Засгийн газрын хуралдаанд Улаанбаатарын цахилгаан, дулааны 5 дахь эх үүсвэрийн тухай танилцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгджээ. Тодруулбал, коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал), үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай хэлэлцэх юм байна. Харин танилцуулахасуудалд: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар Шатахууны хангамж, үнэ Агаарын тээврийг либералчлах асуудлаар Улаанбаатар хотын цахилгаан, дулааны 5 дахь эх үүсвэр Шинжлэх ухаан, технологи, инновацын төвийн кластерын тухай зэрэг асуудал багтжээ.

Д.Сумъяабазар: Ерөнхий боловсролын сургуулиудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг хотын дарга сануулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтэс тус бүр нэг дүүргийг хариуцан худалдаа, үйлчилгээний газруудад 2021.02.22-ны өдрөөс хяналт тавин ажиллаж худалдааны 2429, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 911, ахуйн үйлчилгээний 840, авто засвар үйлчилгээний 279, бусад 243, нийт 4702 аж ахуйн нэгж байгууллагад түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хүргүүлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Өнөөдрийн хуралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулсан юм. Тэрбээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлтийг хийж байна. Одоогоор 12 сургууль дээр шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. Тэдгээр сургуульд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Мөн автобусны бэлэн байдлыг хангах ажлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Тээврийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна гэлээ. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын захирагч Д.Сумъяабазар Хүүхдийн боловсролын асуудал сэтгэл зовоож байна. Манай улсын хувьд танхимын сургалтыг хоёр жилийн хугацаанд алдчихлаа. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай. Хүүхдийн автобусны аюулгүй ажиллагааг сайтар зохион байгуулаарай. Сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаараарай гэлээ. Мөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийт байгууллагуудын удирдлагууд Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцпогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллах. Мөн нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ. Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПГУ/полимролын гинжин урвал/-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. Хэрвээ ПГУ-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Спутник-V вакцины 10 мянган тунг маргааш хүлээн авна

Коронавирусийн халдварын эсрэг ОХУ-ынСпутник-V вакцины 10 мянган хүн тун вакциныг маргааш хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Өнөөдрийн байдлаар манай улс Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150 мянган хүн тун вакцин, БНХАУ-ынЗасгийн газрын буцалтгүй тусламжаар 300 мянган хүн тун вакциныг тус тус хүлээн аваад байгаа билээ. ДЭМБ-аас ОХУ, БНХАУ-ын вакциныг дархлаажуулалтад ашиглах зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Манай улсын хувьд тухай вакцинд зөвшөөрөл олгох хүртэл хадгалалтын горимд байлгана. Улс орон даяардархлаажуулалтэнэ сарын 23-ндэхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эхний долоо хоногт 16 байгууллагын 14092 хүнд вакцин хийхээр Эрүүл мэндийн яамнаас төлөвлөж байгаа аж. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 4926 буюу 35 хувь нь вакцинд хамрагджээ. Эдгээр хүмүүс нь коронавирусийн халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар юм.

Монголын Залуучуудын Холбоо залуучуудын оюуны бүтээлийн уралдаан зарлалаа

Монголын ирээдүй болсон оюутан залуус, залуу судлаачдын дуу хоолойг түгээх нийгмийн идэвхийг сайжруулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжин урамшуулах, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачлага, эрэлхийллийг нэмэгдүүлэх зорилготойгоор ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН илтгэлийн уралдаан зарлагджээ. Бид энэ талаар Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэнгийн Дэд захирал Б.Нямзулаас тодруулга мэдээлэл авсан юм. Удахгүй болох эрдэм шинжилгээний бага хурлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Монголын Залуучуудын Холбоо болон түүний дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Залуучуудын боловсролд тулгамдсан асуудал, шийдэл, арга зам сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдаан зохион байгуулах гэж байна. Залуучуудынхаа дуу хоолойг сонсож, нийгэмдээ оролцоотой байх боломж олгохыг хүссэн. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалаад ч тэр үү залуучуудын нийгмийн идэвх оролцоо суларсан байна уу даа гэж анзаарагдах боллоо. Энэ цаг үед тодорхой зорилготойгоор зохион байгуулж байна уу? Хорио цээрийн дэглэмээс шалтгаалаад нийгмийн оролцоо нь суларсан байж магадгүй. Цар тахал дэлхий дахиныг өөрчилж байна шүү дээ. Ихэнх салбарууд цахим платформ руу шилжлээ. Ялангуяа боловсролын салбарт хүссэн хүсээгүй шинэчлэлтүүд орж ирлээ. Танхимын сургалтууд цахим, онлайн, теле сургалтад шилжлээ. Энэ нь нэг талаараа цаг хугацаа, орон зайг үл харгалзан тогтвортой суралцах боломж. Нөгөө талаараа боловсролын тэгш бус байдал үүсэж болзошгүй эрсдэлтэй байна гэж хараад байгаа юм. Учир нь хөдөө орон нутагт интернетийн хүрэлцээ муу байгаагаас хоцрогдол үүсэхээр байна. Бас нэг чухал асуудал бол бидний суралцах, хөгжих хандлага. Хорио цээрийн дэглэмийг зарим нь амралт гэж хүлээж аваад, өөрөө өөрийгөө хоцрогдолд оруулаад байгаа залуус ч байна. Тиймээс нэгдүгээрт бид залуучуудынхаа дуу хоолойг сонсож, нийгэмдээ оролцоотой байх боломж олгохыг хүссэн. Хоёрдугаарт боловсролын салбарт тулгамдсан асуудал байна уу, үгүй юу?, асуудал байвал ямар асуудал байна?, яаж шийдэх үү, гарц гаргалгаа нь юу байж болох вэ гэдгийг судлаачид, эрдэмтэд, багш нараас сонсох, гуравдугаарт ажил олгогч, ажилтан, ажил хайгчдаас боловсролын салбарт юу дутагдаж байгааг нь, юу хийхийг хүсэж байгааг нь сонсъё, хөдөлмөрийн зах зээл дэх боловсон хүчний эрэлт хэрэгцээ, шаардлага нь ямар болсон гэдгийг сонсох зорилготойгоор энэ уралдааныг зарласан. Илтгэлүүд заавал боловсролын хүрээнд бичигдсэн байх ёстой юу. Оролцогчдод нас хязгаар тогтоосон уу? Аль ч насныхан оролцох боломжтой. Сэдвийн хувьд заавал боловсрол гэхгүй, чөлөөтэй байж болно. Энэ уралдаан маань иргэн бүрийн дуу хоолойгоо илэрхийлэх, нийгэмдээ идэвх оролцоотой байх боломж. Баг бүрдүүлэн оролцох, аймаг орон нутгаас оролцож болох уу? Болно, болно. Монгол орны өнцөг булан бүрээс имэйлээр илтгэлээ ирүүлж болно. Хэрвээ эхний шатанд шалгарсан тохиолдолд илтгэлээ хэлэлцүүлэх боломжийг нь олгохоор хичээж байна. Мөн багаараа оролцож болно. Баг шалгарсан тохиолдолд багаа төлөөлж нэг нь илтгэлээ хэлэлцүүлэх боломжтой. Баярлалаа

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.