УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Хүний хөгжил сан-гаас ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл мөнгөний асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат мэдээллээ. Тэрээр Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан 2012 оны төсвийн тодотголыг бүлэгт танилцуулсан. Бүлгийн гишүүд хэд хэдэн асуудлыг эргэж харах шаардлагатай гэсэн санал гаргасан. Тухайлбал, хүүхдэд олгох 20 мянган төгрөгийг ирэх аравдугаар сараас эхлэн олгохоор болсон. Улсын хэмжээнд 0-18 насны 968 мянган хүүхэд байдаг бөгөөд нийт 60 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ гэсэн юм. Мөн манай эмэгтэй гишүүд ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгийг үнэгүй тараах нь буруу. Ингэснээр боловсролыг үнэгүйдүүлж байна гэсэн санал гаргалаа. Учир нь, сурах бичгийг үнэгүй тараах болсноос хойш хэвлэлтийн чанар муудаж, хэн нэгний бизнес болон хувирчээ. Өнгөрсөн жил 3,1 тэрбум төгрөгөөр сурах бичиг хэвлэн үнэгүй тараасан байна. Ийнхүү тарааснаар эцэг эхчүүд хүүхэддээ санаа тавих, анхаарал хандуулах нь суларч, сурлагад нь муугаар нөлөөлөх сөрөг зүйл гарч байгаа аж. Тиймээс 2013 оны төсөвт суулгахдаа анхаарлыг Сангийн сайдаас хүссэн байна. Үүнээс гадна цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болох 1100 төгрөгийг улсаас дааж байгаа ч инфляц өссөн энэ үед хүүхдүүд чанаргүй хоол, хүнс хэрэглэх болжээ. Иймд уг асуудлыг анхаарч, нэмэх боломж хэр байгаа, эцэг эхчүүдээс хоолны мөнгөний 50 хувийг гаргуулж болохыг ч хөндөж, төсвийн тодотгол хэлэлцэх үед шийвэрлэх хэрэгтэй хэмээн үзсэн байна. Харин Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг тус намын бүлэг дэмжиж байгаа байр сууриа өөрчлөөгүй хэмээлээ. Бусад намын зүгээс сумын ИТХ-ын сонгуулийг намын жагсаалтаар явуулах нь улстөржсөн асуудал гэх шүүмжлэх болсон. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат Орон нутгийн сонгуулийг Үндсэн хуульд заасан зарчмаар л явуулна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар явахаас өөр арга байхгүй. Хэрэв өөр зарчмаар явуулах бол зайлшгүй Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болно. Манай намын хэсэг гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Үүнийг бусад нам ч дэмжихийг хүсч байна. Уг хуулийн төсөлд Засаг даргыг орон нутгаас нь сонгох, нутгийн өөрөө удирдах байгууллагад нэр дэвших асуудал зэрэг заалтууд багтсан. Ер нь, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй гэлээ. УИХ-ын сонгуулиас хойш өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган хүлээлт үүсчихээд буй. Сангийн яамныхан энэхүү үлдэгдэл мөнгийг иргэдэд олгохын тулд 2012 оны төсвийн тодотголд багтаажээ. Харин 21 мянган төгрөгөө авч чадаагүй хүмүүсийн мөнгийг өгөх боломж хомс, одоохондоо хөрөнгө бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа аж. Тиймээс уг асуудлыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй гэсэн хариулт өгч байлаа.
Л. Гантөмөр сайд II дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
2012-09-01 11:39:42 Нийтлэгдсэн: БоловсролСБД ийн тэргүүн II дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр өглөө 09 цагаас болж өнгөрлөө. Сүхбаатарын жанжины нэрэмжит Монголын ууган суруулиудын нэг болох II сургуулийн 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Боловсрол Шинжлэх Ухааны яамны сайд Л.Гантөмөр болон Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, НХХ ийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Ганболд, НБГ ын дарга Ц. Отгонбагана, СБД ийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Цогхүү нар оролцсоноороо онцлогтой болсон юм. Ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэхэд ариун үйлсд нь багш ажилчидад амжилт хүсэн, шинээр нэгдүгээр ангид орж буй зургаан настай бяцхан хүүхдүүдийг анги, ангид нь оруулж өгснөөр нээлтийн үйл ажилгаа өндөрлөсөн. Ингээд хүүхэд багачууд маань шинэ хичээлийнхээ анхны хичээл болох Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хүн болох багаасаа хэмээх хичээлд суусан юм.
Сургалтын төлбөрийн нэмэгдэл энэ сарын 27-нд тодорхой болно
2012-08-23 10:33:36 Нийтлэгдсэн: БоловсролЖил бүр эцэг эхийн толгойн өвчин болдог асуудлуудын нэг яах аргагүй сургалтын төлбөр байдаг. Энэ жил ч мөн адил сургалтын төлбөр 25-50 хувиар нэмэгдэх талаар аль хэдийнээ яригдаад эхэлсэн. Их, дээд сургуулиудаас танилцуулсан сургалтын төлбөрийн нэмэгдлийн хэмжээг БШУЯ-наас энэ сарын 27-нд шийдвэрлэж эцсийн хариуг гаргах аж. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ сарын 19-нд их, дээд сургуулиудын захирлуудыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр төрийн өмчийн МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, ЭМШУИС болон бусад хувийн их, дээд сургуулиудын захирал, төлөөлөгч нар оролцож, сургалтын төлбөрөө хэрхэн нэмэх талаар танилцуулсан байна. Одоогийн байдлаар дээрх их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 25-50хувиар нэмэх шийдвэрийг сайдад танилцуулсан юм. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөрийг 15 хувиас хэтрүүлэн нэмэхгүй байх шийдвэрийг салбарын сайд гаргаж байсан бол энэ жил ямар нэгэн шийдвэр хараахан гараагүй байгаа юм. Хэрвээ сургалтын төлбөр ийнхүү нэмэгдвэл Монголын оюутны холбооноос оюутны эрх ашгийг хамгаалж тууштай эсэргүүцэж тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 194.966 хүүхэд суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 96214 сурах бичгийг төрөөс бүрэн хангах бол, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн 40 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан олгох гэнэ. Түүнчлэн амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэг өрхөөс гурав ба түүнээс дээш хүүхэд сургуульд хамрагдаж байгаа тохиолдолд, мөн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд сурах бичгийг үнэ төлбөргүйгээр өгөх юм байна. 1, 3, 4, 5, 8, 9,10 дугаар ангийн 89 нэр төрлийн 433.485 сурах бичиг хэвлэж тараахаар БСШУЯ төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 73 нэр төрлийн 431.432 сурах бичгийг дүүргүүдэд хүргүүлээд байна. Боловсролын салбарын ши нэч лэл төсөл хөтөлбөрийн хү рээнд XIII-X ангийн нийт 20168 багц сурах бичгийг шинээр хэвлэжээ. Сурах бичиг хэвлэсэн компаниуд БСШУЯ-тай хамтран зөвшилцсөний үндсэн дээр 2250-3420 төгрөгөөр дунд, ахлах ангийн сурах бичгийг өөрсдийн гэрээт борлуулагчид болон номын дэлгүүрүүдээр дамжуулан худалдах аж. Б.НАСАНЖАРГАЛ
Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг энэ сарын 25-наас авч эхлэх тухай Монголын оюутны холбооноос мэдэгджээ. Өнгөрсөн жил 96 мянган оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлж байсан бол энэ жил тоог нь нэмж 113 мянга болгож магадгүй гэсэн мэдээллийг өгсөн байна. Үүнтэй холбогдуулан Монголын оюутны холбооноос хөнгөлөлттэй зорчих оюутнуудын тоог нэмэх саналыг Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлээд байгаа аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй