УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болно

Нийслэлийн прокурорын газраас УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдохэрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болно. Хэргийг эргэн тодруулбал Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан-т заасан гэмт хэрэгт холбогдууланЛ.Пүрэвбаатартяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ. Уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн байна.

"Улсын хилийн шугамыг дотогш ухраан татсан" гэх мэдээллийг түгээсэн иргэдийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ

Дорноговь аймаг дахь хилийн 0168 дугаар ангийг нүүлгэн шилжүүлж, анги байрлаж байсан хуучин газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна, Улсын хилийн шугамыг дотогш 40км, 19 км ухраан татсан гэх худал мэдээллийг зарим иргэнфэйсбүүкийн хуурамч хаягнаас удаа дараа цацаж, олон нийтийг төөрөгдүүлсэн. Дээрх мэдээллийн мөрөөр Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж,цахим орчинд худал мэдээлэл түгээсэн иргэдийг тогтоожээ. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэжХил хамгаалах ерѳнхий газрын Олон Нийттэй Харилцах Албанаас мэдээлээ. Эрүүгийн хуулийн заалт: 13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Баруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ

Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ

Дэлхий дээр зөвхөн Монголд байдаг монгол бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, зуд, халдварт өвчний улмаас хорогдож 2017 оны эхээр 3000 гаруй тоотолгой үлдээд байсан юм. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан хамтарч 2020 оны арваннэгдүгээр сард хийсэн тооллогоор монгол бөхөнгийн тоо толгой 8500 орчим болж өссөнийг тогтоожээ. Энэ нь тусгаар жижиг сүргүүдийн тоо орсон нэгдсэн дүн юм. Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга Бөхөнгийн тархац нутагт энэ зун зуншлага сайн байсан нь бөхөнд эергээр нөлөөллөө. Гэхдээ ийм байдал жил болгон тохиогоод байхгүй тул хамгааллын ажилд талууд анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай. Ялангуяа энэ өвөл цас их орж өвөлжилт хүндэрч магадгүй байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм. Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч тайвшрах болоогүйг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон. 2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөнтэй байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудны улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдож ердөө 3000 гаруй болж байсан гашуун түүх бий. Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид онцлон ярьж байна Эх сурвалж: WWF Mongolia

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.