Дотуур байрны оюутнуудад анхаарч, хоол хүнсээр дэмжих чиглэл өглөө
2020-11-13 09:54:22 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгүгээр сарын 11-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 тогтоол гарсантай холбогдуулан их, дээд сургууль, коллежийн захирал нарт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах зүйлсийг анхаарч ажиллах чиглэлийг хүргүүллээ. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж ажиллах, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасан Мэргэжлийн анги буюу орон тооны бус томилгоот нэгжийн гишүүдийг оюутны дотуур байранд болон түүний орчинд хяналт тавих зохицуулалт хийх, Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох дотуур байрнаас гаргахгүйгээр хоол хүнсээ аюулгүй нөхцөл байдалд авах боломжийг бүрдүүлж, дотуур байрны орчны дэлгүүрээс авах зохион байгуулалт хийж, орж, гарах хуваарь гаргах, бүртгэл хөтлөх, Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргах, Нийтийн бие засах газар, нийтийн халуун ус, нийтийн гал тогоотой оюутны байруудад нарийвчилсан цагийн хуваариар аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийх, Дотуур байранд амьдарч буй оюутнуудыг зохион байгуулж, амьдарч байгаа өрөө тасалгаа, давхартаа их цэвэрлэгээ хийлгүүлж, агааржуулалтыг тогтмол цагт хийлгүүлэх, Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг цахим хэлбэрээр чанартай зохион байгуулах Эх сурвалж: БШУЯ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
2020-11-10 09:59:38 Нийтлэгдсэн: БоловсролМэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, урчадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна. /Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн шалгуур үзүүлэлт болон материал хүлээн авах байгууллага нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс ялгаатай болохыг анхаарна уу/ Бүрдүүлэх материал: Сургуулийн үндсэн захиргаа болон тухайн сургуулийн оюутны төв байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа, эсхүл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/; Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/; Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт; Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/; Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо, эсхүл Уламжлалт ёс заншил, хүмүүжил, соёлоо дээдэлсэн Монгол залуус сэдвүүдийн аль нэгээр 500 үгэнд багтаасан эссэ. Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баасан гарагийн 17:00 цаг Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу. Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882 Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882 Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-262454 утсаар холбогдон тодруулах боломжтой. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
Өнөөдөр сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр
2020-11-05 11:15:16 Нийтлэгдсэн: БоловсролӨнөөдөр буюу 2020 оны арвнаннэгдүгээр сарын 05-нд Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр тохиож байна. 2019 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар энэ өдрийг олон улсын өдөр болгон зарласан. Энэхүү өдөртэй холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран ерөнхий боловсролын зарим сургуулийн дунд ангийн сурагчдын дунд Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт нөлөөллийн ажлыг өнөөдөр 13:00 цагт 31-р сургууль дээр, 14:30 цагт Монгени цогцолбор сургуульд, 15:30 цагт 2-р сургууль дээр тус тус зохион байгуулах аж.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2020-11-03 09:10:52 Нийтлэгдсэн: БоловсролМэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, урчадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна. /Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн шалгуур үзүүлэлт болон материал хүлээн авах байгууллага нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс ялгаатай болохыг анхаарна уу/ Бүрдүүлэх материал: Сургуулийн үндсэн захиргаа болон тухайн сургуулийн оюутны төв байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа, эсхүл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/; Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/; Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт; Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/; Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо, эсхүл Уламжлалт ёс заншил, хүмүүжил, соёлоо дээдэлсэн Монгол залуус сэдвүүдийн аль нэгээр 500 үгэнд багтаасан эссэ. Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баасан гарагийн 17:00 цаг Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу. Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882 Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882 Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-262454 утсаар холбогдон тодруулах боломжтой. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
Ц.Мөнхцэцэг: Гэрийн даалгаврын цаг хэт өндөр байгааг шинэчлэх шаардлагатай
2020-11-03 09:07:21 Нийтлэгдсэн: БоловсролУИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь хэлэлцүүлэг өчигдөр болсон. Боловсролын тогтолцоог сайжруулах зорилгоор нэр бүхий таван гишүүний зохион байгуулж буй хэлэлцүүлэг ийнхүү гурав дахь удаагаа болж байгаа юм. Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монголын ерөнхий боловсрол дахь тулгамдаж буй зарим асуудал сэдвээр тавьсан илтгэлээс онцлох мэдээллүүдийг хүргэж байна. Боловсролын тогтолцоог сайжруулахын тулд юун түрүүнд салбарт тулгамдаж буй асуудлуудыг гаргаж иржээ. Үүнд: Сургалтын төлбөр, суралцагчийн ачаалал Багшин хангамж, ажлын ачаалал Боловсролын салбарын төсөв санхүүжилт Боловсролын чанарын үнэлгээ, аргачлал зэрэг багтаж буй бөгөөд өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр багш нарыг ажлын байранд хөгжих нөхцөл боломжоор хангах, багш бэлтгэж буй сургуулиудын сургалтын орчноор бүрэн хангаж, чанарыг сайжруулах, сургуулиудын интернетийн хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсролын хөтөлбөр, стандарт тогтвортой байх, нэг багшид оногдох сурагчдын тоо, анги дүүргэлтийг нэгдсэн стандарттай болгох зэрэг саналууд гарсан байна. ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ НЭМЭГДВЭЛ НЭГ СУРАЛЦАГЧ ӨДӨРТ 6-9 ЦАГ СУРАЛЦАЖ БАЙНА Сурагчдад ногдож буй ачаалал өндөр байгааг тэрбээр АНУ-тай харьцуулан танилцуулсан бөгөөд АНУ-ын 9-р ангид нийт 9 хичээл сонгон судалж байхад манай улсад 19 хичээлийг үздэг гэв. Цөм хөтөлбөрийн хүрээнд бага анги 4-5, дунд анги 6-7, ахлах анги 7 цагаар хичээллэж байгаа бөгөөд хувийн сургуулиуд үүнээс даруй 20 хувийн илүү цагийн ачаалалтай байдаг гэв. Хичээлээс гадуур хөгжүүлэх сургалт нэмэгдвэл, нэг суралцагч өдөрт 6-9 цаг сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа нь суралцагчдад ачаалал бий болгож байгаа аж. Мөн гэрийн даалгаврын асуудлыг сургууль дээрээ хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд амралтын өдрүүдэд гэрийн даалгавар өгөхөө болвьсон сайн туршлага ч бий гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч хэлж байв. Суралцахаас гадна олон төрлийн дугуйланд явуулж байна багадаа өндөр ачаалал авсан хүүхэд томрох тусам идэвх нь сулардаг болохыг ч мэргэжилтнүүд хэлсэн. БАГШ НАРЫН ХИЙДЭГ БИЧИГ ЦААСНЫ АЖЛЫГ ЖАГСААХАД 419 ТӨРӨЛ БАЙВ Багш нар ч мөн ачаалал өндөртэй ажиллаж байгаа бөгөөд Шинэ үе сургуулийн багш Ч.Нарангэрэлийн илтгэлд өдөрт дунджаар 10-11 цагийн ачаалалтай байдаг болохыг дурджээ. Багш нар үндсэн ажлаас гадна олимпиадад бэлтгэх, зохион байгуулах, аймаг сумын удирдлагын илтгэл бэлтгэх, алдаа засах, тайлан мэдээ гаргах гээд бичиг цаасны ажлыг жагсаахад 419 төрлийг ажил хийдэг гэв. Бага ангийн багшийн ачаалал дунджаар өдрийн 10-11 цаг ба нэг багшид ногдох суралцагчийн тоо 30.6 буюу Герман 12.3, АНУ 14.5, Япон 16 байгаатай харьцуулахад өндөр байна. Ачаалал өндөр ажиллаж байгаа ч цалин хангамж дэлхийн боловсролын салбарын төвшнөөс доогуур байгаа нь боловсролын чанарт нөлөөлж байгааг илтгэлд дурдсан юм. Тиймээс багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог бий болгох, анги дүүргэлт, ажлын ачааллыг багасгаж, багш нарыг ажлын байран дээрээ хөгжих бололцоог бий болгон, төр засгаас дэмжих бодлого баримтална гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлж байв. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 80 ХУВЬ НЬ БАРИЛГА БАЙШИНД ЗАРЦУУЛАГДАЖ БАЙНА Боловсролын салбарт хийж буй санхүүжилтийн талаар түүний илтгэлд мөн дурдсан. 2019 оны байдлаар нэг сурагчид ногдох урсгал төсвийн дундаж хэмжээ Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хотуудад бага, Булган, Говь-Алтай, Дундговь аймагт өндөр байна. Манай улс боловсролын салбарт нэгдсэн төсвийн зарлагын 15-18 хувийг зарцуулж байгаа нь дэлхийн дундажтай ойролцоо гэв. Гэвч энэ хөрөнгө оруулалтын зардлын 80 орчийм хувийг сургууль, цэцэрлэгийн барилгад зарцуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, сургалтын чанарыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, чадварыг дээшлүүлэх, ном сурах бичгийн агуулгыг сайжруулахад зарцуулах хөрөнгө бага байгааг илтгэлд дурдсан. Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид байнгын, тасралтгүй үйл явц, зохион байгуулалт, санхүүжилтийг бий болгох тал дээр онцгой анхаарна гэдгийг хэлэлцүүлэг зохион байгуулагчид онцоллоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй