг талаар хэдэн жишээ хэлье. Одоогийн үнэлэмж бол Алдарт эхийн нэгдүгээр одонт эхэд 200 мянга, хоёрдугаар одонт эхэд 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгож байгаа нь өнөөгийн ханшаар 100 хүрэхгүй доллар юм. Бусад улстай харьцуулахад хүүхэдтэй эхэд жилд Австрали улс хамгийн их 3613 ам.доллар, Унгар 765 ам.доллар, Япон 510 ам.доллар, Польш 278 ам.доллар, Грек 135 ам.доллар олгож байна. Хөрш ОХУ хүүхэд төрүүлсэн эхэд 3 жилийн туршид тэтгэмж олгодог, эхний 5 сар цалингийн 100 хувиар тэтгэмж олгоод цаашид 40 хувиар тооцож тэтгэмжийг боддог бол манайд жирэмсний 5 сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд тэтгэмж олгдог. Тэтгэмжийн сард олгох хэмжээ 40-хөн мянган төгрөг байна. Эндээс бид эхчүүдийнхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг нь харагдах байх. Бид эхчүүдээ бодитоор үнэлэх, баярлуулах талаар нухацтай бодох цаг болсон байна. Хүүхдээ сэтгэл амар өсгөж бойжуулах хэмжээнд эхчүүдийн тэтгэмжийг аваачих талаар Засгийн газар, холбогдох яамд бодлого боловсруулах, шийдэл гаргахыг би дэмжиж ажиллах болно. Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар хүүхэд багачууд маань Ерөнхийлөгчдөө хандан хүсэл мөрөөдлөө илэрхийлж, тулгамдаж байгаа бэрхшээл, амьдрах орчин, сум орон нутаг, эх орныхоо тухай бичиж, олон мянган захидал, гар зургийг ирүүлсэн. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг харгалзан тусгаж, сайн сайхан ирээдүйг бүтээх орчин нөхцөлийг бий болгохын төлөө 2019-2020 оныг Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил болгон зарлаж, Засгийн газарт үүрэг чиглэлийг өгсөн. Цаашид ч хүүхдийн төлөөх үйл хэрэг тасралтгүй байх ёстой. Та бүхэнд эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаад тань гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын ард түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж дахин хэлье. Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай. Баярлалаа гэлээ.
Алмазан жимс хэмээгддэг Интоор жимс нь жилд ердөө 5~8-р сард гардаг жимс юм. Маш олон төрлийн ашиг шимтэй бөгөөд тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд нэн тустай. Илчлэг багатай хэрнээ амин дэмээр баялаг. Интоорны талаар төдийлөн сайн мэддэггүй бол доорх мэдээллээс уншаад Имартыг зориорой. Нарлаг Узбек орноос шууд импортлосон амин дэмээр баялаг, амтат, шүүслэг интоор жимс өнөөдрөөс эхлэн Имартын салбаруудаар худалдаалагдаж байна.
Монголын хэвлэл мэдээллээр гарсан БНСУ-ын ЭСЯ-тай холбогдолтой мэдээний талаар байр сууриа илэрхийлэх нь Сүүлийн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллээр манай Элчин сайдын яамтай холбоотой БНСУ-ын Элчин сайдыг хахуулийн хэрэгт буруутгав, БНСУ-ын Элчин сайд төсвөө хувийн зориулалтаар ашигладаг байжээ(Үндэсний шуудан, Монголын үнэн), Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг шалгаж байна (Монголын мэдээ) гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Дээрх мэдээнүүд солонгост гарсан мэдээг эш татаж гаргасан байна. Гэвч солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг талыг баримталсан, бодит байдлаас зөрүүтэй, шалгаж судлаагүй мэдээ гаргасан байгаа учир Элчин сайд Жон Жэ Нам тэр даруй БНСУ-ын Засгийн газарт өөрөө хүсэлт гаргаж, удахгүй албан ёсны шалгалт хийгдэх гэж байгаа бөгөөд үүгээр үнэн мөнийг тогтоох болно. Элчин сайд Жон Жэ Нам Өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуултуудад тайлбар өгсний дагуу Өмнөд солонгосын хэвлэл мэдээллээр цаашид үүнтэй холбоотой зөвхөн нэг талыг баримталсан мэдээлэл гаргахаа ихэнх нь зогсоосон байгаа юм. Иймд албан ёсны шалгалтын үр дүн гартал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн тус Элчин сайдын яам болон Элчин сайдад сөргөөр нөлөөлж болохуйц нэг талыг баримталсан мэдээг гаргахгүй байхыг хүсч байна. Ийм мэдээ хэвлэл мэдээллээр гарах болсон шалтгааныг солонгосын визийг дүрэм журмын дагуу зохицуулан ажиллаж буй Элчин сайд Жон Жэ Намын талаар хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж буй арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд үүнийг нотлох материал ч хэд хэд байгаа юм. Одоогийн байдлаар албан ёсны шалгалт хийгдээгүй байгаа учир дараа зохих цагт олон нийтэд дэлгэх тухай судалж байна. БНСУ-ын ЭСЯ
Зүүдлэж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя. 10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг. Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ. 9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг. Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох Frankenstein-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй. 8. Бүх хүн зүүдэлдэг Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна. 7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг. Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна. 6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг. Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм. 5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ. 4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг. Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг. 3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг. Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна. 2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг. Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ. 1.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог. Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй