ЕБС-ИУДАД БАГАГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтаар хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд хийв. Хяналт шалгалтаар хими,физик, биологи, технологийн хичээлийн зориулалтын лаборатори, дадлагын газаргүй, сургууль болон дотуур байрны эдэлбэр газрын хэмжээ бага, Спортын сургууль биеийн тамирын талбай байгуулах эдэлбэр газаргүй, хими, физик, технологи, биологи, эрүүл мэндийн хичээлийн дадлага ажлын урвалж бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материал дутагдалтай, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дагалдах шинжилгээний бичгийг авч хэвшээгүй, технологи карттай боловч мөрдөж ажилладаггүй, ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийдэггүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн онд хэрэглэх химийн бодисын жагсаалтад орсон химийн бодисыг /жавелион-52%/ ариутгал, халдваргүйтгэлд хэрэглээгүй, дотуур байр нь угаалга, хатаалгын өрөө болон угаалгын машингүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, шалгалтын дүнг удирдах ажилтан болон хамт олонд танилцуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Багахангай дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Монголын Хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцсон байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна эрх зүй, эрүүл ахуйн боловсролтой холбоотой сургалт, мэдлэг сорьсон тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 200 гаруй иргэд хамрагдав

МОНГОЛ УЛС “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХИЧЭЭЛ” САНААЧИЛГАД НЭГДЛЭЭ

Дэлхийн хамгийн том хичээл санаачилга НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгуулага буюу ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон байгууллагуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш дэлхийн олон оронд хэрэгжиж эхэлжээ.Уг санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар батлагдсан Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030-ийг хүүхэд, залуучуудад таниулах, тэднийг татан оролцуулах зорилгоор хэрэгжүүлж буй юм. 2018 оны байдлааруг санаачилгад 106 орон нэгдэн орсон бөгөөд 40 гаруй хэлээр мянга мянган хүүхдэд хичээл орон цахим хэвлэл мэдээллийн орчинд 893272 хүүхэд, залуусаас гадна 183000 хүнд хүрч, нийтдээ хагас тэрбум хүн үзсэнгэсэн тоо баримт бий. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, НҮБ-ын Хүүхдийн сан, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эвсэлтэй хамтран нийт 370 гаруй хуудас 33 хичээлийн загвар төлөвлөгөө, нэг зурган комик ном, хоёр видео танилцуулгыг орчуулж энэхүү санаачилгын цахим хуудаснаа http://cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/Mongolian-content-12.pdf монгол хуудас үүсгэн байршуулаад байгаа юм байна. Энэхүү хичээлүүд нь одоогийн байдлаар Олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдсан Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад танилцуулагдаж эхэлжээ. Энэ асуудлаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн А.Ариунзаяа, Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эвсэлийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг нар оролцож мэдээлэл хийлээ. Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь 2030 он хүртэлх хугацаанд ядуурал, өлсгөлөнг устгаж, улс орнуудын дотоодын болон улс хоорондын тэгш бус байдлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, эмэгтэйчүүд, охидын эрх мэдлийг нэмэгдүүлэх, гараг ертөнц, байгалийн нөөцийг хамгаалахаа илэрхийлсэн 17 зорилго, 169 зорилт, 300 гаруй үзүүлэлтээс бүрддэг билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг, тэр дундаа бүх хүмүүсийн сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үндэсний хөгжил болон чадавхийн төрөл бүрийн түвшинг харгалзан бүрдүүлэхээ дэлхийн улс орнууд илэрхийлэн биелэлтийг хангах чиглэлд тус бүрдээ ажиллаж байгаа билээ. 4-6, 6-8, 8-11, 11-14, 14+ гэсэн насны ангиллаар 30-75 минутын хичээлийн загвар төлөвлөгөөг багш нарын бэлтгэн ирүүлсэн төлөвлөгөөнүүдээс тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон улсад өрнөж буй өдөр тутмын энгийн амьдралын жишээнээс ашиглан тайлбарлаж, асуулт, хариулт, дасгал ажиллуулах хэлбэрээр хамгийн оновчтой, сонирхолтой байдлаар хичээлээ төлөвлөснийг нь сонгон шалгаруулж авчээ. Дээрх сургалтын материалуудыг энэхүү санаачлагад зориулан тусгайлан үүсгэсэнhttp://worldslargestlesson.globalgoals.org/цахим хуудсанд байршуулсан. Одоогийн байдлаар уг цахим хуудаснаа байршуулсан сургалтын материал 40 гаруй хэлээр орчуулагдан ашиглагдаж байна.

Монголынхоо рекордыг "Дэлхийд тунхагласан Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ"

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ныөдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулахкаратегийнолон улсын нээлттэй тэмцээнийаварга-аар монгол хүү тодорч, Монголчуудынхааомогшлыгтөрүүлээд авлаа. Энэхүү тэмцээнийбага насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсонОрчлон сургуулийн 2бангийн сурагч Н.Нэмүнялалт байгуулж, Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийндээд амжилтыг үзүүлэн эх орондоо өчигдөр ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн УлаанбаатарДожоклубийнххамт олон угтаж авсан юм. Долоон настай Н.Нэмүнээсдэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоходБи зургаан тамирчинтайөрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа гэлээ. Н.Нэмүнийөвөө М.ЖамбалМанай бага охины дунд хүү Н.НэмүнКаратегийндэлхийн аварга болоод ирж байгаад нь маш их сэтгэл догдолж, баярлаж байна. Энэ жил хоёрдугаар ангид суралцаж байгаа. Зээ хүүг маань аварга болсонд баяр хүргэж олон хүн утсаар ярьжбайна, хүүгээр минь бахархаж байгаа хүмүүстээ баярлалаа. Би 77 настай, зээ хүү маань 7 настай. Ийм том амжилтыг үзүүлсэнд өвөө нь баярлаад л сууж байлаа. Би чиньзахиргаадалтынүеийн хүн болохоор хүүгээ болохгүй гээд хөдөлгөөнийг нь хорих гээд байдаг юм. Манай хүү чинь их хөдөлгөөнтэй, өөрөө их чөлөөтэй хүүхэд хэмээн өөрийн баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм. УлаанбаатарДожоклубын багш,дасгалжуулагчО.ХонгорзулЭнэ удаагийн тэмцээнд 2000 гаруй орны тамирчид оролцсон. Манайклубийнхувьд энэ тэмцээнд аварга болно гэж бодоогүй. Бид гурван жил хөдөлмөрлөсөний үр дүнгээ үзлээ.Н.Нэмүнмаань эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо онооны илт давуугаар ялалт байгуулсан. Дараагийнхаа тулаанд цэврээр ялсан. Ерөнхийдөө гурван тоглолтоо Японоор, хоёр тулаандаа илт давуу байдлаар ялалт байгуулж, дэлхийн аварга боллоо. 2016 онд анх удаа очиж оролцож байхад Япон,Бразил, Польш зэрэг улсын тамирчид маш хүчтэй өрсөлдөгч байдаг гэдгийг мэдсэн. Манай клубээс нийтдээ долоон тамирчин оролцож 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Ө.Гантөмөр хүрэл медалийн эзэн болсон. Мөн эрдэнэт хотоос явсан35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ынМонгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушинкаратэгийндожоныбагш, дасгалжуулагч, тамирчин З.Нандин-зоригхүрэл медаль хүртсэн. Ингээд манай Н.Нэмүнмаань 7 насныангилалдтүүхэн амжилт болохМонголынхоорекордыг тогтоож, Дэлхийд гаргаж чадлаа гэв. Ийнхүүдэлхийн №1 тамирчин болсон Н.Нэмүн хүүдээ спортын их амжилтыг уншигчдынхаа өмнөөс хүсье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Цэрэг спортын “Дөл” тэмцээнд Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн Соёмбо тасаг тэргүүллээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/178 дугаар захирамжаар цэрэг-спортын Дөл цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн энэ сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээний 2 дугаар шатанд Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн Соёмбо тасаг, Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн Соёмбо тасаг, Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн Соёмбо тасаг, Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Алтан-Од тасаг, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн Сүлд тасаг, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн Хар сүлд тасаг,Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн Соёмбо тасаг ,Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 103 дугаар сургуулийн Чандмань тасаг, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн Жигүүр тасаг тус тус оролцон хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН БАЙР Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн Соёмбо тасаг шалгарч цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; ДЭД БАЙР Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн Харсүлд тасаг шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; ГУТГААР БАЙР Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн Соёмбо тасаг хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал; ТУСГАЙ БАЙР 29,04 оноогоор Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн Соёмбо тасаг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.