БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө өнөөдөр манай улсад айлчилна
2021-07-26 10:47:14 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө манай улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийнэ. Түүнийг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзахаас гадна Батлан хамгаалах яаманд ажиллах юм.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд Ковид 19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа.Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ.Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээстүгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Eruul.gerege.mnсистем ажиллахгүй байгаатай холбоотойгоор шинжилгээний цэгүүд шинжилгээ авахгүй байсан. Одоо шинжилгээ авч байгаа юу? -Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд: Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай. -Нийслэлээс хөдөө, орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай вэ? -Нийслэлээс хөдөө, орон нутаг руу явах хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Иймд вакцины II тунд бүрэн хамрагдаж 14 хоносон гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн эмчийн магадалгаатай бол PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр зорчиж болно. Харин дархлаажуулалтад огт хамрагдаагүй, вакцины II тунд бүрэн хамрагдаагүй болон вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсэж байгаатай холбогдуулан зургадугаар сарын 29-ний байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчино. -12-15 насны хүүхдийг вакцинд хэрхэн хамруулах вэ? -Зургадугаар сарын 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхэлсэн. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж байгаа. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг үндэслэн, 12-15 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Дархлаажуулалтын цэгийн байршил, цагийн хуваарийн мэдээллийг Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, Ковидын нэгдсэн лавлах 119 тусгай дугаараас гадна фэйсбүүкийн Нийслэлийн мэдээ пэйж хуудаснаас авах боломжтой юм. -Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ? -Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэг79976000, 70172827, 70172313 Баянгол дүүрэг89121177 Чингэлтэй дүүрэг70007105 Сүхбаатар дүүрэг70003910 Хан-Уул дүүрэг70043085 Баянзүрх дүүрэг19001063, 70150065 Налайх дүүрэг70233464 Багануур дүүрэг70212903 Багахангай дүүрэг7049103 Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
“Вакцин хийлгээгүй иргэд ГУРВАН төрлийн вакцинаас сонгон хийлгэж болно”
2021-06-23 11:35:58 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр Вакцин хийлгэх нь халдвар авах эрсдэлээс хамгаална. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх, амь насаа алдах аюулыг багасгана. Вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн ажилтнууд хэлж байгаа. Олон улсын судалгаануудаас харахад ковид-19-ийн вакцины нөлөө 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байна. Манай улсад халдварын улмаас нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна. ОДООГООР 18-ААС ДЭЭШ НАСНЫ 300 ГАРУЙ МЯНГАН ХҮН ВАКЦИН ТАРИУЛААГҮЙ ҮЛДСЭН БАЙНА Одоогоор 18-аас дээш насны 300 гаруй мянган хүн вакцин тариулаагүй үлдсэн байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн. Ямар нэг шалтгааны улмаас вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэгт очиж, эмчид үзүүлэнВероселл, Астразенека, Комирнэти буюу Файзергэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулах боломжтой болсон. Хоёр өөр вакцины тунг хольж хийлгэж болохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Спутник вакциныг татан авах асуудлаар үйлдвэрлэгч талтай яриа, хэлэлцээр хийсээр буй. Үйлдвэрлэгчийн зүгээс Спутник вакцины II тунг хийлгэх хугацааг 21-90 хоног байна гэж зөвлөсөн. Архаг суурь өвчин, биеийн байдлын шалтгаанаас улбаалан вакцин огт тариулаагүй хүмүүс дээр дурдсан гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэж болно гэлээ. БИЧЛЭГ:/Хэрвээ бичлэгийг тоглуулж болохгүй болЭНДдарж үзэх боломжтой/
Б.Ууганбат: Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино
2021-06-11 11:11:35 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн дээрх хугацаанд Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 202 иргэн хандаж, автомат хариулагчтай 95, оператор ажилтантай 107 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. 1800-1200 тусгай дугаарт иргэдээстүгээмэл ирж байгаа асуултадНийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбатхариулт өглөө. -Нийслэлийн хэмжээнд хэдэн төрлийн вакцин хийж байгаа вэ? -Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Вероцел, Спутник-V, Астразенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцин хийж байна. -Файзер вакциныг ямар иргэдэд хийж байна вэ? -Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн. -Файзер вакцин хийлгэх зорилтот бүлгийн иргэд зөвшөөрөл авах уу? -Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийн хуудас гарсан. Иргэд тухайн дархлаажуулалтын цэг дээр байгаа эмчдээ үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудсыг бөглөн, дархлаажуулалтад хамрагдана. -Шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Хэзээнээс ийм болсон бэ? -Зургадугаар сарын 3-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Зөвхөн ойрын хавьтлаас PCR-ын шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн. -Хөдөө, орон нутаг руу иргэд хэрхэн зорчих вэ? -Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна. -Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ? -Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд: Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар Тэнгэр худалдааны төвийн гадна талбай/ Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2021-06-09 10:33:04 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээОйрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Зургаадугаар сарын 9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас:Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи:Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус дулаан. Бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. 2021 оны 6 дугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Зургаадугаар сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэжЦаг уур,орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй