Улс төр судлаач Ж.Мөнхжаргалтай 2020 оны УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн талаар цөөн хором ярилцлаа. - Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулах хууль батлагдлаа. Хуулийн онцлог юу байсан гэж та харж байна? -Өдрийн мэнд, Сонгуулийн хууль батлагдлаа. Гол онцлог гэвэл авилга, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд нэр дэвших боломжгүй болсон. Энэ заалтыг дэвшил гэж харж байгаа. Энэ заалт нэг хүнд гэхээс илүү нийт нэр дэвшигчид, цаашлаад Монгол улсын нэр хүнд, хөгжил дэвшилтэй холбоотой. Авилга бол нийгмийн хорт хавдар шүү дээ. Авилга байгаагүй бол ядуурал ийм хэмжээнд хүрэхгүй байсан, авилга байгаагүй бол түгжрэлгүй байх байсан, авилга байгаагүй бол гадны хөрөнгө оруулалт цэцэглэж байх байсан, авилга байгаагүй бол утаа гамшиг болохгүй байсан. Цэвэр агаар сангийн мөнгийг тэрбум тэрбумаар нь хулгайлсан биз дээ. Тиймээс авилгын хор хөнөөлийг ард түмэн үүрдэг, авилгачид улс орны хөгжил дэвшлийг хойш нь чирдэг тул үүнтэй хатуу тэмцэх ёстой. Авилгачидтай нялуурч болохгүй. Авилга өөрөө эрх зүйн зөрчил. Тиймээс эрх зүйн зөв зохицуулалтаар тэмцэх нь үр дүнд хүрэх боломжтой. Монгол Улс 1999 онд авилгын индексээр 4.3 оноотой 43-р байранд явж байсан бол 6 жилийн дараа буюу 2005 онд 85-р байрлуу ухарсан байдаг. Түүнээс хойш нэг их өөдлөөгүй. Харин энэ заалтын ачаар бага ч гэсэн үр дүн гарахыг үгүйсгэхгүй. - Гадны улс орнуудад авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд нэр дэвшдэг үү? -Улс төрийн соёлтой оронд авилгач, хулгайчдыг намууд нэр дэвшүүлдэггүй, бие даагаад дэвшлээ ч нийгэм нь дэмжихгүй, хүчтэй эсэргүүцдэг. Манайд хуулийн хамгаалалтанд орох гэж хулгайчид парламент руу шуурдаг боллоо. Эх оронч дүрд хувирч, ардын хүү болж жүжиглэдэг. Үүнд нь олон нийт итгэдэг. Дээрээс нь Мөнгө төлж, мөнгө тарааж орсон хүн мөнгөө л олох гэж зүтгэдэг. Жишээ нь ЖДҮ-чид ордонд биш шоронд байх ёстой биш үү. - Сонгууль том тойрогт явахаар боллоо. Том тойргийн давуу болон сул талыг юу гэж харж байна? -Бид 1992, 2008 онуудад УИХ-ын сонгуулийг том мажоритар тойрогт явуулж байсан туршлагатай. Энэ шинэ зүйл биш. Том тойргийн давуу тал том бодлого ялах магадлалтай. Жижиг тойрогт хэрэглэгддэг шилжүүлэгтэй сонгогч буюу Царцаа, мөнгө тараах, гинжлэх зэрэг үйлдлүүдийн үр нөлөө буурдаг. Нөгөө талдаа нэг намын нэр дэвшигчид хоорондоо үзэлцдэг гэмтэй. Нэгээр гарах гэж мандатын тоонд багтах гэж хоорондоо уралддаг. Энэ нь маргаан, мөргөлдөөний хэмжээнд хүрч ширүүсэхийг үгүйсгэхгүй. Мөн том тойрогт мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дугуйлах ёстой гэж тулгадаг нь сонгуулийг албадлагын шинжтэй болгодог. Заавал дугуйл, дэмжихгүй ч бөглө гэж тулгах нь хүслийн эсрэг үйлдэл. Ардчилсан чөлөөт сонгууль бол сонголт хийх боломжтой байхаас албадлага байж таарахгүй. Жишээ нь 4 мандаттай тойрогт надад зөвхөн 1 хүнийг эсвэл 2 хүнийг л дэмжих хүсэл байхад заавал 4 хүнийг дэмж, дэмжихгүй бол санал чинь хүчингүй болно гээд тулган, албадаж буй нь хүний эрхийн асуудал болж хувирна. -Шинэ хуулинд сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсан бол 22 болж 4 хоног нэмэгдлээ. Үүнд ялгаа гарах уу? -Сонгуулийн сурталчилгааны хоногт би ач холбогдол өгөхгүй байна. Яагаад гэвэл сурталчилгаа 4 жил явдаг болчихсон. Энэ бол сошиал медиагийн ач тус юм. 4 жилийн өмнө амласан амлалт чинь өчигдөр мэт гараад ирнэ, хоёр жилийн өмнө ЖДҮ авсан бичлэг чинь хоёрхон минутанд гараад ирнэ. Бултах аргагүй, булзах боломжгүй. Тиймээс сонгогчийг хуурах боломжгүй болсон. Улс төрч таны өнөөдрийн хийсэн алдаа сонгуулийн сурталчилааны тэр хоногуудад очиж саналд чинь нөлөөлнө. Тиймээс УИХ-ын гишүүн бол алхам тутамдаа сурталчилгаа хийж яваа гэдгээ ойлгох ёстой. -2008 онд том тойрогт явагдсан сонгуулийн дараа эсэргүүцэл тэмцэл гарсан байдаг. Энэ удаагийнх мөн том тойрогт явах нь, энэ талаар таны бодол? -Бидний нийтлэг дутагдал сонгуулийн дараа нь харамсдаг. Алтайн магтаал, сонгуулийн сурталчилгаанд бялуурч, ховстуулаад сонголтоо харалган хийчихдэг, маргааш нь халагладаг. Огцор, зайл гээд унадаг. Уг нь сонголтоо хийхийн өмнө нэр дэвшигчийнхээ намтрыг нэг хараад, дэвшүүлсэн намынх нь хөтөлбөрийг нэг үзээд, 7 хэмжиж, 1 огтлох зарчмаар сонголтоо хийж дадвал чухал. Мөн иргэний хяналтыг сайн тавих ёстой. Заавал нэг намын төлөөлөл санал авах байранд хяналт хийх бус иргэн хүсэлт гараад хяналт хийж болно. Камераар хяначих ч боломжтой. Илүү ил тод байх тусмаа л хардлага бага гарна. Том тойрогт хийсэн сонгуулийн дараа 7 сарын 1-н болсон нь тохиолдол байх гэж харж байна. Гэхдээ иргэний хяналтыг шилэн болгох нь зүйтэй гэж би үздэг. - Сонгуулийн тогтолцоогоо эрх баригчид өөрт ашигтай, бид ялна гэсэн итгэлтэйгээр өөрчлөх шиг боллоо? -Сонгуулийн тогтолцоог эрх баригчид өөрт ашигтай гэх хувилбараар өөрчилдөг ч үр дүн нь эсрэгээрээ гардаг. 2012 онд МАН олонх байхдаа холимог тогтолцоогоор сонгуулийг явуулсан ч АН олон суудал авсан. 2016 онд АН жижиг 76 буюу мажоритар системээр сонгуулийг явуулсан ч навс ялагдсан. МАН 65 суудал авч үнэмлэхгүй олонх болсон. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрт ашигтай гэж эрт бодох нь аюултай. Сонгууль болохоос 6 сарын өмнө худлаа порогноз хийж, ялалтын баяраа тэмдэглэн, оргилуун дарс буудуулах нь осолтой гэсэн санаа. 2020 оны УИХ-ын сонгуульд 20-30 жил улс төрд үзмэр болтлоо явчихсан өвөө нар тэтгэвэртээ суугаад мэдлэг боловсролтой, итгэл үнэмшилтэй шинэ залуус олноороо орж ирж өөрчлөлтийг хийгээсэй гэж хүсэж байна. Ярилцсанд баярлалаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн 2019 оны ажлын тайлангийн хурал боллоо
2019-12-25 09:24:25 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээХөдөлмөр, нийгмийн хамгааллын харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн удирдлагууд 2019 оны хийсэн ажлынхаа тайланг хамт олондоо танилцуулаа. Тус төв нь Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжилтийг зохион байгуулах, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг тогтоох, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илэрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, ААНБ-д ХАБЭА-н сургалт зохион байгуулах гэрчилгээ олгох, эрх авсан байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага билээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь мэдээлэх төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, төсөв санхүүг үр ашигтай зарцуулах зорилгын хүрээнд 2019 онд олон талт ажлыг хийж ирсэн байна. Энэ оны хувьд тус байгууллага нь Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тоо, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо өссөн, гадаад дотоод харилцаа сайжирсан олз дүүрэн байлаа. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй Уушги тоосжих өвчний дүрс оношлогооны эмч нарыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж байна. ХБНГУ-ын ЗГ нь Физик технологийн хүрээлэнгээр /PTB/ дамжуулан хэрэгжүүлж буй Монгол улсын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь: Уул уурхайн салбар төсөл, Солонгосын КОША олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр төсөл хамтын ажиллагааны үеэр эмч мэргэжилтнүүд өндөр хөгжилтэй оронд урт болон богино хэмжээний сургалтад хамрагдсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг Монгол Улсын хэмжээнд байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу хариуцан орон даяар амжилттай зохион байгууллаа. Мөн 2011 оноос хойш Эрүүл ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг тодруулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шагналыг олгодог уламжлал тогтсон юм. Энэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал бол Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний чуулганыг төрийн ордонд өргөн хүрээтэй зохион байгуулж ХАБ-ын мэргэжилтэн , эмч эрүүл ахуйч, төр болон хувийн хэвшлийн 800 гаруй төлөөллийг хамруулсан үйл явдал юм. Ийнхүү 2019 оны ажлын бүтээмж ололтоо дүгнэн тайлагнасны дараа Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат 2020 онд илүү үр дүнтэй, байгууллагын чиг үүргийнхээ дагуу улс эх оронд илүү амжилт бүтээлтэй ажиллахыг хүсэн ерөөж ажлын гүйцэтгэл сайн, олон жил үр бүтээлтэй ажиллаж мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан эмч, сувилагч, хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, үйлчлэгч нарынхаа амжилт бүтээлийг нь үнэлж шагнал гардууллаа. ХНХЯ-ны хүндэт Жуух бичиг-ээр Сандуйжавын Ганчимэг /Үйлчлэгч/ Мөнхбаярын Өсөхбаяр /Сүлжээний мэргэжилтэн/ Мөнхжаргалын Хоролсүрэн /Архив, бичиг хэргийн ажилтан/ ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан тэмдгээр Дашзэвэгийн Бат-Өлзий /Хордлогын их эмч/ Төмөрдаваагийн Анхилмаа /Дүрс оношлогооны эмч/ Гурав. ХНХЯ-ны Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан тэмдгээр Жигжидсүрэнгийн Энхсайхан /Үйлчлэгч/ Эрүүл мэндийн яамны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэмдгээр Жанцаннямбуугийн Буянхишиг /Шил угаагч/ Садарбекийн Хэрлэнгол /Цахилгаанчин/ АШУҮИС-ийн Очир Эрдэнийн медаль-иар Дамбийбалжирын Одонцэцэг /Арьс харшлын эмч/ Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төв
Э.Хонгороо: Өөрийгөө таньсан хүн нийгэмд нөлөөлж чадна
2019-12-24 11:40:35 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЗууны мэдээ сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг Leaderships forum буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт АНУ-ын нөлөөллийн академийн сертификаттай цорын ганц Ази хүн, сургагч багш Э.Хонгороог урьж ярилцлаа. -Хүмүүс бусдын нөлөөнд орчих вий гэхээс илүү өөрөө нөлөөлөгч байхыг илүүтэй хүсдэг. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд 20 гаруй жилийн турш энэ чиглэлээр судалгаа хийсэн байдаг. Харин дэлхий нийт нөлөөллийн тухай анх 2013 оноос хойш ярих болсон. Их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөртөө оруулж, бүх салбарт нөлөөлөл, манлайллын талаар түлхүү ярьж эхэлсэн. Монголд сүүлийн жилүүдэд энэ талаар сонирхож, Дейл Карнеги болон гадаадын сурган хүмүүжүүлэгч, сэтгэлзүйчдийн ном бүтээлүүдийг орчуулах болсон. Гэхдээ Дейл Карнегийн номууд бусдад яаж таалагдах вэ гэх юм уу, их төлөв эсрэг хүндээ чиглэсэн, нөгөө хүн юу бодож байна, юунд дуртай байна вэ гэдгийг хардаг. Тэгвэл нөлөөлөх гэдэг нь би хэн бэ гэдгээ таних, өөрийгөө бусдад ойлгуулах хувь хүний зүгээс өөрийн дотоод руу чиглэсэн ойлголт юм. ӨӨРИЙГӨӨ ТАНЬСАН ХҮН ХҮЧИРХЭГ БАЙДАГ Блиц Боловсрол: -Америкийн Вашингтон Лий ахлах сургууль төгссөн. -Эм ай Ю олон улсын дээд сургуульд бакалавр хамгаалсан. -Америкийн нөлөөллийн академид нөлөөллийн сургагч багш чиглэлээр суралцсан. Ажилласан байдал: 2012 2013 онд: Глобал удирдагч дээд сургуульд англи хэлний багш 2013-2019 онд:Афтер скүл англи хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал 2014-2015 онд:Севен телевизэд программын албаны дарга 2015-2018 онд:Севен телевизэд Гүйцэтгэх захирал 2018-2019 онд: Нөлөөллийн чиглэлээр олон улсад заах эрхтэй сургагч багш -Өөрийгөө таньсан хүн бол маш хүчирхэг бие хүн, нийгмийн нөлөөлөгч байдаг. Өөрийгөө таньсны эцэст итгэл үнэмшлээрээ бусдыг дагуулах ч юм уу нөлөөлөх тухай ойлголт юм. Олон хүн нөлөөлөгч гэхээр олны танил хүн, дуучин, од гэж ойлгодог. Гэтэл тэд нөлөөлөх чадвараас 1-2-ыг нь л эзэмшсэн байдаг болохоос сонгодог утгаараа нөлөөлөгч биш. Иймд дэлхийн хөгжилтэй орнуудын хүүхэд залуус нөлөөлөгч болохын тулд суралцдаг болсон. Нөлөөлөгч болно гэдэг ахисан түвшинд очиж байна гэж ойлгож болох юм. Энгийнээр хэлэхэд, хүнд нэгдүгээр түвшин, хоёрдугаар түвшин гэж байдаг бол дараагийн шатанд очиж байна гэсэн үг. Энэ нь дүр эсгэх биш, хэн нэгэн болж өөрчлөгдөж буй юм биш өөрийнхөө дотоод хэн бэ гэдгээрээ, өөрийн байгаагаар, үзэл бодол, үнэт зүйлээрээ бусдад нөлөөлөх юм. Түүнээс нийгэмд, бусдад тааруулах гэж дүр эсгэж, дүр бүтээх биш юм. Миний хувьд олон улсад заах эрхтэй сургагч багш. Нөгөө талаар нөлөөллийн чиглэлээр сургалт явуулах эрхтэй Азидаа цор ганц хүн байгаа. АНУ-ын нөлөөллийн академи дахиж сургагч багш бэлтгэхгүй байгаа учраас над дээр өөр сургагч багш нэмэгдээгүй. Тухайн хүн байсан ч өөрөө хүсвэл бид түүнийг нийгэмдээ нөлөөлөгч болгохын төлөө сургаж, заана. МОНГОЛЧУУД ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙГЭЭС ТУЙЛШИРДАГ -Монголчуудыг туйршрамтгай. Бие биеэ дууриадаг гэлцдэг. Үнэхээр ийм байгаа. Олон ажлыг хийж үзэх боломжгүйгээс ч юм уу, бүгд Удирдлагын академид орж бизнесийн удирдлагаар сурдаг ч юм уу, ийм байдал давтагдаж ирсэн. Би юу хийх ёстой вэ, би юуг илүү сайн хийж чадах вэ, эсвэл би юу хийж чадахгүй вэ гэдгээ мэдэхгүй учраас туйлширдаг. Жишээ нь нэг хүн гоё ганган хувцас өмчихвөл тэрийг дууриагаад аваад өмсчихдөг. Гэтэл тэр хүнд зохиж байгаа хувцас өөрт нь зохихгүй байж болно шүү дээ, тэрийгээ ойлгогдоггүй. Өөрийгөө мэдэхгүй, би хэн бэ гэдгээ ойлгохгүй, дур сонирхлоо тодорхойлж чадахгүйгээс өөрийн гэсэн үнэлэмж, хандлагыг мэддэггүй. Монголчуудын бас нэг муу зан нь дүр эсгэх дуртай. Гоё ганган хувцас өмсдөг, хамгийн үнэтэй брэндийг өр тавиад ч хамаагүй авдаг. Гэтэл брэнд авах нь надад ямар ашигтай вэ гэдгээ өөрөө ойлгоогүй байдаг. Зүгээр л дүр эсгэж бусдад гайхуулах дуртай. Үүнээсээ болоод дүр эсгэх буюу бусдад таалагдах, бусад хүн намайг юу гэх бол гэсэн бодолд баригдаж амьдардаг. Зарим манлайлагч гээд байгаа хүмүүс ч учир дутагдалтай. Элдэв сурталчилгаа, пиар хийж бусдад таалагддаг, дүр эсгэдэг. Иймээс өөрийнхөө үзэл бодлыг гаргаж чаддаггүй. Энэ нь монголчуудыг туйлшрамтгай болгож байгаа юм. Бусад хүн намайг юу гэж бодох бол, бусдад би яаж харагдах бол гэж бодоод байхаар түүндээ автаж дууриаж эхэлдэг. Гэтэл тухайн хүн өөрийгөө ойлгож, надад ийм хувцас зохино, брэнд өмсөөд надад ямар ч ашиггүй гэж бодож байвал аливааг харах өнцөг хүртэл өөр болж эхэлдэг. Бусад юу гэж бодох бол гэдэг хандлагаа өөрчилж харин өөрийнхөөрөө бусдад таалагдах үнэт чанараа өсгөх нь чухал. Дэлхий нийтийн чиг хандлага ийм болсон. Монголд бас тулгарч байна. Гэтэл манайхан өөрийгөө ойлгодоггүйн дээр өөрийгөө хайрлаж бас чаддаггүй. Иймээс өөртөө итгэх итгэл сул, өөрийгөө үнэлэх үнэлэмж муу, өөртөө шүүмж тавих эсвэл өөрийгөө хайрлах талаар хангалтгүй байна. Тиймээс хүүхдүүдийн дунд эцэг эх маань намайг энэ сургуульд ор гэсэн учраас би сурна гэх юм уу, тэр тэнд сурч байхад би сурахгүй яах вэ гэх мэт хандлага байсаар байна. Ингэж зорилго, чиглэлгүй явсаар нэг л мэдэхэд амьдрал нь утгагүй санагдаж эхэлдэг. Нэг байгууллагад ажиллаж байгаагаа амьдрал гэж хараад өөрийгөө хөгжүүлэхгүй байвал бас л ийм байдал руу орно. ХУВЬ ХҮНИЙ ЧАДВАРЫГ ДУНД СУРГУУЛИАС СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ -Хувь хүний чадвар буюу soft style болох харилцаа, цаг баримтлах, манлайлал, багийн ажиллагаа, харилцаа хандлагын талаар дунд сургуульд заадаггүй. Их,дээд сургуульд ч заадаггүй. Яагаад боловсон хүчин муу байна, шинэ төгсөгч ийм байна, хариуцлага алга гэсэн яриа гардаг вэ гэвэл хувь хүний чадварт суралцаагүйтэй холбоотой. Тэгэхээр энэ чиглэлийн хичээлүүдийг дунд сургуулиас нь эхлэн заагаад эхэлбэл зорилготой, цаг баримталдаг, бусдыг хүндэлдэг, үг даадаг, ядаж өөрөө өөрийнхөө хувьд менемженттэй, өөрөө өөрийгөө зохион байгуулах чадвартай болно. Үүний дараа ажлын талбар дээр гарч ирэхэд боловсон хүчин маш өөр болно. Энэ чадваруудыг ядаж ахлах ангийнханд суулгаж өгөх хэрэгтэй юм. Манай аль ч шатанд маш бүдүүлэг. Ялангуяа, цаг баримтлах, бусдыг хүндлэх талаар маш дутмаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч урсгал сөрөөд явж байдаг. Дүрэм журам гэж байдаг ч манайхан түүнд баригддаггүй. Гэтэл Японд сурагчдын ирц 99.9 хувь байхад ирц муу байна гэж үздэг. Манайд өнөөдөр эцэг эх нь хөдөө явлаа гэхэд Хичээлтэй шүү дээ гэж байгаа хүүхдээ За яахав таслачих гэдэг. Хүүхэд нь цаашаа За, за таслачихъя гэдэг байдлаар явдаг. Үүнээс болж хариуцлага гэдэг зүйл алдагдаж байна. Зам талбайд нус цэрээ хаяж байгаа нь ч гэсэн эцэг эхийн хүмүүжил шүү дээ. Хувь хүний соёл, хариуцлагын талаар дунд сургуулиас нь заахгүй болохоор ийм болчихож байгаа юм. ХҮН БҮХЭНД БОЛОМЖ БИЙ -АНУ-д хүүхдүүдийг сонирхлоор нь олон талтай хөгжүүлдэг. Би тэнд очоод усан спорт, дугуйн спортоор хичээллэж байсан. Хүүхдүүдээр сонирхсон спортын төрлийг сонгуулж хичээлд хамруулдаг. Тэр бүхэн нь тодорхой кердиттэй. Ингэж боломж олгоод эхлэхээр шийдвэр гаргаж эхэлдэг. Гэтэл Монголд энэ 12 хичээл орох ёстой гээд тулгачихдаг. Тухайн хүүхдэд ямар ч сонголт өгдөггүй. Сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэж сонссон. Бидний үеийнхэн ийм л байдлаар сурч байсан. Тиймээс бүгд дүнгийн төлөө сурдаг байсан гэхэд хилсдэхгүй. АНУ-д сагс сайн тоглодог байвал тэр нь давуу тал болдог. Сагсан бөмбөгт сайн гээд тэр хүүхдийг урамшуулж тэтгэлэг олгодог. Их, дээд сургуулиуд нь ч тэднийг тэтгэлгээр авдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүхэнд боломж бий гэдгийг сайн ойлгуулдаг. Түүгээрээ давуу талтай. Япон улсад маш ёс журамтай. Хүнийг хүн болгох ухаан тэр дотор нь байдаг. Хүүхэд сургуульд ороод хүн болж гарах ёстой. Тухайн хүүхэд муу, сайн сурах нь хамаагүй. Боловсрол олгоно, хичээлээ заана. Хүн шиг хүн гэдэг нь хариуцлагатай, дэгтэй, зөв хүн болж гарахыг л хэлж байгаа юм. Монголд ийм байж яагаад болохгүй гэж. Заавал хүүхэд чинь муу сурлаа гэж багш нь уурлаад л, ангийн үнэлгээнээс хойш чангаалаа гэж загнаад байх хэрэггүй. Тухайн хүүхэд юу мэддэг болов, ямар мэдлэг олгов, тэр хүүхэд хувь хүн талаасаа хэр хөгжив гэдэг л чухал. УДИРДАГЧИД НӨЛӨӨЛӨГЧ БОЛСНООР ГҮЙЦЭТГЭЛ НЭМЭГДЭНЭ -Монголд нөлөөллийн сургалтыг багш нар түлхүү авч байна. Мөн хувь хүн, байгууллага, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрүүдэд түлхүү хамрагдаж байна. Аль нэг байгууллагын удирдагч өөрөө нөлөөлөгч байх ёстой. Яагаад гэвэл доод түвшний хүмүүс ийм сургалт аваад ирэхээр удирдлагаа шүүж эхэлдэг. Иймээс байгууллагын тогтолцоогоор сургалт авах тохиолдолд удирдлагаа эхлэх нь зүйтэй. Удирдагч хүн сургалт авснаар ядаж ийм зантай хүнтэй би яаж харилцах вэ, сэтгэлтэй ажилтнаа гүйцэтгэлтэй болгохын тулд яах вэ гэдгээ олж харж чаддаг болно. Нөлөөлөгч болохын тулд үндсэн долоон чадварыг эзэмшсэн байх ёсой. Өөрөөр хэлбэл, бусдад таалагдах юм уу бусдыг татах чадвараа хэзээ, хэдийд яаж ашиглахаа мэддэг болно. Жишээ нь, би өнөөдөр хуралтай юм чинь зоригтой байх ёстой. Үүний тулд яах ёстой вэ гэдгээ өөртөө бий болгож суулгаж эхэлдэг. Удирдлага нөлөөлөгч болоод ирсэн цагт багийн ажиллагаа, гүйцэтгэл ихээр нэмэгдэнэ. Яагаад гэвэл хүмүүсээ зохион байгуулалт талаас ажилтнуудын дотоод харилцаа сайжраад ирэхээр гүйцэтгэл дагаад сайжирдаг. Ажилтнууд нөлөөлөгч болоод ирэхээр бие биеэ дэмжих нөлөөлөл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, би ганцаараа мундаг яваад юунд ч хүрэхгүй иймд бие биеэ ойлгож дэмжээд багаараа амжилтад хүрье гэсэн тэмүүлэл бий болно. Үүнээс үр дүн гардаг. Зарим хүний хувьд төрөхөөсөө нөлөөлөгч байдаг. Энэ нь зарим хүнд бага, заримд нь их байна. Далай ламыг судлаачид төрөлхийн нөлөөлөгч гэж тогтоосон байдаг. Хэзээ нэгэн цагт тэр хүн хэргэм зэрэггүй жирийн нэгэн болсон ч хүмүүс түүнийг сонсоно, дагаж дууриана. Тухайлбал, ямар ч нэр алдар, эд хөрөнгөгүй хэрнээ бусдыг дагуулж чаддаг ийм чадварыг эзэмшсэн хүнийг нөлөөлөгч гэж нэрлэж байгаа юм. Манай рок, попын одод бусдад таалагдах чадвартай. Мэдлэгтэй байх хүч, царайлаг байх хүч, гоё дуулдаг байх хүч. Энэ бол давуу тал, түүгээрээ бусдад нөлөөлж чадаж байна. Гэхдээ түүнийг яаж зөв байлгах вэ гэдэгт суралцах ёстой. Үүнийг мэдэхгүйгээс биеэ тоох, өөртөө итгэх явдал нь бардамнал болж хувирдаг. Тэгэхээр юуг хэтрүүлж болохгүй вэ гэдгийг ойлгох ёстой. Гэхдээ одууд дунд төрөлхийн нөлөөлөгч хүмүүс бий. Багш нар нөлөөлөгч байх ёстой. Гэхдээ багш гэхээр ихэнхдээ би мэддэг гэх хандлага их байдаг. Гэтэл математикийн мундаг багшид ч тэр чадвараас нь илүү нөлөөлөгч чадвар маш чухал. Цаашилбал, хүн бүхэн нөлөөлөгч байхын тулд суралцах хэрэгтэй. Хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд ч нөлөөлөх чадварыг эзэмших хэрэгтэй. Өрхийн тэргүүнд энэ чухал. Хамгийн гол нь хүүхдүүдийг багаас нь хувь хүний чадварт суралцуулах хэрэгтэй юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.12.23 ДАВАА №253 (6220)
Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт түгээлт хийнэ
2019-12-23 14:29:20 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээСайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Нийслэлийн Онцгой комиссын даргын Хяналт шалгалт зохион байгуулах тухай 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр 11:00 цагаас 24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 27 (ЗИЛ-131) автомашинаар өдөр бүр түгээлт хийхээр боллоо. Мөн түүхий нүүрсний хяналт шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас илрүүлэн хурааж, битүүмжилсэн нүүрсийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид борлуулж, иргэдэд үнэ өртгийг олгох ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажлуулсан ажлын хэсэг дүүрэг тус бүрт зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тонн түүхий нүүрсийг худалдан авсан гэлээ. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй