Г.Ариунгэрэл: Зам тээврийн осолд өртсөн хүүхэд хэргийн газрыг орхих, асран хамгаалагчдаа хэлэхгүй байх зэргээс болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байна
2022-03-02 09:45:40 Нийтлэгдсэн: Халуун сэдэв Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Ариунгэрэлтэй Зам тээврийн осол, хүүхдийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд ярилцлаа. -Цагдаагийн байгууллагаас хүүхдийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хэвшүүлэх, зөв дадал суулгах тал дээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ? -Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Орон нутгийн зам, Хөдөлгөөний соёл, Ирээдүйгээ хамгаалъя, Нэмэгдэл, Хамгаалах бүс, Хамгаалах суудал, Хүүхдийн аюулгүй байдлын төлөө хамтдаа зэрэг олон арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран үе шаттай зохион байгуулдаг. Үүний нэг жишээ Гараас гарт хөтөлбөр хэрэгжээд нэлээд хэдэн жил өнгөрлөө. Сургууль цэцэрлэгийн орчинд эцэг эхчүүдтэй хамтран ажилласны үр дүнд сургууль, цэцэрлэгийн орчинд үйлдэгдэх зам тээврийн осол харьцангуй бууралттай байгаа. Хичээл эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол бүртгэгдээгүй байна гэдэг бол эцэг эхийн хамтын ажиллагаа сайн байгаагийнх юм. Одоогоор Шар дарцаг, Гэрлээр анхааруулъя аяныг эхлүүлээд байна. Замын хөдөлгөөний дүрэмд заасан Явган зорчигчид зөвлөмжийн үүрэг байдаг. Энэ нь юу вэ гэхээр үзэгдэх орчин муу, шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо өөрт байгаа гэрэлтүүлэх хэрэгсэл, тухайлбал гар утасны гэрэл гэх мэт зүйлийг ашиглан ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочид анхааруулах дохиог өгч зам гарах шаардлагатай байдаг.үүний хэрэгжилтийг хангуулахаар дээрх хоёр арга хэмжээг зохион байгуулж байна. -Өнгөрсөн онд хичээл сургалт цахимаар явагдаж хүүхэд замын хөдөлгөөнд бага оролцсон. Өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өгнө үү. -Хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэргийн гарах шалтгаан нь замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартын хэрэгжилт хангалтгүй байдлаас болж байна. Өнгөрсөн онд нийт үйлдэгдсэн зам тээврийн гэмт хэрэг, ослоос хүүхэд өртсөн осол 463 бүртгэгдэж, ослын улмаас 51 хүүхдийн амь нас хохирч, 485 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна. Осол, хэргийн шалтгаан нөхцөл, хэлбэрээр нь авч үзвэл хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэргийн 39 нь орон нутагт, 11 нь нийслэлд гарсан байна. Осолд өртсөн хүүхдийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч хэлбэрээр 16 хүүхэд буюу нийт ослын 32 хувь, гэр хорооллын зам, талбай, хашаа, хот айлын гадна тээврийн хэрэгсэл ухрах үед 8 хүүхэд буюу ослын 16 хувь, улсын болон орон нутгийн чанартай авто зам, аймаг, сумдын хайрган болон шороон замд автомашин, мотоцикл онхолдох үед зорчигч хэлбэрээр 17 хүүхэд буюу ослын 26 хувь, тээврийн хэрэгсэл үл хөдлөх зүйл мөргөх үед 3 хүүхэд буюу ослын 6 хувь, ачааны автомашины тэвш дээрээс унасан 1 хүүхэд буюу ослын 2 хувь, тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед 5 хүүхэд буюу ослын 8 хувь, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртсөн 1 хүүхэд буюу 2 хувийг тус тус эзэлсэн байна. Осол өртсөн хүүхдүүдийг насны байдал, хүйсээр нь авч үзвэл 0-7 настай хүүхэд 32, 8-14 настай 14, 15-17 настай 5 хүүхэд байна. Мөн осолд өртсөн хүүхдийн 34 эрэгтэй 17 эмэгтэй хүүхэд байна. -Хүүхдийн зам тээврийн осолд өртөөд буй шалтгаан нь юу байна вэ? Эцэг эхчүүд хараа хяналтгүй хүүхдээ ганцааранг нь хичээл, сургуульд нь явуулж байна уу? эсвэл үзэгдэх орчин муугаас болж осолд өртөөд байна уу? -Ер нь эцэг эхийн хараа, хяналт муугаас болж хүүхэд зам тээврийн осолд өртдөг гэсэн судалгаа бий. Үүнээс гадна жолооч тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаж, тээврийн хэрэгслээ тойрч биечлэн шалгах үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлээгүйгээс гэр хорооллын гудамж, талбай болон хашаан дотроо бага насны хүүхдүүд тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. 2020 онд 15 хүүхэд энэ байдлаар хашаандаа тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. 2021 онд 8 хүүхэд амь насаа алдсан байна. Он гарснаас нэг сарын байдлаар 2 хүүхэд хашаандаа тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдсан байна. Энэ нь эцэг эхийн хараа, хяналт байхгүй, тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйгээс шалтгаалан хүүхэд хохирсон байна. Мөн 10 хүртэлх насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн дүрмийн заалт хэрэгжихгүйгээс болж хүүхэд осолд өртөж байна. Орон нутгийн замд хүүхдүүд тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртөж, хохирох тохиолдол байна. Энэ нь мөн л жолооч болон эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж гарч байна. Замын хөдөлгөөний дүрэмд ганцхан тохиолдолд л хүүхдээ өвөр дээрээ авч арын суудалд суухыг зөвшөөрдөг. Энэ нь зориулалтын такси үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгслээр зорчихдоо л арын суудалд хүүхдээ авч сууна гэж заасан байдаг. Бусад тохиолдол буюу хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд заавал хүүхдийн биеийн хэмжээ, өндрөөс шалтгаалан нэмэлт суудал дээр арын суудалд суулгаж, хамгаалах бүсийг бүслүүлэх ёстой байдаг. Энэ бүгдийг хэрэглэж хэвшээгүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд маш их өртөж байна. Ялангуяа орон нутгийн замд ээж, аав, асран хамгаалагчид нь урд талын суудалд өвөр дээрээ хүүхдийг суулгаж тээвэрлэдэг. Энэ нь өөрийн буруугаас биш ч бусад хэн нэгэн жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд өртлөө гэхэд тухайн хүүхэд урд шилэнд цохигдох, цаашлаад цонхоор шидэгдэх аюултай эрсдэл гардаг. Үүнд эцэг эхчүүд анхаарч зориулалтын суудалд хүүхдийг суулгаж, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшээрэй гэж уриалж байна. -Эцэг эхчүүд болон хүүхдүүд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах вэ? -Эцэг эхчүүд хүүхдэдээ замын хөдөлгөөнд оролцохдоо ногоон гэрлээр, гарцтай газраар гарч бай гэж зааж зөвлөдөг ч хэдий зам тээврийн осолд өртлөө гэхэд хаана хандаж, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг анхан шатны мэдлэг, мэдээллийг тэр бүр өгдөггүй. Үүнээс үүдэн цагдаагийн байгууллагад орой 18, 20 цагаас хойш эцэг эхчүүд өдөр явж байгаад машинд мөргүүлсэн байна гэж хүүхдүүдээ дагуулж их ирдэг. Тухайн үедээ хаана хандаж, хэнд хэлэхээ мэдэхгүй хүрээд ирсэн байна гэх зэргээр их ханддаг. Энэ нь цагдаагийн байгууллагаас хэргийг шуурхай илрүүлэхэд хүндрэл учруулж, хугацаа алдахад хүргэдэг. Хүүхдүүд автомашинд мөргүүлсэн үедээ эцэг эхдээ хэлэхээс айж, тухайн үед биед нь ил шарх сорви байхгүй бол гүйгээд явчихдаг гэх мэт зүйлээс болж өөрийн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй бий. Тиймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид энэ талаар сурагчдадаа хэлж анхааруулж байгаарай гэж зөвлөж байна. -Ярилцсанд баярлалаа. Нийтэлсэн:Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Н.Ганбаяр: Олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлахыг анхааруулж байна
2022-02-17 09:31:40 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ. Энэ талаар БГД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.ГанбаярСэлэнгэ аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй 2020 оны 3-6 дугаар сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан, хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч, бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлах, боломжтой бол өөрийн биеэр очих хандив туламжаа үзүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна гэлээ. Залилах гэмт хэргийн 87.1 хувь бусдыг урьд олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө эзэмших хэргийг шилжүүлэн авч биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг аж. ВИДЕО:
Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өглөө
2022-02-15 11:55:37 Нийтлэгдсэн: Халуун сэдэвСэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус байх магадлалтай үйлдлийг шалгуулах өргөдөл, баримтыг АТГ-т хүлээлгэн өгөхөө мэдэгдэж мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан өөрийн дүү Ж.Содбилэгийн нэр дээр байдаг компанитай түрээсийн гэрээ гэгчийг байгуулж төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 845 саяас 1 тэрбум 120 сая төгрөгийг жил бүр шилжүүлж байсныг нотлох баримтын хамт хүргүүлж байна. Тус сургуулийн данснаас жил нийт 46 удаагийн гүйлгээгээр 5 тэрбум төгрөгийг гаргуулсныг шалган тогтоохын зэрэгцээ хуульд заасан хатуу хариуцлага тооцохыг хүсэж байна гэлээ. Мөн Өөрийн гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор санхүүгийн баримтаа нуусан, түрээсийн гэрээ байгуулахдаа зах зээлийн үнэлгээнээс 3-5 дахин их байхаар тогтоосон, түрээсийн компанийг сонгохдоо сонгон шалгаруулалт зарлаагүй, мөн нөхрөө өөрийн сургуульд багшаар ажилд авч сар бүр 4,5-10 сая төгрөгийн цалин олгож төрийн өмчийн мөнгийг шамшигдуулсан байна. Гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж итгэж байна гэсэн юм.
Ж.Соронзонгийн хамсаатнууд бусдад төлбөр төлж намайг аймшигтайгаар гүтгэсэн явдлыг эрс эсэргүүцэж байна. Миний биеАнхзул Цэдэннайзтайгаа хамтран УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл хоёр цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Тус нэвтрүүлгийнхээ мөрөөр Ц.Анандбазарт хариуцлага тооцохыг шаардсан хэвлэлийн бага хурлыг гурвантаа хийж, уг хэргийг шалгахгүй удаашруулж байгаа цагдаа, прокурорын алба хаагчдыг арга ядахдаа АТГ-т хүртэл өгч явж байна. Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг УИХ, тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл өгч өнөөдрийг хүртэл тэмцэх хугацаандаа ийм ядмаг, ийм арчаагүй хариуг Ерөнхийлөгчөөсөө гардаж аваад зогсож байна. Ц.Анандбазарын талынхан намайг тоогоо хэл гэхэд нь би битгий хуц гэдэг хариуг өгч байсныхаа төлөө өнөөдөр мөнгө төгрөг авдаг, шантаажчин болон гүтгэгдэж буйдаа туйлаас эгдүүцэж байна. Нэр нүүрээ нуусан, дуу хоолойгоо өөрчилсөн, ямар ч баримт нотолгоогүй тэрхүү бузар гүтгэлэгт итгэх хүн нэгээхэн ч үгүй гэдэгт итгэж байна. Үнэнийг илчилсэн олон олон эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийхдээ би нотлох баримтыг үзүүлж, өөрийнхөө дүр төрхийг харуулж ирснийг минь та бүхэн мэднэ. Харин худалч, хулгайч, гүтгэгчид л ийм арчаагүй, ийм муухай зүйлийг хийж бусад руу дайрдаг юм. Тэрхүү балиар гүтгэгчдийг би цагдаа, тагнуулын байгууллагад гомдол гарган олуулж, хариуцлага тооцуулна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ж.Соронзон бол сургуулийнхаа төсвийн хөрөнгийн 10 орчим хувийг сүүлийн 10 жилийн турш тонон мөлжиж буй авлигач болохыг илчилсэн нэвтрүүлгээ хийж дууссан бөгөөд энэ ням гарагт 20.00 цагаас та бүхэндээ нотлох баримттайгаар, өөрсдийнх нь үнэнээ хүлээсэн шившигтэй яриа тайлбарынх нь хамтBudragchaa SerdambaНууц.МНpage-ээрээ олон нийтэд хүргэх болно. Үнэнд гүйцэгдэхийн цагтаа төрийн байгууллагыг тонон мөлжиж баяжсан авлигач хулгайчууд ийм ядмаг гүтгэлэг хийж намайг сэвтүүлэх гэж хичээж байгаа нь үнэхээр жигшүүртэй. Би Ц.Анандбазараас мөнгө шантаажилж авсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчид, УИХ-д авлигатай тэмцэх газар өргөдөл гомдол гаргаж өнөөг хүртэл тавхайгаа эргэтэл тэмцэх байсан гэж үү. Ц.Анандбазараас би мөнгө авсан бол 2015 онд лизингээр авсан нэг өрөө байрандаа өнөөг хүртэл амьдарсаар байх байсан гэж үү. Ц.Анандбазараас би мөнгө авсан бол 2020 онд худалдан авсан приус машинаа халтайтал унаад Бусдад лааз унасан гуйлгачин хэмээн хэлүүлж, цоллуулж, доромжлуулаад яваад байх уу. Биwww.nuuts.mnсайтыг олон жилийн өмнө хамт ажилладаг байсан эгчээсээ 88,000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Одоо ашиглаж буй сайтаа нэг найзаасаа гуйж байж 1,000,000 төгрөгөөр л хийлгэсэн нь үнэн. Монгол Улсад иргэн бүр дурын домайн нэрээ 88,000 төгрөгөөр худалдан авах боломж нээлттэй байгаа. Гэтэл үнэний төлөө, олон нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцсэнийхээ төлөө ийм ичгүүргүйгээр нотлох баримтгүйгээр нэр цол өгч намайг харлуулан гүтгэж байгаатай хэзээ эвлэрэхгүй. Ж.Соронзон, Н.Лүндэндорж нарын авлига албан тушаалын гэмт хэргийг илчилсэн НУУЦ МАТЕРИАЛУУД эрэн сурвалжлах нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна. Хүндэтгэсэн: Сэтгүүлч С.Будрагчаа
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан болон холбогдох албаныхан хоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын тээвэр, зуучийн холбоо болон тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Хурлын эхэнд Замын-Үүд-Эрээний ачаа, тээвэр болон цаг үеийн нөхцөл байдлыг холбогдох албаныхан танилцуулав. Үүний хүрээнд аж ахуйн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэх зорилгоор Open Platform байгуулахаар тохиролцлоо. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Ачаа, тээврийн үнийн өсөлт иргэдийг бухимдуулж байгаа. Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь тээвэр, зуучийн компаниудтай цаашид хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах, БНХАУ-тай ч мөн тээврийн чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал солилцсон. БНХАУ тээврийн салбартаа Open Platform-ыг нэвтрүүлэн ажиллуулан өнөөдрийн байдлаар 40 гаруй аж ахуйн нэгжийг бүртгэсэн байна. Үүнтэй төстэй платформыг манай улс хийх нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал байна хэмээн хэлэв. Манай улсад тээвэр, зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй аж, ахуй нэгж бий. Тээвэр зуучийн нэгдсэн платформтой болсноор үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой, үнэ тариф нь тодорхой байх давуу талтай юм. Мөн Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яам нь аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хууль эрхзүй бодлогын нөхцлөө сайжруулах, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцсоноор хурал өндөрлөлөө.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй