О.Чинзориг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжсанаар “Covid 19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч шуурхай ажиллах боломжийг олгож байна
2020-06-09 12:40:30 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ-БАГШААС ЭХЛҮҮЛЭЭД ХОТЫН ДАРГА ХҮРТЛЭЭ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БОЛОЛЦООТОЙ НИЙСЛЭЛИЙН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ- Дэлхий дахиныг хамарсан Covid-19 вирусийн цар тахал бидний дадаж сурсан амьдралын хэв маяг, дэлхий даяарх олон сая хүний төлөвлөгөөг гэнэт өөрчлөөд даруй хагас жил болж байна. Улс орнуудад цар тахлын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, үүнээс үүдсэн хорио цээрийн арга хэмжээ үргэлжилсээр байгаа өнөө үед сөрөг зүйл олон байгаа боловч бас эерэг өөрчлөлтүүд дэлхий дахинд гарсаар байгаа. Манай улсад ч гэсэн цар тахлын нөлөөгөөр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Төрийн байгууллагуудын албан хаагчид хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж, цаг хугацаа, төсвийн зардлыг хэмнэж чадаж байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа. -Төрийн байгууллагуудын албан хаагчид хоорондоо уулзахгүйгээр ажлаа явуулдаг болсон гэж дууллаа. Энэ их сонин сонсогдож байна л даа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өдөр болгон янз бүрийн уулзалт, хурлууд болж байдаг газар шүү дээ. Ажлаа хэрхэн явуулж байгаагаа сонирхуулна уу? -Дэлхий нийтэд тархсан Covid-19 вирусийн цар тахлын үед Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мэдээж энэ цар тахлын үед биечилсэн уулзалтуудаа багасгах, бичиг цаас дамжуулахгүй байх, аль болох хоорондоо уулзахгүйгээр ажиллах шаардлага бий болсон. Таны асуудаг зүйл бол үнэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өдөр бүр шат дараалласан олон хурал болж байдаг. Яагаад гэвэл, нийслэлд шийдвэрлэх асуудал маш их бий. Нийслэлтэй холбоотой байгууллагууд өдөр бүр ажлын хэсэг байгуулж, хамтарсан уулзалтууд хийж байж шийдвэрүүдийг гаргаж, иргэдийнхээ ажил амьдралыг шийдвэрлэх байнгын харилцан хамааралтай ажилладаг. Тодруулбал, нийслэлд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг төр, захиргааны 1000-аад байгууллага байдаг. Нутгийн захиргааны 33 байгууллага нь нийслэлийн төрийн өмчит байгууллагуудтайгаа нийлээд 100-гаад байгууллага болдог. Дээр нь есөн дүүрэг 152 хороо, үүнтэй холбогдох бусад байгууллага гэхээр нийслэлд 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагууд бүгд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Энэ төрийн байгууллагууд өнөөдөр дотоод ажлаа бүгд цахимаар явуулдаг боллоо. Ерөнхийд нь Цахим засаглал гэж нэрлээд байгаа юм. Цахим засаглал хэрэгжүүлж, нийслэлийн энэ олон байгууллага дотоод ажлуудаа цахимаар явуулдаг болсноор төрийн албан хаагчид хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж байна гэж болно. Тодруулбал, төрийн байгууллагуудын албан хаагчдын биечилсэн харилцааны 40 хувь байхгүй болсон гэсэн тооцоо гарсан. Цахим шилжилтийг сая гэнэт хийчихсэн юм биш л дээ. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Цахим засаглалыг хөгжүүлэх тухай тусгагдсан байдаг. Энэ хүрээнд нийслэлд төрийн үйлчилгээний бүх байгууллагууд цахим шилжилт хийгээд гурав дахь жилдээ явж байна гэж ойлгож болно. Дэлхий дахинд тархаад байгаа цар тахлын үед аль болох уулзахгүйгээр цахимаар ажлаа хийх энэ байдлыг илүү нарийн төлөвлөж эрчимжүүлсэн гэж ойлгож болно. -Цахим системийн талаар тайлбарлаач? -Нийслэлд 20-иод мянган төрийн албан хаагч, үйлдвэр үйлчилгээний ажилтан байдаг. Нийслэлийн бүх албан хаагч, ажилтан мэдээллээ нэг системээр солилцож чадаж байна. Багшаас эхлүүлээд хотын дарга хүртэл хоорондоо мэдээлэл солилцох бололцоотой Нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем ажиллаж байна. Энэ системээрээ бүх ажлаа явуулчихаж байна гэсэн үг. Ажлын хэсгийн хурал, өргөдөл, гомдлоо шийдвэрлэхдээ цахимаар хуралдаад шийдвэрлэчилж байна. Өмнө нь төрийн байгууллагууд хоорондоо флаш, дискээр мэдээллээ солилцож зөөдөг, ямар нэг цаас бариад бие бие рүүгээ гүйдэг, дээд шатны байгууллагуудтай заавал төсөл хэлбэрээр бичиг цаас дамжуулдаг. Бусад үүрэг даалгаврыг заавал өрөөндөө дуудаж өгдөг, бөөнөөрөө цугларч хурлаа хийдэг, тайлан төлөвлөгөө гаргахдаа биечилсэн байдлаар уулзалтуудыг хийх зэргээр маш их зардал, цаг хугацаа зарцуулж уулзалтуудыг хийдэг байсан. Жишээ нь, бие биедээ албан тоот явуулахдаа цаас аваачиж өгөөд төсөл хэлбэрээр гурав, дөрвөн хүн хуралдаж, шийдвэр гаргаад тэрийгээ цаасан дээр буулгаад дугтуйнд хийгээд шууданчид өгдөг. Шууданч цаасыг аваад холбогдох байгууллагууд руу өгдөг гээд гар дамжих арваад хүний ажил ордог байсан. Одоо энэ бүх ажлыг цахимаар хийдэг болсноор олон шат дамжлага байхгүй болсон. Төслөө хүртэл тоон гарын үсгээр баталгаажуулаад бланкан дээр цахимаар буулгаад холбогдох байгууллага руу цахимаар илгээчилж байна. -Цаас үрэгдэхгүй болчихсон юм биш үү? -Тийм шүү. Нэг албан тоот хийхэд төрийн байгууллагаас дөрвөн мянган төгрөгийн зардал гардаг байсан байна. Хэвлэх машины хор, цаас, төсөл, бланк, дугтуй, шуудангийн зардал гэх зэрэг нийлээд дунджаар дөрвөн мянган төгрөгийн зардал гардаг байсан. Бид хуучин дээд давхрынхаа байгууллага руу цаас бариад гүйдэг байсан шүү дээ.Одоо мэдээлэл солилцох, бусад тушаал шийдвэр, өргөдөл гомдол, хоорондоо солилцох энэ ажлуудыг цахим хэлбэрээр шийдэж байна. Ингэснээр сүүлийн хоёр жилийн дотор гурван тэрбум төгрөгийн цаасыг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын ажиллах хурд гурав дахин нэмэгдсэн. Нэг бичиг цаасны ажилд ажлын хэсэг хуралдаж байна гээд есөн дүүргээс мэргэжилтнүүдийг дууддаг, хүлээгээд ирэхээр нь хуралдаад тараад явахад ойролцоогоор нэг өдөр зарцуулдаг байсан. Одоо цагаа товлоод цахимаар хуралдаж байна. Бас мессенжер дээр ажлын хэсгүүдээ байгуулаад саналуудаа оруулаад ажлаа товлоод явчихаж байна. Өөрөөр хэлбэл, бидний мэдээлэл солилцох арга барил уламжлалт хэлбэрээсээ 70-80 хувь салж, цахим хэлбэр рүү шилжсэн. Мэдээлэл солилцох хурд сайжирснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хурдтай болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн 20 мянган албан хаагч, цахимаар мэдээллээ солилцож хоорондоо бараг уулзахгүйгээр ажлаа явуулж чадаж байна. Цар тахлын үед дотооддоо бэлэн байдлаа шалгаад хангаж чадлаа гэж дүгнэж байна. -Иргэдэд үйлчилдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шуурхай болж чадсан болов уу? -Иргэд төрийн дөрөв, таван байгууллагаар лавлагаа тодорхойлолт авах гэж дугаарлаж биечилсэн харилцаан дээр ирж үйлчилгээ авдаг байсан бол үүний нэлээд хэсгийг буюу 20-30 хувийг цахимжуулсан. Жишээ нь, автомашины татварыг цахимаар төлдөг болсон. Жил бүр 600 мянган жолооч нийслэлд зургадугаар сарын 1-н гэхэд бүх автомашиныхаа татварыг төлдөг. Өмнө нь жолооч татварын газар очиж нэхэмжлэл бичүүлж аваад оочерлоод, дараа нь гэрчилгээн дээрээ тамга даруулаад явдаг байсан бол одоо цахимаар smartcar системээр төлдөг болсон. Одоогоор жолооч нарын 50 гаруй хувь нь цахимаар төлж байна. Өөрөөр хэлбэл, хоёр гурван байгууллагаар очоод биечилсэн харилцаанд орж, мөн хэд хэдэн цаас хоорондоо дамжуулж байж татвараа төлдөг байсан бол одоо байгаа газраасаа цахимаар төрийн үйлчилгээг авч байна. Нийслэлд мөн өргөдөл гомдол санал хүсэлт иргэдээс маш их ирдэг. Өдөрт дунджаар 300 өргөдөл гомдол ирнэ. Өргөдөл гомдол хүлээж авах ажлыг бүрэн цахимжуулсан. Хуучин бол иргэн цаасаар өргөдлөө бичээд арав гаруй хүний гар дамжуулан бичиг цаас өгч байж албан тушаалтан дээр очиж шийдэгддэг байсан. Одоо иргэн цахимаар буюу Eservice.ulaanbaatar.mn, аппликэйшн, мессенжер гээд долоо, найман сувгаар өргөдлөө өгч байна. Иргэн биечилсэн харилцаанд орохгүйгээр гэрээсээ цахимаар өргөдөл гомдлоо өгөөд шийдвэрлүүлж байгаа гэсэн үг. -Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа шуурхай болж чадсан болов уу? -Тийм. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг хуультай. Одоо бүрэн цахимжсанаар өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд зарцуулах хугацаа нь нэг оронтой тоо руу орж, наймаас ес хоногт бүрэн шийдэж, иргэнд хариу өгч байгаа. Нийтдээ одоогоор нийслэлийн 50-иад үйлчилгээ цахимжиж, цар тахлын хүрээнд маш хурдтай, хүнд сурталгүй иргэддээ үйлчилж чадаж байгаа гэж үзэж байна. Цахим хэлбэрт шилжсэнээр иргэдээс ирсэн өргөдөл гомдол хаана явж байна, хэн гэдэг албан тушаалтан дээр удаж байна, яагаад хариу өгөхгүй, асуудлыг шийдвэрлэхгүй байна гэдгийг цахимаар хянах боломжтой. Тайлангийн мэдээнээс харахад газрын алба, нийтийн тээвэр, орон сууц нийтийн аж ахуйн корпораци, ТҮК зэрэг газартай холбоотой өргөдөл гомдол голдуу ирдэг. Цахимжсанаар аль дүүрэг дээр ямар асуудал их гараад байна вэ гэдгийг хянах боломжтой болж, нийслэлийн удирдлагууд танай байгууллага дээр энэ асуудал дээр хэд хэдэн удаа гомдол гарсан байна. Танайх энэ асуудлаа шийдэх хэрэгтэй байна гэдэг үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Жишээлбэл, нийтийн тээврийн тэр чиглэлд автобус бага явж байна, нийтийн тээврийн гомдол яагаад багасахгүй байна гэдэг дээр тухайн албан тушаалтан дээр үүрэг даалгавар чиглэл өгөх, хариуцлага тооцох зэргээр ажил явж байна. -Төрийн албан хаагч утсаа авахгүй байна гэдэг гомдол их ирдэг болов уу гэж бодож байна. Жишээ нь, энэ тохиолдолд иргэн хэрхэн гомдол гаргах вэ? -Албан тушаалтны ажлын утас руу залгахад утсаа авахгүй байх тохиолдол байж болно. Гадуур ажилтай байгаад өрөөндөө байгаагүй зэрэг янз бүрийн шалтгаантай байж болно. Хэрвээ утсаа авахгүй бол тухайн албан тушаалтантай мессенжердэх бололцоотой. Мөн 1800-1200 дугаар руу залгаад албан тушаалтантай уулзах гэсэн юм аа гээд уулзалтын цаг товлож болно. Мөн өрөөнийхөө утсыг авахгүй бол гар утсыг нь авч болно. За тэгээд холбогдож чадахгүй бол гомдол бичиж болно. Гомдлыг тухайн албан тушаалтны гар утсанд мессенжерээр явуулдаг. Танд ийм иргэнээс гомдол ирлээ, та систем рүүгээ орж шалгана уу гээд тэр дор нь явуулдаг. Албан тушаалтан тухайн асуудлыг мэдээд шийдвэрлэх ёстой. Хэрвээ албан тушаалтан тухайн иргэний гомдлыг шийдвэрлэхгүй удаах юм бол энэ албан тушаалтан төрийн үйлчилгээг удаан шийдвэрлэдэг, гацаадаг, иргэдийн гомдолд хариу өгдөггүй хэмээн үзээд хяналт тавих бололцоотой. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ цахимжсаны давуу тал их байна. Биечилсэн харилцаа багасч, цаг хугацаа хэмнэж, үйл ажиллагааны зардал буурч байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод болсон зэрэг олон давуу тал бий болж байна. Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: Х.Цэнд Өдрийн сонин
М.Отгонцэцэг: Ултера аппарат суларсан арьсыг өргөж таныг 5-10 насаар залуу харагдуулна
2020-06-08 11:04:58 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээУлтера аппаратад орчихюмсан. Тэр аппаратад орвол мөнхийн залуугаараа үлддэг гэнэ, Солонгост хийдэг өндөр өртөгтэй гоо сайхны үйлчилгээ Монголд ороод ирж. Мэс засал хийхгүйгээр нүүрний арьс өргөдөг болсон байна гэх бүсгүйчүүдийн яриаг олонтаа сонслоо. Тэгээд тэр ид шидтэй аппаратны талаар сонирхож үзлээ. Үрчлээгүй толигор царай, мөнхийн залуу насыг бэлэглэгч гоо сайхны үйлчилгээг Tenger bella beauty салоны хамт олон үзүүлдэг юм байна. Тус салоны эрхлэгч М.Отгонцэцэгтэй мэсгүйгээр арьс өргөх үйлчилгээний талаар ярилцлаа. -Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс мөнхийн гөлгөр толигор арьстай болдог гэж ярилцах юм. Ямар үйлчилгээг тань ингэж онцолж яриад байгаа юм бол... -МанайTenger bella beauty салон эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ сараас эхлэн манай салон 2020 оны дэвшилтэт технологи- ULtra 4D HIFU аппаратаар үйлчилж байна. Энэ аппаратны тухай л та асууж байх шиг байна. -2020 оны дэвшилтэт техноги гэхээр шинэ загварын аппарат ирсэн гэсэн үг үү? -Тийм ээ, шинэ загварын аппаратаар үйлчилж эхлээд байна. Энэ аппарат маань өмнөх Ултера загваруудаас 11 дахин хүчтэй (хуучин Ултера 1 line явдаг байсан бол 2020 оны шинэ ултера 11line явдаг) илүү эрчимжүүлэх нэмэлт хошуутай болсон гээд маш их давуу талтай. Үр дүн ч маш сайтай болсон. -Яадаг ид шидтэй эд вэ? - Энэ нь олон үйлдэлт, хосолсон, өндөр нягтралтай эрчимжүүлсэн хэт авиан долгионы тусламжтайгаар 60-70 хэмийн дулааныг арьсны SMAS буюу гүн давхаргад нэвчүүлж, коллаген эластины нийлэгжилтийг идэвхжүүлж, нүүрний булчинг мэсийн бус аргаар өргөж чангалах нөлөө үзүүлдэг эмчилгээний аппарат юм. Энгийнээр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан арьсаа өргөж, үрчлээгээ арилгахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагагүй болсон гэсэн үг. Ултера аппаратад нэг курс эмчилгээ, арчилгаа хийлгэхэд хүн 5-10 насаар залууждаг. Тухайлбал, энэ аппаратны үр дүнд нүүрний арьс чангарч өргөгдөнө, зовхины арьс чангарна, хацрын унжилт багасна, давхар эрүү арилна, хүзүүний үрчлээ багасна. Мөн нүүрний V-line тодорно гээд олон талын үр дүнг шууд харж болдог. -Өөр нэг давуу тал нь нэг ийм үйлчилгээ хийлгэсэн байхад олон жил яг энэ хэвээрээ байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Тийм ээ. Тухайн хүний нас, бодисын солилцооны онцлог, коллагены идэвхжилтээс хамаарч 3-6 сарын дараагаас үйлчилгээний үр дүн бүрэн гардаг. Энэ үр дүнгээ 2-3 жил барьдаг. Хөгшрөлтийн процессыг 2-3 жилээр зогсоож унжиж сулраад байгаа арьсаа өргөж өгснөөр 5-10 насаар залуу харагддаг гэж ойлгож болно. -Хэр удаан үйлчлүүлж байж ийм үр дүнг харах вэ? -Гоо сайхны курс эмчилгээ хийнэ гэсэн үг. Хүн бүрийн арьс харилцан адилгүй учраас тухайн хүнийхээ арьсны онцлогоос шалтгаална. -Манайхан арьсаа хэр сайн арчилдаг хүмүүс вэ. Танайд олон хүн ирдэг болохоор ингэж асууж байна л даа... -Янз янз даа. Арьсаа дажгүй сайн арчилдаг хүн ч байна. Амьдралдаа нэг ч удаа арьсаа арчилж үзээгүй хүмүүс ч байдаг. Арчлаад байхад үр дүн өгсөнгүй гэдэг хүн ч байдаг. Тэр хүн арьсаа анхнаасаа буруу арчлаад сурчихсан байдаг. Нөгөө талаар эрүүл зөв хооллолт чухал. Долоо хоногт 2-3 удаа гуужуулалт хийгээд чийгшүүлэх макс тавих энгийн арчилгаанд дадаж сурах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг байнга хийж байх ёстой. Арьсанд хамгийн түрүүнд хийх чухал арьчилгаа бол цэвэрлэгээ, гуужуулалт. Дараа нь чийг тэжээлийг нь сайн өгөх хэрэгтэй. Бидний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст хамгийн түрүүнд гуужуулах эмчилгээг зөвлөдөг. Яагаад гэвэл арьс нь маш их асуудалтай байдаг. Биднийг зориод ирсэн хүн бүрийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө бид чин сэтгэлээсээ ажилладаг. Үр дүн нь ч бодитой байдаг болохоор үйлчлүүлэгчид маань сэтгэл дүүрэн байдаг юм. Манай хамт олны гол уриа бол чанар бас дахин чанар. Үүнийгээ ч амьдрал дээр баталж баримтлаж явдаг. -Хүмүүс бодит үр дүнг их сонирхдог юм. Тухайлбал, гээд жишээ хэлэх боломж байна уу? -Миний дээр өгүүлсэн бүх үр дүн бодитоор хувь хүн дээр гарна. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа эгчтэйгээ бид хамтарч ажилладаг. Саяхан дуучин Т.Ариунаа эгчийн зургийг та нар цахим хуудаснаас нь харсан байх. Бид тийм л үр дүнг үзүүлдэг. -Танайх үйлчлүүлэгчдэдээ зориулаад бодит хямдрал үе зарладаг. Одоо хямдрал бий юу? -Эх, үрсийн баярыг тохиолдуулан манай салон ултера аппаратны үйлчилгээндээ 50 хувийн онцгой хямдрал зарласан байгаа. Эрүүл, гоо сайхан байхыг хүссэн хүн бүрийгбид чин сэтгэлээсээ хаалгаа дэлгэн угтах болно. Харилцах утас-80660000 Facebook:TengerBellabeauty
“Ub Пропертиз”: Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу?
2020-06-05 15:08:17 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭрхэм таньд зориулан хотхон дотроо хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болонКембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуулийгнэг дор шийдсэн Герман чанар бүхий RIVER VILLA хотхоныг санал болгож байна. Онцлох мэдээ Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу? River Villaбайршлын давуу тал Онцлох өрөөний зохион байгуулалт 0%-н хүүтэй зээл Захиалагч бүрт бэлэгтэй Загварын байранд зочлоодiPhone11 proхожоорой Бид таныг загварын байрандаа өдөр бүр 10-19 цаг хүртэл ИХ НАЯД ПЛАЗА-н 1 давхарт RIVER VILLA show room-д урьж байна Бүрэн шинэчлэгдсэн RIVER VILLA хотхоны загварын байраар зочлоод иж бүрэн тавилгатай 2 өрөө байрны эзэн болоорой 2020.05.01-2020.09.01-ний хооронд загварын байраар зочлоод СУПЕР АЗТАН-ны сугалаанд оролцож иж бүрэн тавилгатай 2 өрөө байрны эзэн болоорой Дархлаа дэмжих цэвэр агаартай 30,000м2 тохижилтын ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, гадна нарлах хэсэг, гүйлтийн зам зэрэг орчин үеийн тохижилт үйлчилгээнүүдийг нэг дор цогцлоосон RIVER VILLA хотхонг танд санал болгож байна. Тав тухтай хүүхдэд ээлтэй аюулгүй, авто машингүй тоглож наадах ногоон орчин 1Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу? Тэгвэл таны сонголт RIVER VILLA хотхон Та хүссэн байраа захиалаад хүүхдээ Кембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуульд ҮНЭГҮЙ сургаарай Хотхон дотроо оршин суугчдын хүүхдүүдэд үнэгүй Кембриджийн сургалттай 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй 2River Villa байршлын давуу тал Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай хотын төвөөс ердөө1 кмзайтайХан-уул дүүргийн15 дугаар хорооны нутаг дэвсгэрЗамын цагдаагийн чанх урд Сэлбэ голын эрэг дээрцогцлоож буйRIVER VILLAхотхоныбайршлын давуу талууд RIVER VILLA хотхон нь Замын цагдаагийн урд Их Наяд төвийн зүүн талд байрлалтай учирта хүссэн үедээ гэрээсээ гараад хэдхэн алхаад худалдаа хийх боломжтой юм. Худалдаа үйлчилгээний томоохон төв болох Их наяд плаза худалдааны төвтэй хамгийн ойр RIVER VILLA green residence /Герман чанар Герман стандарт/ Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман стандартын дагууГерман архитекторын шийдлээр баригдаж буйRIVER VILLAхотхон захиалга авч эхэллээ.Захиалагч таныхэрэгцээ, сонголтонд нийцсэнбүрэн шинэчлэгдсэн шинэ төлөвлөлт, бодит үнэ,орчин үеийн интерьердизайн, сонголт ихтэйстандартболондуплекс,пентхаусорон сууцыг бид таньд санал болгож байна. Хотхон дотрооКембриджийнэрхтэй багасургуультай. Кембриджийн сургалттай200 хүүхдийнцэцэрлэгтэй. 30.000м2 ногоон байгууламжбүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхийЦэцэрлэгт хүрээлэнтэй. B1давхартаа нэгдсэн дулаан зогсоолтой. Орчин үеийншийдэл бүхий 6м өндөр шилэнлобби танхимтай, 24 цагийн хүлээн авахресепшнтэй. 1 давхартаатаны ахуйнхэрэгцээг бүрэн хангахнэгдсэн үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн. Интерьер, дизайны шилдэг шийдэлбүхий тансаг зэрэглэлийн орон сууцныорчин үеийнзагварыг шингээсэн: 2 өрөө 46-75,5м.кв 3 өрөө 73,5-116,5м.кв 4 өрөө 109м.кв 5 өрөө 160м.кв 3-8 өрөө 95-294м.квСтандарт, Дуплекс загварын орон сууц болон тансаг зэрэглэлийн задгай террастай Пентхаус загварын28өрөөний сонголттой. Дэлхийн брэндүүдээрбүрэн тоноглосонорон сууцыгбид тандсанал болгож байна. Хүнс болон ахуйн хэрэглээгээ хангахад тань Home plaza, E-mart худалдааны төв, Оргил худалдаа үйлчилгээний төв, Дүнжингарав худалдааны төв зэрэг худалдаа үйлчилгээний төвүүдтэй хамгийн ойрхон байрлалтай. Хэрэглэгчдийн итгэмжит шилдгийн шилдэг байгууллагаар шалгарч байсан HOME PLAZA cупер маркет Аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрт бий болгохын төлөө үйл ажиллагаа нь чиглэсэн БНСУ-н №1 жижиглэн худалдааны сүлжээ Имарт супер маркет Нийслэлийн НЭГ цэгийн үйлчилгээний Дүнжингарав төвд хамгийн ойр Таны бяцхан үрсийн сургалт хүмүүжилд тань Нийслэлийн 111, 21, 133-рулсынсургууль, Нийслэлийн 256, 255, 115-р цэцэрлэг, Кембриджийн сургалттай Монгол билиг оюун цогцолбор, Орчлон цогцолбор сургуулиудтай хамгийн ойр байрлалтай. Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургууль Нийслэлийн 115-р цэцэрлэг Олон улсын сургалттай Монгол билиг оюун цогцолбор Орчлон олон улсын сургууль 3Онцлох өрөөний зохион байгуулалт Эрхэм та хотхон дотроо хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болонКембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуулийгнэг дор шийдсэн Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэгчRIVER VILLA хотхоныэнгийн стандарт орон сууц46- 160 мкв 2-5 өрөөнийсонголтуудтай бөгөөд95-294 мкв 3-8 өрөөнийсонголттойдуплекс,пентхаусзагваруудаас та өөрийн хүссэн орон сууцаа сонгоорой. Энэ удаа орчин үеийн интерьер загварын цогц болсонRIVER VILLAхотхоны116,5 м.кв стандарт 3 өрөөорон сууцыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 116,5 м.кв стандарт 3 өрөө орон сууцны зохион байгуулалт 116,5 мкв стандарт 3 өрөөний орчин үеийн загварын интерьер бүхий зочны өрөөний ухаалаг зохион байгуулалтаас 116,5 мкв стандарт 3 өрөөний эзэгтэй таньд зориулсан зөв төлөвлөлт бүхий Гал тогооны хэсэг 116,5 мкв стандарт 3 өрөөний таны гэр бүлийн тав тухыг бүрэн хангасан мастер унтлагын өрөө 116,5 мкв стандарт 3 өрөөний таны баатар болох бяцхан үрийн тань унтлагын өрөөний хэсэг 4Төлбөрийн таатай нөхцөл Эрхэм танд 0%-н хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болох боломжийг зөвхөн UB ПРОПЕРТИЗ олгож байна ①Жилийн 0%-н хүүтэй зээлээр байртай болох боломжтой. Улаанбаатар пропертиз ХХК-н зүгээс эрхэм хэрэглэгч та бүхэнд зориулан Централ капитал банк бус санхүүгийн байгууллагатай хамтранМонголд анхудаа 0%-н хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ.Бид хамгийн уян хатан нөхцөлийг сонгож танд зээлээ санал болгож байна. Үүнд Орлого нотлох шаардлагагүй Хамтран зээлдэгчгүй байж болно Нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамаарна Давхар зээлтэй байж болно Гадаадад ажил эрхэлдэг байж болно Централ капитал ББСБ Та урьдчилгаа 10% төлөөд хүссэн байраа хүссэн давхартаа захиалаад байр ашиглалтанд орох хүртэл урьдчилгаа төлбөрөө ямар ч хүүгүй бүрдүүлж төлөн шинэ орон сууцтай болоорой. Урьдчилгаанаас хамаарсан м2-н урамшуулал Та урьдчилгаа төлбөрөөс хамааран м2-н бодит үнийн хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна. Төлбөрийн нөхцөлөөс хамааран өгөх урамшуулал зэрэг хамгийн таатай нөхцөлүүдийг бид санал болгож байна. ②Засгийн газраас хэрэгжүүлж буйХААН БАНК,ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ8%-н зээлд хамрагдах боломжтой Хаан банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж Та урьдчилгаа 30% төлөөд Хаан банкны ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Худалдаа хөгжлийн банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж 5Захиалагч бүрт бэлэгтэй Зөвхөн таньд зориулан урьдчилгаа төлбөрөөс хамааран МӨНХХАДА Land200 авах хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэнэ Захиалагч бүрт эзэгтэй таны гэрийн чимэг болсон Германы render брэндийн Гал тогооны тавилга, Үүдний шкаф бэлэглэнэ Гэрээ хийсэн захиалагч бүрт цахилгаан бараа бэлэглэнэ Захиалагч бүрт ШИНЭ СОНГОЛТ брэнд тавилгын их дэлгүүрийн 5%-н хөнгөлөлтийн эрх бэлэглэнэ PC MALL их дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авах 5%-н онцгой хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлгэнд аваарай Захиалагч бүрт BSB мебель тавилгын их дэлгүүрийн 3%-н хөнгөлөлтийн эрх бэлэглэнэ 6Загварын байранд зочлоод 14 хоног бүр iphone11 pro хожоорой Та манай загварын байраар зочлон 14 хоногт 1 удаа IPHONE11 PRO-н азтан болоорой Вэб сайт:www.ubproperties.mn Facebook:Ulaanbaatarproperties RIVER VILLA: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:77009919 Борлуулалтын алба 88818242, 99092637 Борлуулалтын алба94493333, 86039999,88030203 Захиалга авах оффис:ЧД, 5-р хороо, MN TOWER,Улаанбаатарропертиз ХХК Загварын байр:Замын цагдаагийн урд Их наяд плаза-н 1 давхарт
Нийтэлсэн:
Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Альфа, Дрийм Зүчи зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм. Мэргэжлийн хяналтын байцаагч нар улаан бүсэд ажиллаж байна. МХЕГ-ын шууд бичлэг:
Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Альфа, Дрийм Зүчи зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм. Мэргэжлийн хяналтын байцаагч нар улаан бүсэд ажиллаж байна. МХЕГ-ын шууд бичлэг:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй