Авто замд хашигдсан хондон ангирыг нүүлгэн шилжүүллээ

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Байгаль орчны газрын 318003 тоот утсанд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салаанд айлын хашаа авто замын хооронд хашигдсан хондон ангир шувуу 10 дэгдээхэйн хамт байна гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас газар дээр нь очиж зориулалтын дагуу барин Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усны шувууд ихээр цуглардаг үүсмэл нуур орчимд нүүлгэн шилжүүллээ. Уг шувуу нь Монгол орны хэмжээнд түгээмэл тархсан, хосоор амьдардаг, нүүдлийн шувуу юм. Хондон ангир нь 58-70 см урт, далавчаа дэлгэхэд 110-135 см, их бие нь улбар шар ба толгой нь цайвардуу зүстэй, жижиг шавжаар хооллодог. Хавар гол мөрөн, нуурын ойр орчмын хадархаг ууланд 10 орчим өндөг гаргадаг, сүүлийн жилүүдэд нийслэл орчимд өвөлжих тохиолдол ч ажиглагдаж байгаа билээ. Мэдээлэл өгсөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Б.Золхүүд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.

ХИЛИЙН БООМТУУД АМАРНА

2019-05-31 08:37:42 Нийтлэгдсэн: Нийгэм
ХИЛИЙН БООМТУУД АМАРНА

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны 6 дугаар сарын 7 -ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.СаулеБүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Хөдөө аж ахуй хүнсний сайд ноёнДидиэрГиюүмтайтанилцах уулзалт, тус яамны хүнсний асуудал эрхэлсэн зөвлөх ноён Бруно Феррейратай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байгаад санал нэгдэж,цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Айлчлалын хүрээнд Франц улсаас амьд үхэр экспортлоход тавигдах эрүүл ахуйн гэрчилгээг тохирох зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Малын ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэлээр ахлуулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн баг тус улсадэрсдлийнүнэлгээг хийсний үндсэн дээр уулзалтын үеэр эрүүл ахуйн гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү баримт бичгийг байгуулснаар Бүгд найрамдах франц Улстай хамтран мал аж ахуйн салбарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх цаашлаад монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа. Мөн талууд хоёр орны хооронд хамтран ажиллах баримт бичгүүдэд шаардлагатай өөрчлөлтийг оруулан шинэчлэн байгуулах, хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийг энэ онд багтаан зохион байгуулах, Монгол Улсын онцлог бүтээгдэхүүн болох Увсын чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэн олон улсын зах зээлд импортлох боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг тус улсад мэргэжил дээшлүүлэхсургалтадхамруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Франц Улсын алдартАдептагруппыншугамаар сүүний чиглэлийнмонбелиардүүлдрийн үхрийн аж ахуй, махны чиглэлийн лимүзин болон шаролез үүлдрийн үхрийн аж ахуйд тус тус зочлон үйл ажиллагаатай нь танилцаж эдгээр үхрийн сүү, махны гарц, ашиг шимийн талаар туршлага солилцож хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэнюм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тоноглосон автобуснуудыг шалгалаа

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгж, байгууллагын 56 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсээс тухайн тээврийн хэрэгслүүдийн зорчигчдын бууж, суух нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын шат тавцангийн техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд үзлэг, шалгалт хийж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбуснуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудалтай байх, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолуудын нэр заасан урсдаг самбартай байх, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомат чанга яригчтай байх зэрэг шаардлагуудын дагуу шугам замын хяналт, шалгалтыг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар тогтмол хийн ажиллаж байна. Зарим тээврийн хэрэгслийн тэргэнцэртэй иргэдийг буулгаж, суулгах шат, тавцанг хэвийн ажиллагаатай болгож, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар тухайн аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэл өглөө.

Талийгаачдын ар гэрийнхэнд хоёр өрөө байрны түлхүүр гардуулж өглөө

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд шүдний өвчин болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө. Хотын Захирагч талийгаачдын ар гэрийнхэнд хандаж хэлсэн үгэндээ Үйлдвэрлэлийн ослын үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, анд нөхдийнхөө төлөө эцсийн мөчөө хүртэл амь хайрлалгүй зүтгэсэн эрэлхэг зоригтой, чин халуун сэтгэлтэй талийгаачдынхаа ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн босгон дээр нийслэлийн удирдлагууд Та бүхэнд амласныхаа дагуу орон сууцны асуудлыг шийдлээ. Цаашид ч Та бүхэнтэй холбоотой байж, үр хүүхдүүдийг тань сурч хүмүүжих боломж нөхцөлөөр хангана гэсэн амлалтаа биелүүлнэ. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой, хүнлэг сэтгэлтэй сайн хүн болгон өсгөж, аавуудынх нь хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй хэмээн хань ижил, ахан дүүс, гэр бүлийнхнээс нь хүсье хэмээв. Мөн талийгаачдын ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох ёстой 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг маргааш олгохоор болсон гэдгээ Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү энэ үеэр мэдэгдлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.