Ч.Чинбат: Санал тоолох машиныг хакердсан гэх асуудлыг ТЕГ, ЦЕГ хамтран шалгаж байна

​ АН, МАХН, Хэвтүүл хөдөлгөөнөөс санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлж өгнө хэмээн нэр дэвшигчдэд хандсан талаар мэдээлсэн. Энэ дагуу СЕХ, ТЕГ мэдээлэл хийж санал тоолох машиныг хакердах боломжгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг бичлэгийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байгаа болохыгЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээллээ. Хэргийг шалгаж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд ТЕГ-аас өчигдөр залилангийн хэрэг байж болзошгүй талаар мэдээлсэн юм. Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол есдүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байгаа юм байна. Гомдол мэдээллийг ангилвал, улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах 2, нэр дэвшигчийн нэр төрд халдах худал мэдээллийг тараасан 62, хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд зуучлах, амлалт өгсөн гэх гомдол 23, чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулат санал асуулгатай холбоотой 6, хуурамч цахим хуудас ашиглан сурталчилгаа явуулсан 1 сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн байна. Аймаг дахь цагдаагийн хэлтсүүд 134, нийслэлийн цагдаагийн хэлтсүүд 73 гомдлыг шалгаж байна. Эрүүгийн хуульд заасан 8 гомдлыг тагнуулын байгууллагад, гэмт хэргийн шинжтэй 13 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж, зөрчлийн 5 хэргийг нээжээ. Гурван гомдлыг мэргэжлийн хяналтад шилжүүлсэн бол 73 гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэг иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ. Одоогийн байдлаар 100 гомдлыг шалгаж байгаа болохыг ЦЕГ-аас мэдээллээ.

​Хот төлөвлөлтийг өөрчлөх “хувилбар”

Хотод амьдрах хүмүүсийн тоо өдөр бүр хэдэн мянгаар өсөж, шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсээр өдгөө Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Энэ хэрээр нийслэлийн хот төлөвлөлтөд асуудал үүсэж, Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрэв. Улаанбаатар хотын дэд бүтцийг жилээс жилд сайжруулж байгаа ч гэрлийн хурдаар өсөж буй хүн амын шилжилт хөдөлгөөн улам ч түвэгтэй байдал руу шилжүүлж байна. Улаанбаатар хотын хүн амын тоо 2000 оноос хойш жил бүр дөрвөөс илүү хувиар өсөж, шилжилт хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хот Монголын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын талаас илүү нь амьдарч буй юм. Энэ байдал улам өсөн нэмэгдэх бөгөөд урьдчилсан тооцоогоор 2045 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.8 саяад хүрэх бөгөөд үүнийг дагаад авто замын ачаалал эрс нэмэгдэж, Улаанбаатар хотын авто замд зорчих хурд 30 хувиар буурах тооцоо бий. Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хотын иргэдийн эрүүл, цэвэр, амьдралын таатай орчинг бий болгохоор дэвшүүлжээ. Энэ хүрээнд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн нөхцөлийг сайжруулж, олон жил хог дарж булсан ландфилын талбайг үе шаттайгаар хэсэгчлэн нөхөн сэргээлт хийнэ. Мөн гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэхэд эдийн засгийн дэмжлэг үзүүлж, бохир цуглуулж, тээвэрлэх, байгальд ээлтэй аргаар устгах арга технологийг нэвтрүүлэн хөрсний бохирдлыг багасгахаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Нийслэлийн Монгол Ардын Нам Улаанбаатар хотод хог хаягдлын шинэ тогтолцоог нэвтрүүлэх замаар нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлээд буй олон чухал асуудлыг шийдэхээр зорьж байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн тээврийн автобус, автобусны буудал, зогсоол, тохижилтын элементүүдэд угаалга, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй, цэвэр, амьдрахад таатай орчинтой болгохоор Нийслэлийн Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Монгол Ардын Нам өндөр өндөр шилэн барилга, ганган хээнцэр автомашин, үйлдвэр үйлчилгээний төвүүд байрласан хот бус амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй шийдлийг цогцлоосон хот байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайг 10-аад га-гаар нэмэгдүүлэв. Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай, Хөрөнгийн биржийн урд талын авто зам, Богд хааны ордон музей, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Чойжин ламын сүм музейн өмнөх талбай, Ахмадын холбооны нэртэй газар гээд хотын төвийн А зэрэглэлийн алд газар, сул зай, нүх сүв болгоныг хувийн хэвшлийнхэнд эзэмшүүлчихсэн, заримыг нь бүр банкны барьцаанд тавьчихсан байсныг нийтийн эзэмшилд авав. ​Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайг хот буцааж авахдаа ногоон байгууламжийн автомат усалгааны системтэй, усан оргилуур бүхий нийтийн эзэмшлийн талбай болгож тохижуулав. 2015 оны сүүлчээр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 1.7 ам метр байсныг өнгөрсөн 4 жилд алхам алхмаар нэмэгдүүлсээр 2019 он гэхэд 4.3 ам метрт хүргээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн ихэнх хотууд хүн амьдрахад ая тухтай, эрүүл, цэвэр, аюулгүй хотыг бүтээх ажиллаж байна. Жишээ дурдахад, дэлхийн хамгийн ая тухтай хотоор шалгарсан Австрийн Вена хотын хувьд нийтдээ 90 гаруй ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн хамгийн таатай хотоор шалгаруулахад гол нөлөө үзүүлсэн байдаг.

Нийтэлсэн:
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч уулзав

Цомхон бүтэцтэй, цөөн орон тоотой, маш бага төсөвтэй ч улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулж Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулалцаж, үйл ажиллагааг тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын үүрэг, оролцоо чухал үүрэгтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 10 дугаар сарын 1-нд Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр ХЭҮК-ын даргын үүргийг гүйцэтгэхдээ хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа нэг бүрчлэн танилцуулж, ахмадуудын санал, сэтгэгдлийг сонсч, харилцан мэдээлэл солилцов.

286кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ

​ Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэж явсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал 2020 оны есдүгээр сарын 21-нд буюу өчигдөр Өмнөговь аймагийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 42 настай эрэгтэй Х гэгч нь Hyundai Starex маркийн автомашинаар 286кг Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэж явсан байна. Угхэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байна.

Цахимаар худалдан авалт хийхдээ сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцахыг анхаарууллаа

Сүүлийн үед COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез зэрэгулсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыгГадаад харилцааны яамны Консулын газраасанхааруулаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.