30 мянга орчим хүүхэд эх орноо хайрлаж сурчээ

Хүүхэд өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. 12-17 насны хүүхэд багачуудыг хамруулдаг Эх орон 36 зөв монгол хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн ээлжит сургалт энэ өдрүүдэд Олон улсын Найрамдал зусланд болж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын эхлүүлсэн энэхүү хөтөлбөр гурван жилийн өмнө эхэлсэн бөгөөд өмнө нь зөвхөн Баянгол дүүргийн хүүхэд багачууд оролцож байсан юм. Тэгвэл өнөөдөр улсын хэмжээнд хэрэгжих хөтөлбөр болж, давхардсан тоогоор 30 мянга орчим хүүхдийг хамруулж чаджээ. Энэ удаагийн 2015 зуслан цугларалтад 400 гаруй хүүхэд багачууд хамрагдаж байна. Энэхүү хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Хүүхдийн төлөө газрын дэд дарга Т.Түвшин нараас тодрууллаа. Хаанаас ч олдошгүй үнэт зүйл болсон монгол хүнээ бэлдэх хэрэгтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа -Эх орон 36 хөтөлбөрийн ач холбогдолыг тодруулж өгөөч? -Эх орон 36 хөтөлбөр нь 36 цагийн дотор амьдралд хэрэг болох 36 дадлыг хүүхдүүдэд олгодог. Өсвөр насны хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагдснаар аливаа бэрхшээлийг даван туулахад хүнд ямар чадвар суух ёстой вэ гэдгийг мэдэх, эх орон гэж юу вэ, яагаад эх орноо хайрлах ёстой юм бэ гэдгийг мэдрэнэ. Эх орон гэдэг эх гэдэг үгээс үүдэлтэй. Тийм ч учраас амьдралын эхлэлийг тавихад зайлшгүй хэрэгтэй ухаан төлөвшил, тэсвэр хатуужилтай болж чадах нь чухал. Энэ хөтөлбөр маань хэрэгжээд гурван жил болж байна. УИХын гишүүн С.Эрдэнэ бид хоёр анх санаачилсан. Анх өөрсдийн нөөц бололцоог ашиглан цөөн хүүхэдтэй хөтөлбөрийг эхлүүлж үр дүнг дүгнээд УИХаар хэлэлцүүлж, төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэх болсон. Өнөөдөр монголын хүүхдүүдэд хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол төлөвшлийн хүмүүжил, эх оронч үзлийн хүмүүжил. Мөн өөрөө бие дааж аливааг хийх чадвар үнэхээр их дутагдаж байгаа. Тиймээс энэ хөтөлбөрийг эрчимтэй явуулж байна. Хүний амьдралд математик, физикийн хичээлийн мэдлэг хааяа л хэрэг болдог. Харин амьдрах ухаан, төлөвшил, хүмүүжил, эх оронч үзлийн сургалт хүний амьдралд насан туршид нь хэрэг болно. Энэ хөтөлбөр улс орон даяар хэрэгжээд эхэлсэн байгаа. Сургагч багш бэлдэж чадлаа. Монголын хүүхдүүдэд өнөөдөр За гэж хэлэх юм бол хүүхдүүд маань ирээдүйд эх орныхоо төлөө За гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. -Орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ? -Одоогоор 10 гаруй аймагт хэрэгжиж байгаа. Аймгийн зуслангуудад үргэлжлэх боломж олгохын тулд 200 гаруй багш бэлдсэн. Ер нь даяаршлын энэ эрин зуунд гадаадын улс орноос юуг ч авч болж байна. Мөнгөгүй бол мөнгө зээлж байна. Техник технологи хэрэгтэй бол оруулаад ирж байна. Ажиллах хүч ч авч байна. Гэтэл монгол орныхоо төлөө эх оронч сэтгэлээр зүтгэх төлөвшил хүмүүжилтэй иргэдийг бэлтгэхийн тулд бид өнөөдөр л хүүхдүүддээ зориулан хөрөнгө мөнгө зарах ёстой. Энэ бол хаанаас ч олдошгүй үнэт зүйл болсон монгол хүнээ бэлдэх тухай асуудал юм. Тиймээс төр засаг анхааралдаа авсаар байвал энэ хүүхдүүд ирээдүйд эх орноо аваад явна. -Санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ? -Улсын төсвөөс гаргадаг болсон. Нэг хүүхэд жилд удаа хамрагддаг. Цөөн тохиолдолд дахин хөтөлбөрт хамрагдаж байгаа. Эх орон 36 хөтөлбөрт 30 мянга орчим хүүхэд хамрагдсан Хүүхдийн төлөө газрын дэд дарга Т.Түвшин -Гурван жилийн хугацаанд хичнээн хүүхэд хамрагдсан бэ? -Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор улсын хэмжээнд 30 мянга орчим хүүхэд энэхүү хөтөлбөрт хамрагдсан байна. Мөн аймаг орон нутгаас сургагч багш бэлтгэлээ. -Хөтөлбөрт хамрагдахын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна? -Хүүхдүүдийн хувьд нэгдүгээрт нийгмийн харилцаанд суралцаж байгаа хамгийн тод харагдаж байгаа. Монгол улсынхаа өнцөг булангаас ирсэн хүүхдүүд нэг дор цуглаад эхний үедээ танихгүй ч оройдоо танилцаад зөв сайхан харилцааны холбоо үүсч байна. Энэ бол манай өнөөгийн нийгэмд хэрэгтэй байгаа чухал зүйлсийн нэг. Нөгөө талаар хүний амьдралд таарч тохиолддог ч томчууд тэр бүр хүүхэддээ зааж хэлж өгдөггүй зүйлсийг мэдэж байна. Ялангуяа эрсдэл тохиовол яах вэ, сэтгэлийн тэвчээр хаттай байх гэдэг ухааныг суралцаж байгаа нь их таалагддаг. Хүүхдүүдээс юу сурсан бэ гэхэд тэр болгон сургуулийн багш нар ,ээж аав зааж өгдөггүй зүлсийг суралцлаа гэдэг. -Хөтөлбөрийн санхүүжилтийг тодруулвал? -Энэ жилийн хувьд одоогоор 250 орчим сая төгрөг зарцуулаад байна. Өнгөрсөн саруудад нийслэл орчмын таван зуслан, найман аймагт энэ төслийг хэрэгжүүлсэн. Найрамдалд сургагч багш нарыг бэлтгэсэн. Намар ерөнхий боловсролын сургуулиуд дээр зургаан цагийн хөтөлбөр явуулна. Энэ үеэр сургуулийнх нь биеийн тамирын талбайг ашиглан хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм. Тодорхой зорилгод чиглэсэн хөтөлбөр учраас хүхдүүдэд хэрэгтэй чухал бүхнийг зааж сургаж байна. Төр засаг бололцоотой бол энэ хөтөлбөрийг улам бүр дэмжиж үргэжлүүлээсэй гэж хүсэж байна. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдэд ямар шалгуур тавигддаг юм бэ? -Эхний ээлжинд 13-17 насны гэсэн хязгаар л тавьж байгаа. Одоогоор өөр ямар нэгэн шалгуур тавигдаагүй.

Оюутан цэргүүд эх орондоо тангараг өргөлөө

Зургаадугаар сарын 15-аас 119 дүгээр цэргийн ангид бэлтгэлд гарсан оюутан цэргүүд Чингисийн талбайд тангараг өргөлөө. Энэ удаагийн Оюутан цэрэг хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн мянга гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан байна. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо. - See more at: http://www.unen.mn/content/52898.shtml?alias=society#sthash.uPNNj98N.dpuf Зургаадугаар сарын 15-аас 119 дүгээр цэргийн ангид бэлтгэлд гарсан оюутан цэргүүд Чингисийн талбайд тангараг өргөлөө. Энэ удаагийн Оюутан цэрэг хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн мянга гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан байна. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо. - See more at: http://www.unen.mn/content/52898.shtml?alias=society#sthash.uPNNj98N.dpuf Зургаадугаар сарын 15-аас 119 дүгээр цэргийн ангид бэлтгэлд гарсан Чингисийн талбайд тангараг өргөлөө. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо. Энэ удаагийн Оюутан цэрэг хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн мянга гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан байна.

 “Сурагч солилцооны хөтөлбөр-2015”-д оролцогчидтой уулзлаа

Хан-Уул дүүрэг, БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 4 дэх жилдээ хамтран зохион байгуулж буй Сурагч солилцооны хөтөлбөр-2015 буюу /Homestay/-д оролцогч хүүхдүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж цаашдаа улам сайн харилцаатай байж, хамтарч ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлсэн юм. Энэ удаагийн хөтөлбөрт Хан-Уул дүүргээс10 хүүхэд 2 албан хаагч хамрагдаж, Хаман суманд тусгай хөтөлбөрийн дагуу 2015 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 1 хүртэл дөрвөн өдрийн аялал хийж Солонгос улсын соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцаад ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр Хаман сумын болон Хан-Уул дүүргийн сурагчид Тэрэлжид очиж Монголын хөдөө нутаг болон ёс заншил, ахуй амьдралтай танилцахаар хөдөллөө. Түүнчлэн Хаман сумын хүүхдүүд манай улсад наймдугаар сарын 10-14-ныг хүртэл байх бөгөөд энэ хугацаанд Монголын байгаль, соёлын өв, түүх дурсгалын олон газартай танилцах аж.

 “Монгол гэрийн сургууль” үүд хаалгаа нээнэ

Монгол үндэстний мэдлэг оюуны охь дээдийг орчин үеийн шинжлэх ухааны ололт дэвшилттэй хослуулан, ирээдүйн монгол хүний хөгжлийг тодорхойлох зорилготой Монгол гэрийн сургууль ТББ тун удахгүй үүд хаалгаа нээхээр болжээ. Даяарчилж буй шинэ мянганд Монгол үндэстний ёс заншилыг сэргээн сануулж, хойч үеэ сурган хүмүүжүүлэх гэгээн зорилготой тус байгууллага 2013 оны 2-р сарын 8-ны өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор нээх юм байна. Иймд нээлтэндээ зориулан нийт хүүхэд залуучуудын дунд Ойдог Дойдог хоёр тэр юу вэ? Гэсэн оньсогыг таалгаж байгаа бөгөөд зөв хариулсан нэг хүнийг бэлэг бэлгийн дээд номоор шагнаж урамшуулахаар болжээ. Энэ оньсогын хариултыг мэддэг хүн хариугаа twitter @OidogDoidog, Facebook facebook.com/groups/256353297831483/ [email protected] хаягаар ирүүлж уралдаанд оролцох боломжтой юм байна.

 Аймаг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нар чуулж байна

Хөдөлмөрийн яамнаас 2013 онд болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар нэгдсэн ойлголттой болох нийслэл, аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн үүрэг зорилтыг тодорхойлох, харьяа байгууллагуудтай хамтран ажиллах талаар удирдамж чиглэл өгөх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг оролцуулсан сургалт, семинарыг зохион байгуулж байна. Сургалт, семинар 14,15-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтаар Хууль эрхзүйн шинэчлэл, Хөдөлмөрийн харилцааны бодлого, Цалин хөлсний талаар баримтлах үндэсний хэмжээний бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудлууд, Хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх ажлын удирдамжийг орон нутагт хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ хөтөлбөрүүдийг зохион байгуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв, санхүүжилт зэрэг асуудлуудаар мэдээлэл авч байгаа юм. Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар МҮХАҮТ дээр зохион байгуулагдсан ЖДҮ эрхлэгчдийн уулзалтанд оролцож, энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг чих тавин сонслоо.Мөн Хөдөлмөрийн яамны бүтэц, зохион байгуулалт, нэгжүүдийн үүрэг оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаашид хэрхэн уялдаж ажиллах тал дээр үүрэг, чиглэл авах юм. Хөдөө, орон нутаг дахь үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөрийн хэлтсүүд Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааг орон нутагт хүргэх гар хөл болохын хувьд үүрэг чиглэл, бодлого төлөвлөгөөг сурталчилах их үүрэг хүлээж байгаа. Тэр ч утгаараа хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөрийн хэлтсүүдийн дарга нарыг нэг дор цуглуулан чуулж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.