ШИНЭЛЭХ ЁСОН Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм. ЗОЛГОХ ЁСОН Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай. ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁСОН Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой. ХАДАГ БАРИХ ЁСОН Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. ХАДАГ БАРИХАД ХЭЛЭХ ҮГ Цаглашгүй урт наст ариун хадаг Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/ Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ. ЦАГААН САРААР ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛ -Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ. -Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн, -Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн, -Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн, -Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн, -Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг. -Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. -Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна. -Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. -Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ. Эх сурвалж:budda.mn
Б.Бямбадорж: Эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг эмнэлэг өөрийн машинаар гэрт нь хүргэж өгнө
2021-02-11 11:29:40 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээХөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн авах, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах вэ. Ялангуяа хорт хавдрын өвчний эсрэг хими, туяа эмчилгээ хийлгэх, гемодиализын аппаратад орох шаардлагатай иргэд хэрхэн, яаж эмчилгээндээ хамрагдах талаар их асууж байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу? -Засгийн газраас эдгээр өдөрт ямар хэмжээний зохион байгуулалт хийх вэ гэдэгт ажлын хэсгийн хүрээнд ярилцаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэхдээ жил бүр баяр наадам, цагаан сар зэрэг олон хоногийн амралттай үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах тал дээр эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хэмжээний зохион байгуулалт хийж, нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Нийслэлийн эрүүл мэндийн харьяа байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төв, дүүргүүдийн эрүүл мэндийн төвөөс гадна ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд нэг менежмент дор, нэг зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. -Тухайлбал өрхийн эмнэлэг ямар зохион байгуулалтаар ажиллах вэ? Өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрийн харьяаны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй хүмүүсээ эрэмбэлнэ. Байнгын хяналт хэрэгтэй буюу хорт хавдартай, аппаратад ордог, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүстэй өдөр бүр онлайнаар холбогдож, зөвлөгөө заавар өгч ажиллана. Харин эмнэлгийн тусламж очиж үзүүлэх шаардлагатай бол халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан эмнэлгийн машинаар гэрт нь очино. Хоёрдугаарт өрхийн эрүүл мэндийн байгууллагууд өдрийн эмчилгээ хийдэг. Тиймээс тарилгын эмчилгээ байгаа тохиолдолд өнөөдрөөс уух эмийн эмчилгээ рүү шилжүүлээд, мөн онлайн хяналт, хэрэв шаардлагатай бол очиж зөвлөгөө өгөх зохион байгуулалтад шилжиж байна. Мөн тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хоёроос доошгүй эмийн сан 24 цагаар ажиллана. Ажиллаж байгаа эмийн сангууд гаднаа тусгай таних тэмдэглэгээ байршуулах юм. -Харин дүүргийн эмнэлгүүд ямар байдлаар ажиллах вэ? -Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр таны дээр асуусан гемодиализын аппарат, хавдрын хими болон туяа эмчилгээ, мэс заслын дараах боолт зэрэг товлолт эмчилгээ хийгддэг. Тиймээс эдгээр иргэний зорчих асуудлыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран тусгай автобус явуулахаар болж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудын удирдамж дор энэхүү автобусуудыг үйлчилгээнд явуулна. Харин дүүргийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч ямар өвчтөнийг хаанаас, хэдэн цагт очиж авах вэ гэдэг маршрут, цагийн хуваариа гаргана. Улмаар энэ талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ урьдчилж өгсөн байх ёстой юм. -Яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон асран хамгаалагч, сахиур нь буцаад яаж гэртээ харих вэ. Энэ тохиолдолд хувийн унаа явах уу? -Яаралтай тусламж ердийн журмаар ажиллана. Гэхдээ энэ хугацаанд яаралтай тусламжийн багийнхан нэлээн ачаалалтай ажиллах загвар харагдаж байгаа. Тиймээс хүний болон бусад нөөц бололцоогоо нэмж байна. Яаралтай түргэн тусламжийн машин аль болох өвчтөнийг дагалдаж сахиур болон ар гэрийн хүнийг авч явахгүй байх зарчим баримтална. Бүр зайлшгүй тоиолдолд асран хамгаалагчийг түргэн тусламжийн машинаар хамт авч яваад, эмнэлгийн унаагаар буцааж хүргэж өгнө. Харин тухайн өвчтөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон тохиолдолд сахиур тэндээ шууд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, сахиур солигдохгүй. Тэгэхээр сахиур нь жирэмсэн хүн, эсвэл хүнд өвчтэй, өндөр настан байж болохгүй. -Хөл хорионы хугацаанд төрөх эмнэлэгт очиж, амаржсан эх нярай гэртээ гарах тохиолдолд яах бол? -Хөл хорионы хугацаанд төрсөн эх, нярайг бид тусгай машинаар гэрт нь хүргэж өгнө. Яаралтай түргэн тусламжийн төв энэ үйлчилгээнд явах тусгай баг гаргаж, төрөх эмнэлгүүдтэй хамтран ажиллана гэсэг үг. Мөн эрүүл мэндийн байгууллагууд энэ хугацаанд хоорондын уялдаа холбоогоо хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бүрдүүлэх тал дээр бэлэн байдлаа ханган ажиллаж байна. -Тэгэхээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд өөрсдөө ажилдаа ирж, харих зохицуулалтаа ямар байдлаар хийж байгаа вэ? -Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг өглөө 06:00-08:00 цагийн хооронд маршрутын дагуу хүргэж өгөх, авах зохион байгуулалтыг хийсэн. -Хувийн эмнэлгүүд ажиллах уу? -Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн ялгаагүй тасралтгүй ажиллах зохион байгуулалтыг хийж байгаа бол Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний зохицуулалт-ын дагуу л ажиллана. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд төр, хувийнх байхаас үл хамааран яг ижил зохиуулалт, нэгдсэн удирдлага заавраар ажиллах юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ТАНИЛЦ: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ
2021-02-10 12:51:55 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийгНЭМГ-ындарга Б.Бямбадоржөглөө. Тэрбээр ЭМЯ-ныхарьяа болонНЭМГ-ийн харьяа бүх эрүүлмэндийнбайгууллага хамтран иргэддэээрүүлмэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдгийг мэдээллийн эхэнд онцолж дараах арга хэмжээг танилцуулав. Иргэд анхаарвал зохих зүйлс: Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэнөвчтөнийгтухайн эрүүлмэндийнбайгууллага үзээд, үргэлжлүүлэн хэвтэх шаардлагагүй гэвэл гэрт нь буцаах үүргийг тухайнэмнэлгийн байгууллага хүлээнэ. Түргэн тусламжаар тусламж авч буй иргэд биеийн байдал нь хямарсан хүнийг аль болох дагаж явахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэх бодлого барина.Зайлшгүйнөхцөлдсахиурхамт явахыг зөвшөөрнө. Тухайнсахиурөөрөө үргэлжлүүлээд тухайн эрүүл мэндийн байгууллага дээр байрлах бөгөөд байрлах орчинг нь тухайн эмнэлгийнбайгууллагахариуцна. /дагалдаж явахсахиурнь жирэмсэн хүн, өөртөө үйлчлэх чадваргүй хүн хүүхэд байж болохгүй/ Амаржих газруудаас гэрт нь гарах нөхцөлд тухайн амаржсан эх болон нярайгнийслэлийнтүргэн тусламжийн газар хариуцан гэрт нь хүргэнэ. Нийслэлийн бүх өрхийн эрүүл мэндийн төв гэрийн эргэлт, жирэмсний хяналт, бусаднярайгааүзээд урьдчилсанүнэлгээхийж дуусаж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед утсаар байнга зөвлөгөө үйлчилгээг үзүүлнэ. Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө. Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө. Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана. Тухайн хорооны нутаг дэвсгэрт ойр байрлах 2-оосдоошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгаа талаар мэдээлэл тэмдгээ гадна талд байршуулах шаардлага тавих, иргэдийг мэдээллээр хангана. Товлолындархлаажуулалтыг хойшлуулна. Илрүүлэг шинжилгээнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг автобусаар тээвэрлэнэ. Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, заслын дараахтусламжүйлчилгээ (боолт, гэрэл)шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцна. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн эмнэлэг ньиргэнийгхүргэж өгөх тул хувийн машинаар явахгүй. Өндөр настан, жирэмсэн эмэгтэй,хүүхдийгсахиурааравахгүй бөгөөдсахиурсолихгүй. Өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд: Ээлжийг 24/48 цагийн горимд түр шилжүүлнэ Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06.00-08.00 цагийн хооронд зохицуулна. CT,MRI ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана. ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ НЬ ИРГЭДЭД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ 24 ЦАГААР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ Түүнчлэннийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах (буяны ажил, эрүүлмэндийн шалтгаан, хүнс, өвс,тээвэргэх мэт) тохиолдолдПГУ/PCR шинжилгээг авах зохицуулалт хийх аж.
PCR-ын хариугаа хүлээлгүй Улаанбаатараас Завхан руу явж байсан иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарсныг Архангайн постод илрүүлжээ
2021-02-10 11:59:55 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээӨчигдөр коронавирусийн халдвартай иргэн өөр хүний бичиг баримтыг ашиглан Сэлэнгэ аймагт очсонтохиолдол гарсан талаар ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар мэдээлсэн. Гэтэл дахин нэг иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй орон нутаг руу зорчин явах замдаа шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэджээ. Тодруулбал,өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгсэн. Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэлрүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийгАрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг 11-нээс өмнө буцаана
2021-02-04 11:05:05 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ Нийслэлдгацсанорон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэнийгэнэ сарын 11-нээс өмнө буцаана гэжУОК-оос мэдээллээ.Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг маргаашаас шинжилгээнд хамруулж, буцаах юм. Мөн Сар шинийн128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах талаар мэдээлэл цацагдсан билээ. ТэгвэлЦагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг УОК гаргалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй