Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ
2019-10-10 09:21:29 Нийтлэгдсэн: Халуун сэдэвНийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнд иргэд хордоод байгаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10:00, 16:00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн 16:00 цагийн мэдээллийг та бүхэнд хүргэе. Аравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Үүний 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байна. Нийслэлийн Түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдсан. Мөн 17 хүүхдэд гэрээр зөвлөгөө өгсөн байна. Одоо гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 60 хувь нь хордлогын төвд эмчилгээнд хамрагдаж, 20 хүнд гэрээр зөвлөгөө өгсөн. Хордлогын төвд одоо долоон хүн хэвтэн эмчлэгдэж байна. Аравдугаар сарын 8-ны 21:00 цагаас өнөөдрийн 06:00 цаг хүртэл нийт 103-ын дуудлагаар дөрвөн өрхийн угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрийн арван хүн үйлчлүүлсэн. Үүний тав нь насанд хүрэгч, тав нь хүүхэд байна гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшнийн галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрт нь хүргэж ажиллаж байна гэдгийг онцолж хэллээ. Хэвлэлийн хурлын төгсгөлд мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийтэд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд сайжруулсан шахмал түлшний галлагааны горимыг баримталж, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгахыг онцгойлон анхааруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна
2019-10-08 14:12:02 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХэдхэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Б.Батнаран хятад иргэдэд найр тавин алт угаах байраар хангаж өгч, үүний шанд Хонгор сумын иргэд цианит натри, мөнгөн усаар хордсон дуулиант хэрэг мандаж байлаа. Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн болон мандаж, алт угаах зөвшөөрөл олгож, сумынхаа иргэдийг хордуулж, газар нутаг гол усаа бохирдуулсан сумын Засаг дарга Б.Батнаран Эрүүгийн хуулийн 272 гээч заалт байхгүй болсноор ял завшин хэргээс мултарсан юм. Харин иргэд хохирч үлдсэн. Алт угааж байсан залуугийн хүүхэд тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий төрсөн бол сүрьеэтэй гэж оношлосон өвгөний дотор эрхтэн нь битүү идээлэн өөд болж, хамуутай гэж оношлогдсон бүсгүй хөлөө тайруулан, хорт хавдар оноштойгоор эмчлүүлж, үй олон үсгүй тугал Хонгорт өнөөг хүртэл төрсөөр байгаа тухай сэтгүүлчид олон арван баримт дэлгэсэн ч энэ хэрэг чимээгүйхэн дарагдсан. Тэгвэл өнөөдөр Дархан-Уул аймагт дахин алттай холбоотой томоохон маргаан дэгдэж, аймаг орон нутгийн удирдлагууд хууль зөрчсөн асуудалд нэр холбогдоод байна. Тус аймгийн Засаг дарга С.Насанбат 2019 оны 7 сарын 3-нд Дархан-Уул аймгийн ИТХ хуралд бичил уурхайн зориулалтаар Дархан хайрханы өсөх үр , Батхишиг арвижих, Өрнөх өсөх дэвжих, Дархан хайрханы хөндий , Хайрхан алтан буудай, Шарын голын ах дүүс, Шарын гол Дэлгэрэх хайрхан , Тэмүүлэн үржих зэрэг зохион байгуулалттай нөхөрлөлд 34.36 га газар ашиглуулах асуудлыг оруулж иржээ. Гэвч Аймгийн ИТХ-ын гишүүд Бичил уурхайн асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тухайн үед Аймгийн Засаг дарга С.Насанбатын оруулж ирсэн дээрх найман бичил уурхайн хоёр уурхайг ухаад дууссан, гурвыг нь ухаж байсан, үлдсэн гурван уурхайг ухахаар зэхэж байсан учраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд түүний саналыг хүлээж аваагүй бөгөөд Уурхайн газрыг хууль бусаар алт олборлогчдод өгч, ашиглуулсныхаа дараа асуудлыг ИТХ-д оруулж ирлээ хэмээн Засаг даргаа буруутгажээ. ИТХ-ын гишүүд тухайн үед аймгийн Засаг дарга С.Насанбатад хууль бусаар ашиглаж байгаа газруудыг эргүүлж авах, Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулахыг шаардсан ч энэ асуудал нам гүм өнгөрчээ. Газар нутгаа сэндийчин, хууль бусаар алт олборлож байхад Аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын засаг дарга Д.Амарсанаа нар ямар ч арга хэмжээ авсангүй. Харин ч тэдний хууль зөрчсөн үйлдлийг хаацайлан Аймгийн ИТХ-аар баталгаажуулах гэж оролдож байв. Өнөөдөр Дархан-Уул аймгийн 34.36 га газраас хэн, хэзээ, хэр хэмжээний алт ухаж авсан, хаана тушаасан, ямар ашиг олсон гэдэг нь тодорхой бус байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ыг баталсан. Харамсалтай нь өнөөдөр энэ журам Дархан-Уул аймагт бүтнээрээ зөрчигдөж, байгалийн баялаг болох их хэмжээний алт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж, их хэмжээний газар ухсан нүх болон онгойж үлдэв. Энэ асуудалд Дархан-Уул аймгийн иргэд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж байгаа бөгөөд уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Цагдаагийн хошууч Г.Хатанзоригт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт өнгөрсөн 9 сард албан бичиг ирүүлсэн байна. Энэ албан бичигт Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр бичил уурхайн зориулалтаар ашиглахаар дүгнэлт гаргуулсан газруудын судалгааг гаргаж ирүүлнэ үү гэжээ. Дээрх хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа гаргаж өгсөн бөгөөд хамгийн сонирхолтой нь Дархан-Уул аймагт хууль бусаар ашигласан дээрх газруудад ямар ч дүгнэлт гараагүй байна. Тэр ч бүү хэл 2018 оны 3 дугаар сарын 20-ноос хойш Дархан-Уул аймагт ямар ч бичил уурхайн дүгнэлт гаргаагүй гэдэг нь тодорхой байх юм. Ер нь Дархан-Уул аймагт ямар ч зөвшөөрөлгүй алт олборлодог, түүнийг худалдан борлуулдаг нууц сүлжээ хүртэл бий болж, энэ сүлжээний үйл ажиллагааг аймаг сумын удирдлагууд нь далдуур өөгшүүлдэг, хариуцлага тооцдоггүй байдал газар авч эхэлжээ. Тиймээс Дархан-Уул аймгийн ИТХ-ын нэр бүхий гишүүд Шарын гол, Хонгор сумын нутаг дэсгэрт хууль зөрчин, дур зоргоороо алт олборлосон, Дархан хайрханы өсөх үр , Батхишиг арвижих, Өрнөх өсөх дэвжих, Дархан хайрханы хөндий , Хайрхан алтан буудай, Шарын голын ах дүүс, Шарын гол Дэлгэрэх хайрхан , Тэмүүлэн үржих зэрэг зохион байгуулалттай нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хураан, хариуцлага тооцуулах, тус сумдын Засаг дарга болон аймгийн Засаг дарга С.Насанбатыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргаад байна.
Сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариу маргааш гарна
2019-10-07 08:56:29 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХуралдаанаар угаарынхийнд хордож амь насаа алдсанболонхэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэйхолбоотой асуудлын хүрээндхэрэгжүүлж байгаа ажил,хохирогчдынтүлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэлээ. Хохирогчдийнхэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаарзөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, маргааш олон нийтэд мэдээлэхээр боллоо. Хуралдаанаар, нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхнараас нийслэлийн удирдлагуудтай уулзсан уулзалтаар хүргэсэн чиглэл зөвлөмжийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Хуралдаанд оролцогчид ажлын төлөвлөгөөнд оруулах тодорхой саналаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх ажлынталаарзөвлөлдөв. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид, дүүрэг хороодын Засаг дарга нарыг оролцуулан галлагаатай айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв дадал хэрэглээний талаар мэдээлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулах,тэдэнтэй хамтран ажиллаж, үнэн зөв, бодитой мэдээллийг уламжлуулах,угаарынхийнд хордохоос урьдчилан сэргийлсэнсэрэмжлүүлгийголон нийтэд хүргэх,Таван толгой түлш ХХК-ний сайжруулсан түлш үйлдвэрлэлд анхаарч, түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, 2020 оны 3 сар хүртэл түлш үйлдвэрлэл, түгээлтийн графикийг үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулансар, өдрөөрнарийвчлантөлөвлөх, ачилт буулгалтын хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Нийслэлийн онцгойкомиссын өчигдрийн хурлаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаарудирдуулан,цаг алдалгүй эрчимтэй ажиллахаар тогтлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ж.Батбаясгалан: Иргэдийн хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна
2019-10-07 08:53:53 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБаянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ 2019 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд иргэд хүнд, хөнгөн хордсон, амь насаа алдсан мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр 23 цагаас хойш шуурхай штабын 98 албан хаагч, 21 автомашинтай ажиллалаа. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Үүнээс одоогийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 6 иргэн байна. Бусад иргэдийн хувьд эмнэлгийн үзлэгт шинжилгээнд хамрагдаад буцсан, биеийн байдал хэвийн байгаа гэлээ. Тэрбээр Мэргэжлийн байгууллагуудаас жил бүр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох зэрэг тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагыг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал буюу иргэд хийнд хордсон байж болзошгүй тохиолдлыг ямар шалтгаантай үүссэн бэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна. Дөовөн иргэн нас барсан хэргийг шалгаж байгаа. Шалгалтын дүн дууссаны дараа Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө гэв. Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, 1 хувь нь шохой, 1 хувь нь бэхжүүлэгч байдаг байна. 2.5 хувийг эзэлж буй барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг. Орж ирсэн цагаас эхлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шинжилгээнд хамрагдсан байдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна гэлээ. Нийслэлийн онцгой комиссын зүгээс шинжилгээнд өгсөн дээжийн хариу гармагц тухай бүрд нь олон нийтэд дараагийн мэдээллийг хүргэхээ илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Он гарсаар 91 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна
2019-10-02 09:39:03 Нийтлэгдсэн: Халуун сэдэвУлсын хэмжээнд 2019 он гарсаар эхний 09 сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан аймгийн 50 суманд нийт 91 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 50,3 мянган га ой,255,379 мянган га хээрийн талбай, нийт305,679 мянганга талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,7 тэрбум төгрөгийн зардал гарчээ. Гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл: Ил гал 53% Цахилгаан ашиглалт 19% Яндангийн цонолт 15% Технологийн горим зөрчигдсөн 6% Санаатай үйлдэл 0.2% Шалтгаан тогтоогдоогүй 5% Бусад 1% Эх сурвалж: ОБЕГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй