Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна
2020-11-25 11:06:19 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.23/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийгНОК-ынШуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатартанилцууллаа. Тэрбээр Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор хяналтын ажилчид ачаалал ихтэй 34 чиглэлд 86 автобусны буудал дээр тогтмол ажиллаж байна. Өчигдрөөс /2020.11.23/ байдлаар нийслэлийн хэмжээнд тэтгэвэр, халамжийн мөнгийг картаар олгох, картгүй иргэдэд карт олгох ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлыг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, нийслэлийн халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан. Уг үйлчилгээнд төрийн болон хаан банкны салбараар30 гаруй мянган хүн хамрагдсан байна.Визакартгүй иргэдэд карт олгох ажлыг энэ долоо хоногт хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Өчигдрийн /2020.11.23/ байдлаар хотруухүнснийтээвэрлэлт, шатахуун, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, эм эмнэлгийн бараа материалыг тээвэрлэх зорилгоор 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын албан хаагчид хяналт, шалгалтын ажлыгөдөр бүр хийж байгаа. Нийслэл хотруунэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газраас хийж байна.Товчоогоорнэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг заавал шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа. Хэрвээ шинжилгээнд хамрагдаагүй бол хотрууоруулахгүйгээр орон нутагруунь буцааж байна. Бид аймгуудын шуурхай штабын албан хаагчидтай цахим хэлбэрээр холбогдож цаг үеийн байдал, мэдээлэл тогтмол солилцож байна. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэхтовчоододтээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид иргэдийг хулгайгаар орон нутагруузорчихүйлдлийгтаслан зогсоохоор ажиллаж байна. Учир нь сүүлийн үед Өлзийт товчоогоор зүүн аймгуудруунутаг буцах хүсэлтэй иргэд хулгайгаар нэвтрэх тохиолдол их гарч байна гэв. Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн шуурхай штабын 11-324702 утсанд эмнэлгийн үйлчилгээ, автомашины тусгай зөвшөөрөл, хотоос гарах, орох хөдөлгөөнтэй холбоотой 850 гаруй санал хүсэлт ирсэн байна. Иргэдийн санал, хүсэлтэд шуурхай штабын ажилчид цаг алдалгүй хариу мэдээллийг өгч ажиллажээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо гэсэн мэдээлэл худал мэдээлэл болохыг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү албан ёсны мэдэгдлийг бүрэн эхээр нь танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна. FACEBOOK цахим орчинд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягнаас Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо. Монгол Улсын Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, ард иргэд гадуур гарч эвлэлдэн нэгдэж чадахгүй болсон энэ үед Хятад-Монгол хилийн дэглэмийн гэрээгээ шинэчлэх гэж байна. Тухайлбал Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо. Ийнхүү Хятад улс Монгол Улсын нутаг руу хилийн шугамаа 19 км дотогш байрлуулж, Монгол Улс газар нутгаасаа Хятадын талд өглөө. Хөл хорионы үед хилийн шугамаа манай тал ухрааж, Хятадын тал урагшлуулах болсон байна гэсэн мэдээлэл тавьсан байна. -Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна, Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж хуульчлан баталгаажуулсан. -Монгол Улс нь БНХАУ-тай 4709.6 км хэсгээр хиллэдэг, 1962 онд хилийн гэрээ байгуулж, Монгол Улс улсын хилээ 1962-1964 онд одоогийн оршин байгаа газар орон дээр нь тогтоон тэмдэглэсэн. Түүнчлэн 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан. Мөн тус улстай хилийн дэглэмийн гэрээг 1988, 2010 онд шинэчлэн баталгаажуулж, Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөн ажиллаж байна. Цахим орчинд тавьсан энэхүү мэдээлэл нь олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн, нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Хил хамгаалах байгууллагаас үзэж, Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандах болно. Монгол Улс, БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй бөгөөд дээр дурьдсан мэдээлэл нь огт үндэслэлгүй, улсын хилийн шугам ямар нэгэн байдлаар хөдөлж, өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга,бригадын генерал Н.Ганболд
Хэнтийд хулгайгаар нэвтэрсэн иргэдийн хавьтлуудыг тогтоон, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарчээ
2020-11-17 11:15:37 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХэнтий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус аймаг нөхцөл байдлыг 11-р сарын 16-ны 22:00 цагт хяналтандаа бүрэн авсныг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдэгджээ. Тухайн сэжигтэй хоёр тохиолдлыг PCR шинжилгээ хийлгэхээр 01:20 минутад ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн, хариу өнөөдөр орой /2020.11.17/ гарах юм байна. Үүссэн цагийн байдалтай холбогдуулан аймгийн ОБГ, ЦГ, Тагнуулын хэлтэс, ЭМГ, ЗӨСТ шуурхай ажиллаж хорио цээрийн дэглэм зөрчиж хулгайгаар нэвтэрсэн иргэдийн маршрутыг гаргаж, шууд хавьтал, хам /тохиолдол/ хавьтлуудыг тогтоон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан, улмаар тусгаарласныг мэдээлж, эцсийн хариу ХӨСҮТ-ийн лабораториас гарч Улсын онцгой комисс мэдээлэх юм байна. Хэнтий аймгийн онцгой комиссын хуралдаан өчигдөр 23:00 цагт эхэлж, хоёр цаг орчим хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12-р дугаар сарын нэгний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн ам олноор цугларах газрууд болох барааны зах, худалдааны төв, сүм хийд, бар, зоогийн газар, ресторан, караокены үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 хүртэлх хугацаанд зогсоож, архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг мөн хугацаагаар хориглов. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, мөн сумдын хүнсний дэлгүүрийг 09:00-19:00 цаг, эмийн сан, шатахуун түгээх станц, усан санг ердийн цагийн хуваариар ажиллуулах, Чингис хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон Эвт худалдааны төвийн түлээ нүүрсний худалдаанаас бусад худалдааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүллээ. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд /ганц бие эцэг/ байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо. Төрийн байгууллагын ажиллах цагийн хуваарийг 09:00-12:00, 14:00-16:00 хүнсний дэлгүүр, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 09:00-19:00 цагаар тогтоож, шатахуун түгээх станц, эмийн сан, усан санг ердийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллуулсугай. Үзвэр, үйлчилгээний газрууд болон олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон хугацаагаар хязгаарласугай. Бүх нийтийн бэлэн байдлын үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, хүнсний худалдаа эрхлэгч нарт үүрэг болгосугай. Хүнсний хэрэгцээт бараа худалдан авах, эмийн болон эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэдэд анхааруулсугай. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан аймаг, сумдын шуурхай штаб, шалган нэвтрүүлэх цэгийн томилгоог 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 16:00 цагийн дотор хийж баталгаажуулахыг Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа. Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үүссэн цагийн байдалд уялдуулан зарцуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгалаа. Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар
Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр-ийг тохиолдуулан сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Монголд энэ өдрийг 2014 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хамгаалахад уриалах зорилготой олон арга хэмжээг зохион байгуулдаг юм. Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг. Дэлхийн нийт цоохор ирвэсний 20 хувь нь Монголд байдаг. Цоохор ирвэс Улаан ном-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг. Нутгийн иргэд цоохор ирвэсийг Өндөр уулын эзэн гэж авгайлдаг. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг. Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. Цоохор ирвэс 10-13 насалдаг. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг. Гүем хоёр нас хүртлээ эхийн хамт амьдардаг. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог. Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг. Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй. Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм. ИРВЭСТЭЙ НАЙЗЛААД НАЙМАН ЖИЛ БОЛЖЭЭ Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр-т зориулсан арга хэмжээ жил бүр өргөжин тэлсээр буй. Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай аяны хүрээнд нутгийн малчдаас 260 гаруй хавх цуглуулжээ. Энэ нь баруун бүсийн бусад аймаг болон улсын хэмжээнд жишиг санаачилга болж, одоо ч амжилттай өрнөсөөр байна. Энэ жилийн гол арга хэмжээг Ирвэстэй найзалсан найман жил нэртэйгээр Ховд аймгийн төвд тэмдэглэлээ. Уг арга хэмжээнд баруун аймгуудын байгаль хамгаалах байгууллагууд болон баруун бүсийн ирвэстэй нутгийн эко клубын сурагчдын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцжээ. Сурагчид зорилтот нэг уулыг сонгож ирвэс, түүний идэш тэжээл болох амьтад болон нийгэм эдийн засагтай холбоотой мэдээлэл бэлтгэн ярилцсан байна. Тэд нэн ховор амьтны амьдрах орчныг хамгаалахад өнгөрсөн, одоо, ирээдүйд юу хийсэн талаар дүгнэн хэлэлцжээ. Энэ үеэр баруун бүсийн ирвэстэй нутгийн экоклубын сурагчид, мэргэжлийн байгууллагууд найман жилийн хугацаанд ирвэсийг судалсан, хамгаалсан онцлог амжилтуудаасаа танилцуулсан байна. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цоохор ирвэсний багт жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн сурагчид замын хөдөлгөөнд оролцож буй зорчигч, авто тээврийн жолооч нарт мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал өгч ажиллажээ. Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар
ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТГҮЙ ЭМ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2020-10-26 09:56:24 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБаянгол дүүрэгт байрлах Түмэн плаза дэлгүүрийн лангуунд борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн L-Carnitine 360, L-Carnitine 360+, Герман улсад үйлдвэрлэсэн Garcinia Cambogia Extrakt зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, нийт 8.420.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна. Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй