ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН 32 ХЯТАД ИРГЭНИЙ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2019-08-30 09:11:25 Нийтлэгдсэн: Халуун сэдэвХовд аймгийн мэргэжлийн хяналтын газраас өмгөөлөгч Д.Хуягбаатарын ирүүлсэн Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна гэсэн гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар Монгол улсын 4, Хятад улсын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тусгай зөвшөөрөлтэй талбайгаас ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон байна. Агуулах болон штолин дотор нь олборлосон, баяжуулсан вольфром байсныг мөн битүүмжилжээ. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарган шилжүүлээд байна.
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна
2019-08-23 12:13:00 Нийтлэгдсэн: Халуун сэдэвОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өчигдрөөс цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайханаас тодрууллаа. -ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд болсон дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу? -МХЕГ-аас Монгол орны гадаад орчны цацрагийн дэвсгэр түвшнийг тогтмол хянах, цацрагийн нөлөөллөөс хүн амд учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх зорилгоор Монгол орны гадаад орчны цацрагийн түвшинд хяналт шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Мөн манай байгууллага Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хяналтыг хэрэгжүүлдэг. Улсын хэмжээнд Улаанбаатар хот, 21 аймгийн 35 станцад гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг өдөрт 2 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэдэг. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар нь хамтран ажиллах гэрээний дагуу дээрх цэгүүдэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшин (0.20микроЗиверт/цаг)-ээс хэтэрсэн тохиолдол илэрмэгц хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын туршид Монгол улсын нутаг дэвсгэрт хийсэн цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүнгээс үзэхэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшнээс хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Дээрх хэмжилтийн талаарх мэдээллийгeic.mnвэбсайтын Гадаад орчны цацрагийн түвшний мэдээллийн сан хэсгээс авах боломжтой юм. Нөгөөтэйгүүр НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүнээр 171 орон элссэн байдаг. Эдгээр улсууд нь Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенци-д нэгдэн орж, цөмийн осол болсон тохиолдолд харилцан мэдэгдэх үүрэг хүлээдэг. Хэрэв цацраг идэвхт үүл үүссэн нь үнэн бол бусад гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөд дээрх гэрээний дагуу гишүүн орнууд харилцан мэдээлэл солилцох ёстой байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн болон байгалийн цацрагийн дэвсгэр түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй байна. Нийтэлсэн:Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/772 дугаар захирамж, захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар батлагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу СХД-ийн Эмээлт, ХУД-ийн Өлзийт, Таван толгойн гүүр, БХД-ийн төв зам дагуух, НД-ийн Тэрэлж рүү салдаг уулзварын, ЧД-ийн Гүнт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын хяналт шалгалт хийгдэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/772 дугаар захирамж, захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар батлагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу СХД-ийн Эмээлт, ХУД-ийн Өлзийт, Таван толгойн гүүр, БХД-ийн төв зам дагуух, НД-ийн Тэрэлж рүү салдаг уулзварын, ЧД-ийн Гүнт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байнгын хяналт шалгалт хийгдэж байна.
“СИТИ МОЛЛ” ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ТАЛБАЙД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААГҮЙГЭЭС ОСОЛ ГАРЧЭЭ
2019-08-22 09:42:12 Нийтлэгдсэн: Халуун сэдэвТайм констракшн ХХК-ны захиалгаар Титан таур констракшн, Ти Жи К ХХК-ниудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд Сити молл цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс 2019 оны 08 сарын 20-ний өдрийн 11цаг 10 минут орчимд осол гарлаа. Ти Жи К ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед Сити молл цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ. Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна. Осол болохоос өмнө НМХГ-аас 2019 оны 01-р сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай мэдэгдэл зөвлөмжийг захиалагч Тайм констракшн ХХК, Титан таур констракшн ХХК-иудад 2019 оны 5-р сард өгсөн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Тайм констракшн ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байжээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй