БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай. БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ АВДАГ БОЛНО Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. (Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно) Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх) Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу. Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно. Виз мэдүүлэх газар : БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөөлөн гүйцэтгэх байгууллага Визний төрөл : Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд Дээрх Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй-г сонгох юмуу Өмнө нь байсанБогино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй-г сонгож болно. ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн хамрагдаж байгаа болно. ВИЗ МЭДҮҮЛЭХ НӨХЦӨЛ Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх) Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу. Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш 3 жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм. Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолох вэ? Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй бизийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно. ГУРАВДАГЧ УЛСААР ДАЙРАН ӨНГӨРЧ СОЛОНГОСТ ИРСЭН МОНГОЛ ИРГЭНИЙГ ВИЗГҮЙ НЭВТРҮҮЛНЭ Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон. Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ. Улсын тоог нэмнэ : Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ. Европын 30 улсаас аль нэг улсын визтэй (байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн
Монгол эр хүн таны бахархал, Сүр хүчийг бадраана "La Salute”
2020-01-20 13:37:07 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭрэгтэйчүүдийн_амьдралын чанар_насжилтыг бууруулдаг гол шалтгаан нь БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛ ба түүнээс шалтгаалсан сэтгэл зүйн асуудлууд байдаг. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд ХЯЛГАСАН СУДАС шинээр ургуулах хүчин чадалтай Дэлхийн стандартын эмчилгээг албан ёсны эрхтэйгээр#LaSalute clinica зөвхөн эрчүүддээ зориулан Монголд анх удаа нэвтрүүлж байна. Итали улсын#Topquality group-ын хамгийн сүүлийн үеийн, Нобелийн шагнал хүртсэн технологийг суурилуулсан, долгион болон цахилгаан соронзон орноор эмчилж, Итали Франц улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг эмч нар, VIP орчин, ёс зүйн нууцлал, Монгол эр хүн таны төлөө бүтээгдсэн бүхэн нэг дор. -Өвдөлтгүй -Мэсгүй -Үр дүнгээ удаан хадгалах -Эмийн бодисыг арьс руу мэсгүйгээр нэвчүүлж эсийн түвшинд хүргэх -Итали чанарЕвроп стандарт #Монголэр хүн таны бахархал #Сүрхүчийг бадраана #La Salute clinica Эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх, сэргээн заслын эмнэлэг ХААНА: Хан-Уул дүүрэг Time Square хотхон 508-р байр Харилцах утас: 77476677, 86976677 \86976677
ШУУД: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл хийлээ
2020-01-14 12:39:35 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээТ.Төмөрбаатар: Монгол Улсын хоёр иргэн түр тусгаарлагдсан ч шинэ төрлийн коронавирүсээр өвчлөөгүй нь батлагдсан
2020-01-14 09:42:37 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөранх бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүйуушигны хатгалгаа өвчнийүүсгэгч нь шинэ төрлийн коронавирүс болохыг ДЭМБ-аас /2020.01.10/ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар /2020.01.13/ 59 тохиолдлын 41 нь шинэ коронавирүсээр үүсгэгдсэн нь тогтоогдоод байна. Өвчлөгсөдөөс хоёр хүн эмчлэгдсэн ба 7 хүний биеийн байдал хүнд, 1 хүн нас баржээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас боомтуудад 24 цагаар ажиллаж байгаа ба сэжиг бүхий 2 тохиолдол илрүүлжээ. МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас энэ талаар тодрууллаа. -Шинэ төрлийн коронавирүсээр өвчилсөн иргэдээс нэг хүн нас барсан, 7 хүний биеийн байдал хүнд байгаа мэдээлэл байна. Нэмж бүртгэгдсэн тохиолдол байна уу, өнөөдрийн байдлаар? -2020 оны 01 сарын 06-ны өдрөөс эхлэн МХЕГ-аас Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст уг өвчнөөс сэргийлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн албан бичгийг хүргүүлж, хяналтыг чангатган ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь олон улсын хөл хориот хүний халдварт өвчин хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохио лдол илэрсэн үед хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа байдаг. ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр тухайн халдвар нь БНХАУ дотроо өндөр, бүс нутгийн хэмжээнд дунд, олон улсын хэмжээнд бага гэж үнэлэгдсэн байгаа. Үхань хот бол БНХАУ-ын үйлдвэр, худалдаа соёлын томоохон төв. Дэлхийн 28 улс руу шууд нислэг хийж байгаагийн хамгийн ойр нь Бээжин, Хонконг байна. Манай Улс Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Хонконг, УБ-Эрээн чиглэлийн нислэг үйлдэж байгаа ба Хонконгоос 7 хоногт 9 удаагийн нислэгээр 744 зорчигч, Бээжингээс 7 хоногт 14 удаагийн нислэгээр 1600, Эрээнээс 7 хоногт 10 удаагийн нислэгээр 600 орчим зорчигч хил нэвтэрч байгаа нь уг халдвар ялангуяа агаарын хилээр дамжин орж ирэх эрсдэлтэй байгааг харуулж байна. 01сарын 03-аас хойш Үхань хотод уг өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Ойрын хавьтал болон эмнэлгийн ажилчдыг хяналтдаа аваад байгаа тухай мэдээлэл байна. -Манай Улсад хоёр удаагийн сэжигтэй тохиолдол гарсан. Хариу нь тодорхой болсон уу? -Манай улсын хувьд БНХАУ-тай хил залгаа учир уг өвчин хил дамжин орж ирэх эрсдэл өндөр. Тийм учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаас боомтуудад зорчигчдын биеийн халууныг хэмжих, асуумж судалгаа авах, ачаа, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, зөвлөмж сэрэмжлүүлэг өгөх ажлыг эрчимжүүлсэн. Уг халдвар нь агаарын хилээр дамжин халдварлах эрсдэл их байдаг тул Чингис хаан олон улсын нисэх буудал дээр хяналт шалгалтыг өндөрсгөн ажиллаж байна. Тус олон улсын нисэх буудал дээр ажилладаг Буянт-Ухаа боомт дахь ХМХА-аас 2020 оны 01 сарын 09, 10-ны өдрүүдэд халуунтай, ханиалгасан шинж тэмдэгтэй Монгол Улсын 2 иргэнийг илрүүлж, түр тусгаарлан хариу арга хэмжээг холбогдох журмын дагуу шуурхай авч хэрэгжүүлсэн. Холбогдох газруудад мэдээлэн, ХӨСҮТ-д шилжүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээ болон эмч нарын үзлэгээр 6 настай хүүхдэд аденовирүс, 20 настай оюутанд томуугийн А хүрээний Н3N2 вирүс илэрсэн. Эдгээр вирүс нь эргэлтэд байдаг шинэ халдвар биш юм. Товчоор хэлбэл шинэ төрлийн коронавирүс биш байсан гэсэн үг. Хэдий дээрх 2 тохиолдол нь шинэ коронавирүсийн халдвар биш болох нь батлагдсан ч өвчлөлийн голомтын бүс нутгаас дээрх халдвар дамжин орж ирэх эрсдэл хэвээр байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж, иргэн зорчигч нэг бүр хариуцлагатай байх хэрэгтэй байна.
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байна
2020-01-14 09:25:07 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБНСУ-ын хууль зүйн яамнаас зарласан өршөөлийн аяны тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байгаа тухай мэдээллийг хүргүүлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй