Оны эхэнд 29.7 сая эх мал тооллогдсон бөгөөд үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна. 5 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар оны эхний нийт эх малын 66.0 хувь буюу 19 сая 694.8 мянган хээлтэгч төллөж 19 сая 120.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.8 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгууд 70-иас дээш хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 469.1 мянга болж оны эхний нийт малын 0.71 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна. Цаг агаар, ургамлын ургалтын байдал Өмнөх 7 хоногт тунадас:4 сарын29-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5 сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23.0 мм бороо, хур тунадас, орсноосхамгийн их нь Завханы Алдархаан, Ховдын Чандманьд 23.0 мм, Завханы Улиастайд 21.0 мм, Баянхонгорын Гурванбулагт 17.0 мм орсон байна. 5 сарын 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орсноос Говь-алтайн Тонхил, Баян-уул, Дарви, Дэлгэрт 3.0-7.0 мм тунадас, 5 сарын 8-нд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр 0.0-5.0 мм бороо орсноос хамгийн их нь Өмнөговийн Гурвантэсд 5.0 мм бороо орсон. 5 сарын 9-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр, 5 сарын 10-нд ихэнх нутгаар бороо, хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурч, сэрүүснэ. Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгор, Дундговийн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс 2019 оны 05 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн гол ажлууд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийгтоймлон хүргэж байна. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу 22 км урттай дугуйн зам болон явган хүний зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулахаар боллоо. Иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, багачуудын тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоол бүхий цогцолбор байгуулах санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүд, холбогдох албаныхантай хотын дарга газар дээр нь очиж уулзаад, бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын яамны төлөөлөгчид нийслэлийн ЗДТГ-т зочилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийв. Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон энэхүү уулзалтын үр дүнд хотын Захирагч С.Амарсайхан, БХБ-ын сайд Х.Баделхан нар 100 мянган айлын орон сууц-ны хөтөлбөр болон 972 айлын орон сууц-ны төслийн ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр санал нэгдлээ. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар компанийн эзэмшилд байсныг хотын захирагч С.Амарсайхан гэрээг нь цуцлах захирамж гаргаснаар дээрх газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-т хариуцуулан ажиллуулж эхэлсэн. Талбайн урд талын 2.5 га газарт ямар бүтээн байгуулалт, тохижуулалт хийх тухай төслийн уралдаан зарлахаар болсон тул тохижилтын ажил эхэлтэл нийслэлээс хариуцан авто зогсоолыг түр ажиллуулж эхэллээ. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 4000 орчим хүнийг хамруулсан Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ чуулганыг Улаанбаатар паласт зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганд оролцогчдод хандан Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу энэ сарын 15-наас эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, түлүүлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэх гэж байгаа нэн чухал хариуцлагатай цаг үе бидний өмнө тулгараад байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн оролцоо чухал хэмээн онцолсон. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас баасан гаригт Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид ашиглах лаг усгүйжүүлэх, 617.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Пампак бодис худалдан авах тендер болон, Сонгинохайрхан дүүргийн I, XX хорооны байр, Иргэний танхимын засвар, гадна фасадын ажил, IV, 26 дугаар хорооны байр, Иргэний танхимын засварын ажил гэсэн гурван тендерийн нээлтийг олон нийтэд ил тод зохион байгууллаа. Хотын захирагчийн санаачилгаар нийслэл дэх бүх тендерийг олон нийтэд нээлттэй, ил тод болгосноор Үнэлгээний хорооны гишүүдэд гаднаас нөлөөлөх нөлөөлөл, дарамт шахалт ирэх нь эрс багассан гэдгийг тус газрын дарга Э.Болормаа хэлэв. Хотын захирагч С.Амарсайхан Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын бүтээн байгуулалт дээр очиж, өнгѳрсѳн долоо хоногт тэнд ажиллахдаа өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгалаа. Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор тухайн орчинд ихээхэн тоосжилт үүсэж, зорчигч, тээврийн хэрэгслүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэвээр байгаа тул олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргах, мөн шороон замын тоосжилт дарах тусгай бодис ашиглах зэрэг асуудлуудыг шийдвэрлэв. Баянзүрх дүүргийн IV хороо, ХХЕГ-ын баруун талд байрлах 1.8 га газарт нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тэнд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт талбай байгуулахаар зураг төсөл боловсруулсан. Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нөхцөл байдалтай биечлэн танилцаж, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулах, Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт талбай барихад зориулан яаралтай шийдвэрлэх, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өглөө. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы А/322 тоот захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Хашаа, хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд одоогоор 60 гаруй байршилд явган хүний зам, талбайг гаргаад байна. Өнгөрсөн пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах Мандухай зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргуулсан нь оршин суугчид болон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдийн талархлыг хүлээлээ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүтэц бүрэлдэхүүн, төрөл зүйлийг олшруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн сайжруулах, эрдэмтэн судлаачдын сорил туршилтын үр дүнд батлагдаж шалгарсан арга технологийн дагуу мод, сөөг, өвслөг ургамлыг ногоон байгууламжинд нэвтрүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайхан ШУА-ийн холбогдох хүрээлэнгийн ургамал судлалын эрдэмтэн судлаач нартай санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойн Бүтээлч ажлын нэгдсэн төлөвлөгөө-г хэлэлцэв. Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээг Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ, Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан, ажлын хэсэг байгуулжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Ногоон байгууламжид зарцуулсан хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгө, цаг хугацаа эргээд үр дүнгээ өгөх ёстой”
2019-05-13 09:20:12 Нийтлэгдсэн: НийгэмЖил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт тэмдэглэдэг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ес дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү өдрөөр хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр /2019.05.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ жилийн хаврын мод тарих арга хэмжээний хүрээнд 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, анги хамт олон 10 төрлийн 3000 гаруй мод, бут сөөг тарих хүсэлтээ ирүүлснийг холбогдох байгууллагаас баталгаажуулжээ. Улаанбаатарын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь ус, агаар мэт хэрэгтэй ажил гарцаагүй мөн боловч тарьсан модоо усалж, арчилж, тордож, ургуулах ажлыг давхар байнга хийхгүй бол төдий л үр дүн гарахгүй байгааг энэ өдөр олон хүн хэлж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хаврын мод тарих үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээний үеэр Нийслэлийн 83 байршилд цэцэрлэг ногоон байгууламж байна. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүтэц, төрөл зүйлийг олшруулах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн сайжруулах, Монголын ургамал судлаачдын туршилт судалгаагаар батлагдсан үр дүнтэй арга технологийн дагуу мод, бут сөөг тарьж, тооцоо судалгаатайгаар ногоон байгууламжаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагынхны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллахаар болж байгаа. Уулын модыг буулгаж авчраад, Улаанбаатарт булшилдаг байж таарахгүй. Тарьсан модоо зүгээр л хөрсөнд суулгаад орхих биш, байнга арчилж, тордон, өсгөж үржүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хий дэмий хоосон зүйл болж үлдэхгүй, эргээд үр дүнгээ өгдөг байхад бид хаана хаанаа анхаарах учиртай. Тиймээс өнгөрсөн жил тарьсан моддын хэдэн хувь нь ургаж төлжсөн талаарх мэдээллийг нэгтгэн гаргуулж байгаа. Цаашид нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээний ажлуудыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтарч хийнэ хэмээн онцоллоо. Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслан, Их, Бага Баяны ам, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутаг дэвсгэр дэх Мөрөөдлийн ой төслийн талбайд мод тарих, ойжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Наран шарлагын газар" байгуулна
2019-05-13 09:15:27 Нийтлэгдсэн: НийгэмБүх нийтээр мод тарих үндэсний өдөр хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсныхаа дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд өдөрт 10 мянган хүн үйлчлүүлдэг, ялангуяа амралтын өдрүүдэд дээрх тоо эрс нэмэгддэг байна. Үүнийгээ дагаад манай автомашины зогсоол хүрэлцэхгүй, тулгамдсан асуудал болдог аж. Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэн 320 автомашины зогсоолтой. Шинээр барих 374 автомашины зогсоолын зураг төсөл бэлэн болсон хэрнээ он дамжин хүлээгдэж байгаа тул энэ асуудлыг нийслэлээс шийдэх боломж байгаа, эсэхийг тус хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуул Хотын захирагч С.Амарсайханд уламжлав. Хотын захирагчийн зүгээсҮндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлэгч иргэдийн авто машины зогсоолын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх энэ ажлыг яаралтай судлан шийдвэрлэхээ илэрхийллээ. Мөн тэрээр Үндэсний цэцэрлэг хүрээлэнд хэрэгжиж байгаа шинэ төсөл болох Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36 га талбайд Наран шарлагын газар аялал жуулчлалын бүс байгуулж буй бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийг Хан талст ХХК 2016 оноос эхлэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байгаа аж. Хан талст ХХК-ийн захирал Ш.Бат-Энх Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруй хугацааг зарцуулсан. Наран шарлагын газар аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн 4 улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыгургуулсан шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна гэлээ. Хотын Захирагчийн зүгээс байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд, залуус, иргэдэд хэрэгцээтэй, тэдний зорьж очих дуртай газруудын нэг болох төдийгүй, жуулчдыг татахбүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж 11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын ажлыг 05-р сарын 11-ны өдрөөс эхлүүлж байгаатай холбоотойгоор тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болж байна. Тус ажил 05-р сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчидод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй