З.Болормаа: Бэлгийн идэвхтэй харилцаа амьдралын чанарыг бий болгодог

Энэ дугаарын Онцлох зочин-тойбид нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологийн онцлог,гэр бүлийн сэргээн засах эмчилгээ үйлчилгээний талаар ярилцана гэж төсөөлсөн боловч бидний ярилцлага маш өргөн хүрээг хамарч, хүн бүр анхааран уншиж, тусгаж ойлгох сэдэв болох гэр бүлийн эрүүл харилцаа, ихэнхдээ хаалттай хаалганы цаана ярилцдаг бэлгийн амьдрал, түүнийг тойрсон асуудлын хүрээнд өрнөсөн юм. Хэдийгээр ярилцахад ичиж улайдаг, зөвхөн найз нөхдийн хүрээнд л нээлттэй ярилцдаг мэт сэтгэдэг ч үнэн хэрэгтээ энэ сэдэв бидэнд ямар ач холбогдолтой, үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байснаар нийгмийг бүрдүүлэгч бат бөх эрүүл гэр бүлийг бий болгоход чухам ямар нөлөөтэй болохыг магад энэ ярилцлагаас олж хараасай гэж хүслээ. Ингээд La Sante эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаатайярилцсанаа хүргэе. Онцлохэшлэлүүд Хүн хэдий зүрхээрамьдардаг чхүний амьдралын зүрх нь аарцагёроолын булчин юм. Эцэг эхчүүд бид үр хүүхдээ эрүүл мэндийн боловсролтой зөв хэвшилтэй өсгөж хүмүүжүүлснээр эх орныхоо удмын санд оруулж үнэт хөрөнгө оруулалт юм Аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагаа алдагдвал хүний амьдралын чанар үгүй болно. Хүн 60 насандаа хань төвтэй, хайр төвтэй жаргаж амьдарч байх учиртай шүү дээ. Эмэгтэй хүнхярзангаахайчлуулна гэдэг нь амьдралын аз жаргалаа хайчлуулсантай ижил зүйл.Франц улсад эмэгтэйчүүдийнхярзанхайчлахыг эмэгтэйчүүдийн эрүүл,элэг бүтэн,аз жаргалтай амьдрах эрхийг зөрчиж байна гэж үздэг. Өчнөөн жил ханилсан ч шүргээд л дур тавьдаг гэр бүлүүд ч байдаг. Гарт нь хүрээд л цахилгаан гүйх мэт гоё мэдрэмж авдаг хосууд ч байдаг. -La Sante эмнэлгийг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцаач. Хэрхэн юунаас үүдэж, энэ салбарт бизнесээ эхлэх санаа төрсөн бэ? -Хэдийгээр би хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ч эмнэлгээ бизнес гэж харж ажиллаж байгаагүй. Яагаад гэхээр энэ салбарт би өөрийгөө маш их бэлдэж олон судалгаа хийж өөр зорилготойгоор хөл тавьсан. Би сайхан монгол эр хүний хань, хоёр хөөрхөн үрийн ээж. Зургаан хүүхэдтэй айлын ганц отгон охин. Манай аав, ээж хоёр багш. Багшийн гэр бүлдөсч, хүмүүжин багаасаа л их ном уншдаг, сониуч зантай, бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, өөртөө итгэлтэй охин байлаа. Уншиж, сурсан зүйлээ илүү их мэдэхийн тулд судалж, Яагаад, яагаад гэдэг асуултад хариулт олохын төлөө их ч туршилт хийдэг байв. Бас бясалгал, энерги, далд ухамсар, үйлийн үр гэдэг зүйлийг нэлээд сонирхдог хүүхэд байлаа.Багын хүмүүжил ийм. Гэхдээ эмэгтэй хүний хувьд хоёр зурааснаас л амьдрал нь эхэлж, хорвоог өөрөөр хардаг болдог юм билээ. Жирэмсэн болсноо мэдээд ээж болохдоо юуг бэлдэх ёстой юм, хүүхдээ хэрхэн яаж эрүүл, зөв тээх ёстой вэ гэх зэргээр дэлхийн хэмжээний олон орны ном зохиол уншиж туршилт судалгаанууд хийж эхэлсэн. Хүнийанатомийнбүтцийн тухай олон судалгаа, ном,товхимлуудч уншиж, мөн төрсний дараа яах ёстой вэ гэдгийг ч нэлээд судалсан. Хүүхдийн хувьд хоёр нас хүртэлх хүмүүжил нь цаашдын хэн байхыг нь тодорхойлдог гэдэг. Энэ мэтчилэн сэтгэлзүйн шинжлэх ухааныномуудихээр уншдаг байв. Би хүний нөөц, систем хамгаалал мэргэжлүүдийг эзэмшсэнээс гадна оюутан болоод арьс, гоо заслын талаар нэлээд сонирхож суралцаж нэгдүгээркурстсурч байхдаасалоннээж байв. Улмаар арьс, гоо заслын чиглэлээр суралцаж, мэргэжлийн зэрэглэлээ ахиулж, нэгдүгээр зэрэглэл ч эзэмшсэн. Ер нь өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, олон зүйлд сорьж, туршиж үзэхийг хүсдэг зантай. Энэ бүх зан чанар болон уншиж, судалсан зүйлс маань намайг энэ салбартай ойртуулсан. Бас нэг зүйл нь, миний хувьд ажлын талбар дээр гараад 10 орчим жил ажиллахдаа эмэгтэйчүүдтэй илүү их ажиллаж, тэднийг сонссон явдал байв. Ингэж эмэгтэйчүүдтэй ажиллаж байх үедээ би ихэнх эмэгтэйчүүдэд байдаг сөрөг бодол буюу эрэгтэйчүүд угаасаа араар тавьдаг, тэд тийм гэх миний боддогоос эсрэгээр маш сөрөг,гутрангибайдлыг өөрчлөхийг хүссэн. Угтаа эмэгтэй хүн бүр гуравдагч харилцааг бий болгохгүй, нөхөртэйгөө аз жаргалтай амьдрахыг хүсдэг шүү дээ. Эндээс тэгэхийн тулд бид яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирсэн. Ингэж л миний ажлын эхлэл тавигдсан гэж ойлгож болно. Яг ажил хэрэг болоод эмнэлгээ байгуулсан түүх гэвэл, 2016 онд манай хуурай эгч надад аарцаг ёроолын булчин сэргээн заслын дэлхийд хамгийн шилдэг төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа оруулж ирэх санал тавьснаас эхэлсэн. Ингээд манай ЛаСантэ эмнэлэг маань шилдэг эмч баг хамт олноо бүрдүүлэн Монгол Улсдаа анх удаа европын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмэгтэйчүүдийн эрүүл элэг бүтэн аз жаргалтай амьдрах эрхийг бий болгоход туслах дэлхийн стандартын төхөөрөмжөө эмнэлэгтээ суурилуулсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид дөчин жил ажилласан мэт туршлага олж авсан бөгөөд 2018 онд дэлхийн хэмжээний доктор профессорууд маань манай эмнэлэгтзочлоходФранц улсын ВивалтисфакультетынзахиралЖоржБиллиард гарыг минь атгаад баярлаад уйлж байсан юм. Энэ хугацаанд би ашиг, бизнес гэхээс илүүтэй нэг ч гэсэн эмэгтэйд нөхөн үржихүйн зөв хэвшил, бэлгийн боловсрол олгож алдахаас нь өмнө урьдчилан сэргийлж, сэргээн засах эмчилгээг амжилттай хийж, гэр бүлд нь аз жаргал авч ирэх юмсан гэсэн сэтгэлээр л ажиллаж ирсэн дээ. Хэдийгээр би үр хүүхдээ сайн сайхан эрүүл өсгөж хүмүүжүүллээ ч үрсийн минь ажиллаж амьдрах нийгэм өөрөө эрүүл бус байвал миний амьдралын утга учир, хийсэн бүтээсэн өөрөө хий хоосон болно шүү дээ. -Таны энэ үзэл хандлага танай эмнэлгийн зорилго, чиглэл гэж ойлгож болох уу? -Тийм ээ. Ер нь удирдагчийн философи, үзэл хандлага тухайн байгууллагын зарчим болдог шүү дээ. Эрүүл монгол эмэгтэй Элэг бүтэн гэр бүл гэсэн зорилттой манайэмнэлгийнбүх эмч, хамт олон зорилго хүсэл нэгтэй нэг гэр бүл болж ажилладаг. Бид өглөө, орой бүр үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавьжэмнэлгийнхээзорилгыг бодит болгож багаараа өсөн дэвжиж, Итгэл дүүрэн угтаж сэтгэл хангалуун үдье гэсэн уриагаар ажлаа эхлүүлдэг. Мөн бид Монгол улсдаа эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн хамгийн анхны Францын Афноргруппынчанарын менежментийн стандартISO9001:2015 нэвтрүүлсэн эмнэлэг болсондоо маш их баяртай байгаа. Ингэснээр дэлхийн стандартын эмчилгээг дэлхийн стандартын дагуу жинхэнэ чанар, баталгаатайгаар монгол гэр бүлүүддээ хүргэх боломж бүрдсэн. -Дээр та цухас дурдаад өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин сулралын сэргээн засах эмчилгээний төхөөрөмжийн талаар. Манайхан үүнийг үтрээ чангалах эмчилгээ гэдгээр нь илүүтэй мэднэ. Тийм үү? -Тийм ээ. Эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчингийн сэргээн заслын Phenixаппаратынтухайд 1985 онд Францын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, Европын бүх л эрүүл мэндийн байгууллагын стандарт, шаардлагыг хангасан аюулгүй ажиллагаа, эмчилгээний үр дүнгээр клиник туршилтууд нь олон сая хүнд нотлогдсон дэлхийн шилдэг тоног төхөөрөмж байгаа. Манай эмнэлэг 2016 оны зунаас эхлэн Улаанбаатар хот дахь эмчилгээндээ нэвтрүүлсэн. 2018 оноос бид орон нутгаар салбарэмнэлгээнээж төхөөрөмжүүдээ тухайн орон нутгийн хамгийн туршлагатай, ёс зүйтэй шилдэг эмч ажилчидтай, магадлан итгэмжлэгдсэнэмнэлгүүдэдбайрлуулаад эмчилгээгээ хийж байгаа.Одоогоор Өмнөговь, Дорнод, Дархан, Эрдэнэт хотод эмчилгээгээ нэвтрүүлсэн.Мөн энэ сард /2019 оны 12 дугаар сар/ Ховд аймагт салбарэмнэлгээнээхээр ажиллаж байна. Манай Эрдэнэт хотын салбарын хувьд Улаанбаатар хотоос очсон туршлагатай эмч, мэргэжилтнүүдээс 100 хувь бүрдсэн баг. Тэд маань эмчилгээ, үйлчилгээгээ мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэдэг учраас маш богино хугацаанд Эрдэнэт хотын жишиг эмнэлэг болж чадсан байгаа.Бид 2016 оноос хойш жил бүр эмч ажилчдаа Франц улсад мэргэжил дээшлүүлэн сурах боломжоор ханган Сор Глобал компанитай хамтран Франц эмч докторуудыг ч Монгол улсдаа урьж, авчран нийт Монголын эх барих эмэгтэйчүүдийн болон сэргээн заслын эмч нарт дэлхийн хэмжээний кредиттэй, сертификаттай сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Чадварлаг багийг удирдаж байгаа удирдагч бол улам л өөрийнхөө мэдлэг чадварыг нэмэгдүүлж, өөрөөрөө үлгэрлэдэг манлайлагч байх ёстой гэж боддог.Тиймдээ өөрийгөө маш их дайчилж, өөртөө илүү өндөр босго тавьж өөртэйгөө ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай нэлээд олон хурал, зөвлөгөөн, сургалтад сууж, Итали, Франц, Японы нэр хүнд бүхий сертификаттай сургалтаар өөрийгөө шагнасан -Аливаа зүйлийн анхдагч болж, шинээр нэвтрүүлэхэд хэрэглэгчдэд таниулах гэсэн том ажил байдаг. Монголчуудын хувьд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдэвт нэлээд хаалттай ханддаг шүү дээ. Хэрхэн яаж таниулсан бэ? -Эхэндээ маш хүндрэлтэй байсан. Таны хэлсэнчлэн Монголчуудын дунд нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн боловсролын талаарх ойлголт, мэдлэг дутмаг байдаг. Монголд энэ төрлийн мэдээлэл хаалттай, дутмаг байснаар иргэдийн эмчилгээ, үйлчилгээгээ зөв сонгох эрх нь зөрчигдөж байгаа юм. Бид өөрсдийн биеийн анатоми бүтэц болон эмчилгээний төрлүүдийн талаар мэдлэгтэй байснаар мэс ажилбар, лазер,филлертарилгуудынэрсдэл сөрөг нөлөөний талаар чмэддэг, хэзээ хэрхэн яаж хийлгэвэл зохистой вэ гэдгийг ялгах боломжтой болно. Мөн өөрийнхөө биеийн онцлогийг мэдэрч, аль нь надад илүү тохирох вэ гэдгийг ч мэдэж, сонголт зөв хийх эрхээ эдэлж, эрүүл мэндээ ч хамгаална. 2016 онд анх эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчингийн сэргээн заслын эмчилгээ гэхэд хэн ч ойлгодоггүй байсан. Эмч нар ч зарим нь ойлгодоггүй байсан. Дараа нь бид хүмүүсийн арай илүү мэдэх болов уу гэдэг нэрийдлээр үтрээний булчингийн сэргээн засал гэж таниулахыг зорьсон. Гэтэл бас л сэргээн засал гэдэг ухагдахууныг төдийлөн мэдэхгүй байсан. Үтрээ гэхээр мэдээд байгаа боловч үтрээнд тарьж хийх юм уу яах юм гээд л мөн л мэдэхгүй. Ингээд сүүлд ньҮтрээний булчин чангалах эмчилгээгэдгээр нь таниулсан. Энэ нь зэрэглэл багатай нэршил хэдий ч хүмүүс ойлгож, маш ихээр хандаж эхэлсэн. Эндээс л хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол ямар байгаа нь харагдсан. Аарцаг ёроолын булчин гэж хаана байдаг, энэ булчин нь хүнд ямар үүрэгтэй гэдгийг тэр бүр мэдэхгүй байна гэсэн үг. Мөн үтрээний булчинбариудааэрүүл биш уян хатан, агшилт,базалтхүчтэй цусан хангамж хангалттай, халуухан, эрүүл орчинтой эмэгтэйчүүд бидэнд бүрэн удирдагддаг чанараараа эрүүл бөгөөд сэрэл мэдрэмж өндөр байна гэдгийг ч мэдэхгүй байна гэсэн үг. -Тэгвэл аарцаг ёроолын булчин гэж юу юм бэ, чухам ямар үүрэгтэй юм бэ гэдэг талаар ярилцъя л даа. Та үүнийг хэрхэнтомьёолохвэ? -Бололгүйяахав. Хүний хэвлийн хөндийд хөндлөн байрлаж умдаг яснаас ахар сүүлтэй холбогддог цагариг булчингуудыг аарцаг ёроолын булчин гэдэг. Хүний хэвлийд байрлах маш олонэрхтнүүдболон давсаг умай шулуун гэдсийг доош урвуулахгүй дээш сойж өгдөг тулгуур булчин юм. Би энэ салбарт ажиллаж эхэлснээс хойш миний тархинд бат суусан нэртомьёо, ухагдахуун бол хүн хэдийгээр зүрхээр амьдардаг ч хүний амьдралын зүрх нь аарцаг, ёроолын булчин юм гэж. Магадгүй бид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд тулгамддаг асуудал болон бага аарцаг ёроолын булчинтай холбоотой судалгаа, шинжилгээ их хийж, олонкейстэйтулгарч олон сайхан үр дүнг нүдээр үзсэнтэй ч холбоотой тэгж бодож байж болно. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар аарцгийн булчин суларснаас үүдсэн өвчлөлтүүд хүний амьдралын чанарыг устгадаг өвлөлүүдийн хамгийн дээгүүр ордог болохыгбаталсан. Өөрөөр хэлбэл, аз жаргалгүй, сэтгэл хангалуун бус бие болоод сэтгэлийнзовуурьтайамьдрал бийболчихожбайгаа юм. Хайр гэж юуюм бэ, амьдрал гэж юу вэ, хүн ер нь юуны төлөө амьдраад байна вэ гэх мэт олон асуултад хариулт хайж, тэр чиглэлд хүмүүстэй ярилцаж, олон бүсгүйн асуудал, түүхийг сонсож, хамтдаа шийдээд ирэхээр үзэл баримтлал, амьдралыг харах өнцөг бүхэлдээ өөрчлөгддөг юм билээ. Дөрвөн жилийн өмнөхБолормаа, одоогийнБолормаахоёр тэс өөр болсон гэх үү дээ. Мэдээж аарцаг ёроолын булчин суларснаар үхэлд хүрэхгүй. Гэтэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тулгардаг зөвхөн шээсзадгайрал, шээхэд өвддөг, дүлж шээдэг, шөнө унтаж чадахгүй олон шээх, шээж чадахгүй болох, цагаан мах эргэх, бэлгийн харилцаанаас таашаал авахгүй байх зэрэг асуудал гэхэд л сэтгэл зүйд нөлөөлж, улмаар амьдралын чанар, аз жаргалын индексийг бууруулж биднийг өвчлүүлдэг. Тэгэхээр хүн аз жаргалтай амьдрах нь чухал уу эсвэл60,70,80 насалсан ч гунигтай, бэрхшээл зовлонтой амьдрах уу гэдгийг бодож үзэх л хэрэгтэй болж байгаа юм. -Мэдээж сэтгэл хангалуун, өөртөөкайфтайамьдрах нь илүү чухал байх... -Яг үнэн.Хэвтрийн60 настай эмэгтэй бэрээрээ шээсээ зөөлгөөд ингэж амьдрахаас залхаж байна хэмээн үхлийг мөрөөдөн уйлж байсан. Уг нь биднийдавсгийнхэвийн үйл ажиллагаанасжилт, төрөлттэй тийм ч их хамааралтай биш шүү дээ. Бидний буруу хэвшил, эрүүл мэндийн боловсролгүй байдал л аарцгийн булчингийн сулралтай хамгийн их хамааралтай байгаа юм. 70 жил амьдарсан ч сэтгэл ханамжтай, аз жаргалтай,харамсахааргүйбайх нь л чухал шүү дээ. Урт амьдрахдаа бус утга учиртай амьдрахдаа чухал гэдэг шиг. Хүний амьдрал 40 наснаас жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлдэг. Гэтэл Монголчууд яг энэ ид насандаа өөрсдийгөө өтөлчихлөө гэж боддог. Чухам яагаад ийм бодолтой болдог вэ гэхээр өнөөх л сэтгэл хангалуун бус амьдралаас үүдэлтэй байдаг. 40-өөсдээш насны Монголчуудын дунд аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааны алдагдал болоод үүнтэй холбоотой үүссэн өвчлөлтүүд маш их байдаг. Европын ч юм уу өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн боловсрол сайн олгодог орны иргэдийн хувьд 40 насанд ийм өвчин ярьж суухгүй ш дээ. Эсрэгээрээ амьдрал нь ид дэлгэрч, жинхэнэ утгаараа аз жаргалтай амьдарч байхад Монголчуудын амьдрал 40 наснаасаа эхлээд үхэж байх жишээтэй. Бүр хэзээний өөрсдийгөө эмээ, өвөө болчихлоо гээд л зөнд нь хаячих тал байдаг. Ингэж явсаар 60 хүрээд хүний асаргаанд орж, шээсдусагнахөвчинд нэрвэгдчихнэ. Гэтэл үүнийг аль эрт сэргээн засаж, эмчлээд, урьдчилан сэргийлээд хань төвтэй, хайр төвтэй, аз жаргал төвтэй сайхан амьдрах боломж байна шүү дээ. Энэ насанд уг нь тийм л байх ёстой юм. Үүнийг л мэдэхгүй байна. -Аарцаг ёроолын булчин сулралаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ. Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог асуудал гэвэл хэтэрхий өрөөсгөл байх. Тийм үү? -Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд маш чухал үүрэгтэй булчин. Тиймээс аарцаг ёроолын булчин ямар үүрэгтэй юм бэ гэдгийг хүн бүр өнөөдөр мэддэг байх ёстой. Ээжүүд бид ирээдүйд өсөх хүүхдэдээ багаас нь ойлгуулж, өсгөж хүмүүжүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тухайлбал, аарцаг ёроолын булчингийн сулралд хүргэж болзошгүй хүчин зүйлийг мэддэг байснаар гэрийнхээ бие засах өрөөнийсуултуурыгхүртэл ямар стандарттай байлгах, хүүхдээ хэрхэн зөв суулгаж сургах, цаашлаадоффиссандал ямар стандарттай, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байх вэ гэдгийг тооцоолж, эхнээс нь зохицуулдаг байх хэрэгтэй. Аарцаг ёроолын булчин дан ганц хүүхэдтээлт, өтгөнхаталт, хэвлийн таргалалт хэт их ханиалга зэргээс үүдэлтэй сулардаг булчин биш. Саяны хэлсэнчлэн амьдралын дадал хэвшлүүд, орчин тойрны хүчин зүйлийн нөлөөгөөр хэвийн ажиллагаа нь алдагддаг. Эрэгтэйчүүдийн хувьд мөн л дан ганц бэлгийн сулралын болон шээсдусагнахасуудал биш юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт, амьдралын зөв хэвшил маш чухал байгаа биз. Бидний нэг алдаа нь хүүхдийг хүүхдээр нь л хараад байдаг явдал. Охин хүүхэд бол ирээдүйд ээж болж, хүү бол аав болох нь тодорхой. Тиймээс тэгж харж эрүүл мэндэд нь анхаарч, аливаа үүсэхэрсдэлээсурьдчилан сэргийлж, амьдралын зөв хэвшилтэй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Наад зах нь бага насны хүүхдээ орондоо шээхэд тоохгүй, өтгөн нь хатаж байхад хүртэл түүнийг нь эмчлэхгүй орхиж болохгүй. Өнөөдөр хүүхдээ олон хэлтэй, мундаг боловсролтой болгож бэлдэж байгаань дан ганц хийх ёстой ажил бишболчихоодбайна. Хамгийн чухал нь эрүүл мэндийн зөв боловсрол, дадал хандлагатай болгож сургах нь ирээдүйд нь оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Эрүүл мэндийн зөв дадлыг эмчээр зөвлүүлжойлгодог чэцсийн эцэст эцэг эх л үлгэрлэн хэвшүүлнэ. Энэ нь таны баталгаатай, чанартай Монгол үр удмаа үлдээх эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. -Танай эмнэлэг ирж буй үйлчлүүлэгчдээ эмчилгээнээс гадна сэтгэлзүйн зөвлөгөө, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт үйлчилгээ үзүүлдэг үү? -Манайх чиглэл чиглэлдээ манлайлал болсон маш олон зөвлөх эмч сэтгэл засалч гэр бүл судлаач мэргэжилтнүүдтэй. Бүх төрлийн эмнэлзүйн шинжилгээ,оношилгоогхийхийн зэрэгцээ олон төрлийн сургалтыг зохион байгуулж, зөвлөгөө ч бас өгдөг. Дан ганц биеийг нь эмчлээд нэмэргүй шүү дээ. Сэтгэлийг ч бас эмчлэх хэрэгтэй. Биеийн эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэнд, тэгээд дараа нь нийгмийн эрүүл мэнд гэж ярина. Хүний бие өвдөхөд сэтгэл өвчилдөг. Хүн өөрөө гэр бүлийг үүсгэж, гэр бүл өөрөө нийгмийг бүрдүүлдэг. Нэгж гэр бүлийн эрүүл мэндийн асуудлаас үүдэж нийгэм ямар байх эсэх нь тодорхойлогддог. Тиймээс бид илүү хүн төвтэй, үйлчлүүлэгч төвтэй ажиллахыг эрхэм зорилгоо болгож, эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг. Манай эмнэлгийн хувьд эмэгтэйчүүддээ аарцаг ёроолын булчин нөхөн сэргээх эмчилгээгээ л дагнаж, төгс хийхийг эрмэлздэг. Манайд маш их стресстэй, нөхөр араар тавиад байна гэж бухимдсан эмэгтэйчүүд их ирдэг. Мэдээж энэ үед сэтгэлзүйн гэмтэл авчихсан байна гэсэн үг. Эрүүл мэндийн байгууллагын үндсэн чиг үүрэг тул нийгмийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж, нэг ч гэсэн иргэнийг эрүүл мэндийн боловсролтой, эрүүл зөв дадалтай болгох юмсан гэж сэтгэл зүрхээ зориулан, цаг гаргаж ажилладаг. Нэг хүний цаана нэг гэр бүл эдгэрсээр нэлээд олон гэр бүлд энэ мэтчилэн гэрэл гэгээ авч ирж, нийгмийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгтээ ч итгэж байгаа. -Аарцаг ёроолын булчингийн сулралд хүргэдэг гол хүчин зүйл нь юу вэ. Эмэгтэйчүүдийн хувьд төрсний дараа энэ асуудал үүсдэг гэж ойлгодог? -Хоёр жишээ яръя. Эхлээд өөрөөрөө төрж буй анхны төрөлт дээр жишээ авъя. Нэлээд том биетэй, аарцаг яс томтой нэг эмэгтэй төржээ. Гэтэл тэр эмэгтэй маш жижигхэн хүүхдээ төрүүлэхдээхярзангаахайчлуулж төрсөн. Эмэгтэй хүнхярзангаахайчлуулна гэдэг бол амьдралын аз жаргалаахайчлуулчихажбайгаатай ижил зүйл юм. Олон улсадхярзанхайчлахыг бүр эцсийн шатанд л хийдэг. Яагаад гэвэл эмэгтэй хүний сэтгэл хангалуун, аз жаргалтай элэг бүтэн эрүүл амьдрах эрхийг зөрчиж байна гэж үздэг. Гэтэл нөгөө талд маш жижигхэн аарцаг ястай, жижиг биетэй эмэгтэй их том хүүхдийг эрсдэлгүй эрүүл өөрөөрөө төрүүлж байх жишээтэй. Ингээд бидхярзангаахайчлуулж төрсөн олон эмэгтэйчүүдээс яагаадхярзангаахайчлуулсан талаар ньасуумжавсан. Тэгэхэд Эмч л өөрөөрөө төрөх байтал хайчилчихсан гэж хариулсан. Бараг 90 хувь нь. Тэгэхээр нь бид та багадаа өтгөн хатаж байсан уу, харшил ханиад, астомтайбайсан уу, багадаа хүнд юм их өргөдөг байсан уу зэргээр аарцгийн булчингийн тэлэх чадварыг бууруулдаг буруу хэвшлийн талаар асуухад Бүгд тийм гэж хэлдэг. Нэг талаараа эмчийн алдаа байж болох ч нөгөө талаараа бидний өөрсдийн амьдралын буруу хэвшил, зан үйлээс шалтгаалаад тухайн эмэгтэйн булчингийн тэлэх чадвар багассанаас бас хамаарч байгаа юм. Дээр үед өвөө, эмээ нар хэлдэг байсан шүү дээ. Эмэгтэй хүүхдээр хүнд юм битгий өргүүл гэж. Орондоо шээгээд байвал давсаг дээр нь бүлээн жин тавь гэх зэргээр ардын уламжлалт анагаах ухаан, зан үйлээр эмчилдэг байсан. Одоо энэ уламжлал алдагдахын зэрэгцээ хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол муугаас үүдэж эмэгтэйчүүдийн анхны төрөлтөд хүндрэл үүсээд байгаа юм. Мөн ээжүүд төрөлтдөө бэлдэхгүйн улмаасхярзангийнурагдал, хайчлах зэрэг хүндрэлтэй тулгардаг.Ингээд тасраад гэмтсэн булчин яаж буцаад агших вэ? Тэгэхээр өөрөөрөөурагдалхярзанхайчилбаргүй төрөх хамгийн чухал. Бас нэг өөр зүйл нь,аарцаг ёроолын булчин сулрахад үр хөндөлт ч нөлөөлнө. Нэг удаа үрхөндүүлчхээдзогсохгүй бүр тав ба түүнээс дээш үр хөндүүлсэн эмэгтэйчүүд байдаг. Үр хөндөлт өөрөө маш олонэрсдэлийгдагуулдаг. Үүнийг эмч нар тухайн эмэгтэйд танилцуулж, ойлгуулаад гарын үсгийг нь зуруулж байж хийх ёстой. Тэгээгүйн улмаас эмэгтэйчүүд хор уршиг, сөрөг үр дагаврыг нь тоохгүй байдаг л зүйл шиг хандаад байгаа юм. Өөрсдийгөө хамгаалахгүй байгаа ээжүүд эргээд охин үрээ яаж үр хөндөлтөөс хамгаалах юм бэ. Ханиаж найтаах, хүнд юм өргөхдөө, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхдээ хүртэл доош дүлж булчингаа сулладаг. Хүн их сонин. Машин байсан бол доголдож байгаа зүйлийг нь чагнаад л мэдчихдэг. Тэгээд засуулна.Урьдчилан сэргийлж тосмаслаацагт нь солиулна. Гэтэл бие эрхтэн нь доголдоод дохио өгөөд байхад тоохгүй шүү дээ. Эцсийн шатанд оруулж байж л эмнэлэг бараадна. Энэ хандлагаа л өөрчилмөөр байгаа юм. Бид энэ хандлагыг өөрчлөхийн төлөө эрүүл мэндийн зөв дадал, боловсрол олгох сургалтуудыг хийж байна. Зарим бизнесийн байгууллагууд хувь хүмүүс сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд сурталчилж, иргэдийн тархийг нь угаагаад, буруу мэдээллээр цэнэглэж, элдэвкосметикоёдол хийж байна. Бас зарим эмч нар, үтрээний булчин гэмтээдэг лазераппаратынхан,филлердүүргэлт хийдэг гоо сайхны газрууд, эмийн зарим компаниуд мэдлэг мэдээллээгаднынэрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн орнуудрууявж хөгжүүлмээр байна. Хаа хаанаа хүн чанартай үйлчилгээ үзүүлдэг болмоор байгаа юм.

Тэтгэвэр барьцаалсан зээлийг чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонх дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр (2020.01.09) 15 цаг 46 минутад гишүүдийн 52.9 хувийн ирцтэй эхэлж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хийв. УИХ-ын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгхоёр удаа хуралдаж, УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн зарчмын асуудлыг төсөлд тусгасан. Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөхдээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоов.Тэтгэвэр авагч нарын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамааран зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүнхарилцан адилгүй байна. Иймд тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээл чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг төслийн 4.4 дэх хэсэгт тусгалаа. Энэхүү зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8, зээлийн дүнгийн 75.2 хувийг хамарна. Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг тусгалаа.Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад Эрдэнэс Монгол ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгав. Тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг тусгав.Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглосон. Энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгах саналыг боловсруулсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Мөн тэрбээр танилцуулгадаа, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан дараах зохицуулалт бүхий Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг онцлов. Үүнд: Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1000000 (Нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх, үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх, иргэдийн төлөх дүн 1000000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх,Эрдэнэс Монгол ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг Эрдэнэс Силвэр ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар зохицуулжээ. Түүнчлэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Эрдэнэс Силвэр ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байна гэдгийг Д.Оюунхорол гишүүн танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Х.Болорчулуун, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсан. Ингээд хуулийн төслийн талаар Ажлын хэсэг, гишүүдээсгаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг Тэтгэвэр авагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусахаас өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө барагдуулж байх хугацаандаа нас барсан, зээлийн гэрээний үүрэг нь дуусгавар болоогүй бол түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг энэ хуулийн үйлчлэлд хамруулна гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Мөн төсөлд 4.4 Энэ хуулийн 4.1, 4.2-д хамаарах зээлдэгчийн зургаан сая, түүнээс доош зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн төслийн 5.1 Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан цаас гаргана гэж өөрчлөн найруулах, төслийн 5 дугаар зүйлд 5.7 Энэ хуулийн 5.4-т заасны дагуу Монголбанк үнэт цаас худалдан авахад Төвбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,7 дахь заалт хамаарахгүй гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтовгэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Хүүхдийн байгууллага, ХЭҮК-ынхон “Захирамжийн дагуу хүүхдээ харьяалалд нь авъя” гээд очихоор Загдаа гуай өгдөггүй"

Нийслэлийн хүн амын 65 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлдэг. Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуус руу чиглэсэн ямар бодлого нийслэлээс баримталж буй талаар болон цаг үеийн асуудлаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуултай ярилцлаа. -Танд шинэ оны мэнд дэвшүүлье. Нийслэлийн хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлдэг хүүхэд, залуусын хөгжил, хамгааллын асуудалд өнгөрсөн 2019 онд ямар ахиц дэвшил гарав гэдгээс яриагаа эхэлье? -Нийслэлчүүддээ, хүүхэд багачууд, оюутан залуустаа, нийт гэр бүлүүддээ шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг болон Засгийн газрын 210 дугаар тогтоолоор 2019, 2020 оныг Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил болгон зарласан. Тодруулбал, энэ хоёр жилийн хугацаанд улс орон даяараа хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах тал дээр салбар бүрт эрчимтэй ажиллаж, нэлээд ахиц дэвшил гаргахаар томоохон зорилт дэвшүүлсэн. Хүүхдийн тухайд гурван үндсэн ойлголт байдаг. Нэгдүгээрт, хүүхэд хамгааллын асуудал байна. Хүүхдийг таван орчинд (гэр бүл, сургуулийн орчинд, олон нийтийн газарт гэх мэт), дөрвөн зүйлээс (бие махбодийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл) хамгаалах асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хуульд маш тодорхой заасан байдаг.Хүүхэд хамгааллын асуудал гэдэг бол гэр бүл, багш, анги хамт олон, иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага гээд нийгмийн бүх талын оролцооноос шалтгаалдагзүйл. Хоёрдугаарт, хүүхдийн оролцоог дэмжих гэж чухал ухагдахуун бий. Тухайн хүүхдийг яаж хөгжүүлж, яаж хамгаалах вэ гэдэг бол хүүхдийн өөрийнх нь оролцооноос ихээхэн хамаардаг учраас тэр боломжийг нь хангаж, оролцоог нь дэмжиж өгөхөд анхаардаг. Гуравдугаарт, хүүхдийг хөгжүүлэх асуудал. Өнгөрсөн 2019 онд бид хүүхэд хөгжлийн чиглэлээр нэлээд ахиц дэвшил гаргалаа. Тухайлбал, Би нар төслийг алслагдсан дүүрэг, хорооны хүүхдүүдийг хамруулан хэрэгжүүлж, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээн төвийн төрөл бүрийн дугуйлан секцийг хичээллүүлсэн нь их үр дүнтэй ажил байсан. -Нийслэлд хагас сая орчим хүүхэд амьдарч байгаа гэдэг. Манайхан хүүхдийн асуудал гэхээр эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хамгаалах тухай л түлхүү ярьдаг. Гэтэл цаана нь хүүхдийн оролцоог дэмжих, хүүхдийг хөгжүүлэх гэж хоёр том ойлголт орхигдоод байдаг нь үнэн л дээ... -Яг тийм. 2019 оны байдлаар Улаанбаатар хотод 463,000 гаруй хүүхэд амьдарч байгаа. Манай байгууллагын эрсдлийн программд 18,000 хүүхдийн мэдээлэл бий. Алслагдсан дүүрэг, хороонд амьдардаг учраас янз бүрийн дугуйланд явж хөгжих эрх нь механикаар зөрчигдсөн, оролцоог нь хангах боломжгүй, халамж анхаарал шаардлагатай хүүхдүүдийн мэдээлэл. Тэднээсэрх нь зөрчигдсөн, төрийн хараа хяналт, хамгаалал шаардлагатай нь 5,000 гаруй хүүхэд бий.Тэдэн рүү чиглэсэн бодлогыг Засгийн газраас ч, нийслэл хотоос ч авч хэрэгжүүлсээр ирсэн. Үүний хажуугаар нийт хүүхдүүдийнхээ оролцоог хангах, тэднийг хөгжүүлэх талын бодлогын ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.Өөрөөр хэлбэл, тулгын гурван чулуу гэдэг шиг гурван талтай зүйлээс нэгийг нь онцлоод байж болохгүй биз дээ. Гэвч нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд энэ жилээс л хоёр ээлжинд шилжлээ. Ийм нөхцөлд сургууль дээр хүүхэд хөгжүүлэх секц дугуйлан хичээллүүлэх анги танхимын хүрэлцээ үнэхээр байдаггүйг хэн хүнгүй мэднэ. Харин Би нар төслийг таван дүүргийн 18 хороонд хэрэгжүүлж эхэлснээр нийслэл хотын хүүхэд багачууд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан секцэнд хамрагдах боломжтой болсон. Одоо манайд байгаа хүүхэд хөгжүүлэх мэргэжлийн хамгийн том хоёр байгууллага болох Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээн төвийн дугуйланд өнгөрсөн жил 2,400 гаруй хүүхэд хамрагдлаа. Гэр хорооллын алслагдсан хороодын хүүхдүүдэд хөгжих боломжийг нь олговол нуугдмал авьяас, ур чадвар нь яаж хөгжиж, хэрхэн нээгдэж болдгийг бид ирэх зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордонд тоглолт хийж олон нийтэд бодитоор харуулна. 2020 ондоо бид дээрх дугуйлангуудын үйл ажиллагааг илүү өргөжүүлж, цар хүрээг нь тэлнэ. Үүнээс гадна хүүхэд хөгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг хувийн секц дугуйлангуудыг дэмжиж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Тухайлбал, тодорхой нэг агуулга бүхий нэгдсэн хөтөлбөртэй болгоод, түүнийг нь бодлогоор дэмжих юм. Түүнчлэн хүүхдүүдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэх үүднээс хотын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 20 зуслантай бид хамтран өнгөрсөн зунаас Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлсэн. Бүх зуслангуудын өөрсдийн боловсруулсан хөтөлбөрийн агуулга дээр нь нэмэлтээр хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг оруулаад, түүнд шаардлагатай төсөв хөрөнгийг нь бид шийдэж өгсөн байгаа.Өнгөрсөн зун Найрамдал-аас бусад хотын ногоон бүс дэх зуслангуудад 24,450 хүүхэд 10 ээлжээр амарсан нь өмнөх жилтэй харьцуулахад 20 гаруй хувиар өссөнүзүүлэлт юм. -Та түрүүн хувийн дугуйлан секцүүдийг хөтөлбөрөөр нь дэмжинэ гэсэн. Тухайлбал яаж? -Залуу зохион бүтээгчдийн ордон шиг ч юм уу, томоохон цогцолбор нэн даруй байгуулаад ажиллуулах боломж нөхцөл одоохондоо манайд алга. Тиймээс нэгэнт хувь хүмүүс, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд тодорхой тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, дугуйлан секц нь олонд хүрчихсэн байгаа учраас тэдэнтэй хамтраад, хөтөлбөрийг нь баяжуулах тал дээр анхаарч байна. Манай газрын Залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийнхэн тэдгээр клубийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй хамтарсан ажлын хэсэг гаргаад, яаж дэмжих, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцаж байгаа. Мөн бид нийслэлийн Боловсролын газартай хамтраад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр клубүүд ажиллуулах талаар ярилцаж, сургуулиудын захирлуудтай уулзалт хийсэн. Өөрөөр хэлбэл, сургууль болгон дэргэдээ хэд хэдэн чиглэлээр клуб байгуулаад, манай хоёр газраас баталж өгсөн удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх юм.Үлгэр жишээ сайн үйл ажиллагаа явуулсан клубүүдийг урамшуулах, алдаршуулах ажлыг манайх хариуцна.Индексийн урамшуулал олгох шалгуур үзүүлэлтүүдийн дунд энэхүү клубүүдийн үйл ажиллагааг хэр дэмжсэн бэ гэдгийг нэг шалгуур болгон оруулж тооцох талаар нийслэлийн Боловсролын газар ажиллаж байгаа. -Өнөө цагт хүүхдийн хөгжилд гэр бүл, аав, ээжийн үүрэг оролцоо ямар байх ёстой вэ гэдгийг танаас асуулгүй өнгөрч болохгүй байх? -Өнгөрсөн жилийн долдугаар сард манай байгууллагаас Би хариуцлагатай аав, ээж аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Жилийн хугацаатай хэрэгжих энэ аяны гол зорилго нь хүүхдийг хөгжүүлэхэд, хүүхдийг хамгаалахад аав, ээжийнх нь үүрэг хариуцлага, оролцоо хамгийн чухал гэдгийг ойлгуулж ухамсарлуулах. Аав, ээж болгон хариуцлагатай байвал хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж торнихоос гадна илүү сайн хөгжиж төлөвших оролцоо нь хангагдана. Одоогийн хүүхдүүд нэг л биш ээ гээд шүүмжлээд суух биш одоогийн аав, ээжүүдийг хариуцлагатай болгох, ирээдүйн аав, ээжүүдийг бэлтгэхэд анхаарах нь манай байгууллагын маш том бодлогын зорилт юм. Ирээдүйн аав, ээжүүдийг бэлтгэхэд анхаарах нь манай байгууллагын маш том бодлогын зорилт Тийм ч учраас 2020 онд бид өсвөр үеийнхэн, оюутан залуучууд, залуу гэр бүлүүд рүү чиглэсэн, гэр бүлийн боловсролын талаар нэлээд далайцтай цогц ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 5-6 хос гэр бүлээ цуцлуулдаг гэсэн харамсалтай статистик мэдээлэл байна. Өнөөгийн монголчуудын нийтлэг дүр зургаас харж байхад залуус албан ёсоор гэр бүл болохоосоо өмнө үр хүүхэдтэй болчихдог. Үүнийгээ дагаад хагас өнчин хүүхдүүдийн тоо автоматаар өсдөг. -Үүнтэй холбогдуулаад нэг зүйл асууя. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа янз бүрийн мэдээлэл түгээх боллоо. Тэнд амьдарч байгаа өнчин ядуу хүүхдүүдийг нийслэл дэмжихгүй, эрх ашгийг нь зөрчөөд байна гэдэг мэдээлэл хэр бодитой юм бэ? -Зөв амьдрах ухаан гээд төрийн бус байгууллага 14 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн жил энэ байгууллага Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний магадлан итгэмжлэл авсан. Өөрөөр хэлбэл, Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага бол хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь асрамжийн газар шиг хүүхдүүдийг байнга байлгана гэсэн үг биш. Энэ бол хоёр тусдаа ойлголт гэдгийг Загдаа гуай мэдсээр байж Би тусгай зөвшөөрөлтэй байхад та нар боож хаалаа гээд мэдэн будилаад яваа юм. Асрамж, халамжийн төвийн тусгай зөвшөөрлийг харьяа яамнаас л олгодог.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хүргүүлсэн саналын дагуу судалж үзээд, ХНХЯ-наас зөвшөөрөл олгоно. Асрамж, халамжийн төвийн тусгай зөвшөөрөл аваагүй л бол төрийн байгууллага байна уу, төрийн бус байгууллага байна уу, хэн ч байсан хүүхдийг байнга байршуулж болдоггүй. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаарУлаанбаатар хотод 17 байгууллагын 27 асрамж, халамжийн төвд 968 хүүхэд байнгын үйлчилгээ авдаг. Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын хашаанд одоо 65 хүүхэд, 62 насанд хүрсэн хүн амьдарч байгаа. Насанд хүрсэн хүнийг, тухайлбал архины хамааралтай хүмүүсийг ийм газарт ингэж байршуулж, нөхөн сэргээх эмчилгээ хийсний дараа амьдралд нь гаргана гэх мэт эрх зүйн зохицуулалт Монголд одоогоор байхгүй. Тиймээс тэнд байгаа насанд хүрсэн хүмүүсийн тухайд бид юу ч ярихгүй. Харин Хүүхэд хамгааллын тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуульд заасан Асрамж халамжийн төвийн эрхгүй субъект ийм төрлийн үйл ажиллагаа явуулаад байгаа учраас Монгол Улсын хуулийн дагуу зөвшөөрлөө авчихаа гэдэг шаардлагаа л тавьсан. Гэтэл Хүүхдийн байгууллага нь ажлаа хийхгүй. Би өмнөөс нь ажиллаж байхад намайг ингэлээ гээд олон нийтэд зориуд буруу мэдээлэл түгээгээд байгааг нь үнэндээ гайхаж байна. -Тусгай зөвшөөрөлгүй байгууллагад яагаад 65 хүүхэд өдий хүртэл амьдраад байсан юм бол? -Тус төвийн хашаанд амьдарч байгаа 65 хүүхдээс олонх нь эцэг, эхтэйгээ хамт байдаг юм билээ. Одоо тэнд 16 хүүхэд эцэг, эхгүйгээр амьдарч байгаа. Заримынх нь аав, ээж хүүхдээ тэнд байгааг олж мэдээд авъя гэхээр өгдөггүй. Чи архины хамааралтай учраас хүүхдийг чинь өгөхгүй гэдэг. Эсвэл Чи шоронд суусан учраас хүүхдийг чинь өгөхгүй гэдэг. Ийм бодит жишээ цөөнгүй байна. Хэн ч алдаж, онодог. Гэхдээ ямар ч бэрхшээл зовлонгоос өөрийгөө татаж аваад амьдралаа өөд татсан, ажилтай, орлоготой хүмүүсийн хүүхдийг хүртэл өгдөггүй. Шоронд орсон хүн, архи уусан хүн хүүхэдтэйгээ амьдарч болохгүй гэсэн тийм хууль хаана ч байхгүй биз дээ. Тэр байтугай, хэд хэдэн өөр асрамж, халамжийн газарт амьдрах ёстой гээд захирамж нь гарсан хүүхдүүд хүртэл тэнд амьдарч байгаа. Тиймээс хүүхдийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссынхон Захирамжийн дагуу хүүхдээ авъя аа гээд очихоор өгдөггүй. Хүүхдийг асрамжийн газарт аваачих процесс гэж бий. Эцэг эх, асран хамгаалагчгүй, хараа хяналтгүй, эсвэл эцэг, эх байх эрхээ хасуулсан гэр бүлүүдийн хүүхдийг олж аваад, нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр хүүхдийн эрхийн улсын байцаагч дүгнэлтээ гаргадаг. Энэ дүгнэлтийг үндэслэн тухайн харьяалах аймаг, дүүрэг орон нутгийн Засаг дарга захирамж гаргаж, аль асрамжийн төвд байлгахаа шийддэг. Манай байгууллагын хувьд ийм захирамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 27 асрамж, халамжийн төвд тухайн хүүхдийг хүргэж өгдөг. Энэ 27 дотор Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага байхгүй. -Нэгэнт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн юм бол төр төмөр нүүрээ харуулж болохгүй гэж үү? -Шууд тэгж ойлгож бас болохгүй юм аа. Тэнд байгаа хүүхдүүдийн тухайд бид тусгай зөвшөөрөл гэдэг зарчмын шаардлага л тавьж байгаа. Харин Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд нийгмийн сүүдэртэй талд амьдарч байгаа хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ үзүүлж, амьдрах итгэл, урам зориг өгч ирснийг үгүйсгэж болохгүй. Архины гүн хамааралтай болсон, амьдрах итгэлээ алдсан хүмүүсийг хүүхэд, гэр бүл дотор нь үе шаттайгаар засан хүмүүжүүлж, ажил хөдөлмөр эрхлээд өөрсдийгөө аваад явах хэмжээнд аваачиж байгаа нь их зөв загвар. Хэдийгээр энэ талын хууль эрх зүйн зохицуулалт, туршлага манайд байхгүй ч иймэрхүү зөв үлгэр дуурайлыг цааш илүү дэлгэрүүлэх шаардлага нийгэмд байна уу гэвэл тийм. Цагдаагийн байгууллагатай хамтраад бид улирал тутамд Тэнэмэл, Илрүүлэлт гэдэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Хамгийн сүүлийн илрүүлэлтээр гудамжны нөхцөлд амьдарч байгаа 78 хүүхэд байснаас 60 гаруйг нь ар гэрт нь эргэн нэгтгэж, зөвлөмж зөвлөгөө өгсөн. Найман хүүхдийг асрамж, халамжийн төвд шилжүүлсэн. Хөдөө орон нутгийн харьяалалтайг нь нутаг оронд нь хүлээлгэн өгсөн. Үүнтэй адилхан сүүлд зохион байгуулсан арга хэмжээнийүеэр гудамжны нөхцөлд аж төрдөг, архины гүн хамааралтай 1,200 гаруй хүн байгааг илрүүлсэн.Эдгээр хүмүүсийг Загдаа гуайн төв шиг гэр бүлийнх нь хамтаар нийгэмшүүлэх арга зүйн дэмжлэг туслалцаа үгүйлэгдэж байна. Үүнийгээ ч Загдаа гуайд хэлсэн. Насанд хүрсэн хүмүүстэй ажиллаж байгаа танай байгууллагын загвар туршлагыг өөр газруудад нэвтрүүлэх тал дээр бид дэмжлэг үзүүлэхэд хэзээд бэлэн гэж. Яагаад гэвэл насанд хүрсэн хүмүүс гэдэг бол хүүхдүүдийн аав, ээжүүд. Энэ хүмүүсийн асуудлыг шийдчихвэл цаана нь байгаа хүүхдүүдийнасуудлыг давхар шийдэх учраас тодорхой хэсгүүдэд газар олгож тэнэмэл иргэдийг төвлөрүүлэн нийгэмшүүлэх байдлаар ажиллуулах гэхчлэн нийслэлийн зүгээс боломжит хувилбаруудаар дэмжинэ гэдгээ хэлж, ойлголцсон байгаа. Угаас энэ байгууллагатай хамтарч ажиллан, үйл ажиллагааг нь дэмжиж ирсэн түүхэн баримтууд Засгийн газар болон нийслэл хотод өчнөөн бий. Ерөнхий сайдаасаа эхлээд харьяалах яам, агентлаг, нийслэлийн ЗДТГ гээд бүх шатандаа дэмжиж ирсэн. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцын шаардлагагүй бол халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нутгуудад зорчихгүй байхыг зөвлөж байна

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, 06-ны өдрийн байдлаар Хонконг, Сингапурт нэмж бүртгэгдээд байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллага өвчний шалтгаан, эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү өвчин нь шувууны томуу, мэрскоронавирүс биш болох нь батлагдсан. Иймд ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагууд хамтарсан эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшин дунд зэрэг, идэвхжлийн 1 зэрэгтэй байна гэж үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. - БНХАУ-аас ирж буй зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, асуумж авах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчийг илрүүлэх, түр тусгаарлах, эрүүл мэндийн тусламж үзүүлж эмнэлэгт шилжүүлэх, - Зорчигчийн халуун хэмжих төхөөрөмж, улсын байцаагч, мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцасны бэлэн байдалд анхаарах, - Зорчигчдод сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, - Тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийх, - Болзошгүй байдлын үеийн аргачилсан зааврын дагуу бэлэн байдлыг хангах, - БНХАУ-аас импортлогдож буй хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүний баримт бичиг, гарал үүсэл, хорио цээр, аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлт, хадгалалтад анхаарах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.