“Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна

Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр Эрүүл хөрс-Эрүүл орчин өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна. Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго юм. Өдөрлөг нь тухайн өдрийн 10.00-17.00 цагийн хооронд хуваарийн дагуу төлөвлөсөн байршилд зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгт нүхэн жорлонгийн бохир задлах, үнэр дарах, лагийн хэмжээг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэл, хөрсний бохирдолгүй био жорлон үйлдвэрлэдэг болон импортолж худалдаалдаг, аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж, сурталчилан худалдаалах ажлыг зохион байгуулах юм. № Байршил Хариуцах байгууллага Хугацаа 1 Яармагийн автобусны эцсийн буудал ХУД-ийн ЗДТГ 2019.06.05 2 Нисэхийн эцсийн буудал ХУД-ийн ЗДТГ 2019.06.06 3 Биокомбинатын автобусны буудал ХУД-ийн ЗДТГ 2019.06.07 4 Орбит, цэргийн хотхоны автобусны буудал СХД-ийн ЗДТГ 2019.06.09 5 СХД-ийн ЗДТГ-ын урд талбайд СХД-ийн ЗДТГ 2019.06.10 6 Баянхошууны эцсийн атобусны буудал СХД-ийн ЗДТГ 2019.06.11 7 Гандангийн урд талбайд БГД-ийн ЗДТГ 2019.06.12 8 Өргөө кинотеатрын урд талбайд БГД-ийн ЗДТГ 2019.06.13 9 Дэнжийн мянгын эцэс ЧД-ийн ЗДТГ 2019.06.14 10 7 буудлын автобусны буудлын эцэс ЧД-ийн ЗДТГ 2019.06.15 11 Жигжидийн уулзвар ЧД, СБД-ийн ЗДТГ 2019.06.08 12 Дамбын автобусны буудлын эцэс СБД-ийн ЗДТГ 2019.06.16 13 Их тойруу шилэн гүүрний гарцны хажууд БЗД-ийн ЗДТГ 2019.06.17 14 Шар хадны автобусны буудлын эцэс БЗД-ийн ЗДТГ 2019.06.18 15 Амгалан захын гадаа талбайд БЗД-ийн ЗДТГ 2019.06.19 16 Гачууртын автобусны буудлын эцэс БЗД-ийн ЗДТГ 2019.06.20 17 Багахангай дүүрэгт БХД-ийн ЗДТГ 2019.06.21 18 Багануур дүүрэгт БНД-ийн ЗДТГ 2019.06.22 19 Налайх дүүрэгт НД-ийн ЗДТГ 2019.06.23

Бурхан Халдун уулын хамгаалалтын бүсийг тодорхойлох багана босголоо

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг-ийн хамгаалалтынбүсийг тодорхойлох тэмдэглэгээ бүхий багана босголоо. Уг ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн үндэсний төвийн зүгээс зохион байгуулсан юм. Арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг-ийг2015 ондЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Дэлхийн өвийн Жагсаалтадсоёлын ангиллаарбүртгүүлсэн юм.

 Тосонцэнгэлийг Улиастайтай холбох авто замын ажил эхэлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Завхан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан байдаг. Энэ дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажлыг энэ сарын 24-ний өдөр эхлүүлжээ. Авто зам нь Тарвагатайн нурууны хүндрэлтэй хэсэг болох Загастайн давааг дайран өнгөрдгөөрөө онцлог юм. Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох Арж рөүд ХХК, Түм арвижих ХХК, Тэмүүн холдинг ХХК-иуд ажиллаж байна. Ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, улаан шугамыг хүлээлгэн өгч, барилга угсралтын ажлыг ийнхүү эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны 6 дугаар сард байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дээрх авто замын барилгын ажлыг санхүүжүүлэхээр болсон билээ гэжЗам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

ИХ БРИТАНИД ОРШИН СУУГАА ЭХЧҮҮДЭД “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГ ГАРДУУЛАН ӨГӨВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101 дүгээр зарлигаар Алдарт эх-ийн II одонгоор шагнагдсан Их Британид оршин суугаа иргэн Цэцгээ овогтой Сарантуяа, Сүхээ овогтой Солонго, Лхагва овогтой Цэцэгсайхан, Сосорбурам овогтой Дуламдорж нарыг Элчин сайд Н.Тулга 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ЭСЯ дээр хүлээн авч, одонг гардуулан өгч, баяр хүргэв.

E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан иргэд 440 зөрчил илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээжээ

Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт440зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгалсөрөх, тэмдэг тэмдэглэгээзөрчих, зогс шугамдавж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохиозөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэлүүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм. Иргэн Та замын хөдөлгөөнд оролцохоо дүрэм зөрчихгүй,бусдыгаа хүндэтгэн оролцоно уу!гэжЗамын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.