БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Эцэг, эхчүүд хөл хориотой хугацаанд гэртээ байгаа хүүхэддээ хараа хяналтаа сайн тавиарай
2020-02-07 09:37:06 Нийтлэгдсэн: БоловсролУИХ-ын нэгдсэн чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонссон. Хуралдаанд салбарын сайд нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн юм. Засгийн газраас вирусний эсрэг арга хэмжээ цаг тухайд нь шуурхай авч ажиллаж байна. Улсын онцгой комисс шуурхай хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний дагуу БСШУС-ын сайдын тушаал, аймаг, нийслэлийн засаг дарга нарт өгсөн чиглэлүүд гарч хүргэгдсэн. Энэ дагуу бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотой цэцэрлэг, ЕБС, Их дээд сургуулийн багш нарыг байгаа газраасаа сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, суралцагсадтай холбоо тогтоож ажиллах чиглэлийг хүргүүлсэн. Багш нар заавал ажлын байрандаа ажиллахгүй гэрээсээ ч сурагчидтайгаа холбоо тогтоох боломжтой. Өмнө нь хөл хорио тогтоож, сургалтын үйл ажиллагааг зогсоож байсан тохиолдол байгаа боловч энэ удаагийнх онцгой нөхцөл учраас ингэж ажиллах чиглэл өгч, цалин, нэмэгдэл, урамшууллыг ажилласнаар тооцож олгох шийдвэр гараад хэрэгжээд явж байна. Мөн хүүхдээ хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндэд анхаарах чиглэлд эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна. Энэ бол хөл хорио тогтоосон болохоос сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй баймаар байна. Гэр бүл хамаатан саднаараа, хоол үйлчилгээний газраар дагуулж явахгүй. Гэрт нь хичээл сургалтад нь хамруулах хэрэгтэй. Гэртээ байгаа хүүхдүүдийг хараа хяналттай байлгаж, ахуйн осол гэмтлээс эцэг эхчүүд анхаарал тавих хэрэгтэй байгааг дахин дахин хэлж байна. Багш нарын хувьд хавар 6 сар хүртэл нилээд зүтгүү, шахуу ажиллах тул хичээлийн бэлтгэлээ сайтар базааж авах ёстой шүү. Олон нийтийн дунд багш нарыг амраасан гэсэн ойлголт яваад байх шиг байна. Энэ бол амралт биш хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдал гэдгийг ойлгох хэрэгтэй. гэсэн юм. Эх сурвалж: БСШУСЯ
Баялаг бүтээгчдийндэмжиххолбооны дэмжлэгтэйгээр БөгтөрЖДҮ ном уншигчдын гар дээр өнөөдрөөс очиж байна. Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн туулсан зам, ололт амжилт, саад бэрхшээлийг тусномондбагтааснаас гадна яагаад энэ салбарыг хөгжүүлэх ёстойг баримт түшин энгийн ойлгомжтойгоор өгүүлжээ. 1992 оноос суурь нь тавигдсанМонголынЖДҮэрхлэгчдийн өнгөрсөн хугацаанд туулсан замыг бид 2018 оноос сайн мэдэх болсон. 2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд болон УИХ ын нэр бүхий гишүүд ЖДҮ-чдэдзориулсан жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг эрх мэдлээ ашиглан авч, олон хүний боломжийг хулгайлсан баримтууд ил болсноор нийгэмЖДҮэрхлэгчдэд анхаарал хандуулж эхэлсэн юм. Энэ бүхнийг өнөөдрөөс уншигчдын хүртээл болгож байгаа БөгтөрЖДҮ номын эхний бүлэгт олон талын эх сурвалжтай өгүүлжээ. Түүнчлэн номын 2,3-р бүлэгт улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруун дээрээ үүрч ажлын байр бий болгодогЖДҮэрхлэгчид эрхмэдэлтнүүдээсболж өнгөрсөн хугацаанд ямар их боломжоо алдсаныг , цаашлаад энэ салбарыг монгол улс яагаад хөгжүүлэх ёстойг өгүүлсэн байна. Монгол улс жижиг, нээлттэй зах зээлтэй. Гэхдээ энэ зах зээлдЖДҮэрхлэгч бүр өсөж хөгжиж чаддаггүй муу жишиг давтагдаж иржээ. Яагаад хөгжиж чаддаггүйг ч БөгтөрЖДҮ ном олон талын судалгаа , баримттайгаар тайлбарлажээ. Энэ утгаараа тус салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж хөндлөнгийн судлаачид дүгнэж байна. Түүнчлэн урьд өмнө ньЖДҮэрхлэгчдийн тухай цогц мэдээлэл судалгаа бүхий ийм ном гарч байгаагүй учир энэ төрлийн ном эрэлт ихтэй байжээ. БӨГТӨРЖДҮ ном энэ эрэлтийг нөхөж гарчирснийгномын мэргэжилтнүүд онцолж байна. Зохиолч:З.Цэлмэг, Б.Бямбасүрэн Редактор:И.Рэнчинханд Бөгтөр ждү номыг Аз хур Мир, Интерном, Аз орчлон, Блью скай номын дэлгүүрүүдийн бүх сүлжээгээр худалдаалж байна. Үндсэн үнэ:24,900₮ 19001950 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ
МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна
2020-02-05 10:39:29 Нийтлэгдсэн: БоловсролЗасгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм. Ирэх даваа гарагаас НӨАТ-ын урамшууллыг буцааж олгоно НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм. ЦаашидНӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ. 996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг эрсдэлтэй хэмээн үзэж нягталж байна. Тухайлбал зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175 баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ. Засгийн газрын хуралдаанаас мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хамруулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Товч мэдээ - АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Чикаго хот орчимд 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байна. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир монголчууд ихээр суурьшдаг байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай 2020 оны А/43 дугаар тушаалыг гаргаж, аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спортын газар, харьяа байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэн ажиллаж байгаагаа танилцуулав. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ: Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа тул тус яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар зохицуулж байна гэлээ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралтыг хугацаанд нь эхлүүлнэ. 3 дугаар улирлын сурагчдын амралтыг эхний байдлаар 1 долоо хоногоор бууруулахаар тооцсон. Ерөнхий боловсролын сургуулиуд 3, 4 дүгээр улирлын үргэлжлэх хугацаанд 5 өдөр Бямба гарагт хичээллэнэ. Харин энэ хугацаанд цэцэрлэгүүд бямба гарагт ажиллахгүй. Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле хичээлүүд явагдана. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барина. Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд багш, ажилчдад үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил тооцож олгоно. Багш, ажилтан албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшлаа бүтэн авах тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаа тооцуулж, үнэлүүлнэ. Мөн ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасан багш нарт боломж нь хууль, дүрэм, журмын дагуу нээлттэй байгаа. ДЭЭД БОЛОВСРОЛ: Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд хичээлийг цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийж багш, оюутан, суралцагчийн оролцоог бүрэн хангах; Хичээл, практикийн дадлагыг цуцлах; Өвлийн амралтаараа гэртээ харьсан хөдөө орон нутгийн болон гадаадын оюутан, шинээр элсэгч, урьсан гадаад багш нарыг хорио, хөдөлгөөний хязгаарлалт дуусах хүртэл хугацаанд сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүй талаар зөвлөмж, мэдээлэл өгөх, түүнчлэн гэртээ харихгүй дотуур байрандаа үлдсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хариуцлагатай жижүүр гаргаж ажиллуулж, хяналт тавих талаар чиглэл, зөвлөмжийг их, дээд сургууль, коллежийн удирдлага, холбоодод хүргүүллээ. БИЕИЙН ТАМИР, СПОРТ: Спортын наадам, тэмцээн, уралдаан, сургалт, дугуйлан зэрэг олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хориглолоо. Энэ хугацаанд арав гаруй спортын төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах байсан боловч түр хугацаагаар хойшлууллаа. Үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвийн үргэлжилж, баг тамирчид олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцоно. Гагцхүү БНХАУ-д зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан тэмцээнүүд цуцлагдсан. СОЁЛ УРЛАГ: Соёл, урлагийн арга хэмжээ, тоглолтуудыг цуцалж, хот, хөдөөгийн соёлын төв, театр, музей, номын сангийн танхимуудад ариутгал, халдваргүйжилтийг тогтмол хийх; Уран бүтээлийн бэлтгэл сургуулилалт, дотоод зохион байгуулалт, төлөвлөлтийн ажлуудаа хийж, тасралтгүй хэвийн ажиллах; Соёл урлагийн боловсрол, танин мэдэхүй, уран бүтээлийн талаарх мэдээллээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран үзэгч, сонсогч, уншигчдад хүргэх чиглэлүүдийг тус тус хүргээд байна. Эх сурвалж: БСШУСЯ
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийн нээлттэй өдөрлөг боллоо
2020-01-20 09:47:11 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Өдөрлөгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар болон УИХ-ын гишүүд, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон яамдуудын санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан удирдах албан тушаалтнууд оролцлоо. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн болон салбарын бусад барилга байгууламжид тавигдах норм, стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа, танилцуулгыг ашигласнаар орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг төсөв хийлгэх цаг хугацаа, хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Мөн Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран үр дүнтэй ажиллах боломжтой байгаа аж. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн нээлттэй өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт тэр тусмаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэл, аймаг орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч хамтарч ажиллах зорилготой. Өнөөдөр сургууль цэцэрлэг, соёл, спортын барилгын загвар макетуудыг танилцуулж мэдээлэл өгөх болно. Төсөв нь батлагдсан ч зураг төсөл дээр удаж төсөл хөтөлбөр удааширдаг. Энэ асуудлыг яамны зүгээс хөнгөвчилж бэлэн батлагдсан макет зураг төслүүдийг танилцуулж байна гэв. 2020 онд улс нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод нийт 135 цэцэрлэгийн барилга, 67 сургуулийн барилга, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж, цэцэрлэгийн хүчин чадлыг 22 хувиар ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг 41 хувиар, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 47 хувиар тус тус нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Боловсролын салбарт хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд иргэдийн оролцоог хангах нь хамгийн чухал. Сургуулийн насны хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байгаа энэ үед хэрэгцээ шаардлагыг нь хангасан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 17 сургууль газаргүй, зураг төсөв нь батлагдаагүй байхад нийслэлийн удирдлагууд газар чөлөөлөлт хийж эхнээсээ баригдаж байгаа. Тиймээс цаашид боловсролын салбарт хийгдэж бүтээн байгуулалтад шинэчлэл хийгдэхэд өнөөдрийн өдөрлөг чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний ирээдүйд хийх хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт юм хэмээв. Монгол Улсын 2020 оны төсөвт нийслэлд салбарын хөрөнгө оруулалтын 139 төсөл хөтөлбөр арга хэмжээнд 260 гаруй тэрбум төгрөг батлагдсан аж. Хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт 118, соёлын салбарт 14, спортын салбарт 4, шинжлэх ухааны салбрат 3 төсөл арга хэмжээг тус тус хэрэгжүүлнэ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй