Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ням гарагт Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Хүүхдийн ордонд салбарынхаа ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож, багш, албан хаагчдын асуултад хариулав. Багшийн ачааллыг бууруулах чиглэлд анхаарч байгаад багш нар талархалтай байлаа. Тухайлбал, олон төрлийн уралдаан, тэмцээнийг хязгаарлаж, цахим журнал хэрэглэх журмыг тодорхой болгож, хичээлийн жилийн бүтэц, амралтын хуваарийг хот, хөдөөгийн нөхцөлийг харгалзан уян хатнаар тогтоож өгсөнд баяртай байгаагаа илэрхийлж байна. Цаашид анхаарах асуудлуудыг ч хөндөв. Тухайлбал, орон нутгийн сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдын хараа хяналтыг сайжруулж, хүмүүжил төлөвшилд анхаарах, багш бэлтгэх тогтолцоо, ялангуяа цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтыг чанаржуулах, багшийн тэтгэврийн нас, цалин, нийгмийн хангамжийг сайжруулахад бодлогын ахиц гаргахыг салбарын сайдаас хүслээ. Уулзалтын төгсгөлд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш Д.Дуламсүрэн, С.Сүхчулуун, Ч.Ариунцагаан нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, баяр хүргэлээ. Эх сурвалж: БСШУСЯ
ОУХ “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОР, ОУХ “АРТЕК” ТӨВ НАР ЗУСЛАНГИЙН БАГШ, АЖИЛТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2019-10-12 12:51:28 Нийтлэгдсэн: БоловсролӨнгөрсөн жил Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолбор нь түүхт 40 жилийн ойгоо угтан уламжлалт найрамдалт хамтын ажиллагаатай ажиллаж байсан харилцаагаа сэргээх зорилтын хүрээнд шилжилтийн үеүүдэд тасарсан харилцаагаа эргэн сэргээж ОХУ-ын Олон Улсын Хүүхдийн Артек төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд багш, ажилтнуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2018 онд ОУХ Артек төвийн бүлгийн багш Виктория Ковалёва, Татьяана Константиновна нар Найрамдал цогцолборт хүрэлцэн ирж бүлгийн багшаар ажилласан бөгөөд 2019 оны 10 дугаар сард Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш Т.Тамир, М.Ариунбаяр нар Артек төвд туршлага солилцохоор ажиллаж байна. ОУХ Артек төвийн бүлгийн багш Виктория Ковалёва, Татьяана Константиновна болон ОУХ Найрамдал Цогцолборын бүлгийн удирдагч багш У. Халиун нар Найрамдал цогцолборын хөтөлбөр, үйл ажиллагааны үеэр. Найрамдал цогцолборын Олон улсын ээлжийн үед олон улсын амрагч хүүхдүүддээ зориулан соёлын танилцах аялал зохион байгуулдаг. Артек төвийн багш Виктория Ковалёва, Татьяана Константиновна нар Найрамдал цогцолборын багш, ажилтнуудын хамт соёлын аялалд амрагч хүүхдүүдийн хамт. НАЙРАМДАЛ ДРУЖБА FRIENDSHIP Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш Т.Тамир солилцооны хөтөлбөрийн хүрээнд Артек төвд ажиллаж, туршлага судалж байна. Найрамдал цогцолборын бүлгийн удирдагч багш М.Ариунбаяр солилцооны хөтөлбөрийн хүрээнд Артек төвд ажиллаж, туршлага судалж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал, ноён Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. БСШУС-ын сайд хэлсэн үгэндээ олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст боловсрол олгох гэхээсээ илүүтэй хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, хуваалцах чадварт иргэдийг сургах зэрэг хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг дурдаад урт хугацаанд, тодорхой төлөвлөгөөтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Фейсбүүкийн зүгээс виртуал бодит байдал буюу VR технологийг сургуулиудад нэвтрүүлж, хичээл сургалтыг илүү сонирхолтой болгоход дэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ. Уулзалтад Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон цахим бичиг үсгийн сургалтыг нийслэлийн 20 сургуульд хэрэгжүүлж буй Фаро фаундейкшн байгууллагын төлөөлөл оролцов.
ОУХ Артек төвийн Лазурный лагерийн амрагч хүүхдүүд Анх 1978 оны гуравдугаар сард арга зүйч, пеонерийн удирдагч багш, захиралаар ажиллах 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр Зөвлөлт холбоот улсын Артек зусланд очиж туршлагаас суралцаж, түүнийгээ Найрамдал-ын гэх өөрийн арга барил болгохоор бодож боловсруулж, туршиж хэрэгжүүлэхээс гадна солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байсан ба шилжилтийн үеүүдэд тасраад байсан харилцаагаа эргэн сэргээж 2018 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулан багш, ажилтнуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Туршлага судлах, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Олон улсын хүүхдийн Найрамдал Цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэн, Монголын үндэсний зуслангуудын холбооны гүйцэтгэх захирал Ч. Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 9 сарын 26-аас 10 сарын 01-ны өдрүүдэд ОХУ-ын Олон улсын хүүхдийн Артек төвд айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ОУХ Артектөвийн нэгдүгээр орлогч захирал Королёва Виктория Витальевнатай албан ажлын уулзалт хийв. ОУХ Артектөвийн нэгдүгээр орлогч захирал Королёва Виктория Витальевна ОУХ Найрамдал цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэнг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, амрагч хүүхэд солилцооны хөтөлбөр, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хүүхдийн хөгжлийн чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. ОУХ Артек төв нь Гурзуф хот, Крымийн хойг, үзэсгэлэнт хар тэнгисийн эрэг дагуу оршдог бөгөөд тус бүр өөр өөрийн өвөрмөц арга зүйтэй хөгжлийн хөтөлбөрүүдээр үйлчилдэг 9 зуслангаас бүрддэг, нийт 218 га газар нутагтай дэлхийн хамгийн том хүүхдийн зуслан юм. 2020 нийт 1000 хүүхэд, өсвөр үеийнхнийг хүлээн авах хүчин чадалтай Нарлаг хэмээх 10 дахь зуслан ашиглалтанд орж хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа юм байна. Айлчлалын үед Найрамдал цогцолборын төлөөлөгчид Артек төвийн зуслангуудаар зочилж хүүхдийн амрах байр, орчинтой танилцсанаас гадна хоол үйлдвэрлэл, хүний нөөц, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, хамтын ажиллагааны албадуудын дарга, мэргэжилтнүүд үйл ажиллагаа, зохион байгуулалттай танилцуулж тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэдгийг дурдаж байв. Найрамдал цогцолборын төлөөлөгчдийн хийсэн тус айлчлал нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй боллоо. ОУХНЦ-ын төлөөлөгчид Артек төвийн Лазурный зуслантай танилцаж тус төвийн Сэтгэл зүйч Холина Ярославатай уулзаж ярилцлаа. Үзэсгэлэнт Хар далайн эрэг дагуу орших ОУХ Артек төв. Артек төвийн сэтгэл зүйч Холина Ярослава болон Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Каморов Юрий Александрович нарын хамт Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэн, Олон Улсын Хүүхдийн Артек төвийн Артектөвийн нэгдүгээр орлогч захирал Королёва Виктория Витальевна нар Артек төвийн Гар урлалийн хөгжлийн хөтөлбөрийн танхимаар зочилж Орос үндэстний соёл, уламжлалын салшгүй хэсэг болох Матрёшка, модон чимэглэл, шаазан чимэглэлийн гар урлалуудыг үзэж сонирсон юм. Артек төвийн хамт олон биднийг найрсаг дотноор хүлээн авч зуслангийнхаа туршлага солилцсоноос гадна. Хүүхдийн хоолны газар, эмнэлэг, театр, сургууль, амрагч хүүхдүүдийн өрөө тасаг мөн түүнчлэн үйл ажиллагаа, үйлчилгээгээ танилцуулж байлаа. Артек төвийн хамт олон биднийг найрсаг дотноор хүлээн авч зуслангийнхаа туршлага солилцсоноос гадна. Хүүхдийн хоолны газар, эмнэлэг, театр, сургууль, амрагч хүүхдүүдийн өрөө тасаг мөн түүнчлэн үйл ажиллагаа, үйлчилгээгээ танилцуулж байлаа.
Оны “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай боллоо
2019-10-10 18:11:19 Нийтлэгдсэн: БоловсролМЗХ-ноос дөрөв дэх удаа зохион байгуулагдаж байгаа Бүтээгч залуу багш шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Багш Хөгжлийн Ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь МЗХ-ноос 2018-2044 он хүртэл Залуусаа бүтээе уриандор төлөвлөгдсөн олон ажлуудын нэг бөгөөд Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэх, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог боллоо. Ёслолын ажиллагааг МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Бэлгүтэй нээж, арга хэмжээнд уригдсан хүндэт зочидоор СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн зөвлөх профессор, МУ-ын ШУГЗ С. Дулам, МУ-ын 21 дэхь Ерөнхий сайд Р. Амаржаргал, МУБИС-ийн хэл уран зохиолын багш, МХЗЭ-ийн гишүүн Д. Хүү, МБНХ-ны ерөнхийлөгч Доктор Профессор академич, Гавъяат багш Б. Жадамбаа , АЖ Н. Сувд, МЗХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Г. Энх-Амгалан, Соёмбо академийн захирал А. Санжмятавнар оролцож илтгэл тавив. Оны Бүтээгч залуу багш-аар Ч. Цэдэнбилэг113-р сургууль Т. ЭрдэнэтуяаСэтгэмж цогцолбор сургууль С. Дуламсүрэн41-р сургууль А. Лхагвасүрэн29-р сургууль Б. Долгорсүрэн104-р сургууль Г. Ганбаяр24-р сургууль В. ПүрэвсүрэнИрээдүй цогцолбор 2-р ахлах сургууль Б. Баясгалан92-р сургууль Н. Дарьсүрэн59-р сургууль Б. Даваасүрэн107-р сургууль Г. УуганбатГүн галуутай цогцолбор сургууль Ц. Ариунсүх106-р сургууль Ш. Чулуунцэцэг19-р сургууль Ц. Энхцэцэг105-р сургууль Б. БатбаярАрх, Их тамир сум ЕБС Д. УрантогосДорнод, Хэрлэн сум,Шинэ хөгжил цогцолбор Б. БолдбаатарУвс, 5-р сургууль Э. АриунтунгалагБулган, Хутаг-Өндөр сум ЕБС П. ГэрэлчимэгДорноговь, Замын-Үүд сум, 2-р сургууль С. ГанболдУвс, 1-р цогцолбор сургууль Г. ЭрдэнэчулуунСүхбаатар, Түмэнцогт сум ЕБС Д. БолормааЗавхан, Тосонцэнгэл, 1-р сургууль Н. ДолжинсүрэнОрхон аймаг, 4-р сургууль Б. УлаанбаатарШУТИС, ГУУС З. МөнгөнболорРояаль ОУИС О. ЧинбатТехник технологийн дээд сургууль О. МягмарсүрэнМУБИС Ө. АмгаланОтгонтэнгэр ИС Б. ЭнхцэцэгХүнс технологийн политехник коллеж Г. ДуламжавХүнс технологийн политехник коллеж П. БатболдТехник технологийн Политехник коллеж Б. ХуланЗохиомж ДС нар шалгарлаа. Мөн ҮНДЭСНИЙ ГЭГЭЭРЛИЙГ ТҮГЭЭГЧцомын эзнээрЭ. Номин-Эрдэнэ, 105-р сургууль ҮНДЭСНИЙ СЭХЭЭТЭН ТӨРҮҮЛЭГЧцомын эзнээрД. Баярсайхан ,УБИС ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭГЧцомын эзнээрБ. Алтанмандах, Шинэмонгол ТК нар шалгарлаа. Бүтээн байгуулалтын дуудлагаар Бүтээгч үе-ийг төлөвшүүлэн бэлтгэх гэгээрэл боловсрол, мөргүншил, чадвар, авъяас, хариуцлага, эрх, эрдэм, мэдлэгийг түгээн дэлгэрүүлж буй Бүтээлч багш нартаа улам их ажилт хүсье!
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй