Налайх Эрүүл мэндийн төвд “НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ” нээгдлээ
2019-05-13 09:17:39 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. энэ үеэрээ нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Налайх эрүүл мэндийн төвд ажилласан юм. Эрүүл мэндийн төвд өнөөдөр Нярайн эмгэг судлалын тасаг шинээр нээгсэн юм. Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулж буй тус тасгийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо. Тус тасаг нээгдсэнээр нярайн эмгэгийг эрт үед нь илрүүлэх, дүүргийн эрүүл мэндийн төвд цаг алдалгүй эмчлэх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулах буюу лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгах, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Эрүүл иргэн аян Налайх дүүрэгт үргэлжилж байна Нийслэлийн Засаг даргын Эрүүл иргэн аян зохион байгуулах тухай захирамжийн дагуу нийслэлийн 152 хорооны хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог хийхээр болсон. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй Эрүүл иргэн аяны үйл ажиллагааны явцтай биечлэн танилцлаа. Хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн иргэдийн дунд эрүүл мэндийн урдчилсан сэргийлэх үзлэг хийх үүднээс нийслэлийн 152 хороонд Эрүүл иргэн аяныг зохион байгуулж байна. Сэргийлж болох өвчинөөс урдчилан сэргийлэх, амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдийн эндэгдлийг багасгаж, халдварт болон бусад төрлийн өвчнөөс сэргийлж, шаардлагатай эмчилгээг зохион байгуулах зорилготой. Иргэд заавал төвийн эрүүл мэндийн төвүүд дээр очиж урт дараалалд зогсож, цаг алдах шаардлагагүйгээр хорооныхоо өрхийн эмнэлэг дээр ирээд нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх боломжтой. Цаашид мэргэжлийн бүхий л байгууллагуудтай хамтарч улам өндөр зохион байгуулалт сайтай болгон үргэлжлүүлнэ. Иргэд аяны хүрээнд хорооныхоо өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр ирж эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдаарай гэж уриалмаар байна гэв. Аяны хүрээнд тус ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар, хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүдийн чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог хийж, ЭХО болон рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх, умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулан эмчилгээ хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, амьдралын зөв дадал хэвшилд сургахаар зорьжээ. Голомт цогцолбор сургуульд яаралтай хүчитгэсэн засвар хийхийг даалгав Голомт цогцолбор сургуулийн нэг байр нь 1961 онд нөгөө нь 1966 онд анх ашиглалтад орж байжээ. Өнөөдөр цогцолбор сургууль хичээлийн гурван байранд 64 бүлэгт 2367 гаруй сурагч 98 багштай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн байрыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргасан байдаг аж. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр тус сургуулийн байранд очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Сургуулийн захирал Р.Цэдэндамбаа Сургуулийн суурийн блокууд үйрсэн, бяцралттай болсон учраас шалан доогуураа нэвт салхи сийгдэг. Дулааны шугам нь шалан доогуураа явдаг. Хэрвээ шугаманд ямар нэгэн гэмтэл гарах л юм бол сургуулийн үйл ажиллагаа зогсоно. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байгаа. Спорт залны хувьд гадна талын тоосгонууд нь үйрч нарийн шороо болсон. Таазны шавар нурж унахад бэлэн болоод байгаа хэмээн танилцууллаа. Хотын захирагч С.Амарсайхан Сургуулийн байрыг эхний ээлжинд хүчитгэн засах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэ. Бусад дүүрэг хороодод ийм нөхцөл байдалтай хэдэн сургууль, цэцэрлэг байгаа гэсэн тоо судалгааг гаргаад яаралтай танилцуул хэмээн холбогдох албаны удирдлагуудад даалгав. Мянганы зам хүртэлх 1.7 км авто замыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах боломжтой Нийслэлийн Замын сангийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх шинээр барих 1.7 км авто замын ажлын явцтай танилцлаа. Замын траст өртсөн найман гарааш, дөрвөн айлын хашаа байгаа. Дүүргийн Засаг дарга чөлөөлж өгөхөөр болсон. Ямар нэгэн асуудалгүй. Тулгараад байгаа нэг асуудал нь замын доогуур 280 метр орчим цахилгааны шугам давхцсан байгаа. Үүнийг шилжүүлэх ажил хүлээгдэж байна. Хэрэв яаралтай шилжүүлчихвэл ирэх долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулав. Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс нийслэл, дүүргээс шалтгаалах, шаардлагатай ажлуудаа уялдуулаад ажлаа түргэвчилэх үүргийг өглөө. Тухайн замын ажлыг Билэгт зам ХХК гүйцэтгэж байгаа аж. Уг зам нь долоон метрийн өргөнтэй, хоёр эгнээ, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байх юм байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2019-05-10 13:05:16 Нийтлэгдсэн: БоловсролНИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙНЭЛСЭЛТЗОХИОН БАЙГУУЛНА 2019-2020оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38232хүүхэд элсэнэ. Элсэлтийг2019-2020оныхичээлийнжилийн хувьсахзардал, төсвийгбодитойтөлөвлөх, бүлэгдүүргэлтийннормыгбаримтлах, хичээлийнээлжийнтоогаль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоорМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 281дугаар зүйлийн 281.1.1,281.1.4,Бага дунд боловсролын тухайхуулийн7 дугаар зүйлийн 7.2,12дугаар зүйлийн 12.4,БСШУ, НХХ, Сангийнсайдын 2007 оны 307/91/237 дугаархамтарсантушаалын хавсралтаар батлагдсан Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам-ын 1 дүгээр хэсгийн 1.4, Хамран сургах тойрог тогтоох тухай НийслэлийнБоловсролын газрын даргын 2019оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дугаартушаалыг тус тус үндэслэн зохион байгуулна. Төрийнөмчийнерөнхийболовсролынсургуулиуд2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 оны 5 дугаарсарын13-наас5дугаарсарын27-ныхоорондбүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна. Элсэлтийнажлыгзохионбайгуулахнийслэлийн дэд ажлын хэсгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар,дүүргийнажлын хэсгийгБоловсролынхэлтсийндаргынтушаалаар, сургуулийнажлын хэсгийг захирлынтушаалаарбатална.Ажлын хэсэгньдүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэгэх,олоннийтийнбайгууллагынтөлөөллийнбүрэлдэхүүнтэйбайна. Элсэлтийн үед ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Нэгдүгээр ангид2013оны 1 дүгээрсарын 1-нээс 2013оны 12дугаарсарын 31-нийг дуусталххугацаандтөрсөнбүххүүхдийгэлсүүлнэ. 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамрансургахтойргийнхүүхдийгямарнэгэлсэлтийншалгалтгүйгээрбүртгэж,элсүүлэхбөгөөдэлсэгчдээсбүртгэлийнхураамжбусадтөлбөравахгүйболно. Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараахматериалыг бүрдүүлнэ. Үүнд: Хүүхдийн төрснийгэрчилгээнийэххувьболонхуулбар, Эцэгэхболонасранхамгаалагчийнцахимүнэмлэхний эххувь болонхуулбар, 3х4хэмжээтэй1хувьцээжзураг, Шаардлагатайтохиолдолдсургууль нэмэлт материал шаардаж болно.
НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх танхимын болон дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх зорилт-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй Эх орон-36 хөгжлийн хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан тус сургалтад дүүргийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн ахлах ангийн 190 орчим сурагч оролцсон юм. Сургалтаар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж, тоног төхөөрөмжийн зааварчилгааг танилцуулж, анхан шатны мэдлэг олголоо. Мөн гамшиг, ослын үед өөртөө болон бусдад хэрхэн тусламж үзүүлэх, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлсийг хийж сурах зэрэг чадварыг эзэмшүүлсэн юм. Сургалтаар олж авсан мэдлэгийг нь бататгах зорилгоор асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн асуудлын хүрээнд уулзаж, ярилцав
2019-05-06 10:16:59 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өглөө. Мөн дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүн бүр өөр, өөрийн санаа бодол, судалгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч буй шалтгаан нөхцөл, удаах үр дагавар, хуулийн хариуцлага зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэй хэмээн санууллаа. Уулзалтад оролцсон талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдэв.
2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 1-нээс эхэлнэ. Тодруулбал, Улс даяар нийслэл болон аймаг, сумын сургуулийн сурагчдын зуны амралт нэгэн зэрэг эхлэх аж. Сурагчдын зуны амралтын хуваарьтай танилцана уу. I-II ангийн сурагчид VI сарын 01-нээс III-V ангийн сурагчид VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчид VI сарын 15-наас эхлэн амарна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй