ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Биокомбинат” УТҮГ, “Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори”-д ажиллав
2019-05-15 09:53:08 Нийтлэгдсэн: НийгэмХүнсхөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сайдын зөвлөх Р.Жадамбаанар энэ сарын 13-нд БиокомбинатУТҮГ, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори-н үйл ажиллагаатай танилцлаа. БиокомбинатУТҮГнь 1923 онд байгуулагдсан. 96 жилийн түүхтэй.Улмаар 1973 ондБНУУ-ынтехник, эдийн засгийн тусламжаар бүрэн шинэчлэгдсэн. 3 алба, 17 цех нэгж, 254 ажилчидтай. 20 га газарт 37 барилга байгууламж ашиглан үйл ажиллагаа явуулж, 100% импорт орлох 5-6 тэрбум төгрөгийн 40 гаруй нэрийн вакцин,оношлуурүйлдвэрлэдэг байна. ТодруулбалБиокомбинатУТҮГМал эмнэлгийн зориулалт бүхий 40 гаруй нэр төрлийн вакцин,оношлуур, ийлдэс зэрэг 120-140 мянган литр шингэн, 50 сая тунбиобэлдмэлүйлдвэрлэж,МУ-ындотоодын хэрэгцээг хангадаг байна.Энэ үйлдвэрт1973 оноос хойш томоохон шинэчлэл, их засвархийгдээгүй, барилга, байгууламж, тоног, төхөөрөмж автоматжаагүй, үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь гар ажиллагаатай, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, 1973 оноос хойш үйлдвэрийн барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээнд томоохон засвар шинэчлэл хийгдээгүй байна. Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсынлабораторид 23 аж ахуй нэгжийн 138 нэр төрлийн 242 цуврал эм бэлдмэл, эмийн түүхий эд, вакцинд сорилт шинжилгээ хийж, баталгаажуулалтын дүгнэлт гаргадаг байна.Тус лабораторийн удирдлагуудболовсонхүчнийгчадавхжуулах,ажлын байрны нөхцөлийг сайжруулах, агааржуулалтын асуудал, тоног төхөөрөмжийгшинэчлэх, цалингийн шатлал,нийгмийн асуудлыг шийдвэрлэх,малын байрыг шинэчлэхзэрэг асуудлыг хөндөж байв.
Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Улаанбаатар смарт карт ХХК, нийтийн тээврийн компаниуд хамтран ажиллаж байна. Энэ хүрээндЗорчигч тээвэр гурав ОНӨААТҮГбүх автобуснуудаа онлайн сүлжээнд холбосон байна. Тэгвэл өнөөдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа,Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү,Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ болон бусад албаныхан очиж танилцлаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа: Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлыг эхлүүлээд байна. Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжиж ажиллахад бэлэн. Бид өнгөрсөн гурван сард нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох зорилготойгоорНийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтранзохион байгуулсан. Энэ ажлын эхлэл болж өнөөдөр Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ бүх автобуснуудаа камержуулсан байна.Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх, цаашлаад нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох нь бидний нэг зорилго. Улаанбаатар смарт карт ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан газрын захиралР.Ган-эрдэнэ: Улаанбаатар Смарт карт ХХК-ий зүгээснийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг 2019 оны 06-р сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГэнэ ажлыг санаачилж, бид хамтран ажиллалаа.Том оврын автобусанд дөрвөн камер, дунд оврын автобусанд гурван камер байршуулсан бөгөөд эдгээр камерын тусламжтайгаар иргэд аюулгүй орчинд зорчих боломж нэмэгдэж байна.Камерын хувьд стандартын шаардлага хангасан камерууд байгаа.Цаашид ч энэ ажлыг улам эрчимтэй хийж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангахын төлөө бусад компаниудтай ч гэсэн хамтран ажиллах болно. Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон: Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ анх удаа нийтийн тээвэрт явж буй бүх автобуснуудаа онлайнд холбож,бүрэн хяналт тавих боломжтой боллоо. Компаний гол зорилго бол иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах явдал. Тэгвэл энэ эрхийг хангах хамгийн анхны хүмүүс бол жолооч нар маань юм. Манай баазад өнөөдрийн байдлаар 80 автобус үйлчилгээнд явж байна. Өмнө нь эдгээр автобусны дөрвөн камер л ажилладаг байсан бол өнөөдөр бүх автобуснууд камерын хяналтанд орсон. Улаанбаатар смарт карт ХХК-ий тусламж, дэмжлэгтэйгээрэнэ том ажлын ард гарлаа. Одоо бид автобусанд болж байгаа бүхий л үйл явцыг удирдлагын төвөөс хянаж, зохицуулалт хийх боломжтой болсон. Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд энэ ажил маань тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна.
Хүчит шонхор худалдааны төвд өнөөдөр шинэ махны нийлүүлэлт ихээр орж ирсэн байна. Хонины шинэ мах гулуузаар 8000-8500, үхэр бөөндөө 8000-9000, жижиглэнгийн үнэ нь үхэр 10000- 11500, хонь ястай нь 9500, цул нь 10500 зарагдаж байна.
Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар судалж, санал боловсруулахыг даалгав
2019-05-13 14:47:08 Нийтлэгдсэн: Нийгэм4 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр Нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 190.8 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 519 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 137 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаж, 382 төсөл, арга хэмжээнийх зарлагдахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тэмдэг тэмдэглэгээг нөхөн байршуулах, засварлах ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 08-ны хооронд Баянзүрх дүүрэгт долоо, Сүхбаатарт 22, Сонгинохайрханд 25, Чингэлтэйд гурав, нийт 57 ширхэг тэмдэг нөхөн байршуулж, засварласан. Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 804 сандал, хоёр сүүдрэвч, 699 хогийн сав, 42 автобусны буудлыг засварлаж, угааж цэвэрлэн, өнгө үзэмжийг сайжруулсан. Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, тээвэрлэлт болоод МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээ түүний баталгаажилтад хяналт шалгалт хийсэн. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалын хэрэгжилт Багахангай, Багануур, Налайх, Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 хувьтай хэрэгжиж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудыг хариуцах орчныг 50 метр талбайн зураглалыг хийлгэн, мэдээллийн сан үүсгэж, Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэв. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 232 удаагийн дуудлага иржээ. Ой хээрийн түймрийн нэг, объектын гал түймрийн 215, эрэн хайх, аврах ажиллагааны 16 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 74 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 250 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо мэдээлсэн юм. Мөн энэ өдрүүдэд хүн гэмтсэн осол 184 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь үрэгдэж, 184 хүн гэмтсэн тухай Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж мэдээлэв. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан 2018-2019 оны өвөлжилтийн дүн, тайланг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг Захирагчийн ажлын албанд, 2016 оноос хойш улс, нийслэлийн төсөв болон нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг салбар, төрөл чиглэлээр нийслэлийн өмчид бүртгэж авсан тухай нэгдсэн мэдээллийг бэлтгэж танилцуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгав. Мөн Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газар,Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн,Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дараагийн хуралд танилцуулахыг Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хотын хөгжлийн газарт үүрэг чиглэл өглөө. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудыг эзлэн машинаа байрлуулдаг хувиараа такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр хяналт тавьж хурдан шуурхай арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнд даалгав. Түүнчлэн хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг хангуулан, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарах, мөн 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах Улаанбаатар олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Өмнөговь аймгийн Онцгой комисст 2 хүнийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлж амь насыг нь аврах. Онцгой байдлын газарт ус, цас туулах чадвар сайтай машин хэрэгтэй байна. Ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээнд хүн бүр анхаарлаа хандуулж ач холбогдол өгч явах ажлаа зохицуулдаг баймаар байна. Ус цаг уурын газраас гаргасан цасны мэдээлэл бодит биш байгаад анхаарч цагийн байдал хүндэрсэн үед газар дээрээс нь бодит мэдээллийг цаг тухайд нь авч өгч байх шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг цаг алдахгүй хүргэж байх тал дээр хурдтай ажиллах шаардлагатай. Замын хөдөлгөөн тодорхой хугацаанд хязгаарласан байхад зөрчиж замд гарсныг зогсоосон. Өнөөдрийн байдлаар орсон цас хайлж шар усны үер болох төлөвтэй байна. Гэрэл цахилгаан баруун гурван суманд тасарсан. 14-ны 06-22 цаг хүртэл Өмнөговь аймаг тэр чигээрээ гэрэл цахилгаан тасарна. Цасан шуурганы улмаас алга болж төөрсөн аврах ажиллагааны нийт 69 дуудлага ирсэнээс малынхаа араас яваад төөрсөн 30 дуудлагын 27-г олж нь олсон. Сэврэй сумын Сайншанд багийн иргэн 50 настай эмэгтэй Б осгож нас барсан байдалтай олдсон. Мөн Цогтцэций суманд нэг хүн нас барсан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй