Нийслэлийн сурагчдын II улирлын амралт нэгдүгээрсарын 12-нд дуусч, 13-ний Даваа гарагт хичээлдээ орох хуваарьтай. Хэрэв ханиад томуу ихтэй байвал III улирлын амралтын 7 хоногийг шилжүүлж,сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах зохицуулалттай байдаг. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын сүүлээр амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% /21,774/-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан юм. Энэ удаагийн улирлын амралтыг сунгах эсэхийг БСШУСЯ-наас тодруулахад Сурагчдын амралтыг сунгах хүсэлт Эрүүл мэндийн яамнаас ирүүлээгүй.Зарим аймаг онцгой комиссын хурлаараа сурагчдын амралтыг сунгах хэрэгтэй гэж ярьж байгаа гэсэн. Гэхдээ яаманд хүсэлт ирүүлээгүй. Оны өмнө Завхан аймаг хүсэлт гаргаад амралтыг 3 хоногоор урагшлуулж өгсөн гэсэн хариулт өглөө. Ийнхүү албаны эх сурвалжийн хэлж буйгаар сурагчдын амралтыг сунгах эсэх нь тодорхойгүй байна.
Сурагчдын амралтаар хөнгөлттэй үнээр хичээллэх сургалтууд
2019-12-27 12:54:12 Нийтлэгдсэн: БоловсролХаниад томууны дэгдэлт ихтэй энэ үед хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт эхэлж та бүхэн хүүхдийнхээ болон сурагч дүү нарынхаа цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар бодож байгаа нь мэдээж. Тэгвэл дараах мэдээлэлтэй танилцаарай. Монголын Оюун ухааны Академи Сурагчдын амралтад зориулсан богино хугацааны спорт өрөлт, рубик шоо, хүрд цээжлэх сургалтууддаа элсэлт авч байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9516-9200, 7732-9200 Шинэ өнөөдөр сургууль Сурагчдын амралтаар хичээллэх аэробикийн сургалтад бүртгэж байгаа аж. Аэробикийн дугуйланд хамрагдсанаар хүүхэд уян налархай, сунгалттай, хөдөлгөөний эвсэлтэй мөн хэд хэдэн үзүүлбэр үзүүлж чаддаг болохыг хичээл орох ОУХМ Б.Ичинхорлоо хэлжээ. Бүртгэлийн утас 89962886 Хүүхдийн Ордон дараах дугуйлангуудад ѳвлийн ээлжийн нэмэлт элсэлт авч байна. Үүнд: Дуулаач, ятга, шанз, тѳгѳлдѳр хуур, цэнгээнт, Монгол бүжиг, балет, англи хэл, бага ангийн чадваржуулах сургалт, морин хуур, драм, математик зэрэг сургалтууд багтжээ. Лавлах Утас: 99287220; 96533333 Тэмүүлэл спорт төв Сурагчдын амралтад зориулсан хямдралтай, түргэвчилсэн усанд сэлэлтийн сургалт явуулж байна. Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн баруун талд, Их Монгол хороолол, 902-р байрны ард Тэмүүлэл спорт төв. Харилцах утас 8811-0061, 8896-6557 Хүүхэд Боловсрол Хөгжлийн төв Сурагчдын амралтад зориулсан бямба, ням болон бусад гарагт хичээллэх уран нугаралт, шатар зэрэг сургалтууддаа элсэлт авч байгаа аж. Хаяг: Хан-Уул дүүрэг, Нисэх, 10-р хороо Хүүхэд Боловсрол Хөгжлийн Төв Мөн Монгол Улсын Консерватори буюу Хөгжим бүжгийн коллеж нэгдүгээр сард элсэлт авдаг байна. Тус сургалтад I-IX анги хүртэлх хүүхдүүд үнэ төлбөргүй суралцана. Харин X-XII анги хүртэл жилийн 300 гаруй мянган төгрөгийн төлбөр төлдөг байна. Энэ жилийн элсэлтийн хувьд дотроо яг аль сургуульд, ямар мэргэжлээр элсэлт авах нь хараахан тодорхой болоогүй байгаа аж. Монгол Улсын Консерватори нь сонгодог хөгжмийн сургууль, бүжгийн сургууль, циркийн сургууль, ерөнхий боловсролын сургууль, ардын хөгжмийн сургууль гээд таван сургуультай. Дотроо 12 тэнхимтэй байна. Өвлийн амралтаа гэртээ ойрхон сургалт, дугуйланд хамрагдаж үр дүнтэй өнгөрүүлээрэй хүүхдүүд ээ.
Орчиндоо мод тарьж, арчилгаа усалгаа хийсэн сургуулиудыг шагнав
2019-12-27 11:06:53 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн боловсрол-ыг дэмжих жил болгон зарласан байдаг. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Сургуулийн орчиндоо мод тарья аяныг 2019 оны 05-р сарын 08-ны өдөр зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн 78 сургуульд тус бүр 100 нарс модны суулгацны дэмжлэг олгосон. Эдгээр суулгацыг тарьж, арчилж ургуулсан байдлаар нь буюу амьдралтын хувь, жилийн өсөлтийнх нь үзүүлэлтээр 2019 оны намар дүгнэж шилдэг сургуулиудыг шалгаруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат урамшуулал, шагналыг гардууллаа. Сургуулиудын тарьсан модны арчилгаа, усалгаа, ургалтыг дүгнэх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12-р сарын 03-ны өдрийн А/771 тоот тушаалын дагуу ажлын хэсэг зохион байгуулсан. Нийт Ерөнхий боловсролын 78 сургуулиас Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль , Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн тарьц 55-65 хувийн ургалттай байна. Иймднэгдүгээрбайр эзэлсэн 34 дүгээр сургуульд 3,0 сая, 2-р байр эзэлсэн 72 дугаар сургуульд 1,5 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа. Тус шагналыг сургуулийн орчны ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд зарцуулах юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд 21 аймаг, 9 дүүргийн нутаг дэвсгэрт тус бүр 3,5 га талбай бүхий модлог ургамлын цэцэрлэгийг байгуулсан. Ногоон паспорт аяны хүрээнд өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан энэхүү бичил цэцэрлэг нь тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлаас бүрдэх ба хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системтэй учраас жил бүр өргөжүүлэн өсвөр үеийнхний оролцоотой мод тарих ажлыг зохион байгуулах бүрэн боломжтой. Мөн энэхүү бичил цэцэрлэгт жилийн аль ч улиралд тарьж, суулгах боломжтой далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгацаар ойжуулж байгаагаараа онцлог юм. Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй хотын ой гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Эх сурвалж: БОАЖЯ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын Харшийн сүлд модны наадам-д оролцож, сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж, оны шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр, тасралтгүй 39 дэхь жилдээ зохиогдож буй Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар оролцож байгаадаа баяртай байна. Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүрийн оролцохыг хүсч, мөрөөддөг шинэ жилийн сайхан баяр юм. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн урлагийн тоглолт үзүүллээ. Сургууль, цэцэрлэг, сургалт хүмүүжлийн газрууд гээд 338 барилга байгууламж шинээр ашиглалтад оруулж, ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжийг халж чадсан баялаг бүтээмжтэй он улиран одож байна. Ирэх онд хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байхыг ерөөе, эх орондоо хайртай, эрдмээр биеэ чимсэн сайн хүмүүс болоорой гэсэн юм. Найрамдал цогцолборын багш Б.Отгонбат Харшийн сүлд модны наадмын урлагийн тоглолтыг 28 дахь жилдээ найруулан тавьж буй бөгөөд Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь сэдвээр дэглэжээ. Хулгана жилд хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай байхыг бэлгэдэхийн зэрэгцээ аз жаргал гэдэг нь ээж аав, ахмад настанд хүндэтгэлтэй байж сургаал үгийг нь сонсч бусдыг хүндлэн эрхэмлэдэг, бие биедээ тусладаг нинжин сэтгэлтэй байхыг хэлнэ. Үүний тулд хүүхэд бүр гэгээлэг сайхан мөрөөдөлтэй,түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй гэдгийг уриалж, монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг агуулгыг илэрхийлж, хүүхдүүдийн сэтгэлд хоногшуулан тогтоохыг зорьсон гэв. Тоглолтын оролцогчдын 90 орчим хувийг Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь аймгийн авъяаслаг сурагчдаас сонгон бүрдүүлжээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
У.Хүрэлсүх: Эх орондоо хайртай, эрдмээр биеэ чимсэн, сайн хүмүүс болоорой
2019-12-25 08:42:11 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын Харшийн сүлд модны наадам-д оролцож, сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж, оны шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр, тасралтгүй 39 дэхь жилдээ зохиогдож буй Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар оролцож байгаадаа баяртай байна. Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүрийн оролцохыг хүсч, мөрөөддөг шинэ жилийн сайхан баяр юм. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн урлагийн тоглолт үзүүллээ. Сургууль, цэцэрлэг, сургалт хүмүүжлийн газрууд гээд 338 барилга байгууламж шинээр ашиглалтад оруулж, ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжийг халж чадсан баялаг бүтээмжтэй он улиран одож байна. Ирэх онд хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байхыг ерөөе, эх орондоо хайртай, эрдмээр биеэ чимсэн сайн хүмүүс болоорой гэсэн юм. Найрамдал цогцолборын багш Б.Отгонбат Харшийн сүлд модны наадмын урлагийн тоглолтыг 28 дахь жилдээ найруулан тавьж буй бөгөөд Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь сэдвээр дэглэжээ. Хулгана жилд хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай байхыг бэлгэдэхийн зэрэгцээ аз жаргал гэдэг нь ээж аав, ахмад настанд хүндэтгэлтэй байж сургаал үгийг нь сонсч бусдыг хүндлэн эрхэмлэдэг, бие биедээ тусладаг нинжин сэтгэлтэй байхыг хэлнэ. Үүний тулд хүүхэд бүр гэгээлэг сайхан мөрөөдөлтэй,түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй гэдгийг уриалж, монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг агуулгыг илэрхийлж, хүүхдүүдийн сэтгэлд хоногшуулан тогтоохыг зорьсон гэв. Тоглолтын оролцогчдын 90 орчим хувийг Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь аймгийн авъяаслаг сурагчдаас сонгон бүрдүүлжээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй