“Баярсгоулд” компанийн уурхайн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-09-24 10:07:01 Нийтлэгдсэн: Халуун сэдэвМХЕГ, Өвөрхангай аймгийн МХГ хамтран тус аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг Баярсгоулд компанид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани ТЭЗҮ-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, байгаль орчны менежентийн төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг хугацаанд нь хийгээгүй, уурхайн хажуу, догол, овоолгуудад гарч болох нурлыг илрүүлэх үзлэг хийдэггүй, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамгүй, дотоод хяналтын ажилтангүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнө өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй, биелэлт ирүүлдэггүй байсан ба тус компанийн үйл ажиллагааг энэ сарын 19-ны өдрөөс эхлэн түр зогсоож, гурван экскаватор, алт угаах хоёр төхөөрөмжийг битүүмжилжээ. Түүнчлэн Уянга суманд үйл ажиллагаа явуулж байсан Аум Алт компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах комиссын актгүйгээр олборлолт явуулсан, гүний усыг баталгаажсан тоолуургүйгээр ашигласан, ТЭЗҮ, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, дотоод хяналтын журам батлуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд үйл ажиллагааг нь Улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон байна. Уул уурхайн компаниуд дотоод хяналтын ажилтангүй, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж хэвшээгүй, овоолго, даланд үүссэн хагарал, нурлыг илрүүлэх, аюулгүй болгох арга хэмжээ авдаггүйгээс хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, осол гарах, улмаар ажиллагсдын эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлийг бий болгодгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав
2019-09-23 10:02:49 Нийтлэгдсэн: Халуун сэдэвӨвөрхангай аймгийн Уянга сумын Өлт гэх газарт байрлах Аум Алт компанитай ашиглалтын нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нэг аж ахуйн нэгж, 19 иргэний олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоож, 35 экскаватор, 1 бульдозер, 34 ковш, 55 хүнд даацын ачааны автомашин болон гэр, усан буу, алт угаах тоног төхөөрөмж зэргийг буулгууллаа. Тухайн иргэд, аж ахуйн нэгжийн олборлолт явуулж байсан газарт нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөхийг Аум Алт ХХК-д даалгав. Мөн тус суманд олборлолт хийж байсан Баярс гоулд компанийн үйл ажиллагааг МХЕГ-ын улсын ахлах байцаагчидтай хамтран шалгахад нөхөн сэргээлт хийгдээгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байв. Түүнчлэн Аум Алт компани ТЭЗҮ шинэчлэх шаардлагатай, зөвшөөрөлгүй блокоос олборлолт хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймд эдгээр компаниудын олборлолтын үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, нөхөн сэргээлт хийх, зөрчил арилгахыг үүрэг болголоо. Аум Алт ХХК нь 2016 онд 60 га, 2017 онд 80 га, 2018 онд 50 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2019 онд 50 га, Баярс гоулд ХХК 15 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
775,000,000 төгрөгийн алтыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ
2019-09-17 08:54:33 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас есдүгээр сарын 14-ний өдөр их хэмжээний алт Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо. Тодруулбал, мөн өдрийн12:00 цагийн орчимд иргэн О, Мнар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаанширхэг,6 килограмм 40 граммын жинтэй алтнууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь алба хаагчид илрүүлэн, алтыг хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэрэг гарсан өдрийнМонголбанкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй болж байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан хэмээн албаныхан мэдээллээ.
СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
2019-09-16 10:46:33 Нийтлэгдсэн: Халуун сэдэвБаянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус дүүргийн 5 дугаар хороо, Тарвалин хотхоны 46-в байрны 1 дүгээр давхарт байрлах цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрсэн тул дээрх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо. Зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулах албан даалгавар хүргүүллээ.
ЕБС-ийн сурагчид хордлогод өртсөн асуудлыг шалгаж байна
2019-09-13 09:53:15 Нийтлэгдсэн: Халуун сэдэвОрхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн өөр өөр бүлгийн таван сурагч гэдэс нь эвгүйрхэж эмнэлэгт хандсан бөгөөд гадуур эмчилгээ хийлгэж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг эхлүүлж тус сургуулийн Үдийн цай, хоол, ахуйн ус, орчноос дээж, арчдас аван шинжилгээнд өгч, сургуулийн байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэлийг хийлгүүлэв. Мөн тус сургуулийн нийт хүүхдэд тандалт судалгаа явуулахад 11 хүүхэд нэмж өвчилсөн байж болзошгүй байна. Сургуулийн төвлөрсөн усан хангамжийн системд эвдрэл гарсан тул зөөврийн ус хэрэглэж байгаа аж. Түүнчлэн энэ сарын 11-ний өдөр БЗД-ийн 13 дугаар хороо, Цэцээ гүн компанийн байранд байрлах Уудам монгол эдүкэйшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хандаж, 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сурагчид Фаунд тайн ресторанаас хүргэлтээр ирсэн шөл, котлет, салат зэргийг идсэн бөгөөд үүнээс хойш хордлогын шинж тэмдэг үзүүлж эмнэлэгт яаралтай ханджээ. НМХГ-аас тус хоолыг нийлүүлсэн ресторан, сургуулийн анги танхимаас арчдас, шүүлтүүртэй усны савнаас дээж аван шинжлүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилтэй холбогдуулан төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хийж байна. МХЕГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй