Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнд хүргэх үүрэг даалгавар өглөө
2019-05-03 08:14:41 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өчигдөр Хангарьд ордонд боллоо. Хуралдааны эхний хэсэгт Нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий баар, кафе, караоке, ресторануудын ажиллах цагийн хуваарийг өөрчлөх, эсэх асуудлыг Зөвлөлийн гишүүд хэлэлцээд, олон нийтээс санал асуулга авч байж дараагийн хурлаар дахин оруулахаар хойшлууллаа. Хоёр дахь асуудал буюу Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам-ын төслийг Зөвлөлийн гишүүд дэмжсэнээр НИТХ руу хүргүүлэхээр болов. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн явцад хийсэн шалгалтын дүнг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай байсан бөгөөд энэ тухай НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл танилцууллаа. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Улаанбаатар хотын цэвэр агаар, BRT буюу Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл-1, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-1 зэрэг төсөл арга хэмжээний хэрэгжилт, ажлын явцыг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард шалгасан байна. Санхүүгийн болон худалдан авах ажиллагааны тайлан, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, гаргасан тогтоол, шийдвэр, биелэлт зэрэг холбогдох бүх баримт бичгүүдийг шалгахад багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахуулах болон төслийн хэрэгжилтийг удаашруулж, хүлээгдэж, гацсан, эзэнгүйдсэн ажлуудыг түргэвчлэх асуудлыг хөндлөө. Танилцуулгыг сонссоны дараа хотын Захирагч сүүлийн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн томоохон төслүүд үр дүнгүй, санхүүгийн сахилга бат туйлын хангалтгүй байгааг шүүмжилж, яавал ажлаа үр дүнтэй, хурдан шуурхай явуулах боломж нөхцөл байгаа талаар болон ямар асуудал тулгамдаад буй тухай нь холбогдох ажилтнуудаас асууж тодруулан, зохих үүрэг даалгавар өгөв. Мөн хотын Захирагч төслийн зохицуулагч нарт асуудал ярьж, ажил гацаадгаа зогсоохыг даалгалаа.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан МСНЭ-ээс Хараат бус сэтгүүл зүй Үндэсний форумыг өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Форумаар 1000 сэтгүүлч нэгэн дээвэр дор чуулна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт сарын аяны хүрээнд геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулж Улаанбаатар хот болон аймаг тус бүрийн төлөөллийг хамруулав. Уул уурхайн ашиглалтын технологи, маркшейдер, ашигт малтмал боловсруулах болон бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, чулуулгийн судалгаа, тусгай тэсэлгээний технологи, хэрэглээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, уул уурхайн үйлдвэрийн нөлөөгөөр эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ, түүнийг тооцох аргачлал зэрэг сэдвүүдээр таван өдрийн турш сургалтад хамрагдсан нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд ихээхэн түлхэц боллоо гэж оролцогчид дүгнэж байна. Тус сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр ШУТИС-тай хамтран зохион байгууллаа.
Жолооч нарын анхааралд! Америк тосны хямдралтай, багцын худалдаа эхэллээ
2019-05-02 17:19:01 Нийтлэгдсэн: НийгэмАНУ-ын Conocophillips Lubricants компани нь газрын тосны олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг билээ. Тус компани нь Phillips 66, Conoco, 76, Kendall гэсэн 4 брэнд тос, тосолгооны материалыг хэрэглэгчиддээ нийлүүлдэг байсан бол брэндийн шинэчлэлт, хөгжүүлэлт хийж цаашид Phillips 66, Kendall тоснуудыг зах зээлд гаргах болсон билээ. Энэ хүрээнд тус компанийн Монгол улс дахь албан ёсны борлуулагч Шунхлай ХХК нь Phillips 66, Kendall тос, тосолгооны материалуудыг хэрэглэгчиддээ нийлүүлж байна. Автомашины тослогдох шаардлагатай бүхий л эд ангийг үйлдвэрээс заасан стандартын дагуу тосолж чадах, дээд зэргийн бүтээгдэхүүн бол Phillips 66, Kendall тос, тосолгооны материал юм. Шунхлай Компани нь импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүндээ үргэлж эрэл хайгуул хийж, аль ч талаараа ангилал ахисан, үзүүлэлт сайтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнээр хэрэглэгчдиддээ үйлчлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд энэхүү Phillips 66, Kendall брэндийн тос, тосолгооны материалууд нь Монгол орны техник ашиглалтын нөхцөлд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм. Phillips 66, Kendall тос, тосолгооны материалыг Шунхлай компанийн бүх ШТС болон тос солих төвүүд, хамтран ажиллагч автосервисүүдээр худалдаалж байна. Шунхлай тос солих төвөөс 45,000 ₮- 165,000 ₮ багцуудаас автомашины онцлогтоо тохируулан сонгон үйлчлүүлээрэй. Тос солих үйлчилгээг үнэгүй Дэлхийн чанарыг дэргэдээсээ... Phillips 66. Тос, тосолгооны материал Лавлах утас : 7007-3003, 9191-9844
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй