Д.Сумъяабазар: Хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй
2021-02-25 09:12:44 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. 2020 оны 12дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн асуудал үүсэж, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авсан. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгааг хэлэв. Засаг дарга Д.Сумъяабазар уг төвийн удирдлагууд болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынханд хандан Цаашид бид бүгдээрээ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө байр суурь, дуу хоолойгоо нэгтгэж явахгүй бол зохисгүй үйлдлийг нь дэмжээд байгаа юм шиг явмааргүй байна. Нийгэм эмзэг байна. Мөн энэ газарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ганцаардсан, ар гэрийн амьдрал хэцүү, аав ээж нь архины хамраалтай, хичээл ном сурах нөхцөл нь бүрдээгүй, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн харж чадахгүй байгаа хүүхдүүд ирдэг. Тийм болохоор бид л эдгээр хүүхдийнхээ сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй. Тэгж байж ирээдүйд зөв иргэн, зөв аав, зөв ээж болоход нь тусална. Энэ байгууллагын гол зорилго ийм байх ёстой гэлээ. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан асуудалд тус төвийн удирдлагуудаас тайлбар нэхэж, хариуцсан газарт нь ийм асуудал гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой хэмээв. Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших Өнөөдөр манайх дээр янз бүрийн нөхцөл байдалтай орчноос ирсэн, янз бүрийн төлөвшилтэй хүүхдүүд байна. Тиймээс аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Манай улс шиг Энэ бол хүүхдийн асрах байр гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Орон сууцны хороолол дунд ялгахын аргагүй орчинд хүүхдүүдээ хамгаалж, сургаж, тэндээс хүүхдүүд ялгаварлан гадуурхалгүй нийгэмдээ гардаг. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Хүүхдийг хүн болгох, амьдралын ирээдүйг нь залж өгөх ёстой асран хүмүүжүүлэх газар өнөөдөр засан хүмүүжүүлэх дээр байсан хүн шиг харизмтай хүүхдийг гаргаж байна. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү гэлээ. Засаг дарга мөн тус төвд байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хичээл номондоо шамдаж, бусаддаа тустай, найз нартайгаа эвтэй байхыг хэлэв. Тэрбээр ...Та нарт маш их ирээдүй байгаа. Хичээлээ сайн хийж, бие биенээ хайрлаарай... хэмээн захисан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан
2021-02-24 08:12:29 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонгол Улс нийт газар нутгийнхаа 21 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан. Үүнээс 0.1 хувь, 106,557 га талбай буюу 14 байршлыг ДУРСГАЛТ ГАЗАР-ын хамгаалалтад авсан байна. Тухайлбал,хангайн бүсэд орших Даяндээрхийн агуй нь нийт 31,277 га талбайг эзлэн оршдог аж. 1. Цагаан дэлийн агуй /говийн бүс/ 116 га талбай 2. Баянхонгор хайрхан уул /говийн бүс/ 2,369 талбай 3. Ээж хайрхан /говийн бүс/ 23,096 га талбай 4. Сүйхэнт уу /говийн бүс/ 4,827 га талбай 5. Бага газрын чулуу /говийн бүс/ 2,718 га талбай 6. Уран тогоо-Тулга уул /хангайн бүс/ 5,415 га талбай 7. Даяндээрхийн агуй /хангайн бүс/ 31,277 га талбай 8. Булган уул /хангайн бүс/ 2,000 га талбай 9. Хүйсийн найман нуур /хангайн бүс/ 11,149 га талбай 10. Хүрэн бэлчир /хангайн бүс/ 11,843 га талбай 11. Мөнгөт цахир уул /баруун бүс/ 631 га талбай 12. Дарханхаан уул /зүүн бүс/ 1,465 га талбай 13. Хангал нуур /зүүн бүс/ 3,913 га талбай 14. Биндэръяа хан уул /зүүн бүс/ 5,736 га талбайг тус тус эзэлнэ. Харин Монгол Улсын газар нутгийн 8.8 хувь, 13.798.732 га талбайг дархан цаазат газрын хамгаалалтад авсан байна. 1. Алтан элсний ДЦГ, 150.244 га талбай 2. Түргэн уулын ДЦГ, 130.473 га талбай 3. Увс нуурын ДЦГ, 441.223 га талбай 4. Хасагт хайрханы ДЦГ, 26.760 га талбай 5. Хөх сэрхийн нурууны ДЦГ, 75.749 га талбай 6.Цагаан шувуутын ДЦГ, 33.305 га талбай 7.Богдхан уулын ДЦГ, 42.271 га талбай 8.Ноён уулын ДЦГ-1, 21.665 га талбай 9. Ноён уул ДЦГ-2, 652 га талбай 10. Хан-Хэнтийн ДЦГ, 1.748.103 га талбай 11. Говийн бага А ДЦГ, 1.147.812 га талбай 12. Говийн Б ДЦГ, 682,617 га талбай 13. Говийн их А ДЦГ, 4,633,300 га талбай 14. Говийн их Б ДЦГ, 1,835,724 га талбай 15. Дорнод Монголын ДЦГ, 589,905 га талбай 16. Монгол дагуур А-ын ДЦГ, 92,880 га талбай 17. Монгол дагуур Б-ын ДЦГ, 102,926 га талбай 18. Нөмрөгийн ДЦГ, 587,744 га талбай 19. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ, 604,265 га талбай 20. Отгонтэнгэрийн ДЦГ, 102,926 га талбай 21. Улаан тайгын ДЦГ, 431,694 га талбай 22. Хорьдол сарьдагийн ДЦГ, 226,672 га талбайг тус тус эзэлнэ. Эх сурвалж: БОАЖЯ
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэллээ
2021-02-19 11:50:34 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭнэ сарын 18-наас буюу өчигдрөөс эхлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг энэ сарын 8-наас иргэдийнwww.ehalamj.mnхаламжийн нэгдсэн системд холбосон данс руу шууд олгож эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 177 мянган иргэн тус тэтгэмжийг авдаг юм байна.
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн уулзалт боллоо
2021-02-19 11:44:49 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭнэ жилийн уулзалтаар IFAD11 санхүүжилтийн жилийн тайлан, IFAD12 санхүүжилтийг зарцуулах төлөвлөгөө, 2019 оны санхүүгийн тайланд хийсэн дотоод аудитын хяналтын үр дүн зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн НҮБ-ын ХААХОУС-гийн Ерөнхийлөгчийн томилгоо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон орлогч гишүүдийн сонгуулийг зохион байгуулсан юм. НҮБ-ын ХААХОУС-ийн Ерөнхийлөгчид Канадын Засгийн газраас одоогийн Ерөнхийлөгч Жилберт Хунгбог нэр дэвшүүлж, томиллоо. Эх сурвалж: ХХААХҮЯ
Дархан-Улаанбаатар чиглэлд иргэдийг хулгайн замаар өртөөчилж тээвэрлэдэг байсныг илрүүллээ
2021-02-15 11:49:00 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээХөл хорио тогтоож иргэн бүрбүх нийтийнбэлэн байдлын зэргийн дүрэм, журмыг сайтар сахиж байгаа эдгээр өдөр зарим иргэд хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа үйлдлийг алба хаагчид илрүүлэн таслан зогсоожээ. Тодруубал Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалтайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр авч хулгайн гэх тодотголтой замаар тээвэр хийж нэвтрүүлж байсан үйлдлийг илрүүллээ. Жолоочид болох Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 49 настай эрэгтэй П, 40 настай А нар Улаанбаатараас Дархан хүртэлх иргэдийг хулгайн замаар тээвэрлэж харин Дархан уул аймгийн харьяат 43 настай Э, 37 настай Ж нар Дарханаас Улаанбаатар хүртэлх хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Хулгайн замаар хулгайн тээвэрт суусан иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан мөн тэдгээр дундаас нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, уг хулгайн тээврээр нийт хэдэн иргэн нэвтэрсэн үйлдийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээр дэнчин тавихгүй байж, Улсын онцгой комиссоос гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй