Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв-тэй хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан сургалт зохион байгууллаа. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа технологичдод дотоод хяналтыг төлөвшүүлэх, хэвшүүлэх болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг алдалгүй арилгаж ажиллах сэдвээр хийгдсэн тус сургалтад 25 байгууллага хамрагдлаа.
МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга ХАЙЛААСНЫ БАЯР хийж бүх нийтээр мод тарих ажлыг 5 дугаар сарын 4-ний 10:00 цагт зохион байгуулахаар бүх сум, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн компанид албан даалгавар хүргүүлсэн. Өмнөговьчууд жилд дунджаар 150,000 орчим мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг ба энэ жил тэр хэмжээний модыг тарьж арчилгаа тордолтыг хийнэ. Тодруулбал сум бүр 3000 мод, төрийн болон төсвийн байгууллага аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа тоогоор, иргэн бүр хоёроос доошгүй модыг тарихыг аймгийн Засаг дарга үүрэг болгосон байна. Энэ үеэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги мод тарьж буй иргэдийг тарьц суулгацаар ханган, тариалалт хийлгэх, тарьсан мод бутыг арчилж хамгаалах ажлыг хийх юм. Иргэд та бүхнийг цөлжилт тоосжилтоос байгаль дэлхийгээ хамгаалах, мод тарих арга хэмжээнд идэвхитэй оролцохыг урьж байна.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчсон хэвээр байна
2019-04-30 08:32:11 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам-ыг баталсан. Мөн 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуулиар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг хүчингүй болгож, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам-ын хууль зүйн үндэслэл болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тус тус хүчингүй болсноор эрх зүйн чадамжгүй болсон юм. Дээрх шинэчлэн батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32.8 дахь заалт болон Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад Энэ хуулийн 8.1.5-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журмыг Засгийн газар батална гэсний дагуу Монгол улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 197 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам баталсан байдаг. Иймд Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан журам болон НИТХ-ын 2015 оны 6/21 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь энэхүү харилцааг давхардан зохицуулж байсан учир Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2015 оны 6/21 дүгээр тогтоолоор батлагдсан Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам-ыг хүчингүй болгосон. Иймээс шинэчлэн батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Ахмад настны тухай хуульд тус тус заасны дагуу Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам-ын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийтийн тээврээр үнэ төлбөргүй хэвийн зорчиж байнагэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Зарлан мэдээллийн дохиогоор 402 мянган иргэн түр цугларах талбайд гарчээ
2019-04-29 18:13:24 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүнгийн талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг удирдсан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар оролцсон юм. Улаанбаатар хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Нэгдсэн жагсаалын арга хэмжээ-нд 116 байгууллагын 4260 ажилтан албан хаагч, Танхимын команд штабын дадлага-д 80 байгууллагын 950 удирдах бүрэлдэхүүн оролцсон байна. Мөн аюулгүй талбайд гарах дадлагад зарлан мэдээллийн дохиогоор нийслэлийн орон сууцны 402 мянган иргэн түр цугларах аюулгүй 94 цэгт гарсан, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд 3111 иргэнийг хамруулан, 728 албан хаагч, 278 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж зохион байгуулжээ. Эрэн хайх аврах ажиллагааг дуурайлган үзүүлэх дадлага-ыг 2359 хүн, 191 техник хэрэгсэлтэйгээр 6 томоохон обьектод амжилттай зохион байгуулсан гэдгийг Б.Ууганбаяр дарга хэлж байлаа. Мөн хээрийн хүн эмнэлэг дэлгэх ажиллагааг Улсын I, II, III төв эмнэлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг байгууллагын 993 эмч сувилагч, ажилтан албан хаагчид, 171 техник хэрэгсэлтэйгээр хамтран ажиллажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Иргэд, оршин суугчдыгаа гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллээр хангах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах дадал хэвшил суулгах зорилгоор энэхүү сургуулийг амжилттай зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулсан хэдий ч тодорхой үр дүнд хүрсэн гэж нийслэлийн удирдлагуудын зүгээс үзэж байна. Нийслэлийн онцгой комисс болон холбогдох байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, бааз суурийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, гэр хороолол болон орон сууцны барилга байгууламжид дуут дохиог нэмэх, түр цугларах аюулгүйн талбайд ирсэн иргэдийг бүртгэх ажил гээд цаашид анхаарч сайжруулах шаардлагатай зүйлсийг олж мэдсэн сургууль боллоо гэдгийг онцлон хэлсэн юм. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Энэ удаагийн сургуулийн гол зорилго нь аюулгүйн 111 түр цугларах талбайд ард иргэдийгээ гаргаж, аюулгүйн цэг талбайгаа мэдэх зорилт дэвшүүлсэн. Мэргэжлийн байгууллагын зүгээс эхний зорилтоо хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Сургуульд идэвхтэй оролцсон бүх хүмүүст болон хамтран ажилласан байгууллагуудад сургуулийг удирдсан хүний хувьд талархал илэрхийлье. 29 жилийн дараа нийслэлийн хэмжээний томоохон сургуулийг зохион байгуулсан учир алдаа оноотой зүйл гарсан, шударга шүүмжлэл бүхнийг хүлээн авах болно. Улс орныхоо аюулгүй байдлын дархлааг сэргээсэн, иргэн дээрээ суурилсан сургууль хийе гэж зорьсон. Энэ зорилгодоо нийт ард иргэдийнхээ оролцоотойгоор хүрч ажиллалаа хэмээлээ гэжнийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу Ю Би Констракшн ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулна гэдгийг мэдэгдсэн. Өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд УБЗАА-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан Ю Би Констракшн компанийн гэрээг цуцалж авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон албадан буулгах ажил явагдах юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй