100 мянган хүн мессэж бичихэд л Д.Жигүүр хүүгийн амийг аварна
2013-03-15 12:29:25 Нийтлэгдсэн: НийгэмД.Жигүүр хүү хамгийн сүүлчийн боломжит судсандаа гуурс суулгаж аппаратанд орсон учир түүнд цаг маш бага байна Уншигч таны харж байгаа энэ хүү бол 12 настай Дамдины Жигүүр. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан хүү 2009 онд бөөрний хурц үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч 2012 оны есдүгээр сарын 28-нд бөөрний дутагдалд орсон юм. Хүүгээ амьд авч үлдэхийн тулд аав Дамдин нь нэг бөөрөө өгч донор нь болохоор зэхэж байтал гэнэт зүрх нь хаагдаж нас барж энэ гэр бүлд зовлон дээр зовлон болоод байна. Дамдин Мongolian Airlines компанид олон жил ажилласан нисэгч хүн байсан аж. Харин Д.Жигүүр хүүгийн ээж улсад 23 жил багшилсан багш. Тиймээс олны буянд хүүгийн эмчилгээний мөнгө цугларна гэдэгт итгэж байна. Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал 18-с дээш насны хүнд хийдэг болохоор Жигүүр хүү эх орондоо эмчлэгдэх боломжгүй юм билээ. Тиймээс Солонгос улсад очиж бөөр шилжүүлэн суулгахад нийтдээ 50 сая төгрөг хэрэгтэй болох юм. Эмчилгээний зардлаа олчихвол Солонгосын ЭСЯ-д хандах аж. Өнөөдрийн байдлаар Д.Жигүүр хүү хамгийн сүүлчийн боломжит судсандаа гуурс суулгаж аппаратанд орж байгаа болохоор түүнд цаг маш бага байна. Мэдээж айл болгоны амьдрал өөр. Бүгд л өөрийн гэсэн жаргалтай бас зовлонтой. Таван төгрөг май гээд аваад өгөх сэтгэл байвч байхгүйн зовлон бас байна. Ард түмнийхээ өдрийн нь талхнаас булаалдахгүй ээ. Гагцхүү хүүгийн бөөрийг солиулах эмчилгээнд сэтгэлийн хандив болгож нэг мессэж л илгээж өгөөч гэж хүүгийн ээж гуйж байна.Тэрбээр хүүгээ амь явахыг харахын тулд өрөөсөн бөөрөө өгнө. Цэл залуухан миний хүү амьд явах нь миний амьд явахаас хавьгүй чухал байна гэж тэрбээр хэлсэн юм. Элэг нэгт ахан дүүсээсээ хичээнгүйлэн хүсч байна. Д.Жигүүр хүүд амьдрал хайрлахын тулд та бид тусгай дугаар болох 150450 дугаарт мессэж бичихэд л болно. Монголд эмчилгээний зардлаа олох гээд шаналж яваа зөндөө хүүхэд байгаа. Аав нь амьд байсан бол бид хоёр яаж ийж байгаад хүүгээ эмчлүүлэх байсан. Харамсалтай нь надад ард түмэндээ хандахаас өөрөөр хийж чадах зүйл алга байна. Бид чинь сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Дуслыг хураавал далай гэдэг болохоор ард түмнийхээ тусын сэтгэлд найдаж байна. Хүү бид хоёр эмчлүүлчихээд нутагтаа ирж эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж амьдрах болно гэж Батчимэг эгч хэлсэн юм. Сайн санааны үзүүрт тос гэдэг. Монголчуудад ядарч яваа нэгэндээ туслах өр нимгэн сэтгэл бий. Тусгай дугаар 150450 Хаан банк данс 5031662383 Холбоо барих утас 89050620
Нефть импортлогч Шунхлай компани өчигдрөөс эхлэн АИ-92 шатахуун болон дизель түлшний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэн билээ. Иймд тус компанийн ШТС-иудаар АИ-92 шатахууныг литр тутамд нь 1720 төгрөг, дизель түлшийг 1850 төгрөгөөр худалдаалж буй юм. Шунхлай ХХК-ийн борлуулалтын албанаас үнэ нэмсэн шалтгааныг тодруулахад Одоогоор энэ талаар тодорхой хариулт өгөх боломжгүй байна гэх тайлбар хийж байгаа билээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрвээ нефть импортлогч Шунхлай компани шатахууныхаа үнийг үндэслэлгүй нэмсэн бол хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэж байна. Өнөөдөр иргэдээс тус газарт Шунхлай компаний шатахуун түгээх станцуудтай холбоотой гомдол иржээ. Үүний дагуу шалгалт явуулж үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг нь тогтоох юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр ШӨХТГ-аас Шунхлай компани үнээ литр тутамд нэмсэн асуудалд хариуцлага тооцох боломжгүй гэнэ. Учир нь тус компани нь давамгай байдалтай аж ахуйн нэгж биш юм байна. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгай байдалтай байна гэж заасан байдаг аж. Шунхлай компани нь давамгай байдалтай аж ахуйн нэгж биш учраас ШӨХТГ-т шатахууныхаа үнийг нэмэх, эсэх тухай саналаа өгдөггүй юм байна. Гэвч ШӨХТГ-аас мэдээллэж буйгаар иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт явуулж, үнээ зохиомлоор хөөрөгдөж, нэмсэн нь тогтоогдвол Шунхлай компани хариуцлагаас мултрахгүй ажээ.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эгь-Үүр голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Ээлжит осол Оюутолгойд гарсан мэдээллийг компаний удирдлага үндэслэлгүй хэмээн няцаажээ. Баяжуулах үйлдвэрт том осол гарч хэд хэдэн ажилчин бэртсэнийг худлаа гэж үгүйсгэсэн ч юу болоогүй биш бололтой. Үйлдвэрт бэхэлгээ нурж нэг хүн бэртэж хэдэн хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан гэнэ. Ямар ч байсан осол болсон агаад Оюутолгой компанийхан ямагт мэдээллийг сулруулж тараадаг хуучтай улс. Олон хүн бэртсэн бол нэг хүн,, хүнд бэртсэн бол хөнгөн хэмээн юу ч болоогүй мэт дүр эсгэдэг.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй