Дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах боломж нөхцөл бүрдсэн гэв
2019-10-23 09:42:45 Нийтлэгдсэн: БоловсролНийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр дээд боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд манай орон дээд боловсролын салбараа дэлхийн нийтлэг жишигт хүргэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, төр болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам сэдэвт томхон хэмжээний хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохиогдлоо. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.18-д заасан судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх заалтыг үндэслэн Монгол Улсын хөгжлийн Алсын хараа-2045 стратегийг төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачилгаар ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, үзэл баримтлал боловсруулснаа хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол удирдаж, Байнгын хорооны гишүүд, эрдэмтэн, судлаачид оролцож Монгол Улсад Судалгааны их сургууль байгуулах үзэл баримтлал, Судалгааны их сургууль байгуулах үндэслэл, шийдлүүд гэсэн танилцуулга, илтгэл сонсож, төрөөс нэн даруй авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар саналаа солилцлоо. Манай их сургуулиудын хувьд өнөөдрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхгүйгээр ажиллавал дэлхийн түвшинд ойрын жилүүдэд хүрэх магадлал бага байна гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг онцоллоо. Тухайлбал, судалгаагаар манай улсын их сургуулиуд: нэгд,авьяасын төвлөрөл бий болгож чадаагүй, хоёрт,удирдлагын оновчтой бүтэц, манлайлал дутмаг, гуравт, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын хөтөлбөрүүд тэр тусмаа гадаад хэл дээр явагддаг хөтөлбөрүүд хангалтгүй, дөрөвт, судалгаа, шинжилгээ, инновацийг дэмждэг дэд бүтэц бүрэн бүрэлдэн тогтоогүй, тавд, их, дээд сургуулийн багш нарын 20%-30% нь эрдмийн зэрэг, цолтой байгаа нь судалгааны их сургуульд тавигдах шаардлагаас нэлээд доогуур байна гэжээ. Гэхдээ эрдмийн зэрэг, цолтой багш нарын 30% нь гадаадын их, дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан багш нар байгааг харахад төрөөс дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл, боломж бүрэн байгааг харуулж байна. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээсУлс эх орныхоо хөгжлийг мэдлэгээр түүчээлэх дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулахнөхцөл бүрдсэн, энэ алхмыг нэн даруй эхлүүлэх, эрс шийдмэг шийдвэр гаргах хэрэгтэйг оролцогчид дурдаж байлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бямба гарагт Баянхонгор аймагт ажиллаж, хөгжимт драмын театрт уулзалт хийлээ. Салбарын сайд энэ онд 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьсон бөгөөд аймгуудын 15 дахь нь Баянхонгор байв. Уулзалтаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны гурван зорилтын хэрэгжүүлэлтийг танилцуулж, нийгмийн гэрэл гэгээ болсон дөрвөн том салбарын уялдаа холбоог хангаж, сэтгэл гаргаж хариуцлагатай ажиллахыг үүрэг чиглэл болголоо. Уулзалтад оролцогчдын асуултад хариулахын зэрэгцээ Баянхонгор аймгийн хэмжээний 43 цэцэрлэгийг компьютержуулах, 4 дүгээр цэцэрлэгийн засвар, 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв. Томилолтын хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцтай, тухайлбал, Баянхонгор хотод баригдаж буй 960 хүүхдийн суудал бүхий 5 дугаар сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургуулийн шинэ барилгын ажилд тулгамдаад буй асуудалтай танилцав. БСШУС-ын сайд ням гарагт Говь-Алтай аймагт ажиллана. Эх сурвалж: БСШУСЯ
Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
2019-10-16 09:19:13 Нийтлэгдсэн: БоловсролХан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийн хуучин барилга 140 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 12 бүлэг, 44 багш, ажилтантай, 410 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Хуучин барилга 1957 онд анх баригдсан, одоогийн өргөтгөлийн барилгыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр Хорго групп ХХК барьж гүйцэтгэсэн. ХУД-ийн 1 дүгээр хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 540 хүүхэд байдаг. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгальмаа, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, ХУД-ийн Засаг даргын орлогч н.Батсайхан, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
2019-10-15 10:13:11 Нийтлэгдсэн: БоловсролЧингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр Олон тоосго ХХК барьж гүйцэтгэсэн. Хуучин барилга 1957 онд анх 110 хүүхдийн хүчин чадалтай, 21 ажилтантай, Эрүүл мэндийн яамны харъяа 28 дугаар цэцэрлэг нэртэйгээр ажиллаж байжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгын буулгаж шинээр барьсан юм. ЧД-ийн 4, 5 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 400 хүүхэд байгааг бүрэн хамруулж 410 хүүхдэд СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, ЧД-ийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, урчадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгарууланМонгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэголгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыгЗасгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам-ын дагууЗасгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна. Бүрдүүлэх материал: Сургуулийн захиргаа, эсхүл оюутны байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот; Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/; Дүнгийн тодорхойлолт; Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулан товьёог үйлдсэн байх/; Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ. Материал хүлээн авах сүүлийн хугацаа:2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу. Тэтгэлэг олгох журам:https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882 Мэдүүлгийн загвар:https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882 Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-264450 утсаар холбогдон тодруулах боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй