Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шатахууны хэрэглээний талыг хангана
2021-08-02 10:49:09 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд өчигдөр /2020.07.31/ ажиллав. Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн үе шатаас бүрдэнэ. Үүний EPC-1буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлж, 11 байгууламжийн суурийг цутгаж байна. Тухайлбал, цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил ид өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил эхэлжээ. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгчээ. Цар тахлаас үүдэлтэйгээр энэтхэг мэргэжилтнүүд монголд ирэхэд хүндрэл үүсч, ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын-Үүдээс үйлдвэрийн талбай руу ачаа тээвэрлэх үнэ хэд дахин өссөн зэрэг хүндрэл байгаа талаар төсөл гүйцэтгэгч ярьж байв. Гэхдээ төлөвлөсний дагуу EPC-1 багц ажлыг ирэх оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн JMC Projects India компанийн удирдлагууд танилцуулав. Өнөөдрийн байдлаар EPC-2, EPC-3 багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн зүгээс боловсруулж, Энэтхэг рүү илгээжээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ. Үйлдвэрийн төслийн талбайд ажиллах үеэр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариулав. 2020 оны 4 сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. -Шатахууны импортоос бүрэн хамааралтай манай улсын хувьд Газрын тосны үйлдвэртэй болох асуудал хамгийн чухал. Төслийн явц ямар байна вэ? -Засгийн газар 2017 онд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Экспорт-Импортын банкны нэг тэрбум долларын хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж, төлөвлөсний дагуу ажил хэрэгжиж байна. Манай улс жил бүр нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог ч шатахууны хэрэглээнд жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллараар эргүүлээд худалдан авдаг. Нэг ёсондоо, түүхий эдээ урагш зарчхаад, эргээд өндөр өртгөөр худалдан авдаг байдалтай олон жил боллоо. Бид зөвхөн нэг жилд л зардаг 2 сая тонн шатахууны өртгөөр /1.2 тэрбум ам.доллар/ боловсруулах үйлдвэрээ барих боломж бүрдсэн. Тиймээс Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах нь хамгийн чухал бөгөөд томоохон зорилт болсон. Үйлдвэрийн EPC-1 буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна. 2-4 дэх багц ажлууд бол анхдагч процессын байгууламжууд, цахилгаан станц, гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын бүтээн байгуулалт юм. Бид 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, энэ дагуу бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна. -Манай улсын газрын тосны батлагдсан нөөц ямар байгаа вэ? -Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор Петрочайна Дачин тамсаг компани 9 сая.тн орчмыг ашигласан. Үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн. Мөн өнгөрсөн сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болов. Хайгуулын дүнд Хөхнуур XVIII, Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. -Үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүний үнэ хямд байх боломжтой юу? -Түүхий тосоо өөрсдөө боловсруулснаар хамгийн гол нь гадаад зах зээлээс үл хамаарах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Мэдээж үнийн хувьд хямд байх нь тодорхой. Жижиглэнгийн үнэ бүрдэлтийн 70-80 хувь нь хил үнэ байдаг тул үүнийг үл хамаарах, хараат бус байдал гээд байгаа юм. Мөн үнэ бүрдэлтэд давхар нөлөөлдөг 20-30% болох татвар, үйл ажиллагааны зардал, ашгийн түвшин зэрэг өртөг дээр төрөөс бодлогын зохицуулалт хийх боломжтой болно. -Шатахууны үнэ өсчихлөө. АИ-95, АИ-98 бензиний хомсдол нүүрлэх нь гэсэн асуудлууд хөндөгдөж байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ? -Энэ онд Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн ачаалахгүйн тулд эдийн засаг сэргэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжих, вакцинжуулалтыг хүн амын 60 хувьд хүргэх зэрэг эерэг нөхцөл байдал үүстэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, хэлэлцээр хийж ажилласан. Төр, Засгаас ямар нэг хөнгөлөлт, санхүүжилт үзүүлээгүй. Төрийн өмчийн ААН-үүд болох Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой-гоос иргэд рүү чиглэсэн сайжруулсан түлш, цахилгаан, дулаан, уур, ус, хогийн үнийг тэглэх арга хэмжээ авсан. Шатахуун импортлогч компаниуд уг акцад нэгдэж бидний саналыг хүлээн авч, санаачилгатай ажилласан гэдгийг хэлэхийг хүсэж байна. АИ-92 авто бензиний онцгой албан татварыг 2018 оноос одоог хүртэл тэглэсэн хэвээр байгаа. Гэвч, та бүхэн мэдэж байгаа, 2020 оны 4 сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. Улс орнууд Сингапурын биржийн арилжаатай уялдуулж, харьцуулсан байдлаар газрын тосны үнээ зарладаг. Роснефть компаниас авч буй шатахууны үнэ ч Сингапурын үнэтэй дүйдэг. Ер нь бол, цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын China oil компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна. -Баярлалаа.
Б.Ууганбат: 12-17 насны хүүхдүүдийг вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна
2021-07-30 11:57:35 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Долдугаар сарын 22-28-ны хооронд тус дугаарт нийт 1274 дуудлага ирж, 1200 дуудлагад буюу 94.1 хувьд амжилттай үйлчиллээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.44 минут байна. Үүнээс УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 11 буюу нийт дуудлагын 0.9 хувийг эзэллээ. Мөн дээрх хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 54 иргэн хандаж автомат хариулагчаас 18, оператор ажилтантай холбогдон 36 иргэн мэдээлэл авсан байна. Дархлаажуулалтын цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээстүгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Коронавирусийн халдвар авсан,ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ? -Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313 Баянгол дүүрэг 89121177 Чингэлтэй дүүрэг 70007105 Сүхбаатар дүүрэг 70003910 Хан-Уул дүүрэг 70043085 Баянзүрх дүүрэг 19001063, 70150065 Налайх дүүрэг 70233464 Багануур дүүрэг 70212903 Багахангай дүүрэг 70249103 Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. -Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү? -Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж, 09:00-12:00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд: Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай. Амралтын өдөр шинжилгээний гурван цэг ажиллана. -Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? -Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс өмнө вакцины I тунд хамрагдсанаар хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтох болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. 12-17 насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТех комернэти вакцины I тунд хамруулж байгаа. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Газрын тос тээвэрлэж явсан галт тэрэг осолдсоны улмаас байгаль орчинд үүссэн бохирдлын нөлөөллийг тогтоохоор ажиллаж байна
2021-07-27 11:34:17 Нийтлэгдсэн: Халуун сэдэвСэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт УБТЗ-ын харьяа ачааны галт тэрэг осолдож тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулаад байгаа. Осол нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км, Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт гарсан. Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах нэн шаардлагатай анхан шатны арга хэмжээнүүдийг авч, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хоёр мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораториос сольц авагч,Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авсан юм. Нийт 9 вагон замаас гарч унаснаас 7 нь түлш, шатахуун тээвэрлэсэн байсан бөгөөд 2 вагоны түлш таллаж асгарч, вагон савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна. Эвдэрсэнвагонуудаас 277.8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150.5 тонн шатахуун хөрсөнд асгарч, 29976 м.квбуюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ. Байгаль Орчны Шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс нефтийн бүтээгдэхүүн 0.007 мг/л, эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн бүтээгдэхүүн илэрсэн байна. Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандарт хэмжээнээс хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогдсон. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй. Төмөр замын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, сорьц авагч нар, Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагч нартай мэдээлэл солилцон, тухайн газрын түлш асгарсан хэсгүүдийг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах, Ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох , Бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээлт хийж, нарийн мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах юм. Эх сурвалж:БОАЖЯ
Б.Ууганбат: Орон нутагт зорчиж байгаа өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна
2021-07-09 08:32:18 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд Ковид 19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийндуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.12 минут байна. УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага нийт дуудлагын 5.7 хувийг эзэлжээ.Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээстүгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Баяр наадмын өдрүүдэд орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ? -Орон нутагт Ковид-19 өвчний халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Үүнээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдаж, импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Хөл хорио цуцлагдсан аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй, УОК-той зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэх юм. Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, аяллын багийн хэмжээнд хүний тоог таваас дээш гаргахгүй байх, аль болох байгальд хоноглож амрах, жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэхийг уриалж байна. Вакцины бүрэн тунд хамрагдан 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр вакцины гэрчилгээ болон эмчийн магадалгааг үзүүлэн товчоодоор нэвтэрнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины II тунд бүрэн хамрагдаагүй, вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Хөдөө, орон нутагт зорчиж байгаа өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна. Иргэд тухайн орон нутаг мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, техникийн засвар, үйлчилгээг авна. Хөдөө орон нутагт зорчих иргэд зорьж буй аймаг болон дамжин өнгөрөх аймгуудын Онцгой комисстой холбогдон тухайн орон нутаг мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, постоор хэрхэн нэвтрэх /зорчигч нар түргэвчилсэн тест авч явах эсэх/ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аялалд гарахын өмнө авах хэрэгтэй. Мөн цаг агаарын мэдээллийг байнга авах, гол усны ослоос сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа ханган явахыг уриалж байна. -Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ? -Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313 Баянгол дүүрэг 89121177 Чингэлтэй дүүрэг 70007105 Сүхбаатар дүүрэг 70003910 Хан-Уул дүүрэг 70043085 Баянзүрх дүүрэг 19001063, 70150065 Налайх дүүрэг 70233464 Багануур дүүрэг 70212903 Багахангай дүүрэг 7049103 Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг. -Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү? -Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд: Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот томоохон бүтээн байгуулалтаа өөрөө хэрэгжүүлж чаддаг эрх зүйн орчинтой болох хэрэгтэй
2021-07-07 08:49:26 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Үе үеийн нийслэлийн Засаг дарга нар хийсэн бүтээн байгуулалтаараа өөрийнхөө нэрийг тамгалсан байдаг шүү дээ. Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүний амбиц нь юу вэ? -Нийслэл Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын төлөө үе үеийн Хотын дарга нар хичээж, ажиллаж ирсэн. Мэдээж хамт ажиллаж байгаа удирдлагын баг, хамт олон гэдэг чухал. Хотын дарга нарыг газар, барилгын зөвшөөрөл гээд янз бүрийн зүйлтэй нэр холбодог. Ер нь удирдлагын баг хэр ажиллаж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Газар, хэлтсийн дарга нар өндөр ёс зүйтэй, шударга ажиллах ёстой. Улаанбаатар хотод оршин сууж буй 1.5 сая иргэний нийгэм, эдийн засгийн асуудал гээд бүх зүйлийг хариуцаж, хотын удирдлагын баг ажиллаж байгаа. Хотын өнөөгийн нөхцөл байдалд хаа хаанаа хариуцлага ярих хэрэгтэй. Туул гол, Богд ууланд газар олгочихсон байна, асуудлыг шийдээч гэдэг. Гэтэл хот эрх зүйн хувьд ямар ч чадамжгүй. Туул гол, Богд уулаа хамгаалж чаддаггүй. Төсөв, санхүүгийн асар хүнд нөхцөлд 2001 оноос хойш Хотын дарга нар ажиллаж ирсэн юм байна лээ. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж найруулах зүй ёсны зайлшгүй шаардлага тулгарсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-нд батлагдсан. Үүний дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан, үүнийг дагаж Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль орсон юм. Нэгжийн хуулиар орон нутагт томоохон өөрчлөлт орохоор болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тус хууль мөрдөгдөж эхэлнэ. Энэ хууль эдийн засгийн бие даасан байдал, эрх зүйн чадамжийг бодитоор бий болгох, засаг захиргааны реформ хийх бололцоог нээж өгсөн. Ийм гурван суурь, тулгуур зарчмыг нэгжийн хуульд тусгасан учраас дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үе үеийн Хотын дарга нар хотоо сайхан болгох, өөрийн гэсэн хийж, бүтээсэн ажлуудтай байхыг хүсдэг, түүндээ хүрэхийн төлөө зорьдог. Гэтэл дээр хэлсэнчлэн эрх зүйн хувьд чадамжгүй байдаг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажиллаж, УИХ-ын дарга дэмжиж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулж, нийслэлийг хөгжлийн бодлого, санхүү, мөнгө, гадаадын зээл, тусламжаар нь дэмжих гэх мэт зорилгоор боловсруулсан. Улсын хүн амын тал нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Тиймээс ч Засгийн газрын оролцоо сайн байх ёстой. Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт, хотоо хурдны замтай болгомоор байна. Ийм бололцоо, шийдэл бий. Хоёрдугаарт, метроны асуудал яригдаж байгаа. Бид захиалагч учраас эхлээд ямар төрлийн метротой болох вэ гэдгээ зураг төслийн компаниудтай ярилцаж, хэдэн метрийн гүнд метро байгуулах вэ гэдгээ судалгаан дээр суурилж гаргах ёстой. Метротой болох ёстой. Ийм боломж, бололцоо бий. Хөрөнгө босгох арга зам байна. Нэгжийн хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд ч олон улсын түвшинд бонд гаргах гэх мэт асуудал тусгагдаж, Ажлын хэсэг дээр хэлэлцэгдээд явж байгаа. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах ажлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй хамтарч, далайцтай эхлүүлээд байна. Дэд төвүүд дээр суурилсан хөгжлийн бодлого хэрэгтэй. Улаанбаатар хот дагуул хоттой болох зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд мөн оруулж байгаа. Дагуул хот Улаанбаатар хотын хөгжлийн нэг гол цэг байна. Дагуул хотоо дагасан хөгжлийн ямар концепц гаргах уу, ямар хуулийн зохицуулалт байх вэ гэхээр Дагуул хот гэсэн дангаараа хууль байж болно. Дэлхийн том төслүүд бол хууль байдаг юм билээ. Жишээ нь, Газрын тосны үйлдвэрийг дэмжих тухай хууль гэж гарсан шиг нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах хүрээнд Дагуул хотыг дэмжих тухай хууль гэж байж болно. Дээр дурдсан ажлуудыг эхлүүлсэн, хийсэн Хотын дарга байхыг хүсэж байна. Орчин үеийн шийдэл бүхий Улаанбаатар хотыг босгохын төлөө, суурийг нь зөв тавихын төлөө, засаг, захиргааны нэгжид бугласан идээ, буглааг шахаж, хүний нөөцийн бодлогоо орчин цагт нийцүүлэн төлөвлөж, шударга, чадварлаг, хүчтэй залуучуудаар багаа бүрдүүлэх ёстой. Хотын гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргамаар байна. Улаанбаатар хот томоохон бүтээн байгуулалтаа өөрөө хэрэгжүүлж чаддаг эрх зүйн орчныг бий болгоод, чадамжтай хүний нөөцтэй болох хэрэгтэй. Тэгэхээр хүний нөөцөд шинэчлэл хийнэ. Шилдэг, чадварлаг залуучуудыг авч ажиллуулахын төлөө ажиллана. Томоохон төслүүдийг эхлүүлнэ. 2040, 2050 онд Улаанбаатар ямар хот байх ёстой вэ гэдэг хөгжлийн зургийг харж, тэр ирээдүйн хотын төлөө ажиллах амбицтай байна. -Та Хотын даргаар томилогдоод хотын хөгжил, бүтээн байгуулалтад УИХ, Засгийн газрын анхаарлыг хандуулж, томоохон дэмжлэг авахаар боллоо. Үүнд хувь хүний ч юм уу, улстөрчийн зангараг байна уу гэж харж байна. Шалтгаан нь яг юу вэ? -Хувь хүний өгөгдөл талаасаа мэдээж суурь хүмүүжил байгаа. Би эмээ дээрээ өссөн, ээж, аав дээрээ ирж, очдог хүүхэд байсан. Хүмүүжил маань зөв байсан байх гэж боддог. Нэг ажлын ард гарахын төлөө хичээдэг, зүтгэдэг зантай. Бууж өгөхийг хүсдэггүй. Ер нь арга замгүй зүйл гэж байдаггүй. Бүх зүйлд арга зам, гарц байдаг. Болохгүй байгаа зүйлийг болгохын төлөө л хичээдэг. Хэдэн арван талаас нь харахаар заавал гарц байдаг. Мэдээж надад улс төрийн капитал байгаа. 2008 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш анхан шатны нэгжээс эхэлж ажилласан. Дүүргийн намын үүр, хороо, хэсэг дээр хүртэл ажиллаж байлаа. Залуучуудыг хороо, хэсэг дээр дөрвөн жил ажиллуулж, бодит амьдралыг мэдүүлмээр байгаа юм. Ялангуяа гадаадад төгсөж ирсэн, боловсролтой, зөв амбицтай явж байгаа залуучуудыг анхан шатанд нэг, хоёр жил ажиллуулаад, бодит амьдралыг мэдрүүлэх хэрэгтэй санагддаг. Дараа нь Монгол Улсынхаа чиглэл, чиглэлийн салбарт ажиллавал илүү зөв гэж боддог. Хүнтэй харьцах харьцаанаас эхлээд, хүн сонсох гэдэг их чухал. Би буруу зүйлд зарчмын хатуу байр суурьтай ханддаг. Буруу зүйлийг зөв болгож, ард нь гарахын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг. Алдаа, оноотой байсан ч сүүлд нь алдаагаа дүгнүүлэхийг хүсдэг. Замын голоос ухрахыг хүсдэггүй чанар байдаг. Үүнтэй л холбоотой болов уу. -Улсын төсвөөс нийслэлийн хөгжилд зориулж байгаа 420 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? -Улаанбаатар хотын шуудын орлого хүн амын орлогын албан татвар, бусад татвараас бүрддэг. Тэрийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь Оюу толгой компанитай дайх орлогыг нийслэл төвлөрүүлдэг гэсэн үг. Энэ эх үүсвэрийг л хотод нь үлдээгээд өгөөч ээ гэдэг санаачилгыг анх гаргасан. Ингээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гарсан. Энэ 420 тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлд зарцуулахгүй. Түгжрэл нь хот байгуулалт, төлөвлөлт, нийтийн тээвэр, хувийн автомашины хэрэглээ гээд олон зүйлээс шалтгаалж байна. Түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг хэрхэн задлах вэ, дэд төвүүдээ хэрхэн хөгжүүлэх вэ гээд олон ажил байгаа. Хотын төвд зургаан давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй гэсэн бодолтой байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа үүнийг дагалдах хуулиудаар зааж өгнө. Тэгж байж дэд төв, дагуул хот руугаа хотоо тэлэх зэрэг үе шаттай ажлууд хийнэ. Хотын төвдөө өндөр орон сууц, өндөр оффисын барилга бариад байх юм бол энэ түгжрэл, төвлөрөл, замын ачаалал буурахгүй. -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан байдаг. Тухайн үеийн хүн ам 600 мянга байсан бол одоо 2.5 дахин нэмэгдэж, 1.6 сая болсон. 27 жилийн өмнөх хуулиар зохицуулж байгаа учраас магадгүй хотын хөгжил удаашраад байгаа юм болов уу? -Тантай санал нэг байна. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа нэг их ашиглаж чадаагүй юм байна лээ. 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж байна. УИХ-ын чуулган, Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг Ц.Нямдорж сайд, эсвэл Х.Нямбаатар сайд танилцуулж байгааг харж байгаа байх. Хотын дарга өөрөө асуудлаа танилцуулдаггүй. Тэгээд хотод олон яамны оролцоо их. Өөрсдөө оролцоод болохгүй болохоор асуудлаа хот дээр хаячихаад, хариуцлагаас сугардаг. Энэ бол шударга бус. Тогтолцоо нь ийм байгаа учраас ингээд яваад байна. Тийм учраас энэ тогтолцоог зөв болгох ёстой. Зөв болгохын тулд Хотын дарга хэлэлцэх асуудлаа Засгийн газрын хуралдаанд, УИХ-д өөрөө танилцуулдаг байх ёстой. -Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хууль батлагдсанаар ямар давуу талууд бий болох вэ? -Хотод эдийн засгийн хувьд маш олон давуу тал бий болно. Зарим салбарын тодорхой чиг үүргүүд нь хотод орж ирнэ. Жишээ нь, цахилгаан, эрчим хүч, дулаан гээд л яриад байдаг. Бүх ачаалал хот дээр явдаг. Улаанбаатар цахилгаан түгээх болон Улаанбаатар дулааны сүлжээ компанийн удирдлагууд Засаг даргын зөвлөлийн хуралд байнга суудаг. Тэгсэн мөртлөө яамны харьяа ч юм шиг, хотынх ч юм шиг явсаар ирсэн. Дунд нь шахааны бизнесийг цэцэглүүлдэг. Нэгжийн хуулийн 8.3-ыг үндэслээд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хэсэгчилсэн инженер, дулаан, цахилгаан, ус түгээлт нь Улаанбаатар хотод хамаарах ёстой. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байх. Бид энэ хугацаанд бонд гаргах, концесс хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангана. Давхар засаглалын бүтцээ бэлдэх, эрүүл мэндийн салбараа дэмжих гээд ажил их байна. Энэ мэтчилэн нийгэм, эдийн засаг, хотын иргэд рүүгээ чиглэсэн зөв бүтцийг төлөвлөж байгаа. Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болох эхний алхмаа тавьж байна. Энэ хууль бол Улаанбаатар хотын 1.5 сая иргэний эрх ашгийн үүднээс гарч байгаа. Хууль батлагдсанаар хотод тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн парк шинэчлэл, зам засвар, үйлчилгээ гээд олон асуудал шийдэгдэнэ. Мөн хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр эрүүл, аюулгүй байх гэсэн шаардлагыг тавиад, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгох ёстой. Иргэдийн бизнес, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлийг барих зохицуулалт хийхээр бэлдэж байгаа. Нэг ёсондоо төрийн дарамт эрс багасна гэсэн үг. Хоёрдугаарт, санхүүгийн чадамжийг бий болгоно. Ажлын байр олноор бий болно. Ирэх жилүүдэд том бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Дэд бүтцийн ажил хийгдэнэ. Манай хотод цоо шинэ эерэг нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй