Он гарсаар улсын хэмжээнд эхний дөрвөн сарын байдлаар нийт 2022 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 49 хүн амь насаа алдаж, 24 хүн гэмтэж бэртэн, 3362 толгой мал, амьтан хорогдож, 4.2 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 495 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 21.2 сая төгрөг зарцуулсан байна. Аюулт үзэгдэл, учирсан хохирлын хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 23,2 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 3,2 дахин бага байна. Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 49 хүн амь насаа алджээ. Үүний 38 нь том хүн, 11 нь хүүхэд байна. Амь насаа алдсан шалтгааны дийлэнх хувийг буюу 24,49 хувь нь гал түймрийн аюулаас болсон байна. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Увс аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоожээ
2019-05-06 10:39:40 Нийтлэгдсэн: НийгэмУвс аймгийн Рашаант багын нутаг Суугийн шил гэдэг газарт хаваржиж байгаа иргэн М хүний гоц халдварт тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрчээ. Иймд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлэн аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна.
МУ-ынЕрөнхий сайд У.Хүрэлсүх,ЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ,ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,БСШУС-ынсайд Ё.Баатарбилэг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн нар Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөнсум,Өлзийт тосгонд /2019.05.05/ажиллав. Монгол Улсын ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр түүний хэрэгжилт явцын талаар иргэд хөдөлмөрчдөд мэдээлэл өгч, тэдний саналыг сонсов. Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын иргэд цэцэрлэгийнзасвар,тэтгэврийннасболон цалингийн зээлийн хүүг бууруулах, түүхэнаялалжуучлалынбүс нутагбайгуулах, сумын эмнэлгийндуудлагынмашиныг шинэчлэх, нутгийн удирдлагынбайрыгшинэчлэх, малынхулгайтайтэмцэх, сумандбойныгазарбайгуулах, ороннутгийнудирдлагыгшууд томилж, үүнээс хэмнэсэн зардлаар эмнэлгийнорыг нэмэхэд зарцуулах,хөнгөлттэйэмийнтөсвийг нэмэгдүүлэх,бэлчээрхамгаалах, үлийнцагааногтонотойтэмцэх, архисогтууруулах ундааны тухайхуулийгчангаруулах,сум суурингкамержуулахасуудлыг хөндөж байсан юм. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн гишүүд Жаргалтхаансуманд ажиллах үеэр олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн юм. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгалаа. Мөн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов.МөнЖаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус сумандфургонавтомашин хүлээлгэж өглөө. Засгийн газрынгишүүд орон нутагт ажиллах үеэрМУ-ынерөнхий сайд У.Хүрэлсүх,ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар Хэнтий аймгийн Мөрөн сумын төмс хүнсний ногоотариалагчидтайтариалангийн талбайдуулзаж, санал солилцлоо.ХХААХҮ-ийн яамнаас төмс хүнсний ногоо тарихад хэрэгцээтэй техник тоног төхөөрөмж,усалгааны систем, хүлэмж, худаг гаргах асуудлыг шийдвэрлэхээр болов.
Шинэ зууны мэдээллийн өнгө төрхийг тодорхойлон, өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, вэб сайтын эзэд, цахим сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй уриан дор таван тивийн 100 гаруй оронд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. Монголын Үндэсний сэтгүүл зүйн отгон салбар болох цахим сэтгүүл зүй, цахим сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбоо энэхүү уриалгыг дэмжин, хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд мэргэжлийн ёс зүйтэй, оюуны өмчийг дээдэлдэг, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулахыг мэргэжил нэгт сэтгүүлчиддээ уриалж байна. Монголын сайтын холбооны зүгээс иргэдийнхээ мэдэх эрхийг хангах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хангах хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд зохион байгуулж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж ажиллах болно. Та бүхэндээ амжилт хүсье. МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.ОЮУНТУНГАЛАГ
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээв
2019-05-03 08:16:16 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал зургаагаас есдүгээр сард хамгийн бага байдаг. Тээврийн цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ үед замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурдаг гэсэн тооцоо байна. Замын хөдөлгөөний ачааллын оргил үед хөдөлгөөний хязгаарлалтын бүс нь Саппорогийн уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овоо болон 32-ын тойргийн уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ийн урд талын аюулгүйн тойрог, Офицеруудын ордны тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын уулзвар, 120 мянгатын уулзвар, Механик тээврийн сургуулийн хойд уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзварыг хамруулдаг байсан. Гэтэл замын хөдөлгөөний ачаалал багасадаг үе буюу зуны улиралд Геологийн төв лабаратори, Дамбадаржаа, ХСИС, Их тэнгэрийн ам хүртэл тэлж байгаа нь агуулга тооцооллын хувьд амьдралд нийцэхгүй байгаа тул өвлийн цагийн хуваариар хэвээр нь үлдээх саналаа Тээврийн цагдаагийн байгууллагынхан ирүүлжээ. Тиймээс олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй