ОРХОН ӨРТӨӨНД 24 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар төмөр замын Орхон өртөөнийхөн будаг нь ханхалсан 24 айлын орон сууцаа хүлээн авлаа. Орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Орхон сумын сумын удирдлагууд, Улаанбаатар төмөр замын НЗС Ц.Хүрэлбаатар, Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны нэгдүгээр ангийн дарга Л.Жаргалсайхан нарын албаны хүмүүс, тус өртөөний ажилтан, албан хаагчид оролцов. Мөн үеэр тус орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны нэгдүгээр ангийн барилгын мастер Отгонбаатарыг хүндэт төмөр замчин цол тэмдгээр, 4 албан хаагчийг мөнгөн шагналаар шагналаа. Шинэ орон сууцанд өртөөний 7 албан хаагч, замын 1 дүгээр ангийн 14 замчин, холбооны ажилтан 2, худалдааны 1 албан хаагч буюу нийт 24 албан хаагч нүүж орсон юм. Ийнхүү төмөр замын өртөөнд нэгэн тохилог сууц нэмэгдэж, 24 төмөр замчны ар гэр, үр хүүхдийн нийгмийн асуудал шийдэгдэж байгаад тус өртөөнийхөн талархал илэрхийлж, энэ сайхан орон сууцдаа ая тухтай амьдарч, амжилт бүтээл гаргаж ажиллана гэв. Төмөр замын Орхон өртөө нь 1948 онд ашиглалтад орсон, 8 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байсан, одоогоор 20 хүний орон тоотойгоор Ерөө, Орхон, Энхтал багийн 67-83 км-ыг дуустал нийт 17 км замын өртөөний таван замын 5.8 км зам, 7 ширхэг суман шилжүүлгийг хариуцсан төмөр замын аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Үүр, Хараа, Хэрлэн , Онон, Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см , Туул гол Лүн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-25 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2019-08-22 Нийтэлсэн:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна

НийслэлийнСүхбаатар дүүргийн X, XI, XIIхорооны нутаг, Зуун айль дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийнээлжит хурал боллоо. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийнИТХ-ынТэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд болон бусад шаардлагатай мэдээллийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд эл ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр харьяалах газар, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгчээ. Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 4000 орчим иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон байна. Түүнчлэн нийслэлийнИТХ-ынхуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулж ажилласан аж. Үүний дүнд Зуун айлын уулзвараас 32-ынтойрог хүртэлх 1.6 км авто замын ажлыг шинэчлэх хөрөнгийг нийслэлийн төсөвтусгуулсанбөгөөд гүйцэтгэл одоогийн байдлаар 80 орчим хувьтай өрнөж байна. Авто замыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулах юм. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Зуун айл орчмын авто замын зурваст орсон 138 иргэн, аж ахуй нэгжийн газар чөлөөлсөн болохыг тус газрын дарга Б.Ууганбаяр хэлсэн юм. Хуралдааны үеэр холбогдох аж ахуйн нэгжүүд Ажлын хэсэгтэй хамтран хийж буй ажлаа танилцуулсан юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айл 32-ынтойргийг холбосон 1.6 км авто замын ажил 80хувьтайявж байна. Уг замын тавдугаар сарын 30-аасэхэлж барьсан, 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, дөрвөн эгнээ бүхий байх юм. Бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд инженерийн болон цахилгааны шугам сүлжээ, газар чөлөөлөлттэй холбоотой бэрхшээл тулгарсан. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашин байршуулах боломжтой төлбөртэй авто зогсоол барьж байгаа. Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22-ыгхийж байна. Нэгдүгээр эгнээнд машин тавих асуудал цэгцэрсэн. Бороо хур ихтэй байгаагаас замын ажил саатах, технологийн горим алдагдах тал бий. Гэхдээ бид замын ажлаа зогсоосон ч бусад боломжтойажлуудаа амжуулаад товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулна. Одоогоор замын ажилд тулгамдаад байгаа асуудал алга гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Сүхбаатар дүүргийнX, XI, XIIхорооны нутаг дэвсгэр, Зуун айл дахь барилгын материалын зах орчим нийт 145 аж ахуй нэгж, хуулийн этгээд газар албан ёсоор өмчилж, эзэмших эрхийг авсан байдаг. Үүнээс 57 иргэн, хуулийн этгээд газраа өмчилсөн байна. Газраа зориулалтын бусаар ашиглаж байсан 22, зөвшөөрөлгүй барилга барьсан гурван хуулийн этгээд байсныг хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Зуун айл, 32-ынтойргийг холбосон замын зурваст орсон 25 айл, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна гэсэн мэдээлэл Ажлын хэсэгт өгсөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгсийн хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд тус газраас Зуун айлд үйл ажиллагаа явуулдаг 471 аж ахуй нэгж, байгууллагадшалгатхийж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулжээ. Харин нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг 32-ынтойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүйгээс барилга, орон сууц барих боломжгүй болоод байгааг дуулгав. Зуун айл дахь материалгын материалын захыг үе шаттай нүүлгэх ажлын хүрээнд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулж буй. Тус паркийн даргаС.Батжаргал парк хүртэлх ато замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байгааг хурлын үеэр дуулгасан. Мөн бэрхшээл үүсгээд байсан цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тус ажилд зориулж ирэх оны төсөвт 10.6 тэрбум төгрөг тусгаж өгснийг хэлсэн юм. Ч.Гантулга: Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахинтөлөвлөлтийнажлыг зогсоох эрх бидэнд байхгүй Холбогдох байгууллагуудын мэдээ, мэдээллийг сонссоны дараа Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга зарим зааварчилгааг өгсөн юм. Мөн гурван чиглэл бүхий дүгнэлт, зөвлөмж гаргаж нийслэлийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад танилцуулахаар боллоо. Тухайлбал, 32-ынтойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүй гэх асуудалд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зуун айл дахь УБЕГ хүртэл дулааны шугам татсан байгаа. Тэгэхээр тэндээс дулаан хангамжийг шийдвэрлэх боломж бий. Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахинтөлөвлөлтийнажлыг зогсоох эрх бидэнд байхгүй. Тэгэхээр төр-хувийн хэвшлийнтүншлэлийнхүрээнд уг асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлээд ажлаа цааш нь үргэлжлүүлэх ёстой гээд Зуун айл очрмоос дулаан татаж, Бэрэн групп-д дахин орон сууц барих боломжийг бүрдүүлэх тооцоо судалгаа хийж, холбогдох шийдвэрийг гаргуулах чиглэлийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгт өглөө. юм. Мөн авто замын бүтээн байгуулалтын хүрээнд зам, орчны тэмдэг тэмдэглэгээгээ сайн хийхийг холбогдох хүмүүст анхааруулж, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ явуулах журам-ыг чанд мөрдүүлж ажиллах, Зуун айл орчим байршуулж байгаа агуулахуудыг хаахад анхаарч ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов. Нөгөөтэйгүүр хууль зөрчиж үйлчилгээ явуулж байгаа дэлгүүр, лангуунуудын цахилгаан, дулаан, дэд бүтцийн хангамжийг хязгаарлах замаар хариуцлагажуулахад анхаарахын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст үүрэг болгов. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Л.ДЭЛГЭРБАЯР: БИЧИЛ УУРХАЙ БОЛ ОРОН НУТГИЙН ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА ХҮРТЭЖ БУЙ ХАМГИЙН БОДИТ ХЭЛБЭР ЮМ

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяртай бичил уурхайн салбарын талаар ярилцлаа. -Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны үйл ажиллагаа, үүрэг чиглэлийн талаарх товч мэдээллээр ярилцлагаа эхэлье. -МБУНДХолбооны үндсэн зорилго нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд гишүүн байгууллагуудаа чадавхжуулах, эрдэс баялаг, уул уурхайн бодлого, үзэл баримтлалыг иргэний нийгмийн байр сууринаас боловсруулан төрийн байгууллагад нөлөөлөх, гишүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжих, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих. Гадаад, дотоодын эх сурвалжтай холбон зуучлах зэрэг үндсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Өнөөдөр Монголын 15 аймагт бичил уурхай бүхий сум орон нутаг бий. Үүнээс 13 аймаг нь өөрсдийн бичил уурхайн холбоогоо байгуулж манай Дээвэр холбооны гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. -Дээвэр холбоо байгуулагдсанаасаа хойш бичил уурхайн салбарт ямар томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл өгнө үү? -Дээвэр холбоо байгуулагдсан цагаасаа бичил уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах, төр засгийн бодлогод тэдний дуу хоолойг хүргэхийг зорьж ажилласан. Үүний нэг томоохон жишээ нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам юм. Бичил уурхайн сайн муу бүхий л асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, бичил уурхайчид бид. Иймээс манай холбооны зүгээс энэ журам гарах үйл явцад оролцоо өндөртэй ажиллаж бичил уурхайчдын ажиллах нөхцөлийг хангах олон заалтуудыг оруулж, тусгуулж чадсан. Одоо ч төрийн бодлого, хууль журмын өөрчлөлт зэрэгт өөрсдийн санал санаачилгаа гарган идэвхтэй ажиллаж байна. Гадаад дотоодын байгууллагуудтай хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2013 оноос хойш одоог хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл-өөс хэрэгжүүлсэн ажил, төслүүдэд хамтрагч, гүйцэтгэгчээр ажиллаж байна. 2014 он Дэлхийн зөн ОУБ-тай хамтарч Бичил уурхайн салбар дахь хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөтөлбөр, 2014-2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамтай хамтран Бичил уурхайчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, 2016-2017 онд АНУ-ын Азийн сан-тай хамтран Нөхөн сэргээлтийн төсөл, 2018 онд Канад сан-тай хамтран Өрх толгойлсон бичил уурхайчин эмэгтэйчүүдийг уул уурхайн бус ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх төсөл гээд бичил уурхайчид, тэдний ар гэр, сум орон нутагт нь чиглэсэн олон ажил, төслийг хийж хэрэгжүүлсэн байна. Энэ жил гэхэд Трафигура олон улсын байгууллагатай хамтран эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн аян, нөхөн сэргээлт, гэр цэцэрлэгийн төслүүдийг хэрэгжүүлээд явж байна даа. -Танайх Төр, бичил уурхайчин хоёрын дунд гүүр болж буй байгууллага. Юунд илүү ач холбогдол өгөн ажиллаж байна? -Ер нь энэ салбарт эрх зүйн орчин нь тогтвортой байх их чухал. Шийдвэр гаргагчид, бодлого хэрэгжүүлэгчдийн зарим нь судалгаа шинжилгээ сайн хийлгүйгээр бичил уурхайчдыг зөвхөн хэвшмэл сөрөг дүрээр харж бодлогын өөрчлөлт хийх сонирхол, хандлага ажиглагддаг. Том уул уурхайн нөлөөлөл ч ордог биз. Ширээний ард суугаад хааж хорих шийдвэр гаргах нь асуудлыг шийдэх амархан арга гэж шийдвэр гаргах түвшний хүмүүс үздэг. Гэхдээ хааж хорих нь хэзээ ч энэ асуудлын шийдэл болж байгаагүй. Бичил уурхай бол зөвхөн Монголд байгаа цоо шинэ үзэгдэл, үйл явц биш. 100, 200 жилээр тоологдох, уул уурхай бичил уурхайн түүхтэй орнууд ч бий. Тэд ч өнөөдрийн манайд байгаатай адил нөхцөл байдлыг ухаалгаар, албажуулах, зөөлөн бодлого барих замаар зохицуулсан нь амжилт олсон байдаг. Харин эсрэгээрээ шууд хааж боох алхамуудыг хийснээр хүний эрхийн болон байгаль орчны нөхцөл байдлыг улам их эсрдэлд оруулсан харамсалтай жишээнүүд ч бий. Одоогийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй оронд бичил уурхай идэвхтэй ажиллаж байна.Бидний зүгээс ийм оновчгүй, сөрөг үр дагавартай шийдвэр гарахаас сэргийлэх, бичил уурхайн эрх зүйн орчныг тогтвортой байлгах, шинэчлэн сайжруулах талаар тасралтгүй ажиллаж байна. Мөн бичил уурхайчдын эрхийг хамгаалахаас гадна тэднийг өөрсдөө эрхээ хамгаалах чадавхтай болгох шаардлагатай байна. Мэдлэг мэдээлэл сайтай, чадвартай хүн эрхээ хамгаалж, үүргээ ухамсарлан биелүүлж чаддаг тул бичил уурхайчдынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгч, олон төрлийн сургалтуудыг зохион байгуулж байна. -Хүндрэл бэрхшээлтэй ямар асуудлууд байна? -Асуудал бэрхшээл гэвэл олон байна. Хамгийн эхэнд гэхэд нийгэм, олон нийтийн зүгээс бичил уурхайчдын талаар хэвшмэл буруу ойлголт, мэдээлэлтэй байгаагаас сөрөг хандлага гаргаж байна. Нөгөө талаас тэгж харагдуулах сонирхол ч томоохон уул уурхайн компаниуд, төр, орон нутгийн зарим байгууллагуудад байгаа юм шиг. Бичил уурхайчин гэдэг маань зохион байгуулалтад орсон, хариуцлагатай, хууль журмын дагуу, зөвшөөрөгдсөн газар талбай дээр үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлт хийдэг, татвар, нийгмийн даатгал төлдөг гээд нинжа гэдгээс шал өөр түвшний ойлголт юм шүү дээ. Гэтэл ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хууль бус үйл ажиллагаа, орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчил зэрэг нь бичил уурхайн салбарыг хууль бус, зөрчилтэй мэт харагдуулаад байгаа юм. Учир нь орон нутгийн удирдлагуудтай ашиг сонирхлоор холбогдсон этгээдүүд дураар аашлан журам зөрчиж, хариуцлага хүлээдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, татвар, нийгмийн даатгалаас зугтдаг үзэгдэл нийтлэг байна. Бид ХАМО иргэдийг албажуулах, зохион байгуулалтад оруулан хууль журмын дагуу ажиллуулах тал дээр ажиллаж байхад нөгөө талаас төрийн зүгээс албажсан, хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, хоршоодод тодорхой дэмжлэг үзүүлэхгүй, харин ч хяналт шалгалт, дарамт ихтэй байгаагаас ХАМО иргэд албажих сонирхол бага байна. Төрийн зүгээс бичил уурхайн талаар баримталж буй бодлого, баримт бичигт туссан байдал болон түүний хэрэгжилт хоёрын хооронд асар их зөрүүтэй байдаг бөгөөд тогтворгүй байгаа нь энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдэх боломжгүй болгож байна гэх мэт хүндрэл бэрхшээлүүд байна. -Бичил уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр цаашид юу хийх ёстой вэ? -Үндсэндээ бичил уурхай эрхлэхдээ өндөр дүнтэй ашиг орлого олох гэхээсээ илүү ажлын байртай болох, амьжиргаагаа залгуулах, хөдөлмөрийн харилцаанд орох, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг наад захын хэрэгцээ шаардлагаа хангах л сонирхол, зорилго давамгайлж байна. Энэ л эрх ашиг, сонирхлыг хангах, хамгаалах нь манай холбооны үндсэн зорилгын нэг бөгөөд бид үүнд чиглэсэн үйл ажиллагаануудыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Бичил уурхайчдын орлогыг тогтвортой байлгах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, өөрөөр хэлбэл бичил уурхайгаас бусад орлогын эх үүсвэртэй болгох чиглэлээр ажиллаж, бичил бизнесүүдийг дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр нилээд ажлыг хийж байна. Мөн тэдэнд нийгмийн даатгалд хамрагдахын ашиг тусын талаар тодорхой мэдээллийг байнга өгч нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхээр зорьж хичээж байна даа. Нийгмийн асуудал гэхээр нийгмийн даатгалд хамрагдаж төрөөс халамж үйлчилгээг бүрэн авах боломжтой болохоос л эхэлнэ шүү дээ. -Орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Та бүхний үйл ажиллагааг хэр дэмждэг вэ? -Манай байгууллага аймаг, сумдын Засаг даргын тамгын газартай Хамтран ажиллах санамж бичиг байгуулан бичил уурхайчдыг ажлын байраар хангах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг анхааран, шийдвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажилладаг. Гэхдээ олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг шиг л орон нутгийн удирдлагууд янз бүр л байдаг. Зарим нь үнэхээр нутгийн иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, шударга удирдлагууд байна. Зарим нэг нь ч зөвхөн өөрийн ашиг сонирхлын дагуу томоохон компаниудтай хамжин, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулъя гэж байгаа иргэдээ хавчих, шахах нь ч бас бий. -Тусгай зөвшөөрөлтэй компани, орон нутаг, бичил уурхайн ТББ-ын гурвалсан гэрээ өнөөдөр ямар түвшинд байгуулагдаж байгаа вэ. Цаашид энэ тал дээр юуг анхаарах хэрэгтэй вэ? -Гурвалсан гэрээ бол Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын нэгэн онцгой заалт бөгөөд боломж юм. Гэвч хэрэгжих түвшинд гурвалсан гэрээ тийм ч олон байгуулагддаггүй. Ашиглалтын лицензтэй компаниуд энэ гэрээнд их хойрго ханддаг учир байгуулагдахад тийм ч амархан байдаггүй. Манай гишүүдээс хуруу дарам цөөхөн байгууллага л гурвалсан гэрээгээр амжилттай ажиллаж байна. Ер нь сум орон нутгийн удирдлагуудаас компанид шахалт үзүүлэн ажиллаж чадвал иргэдээ ажлын байртай болгож, хууль журмын дагуу ажиллуулах бас нэг боломж юм байгаа юм л даа. -Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар? -Манай холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь ХАБЭА, нөхөн сэргээлтийн сэдэв байдаг. Бид байгуулагдсан цагаасаа л хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангитай хамтран нийтдээ 6500 орчим хүнд ХАБЭА-н сургалтыг зохион байгуулсан байна. Нэг талаасаа хуулийн хүрээнд албажсан нөгөө талаасаа ХАБЭА-н мэдлэг, мэдээлэлтэй болсноор бичил уурхайд гарч байсан ослын тоо 70 хүртэл хувиар буурсан талаар 2016 оны судалгаа байдаг. Одоо ч ослын тоо улам цөөрч бичил уурхайн нөхөрлөл бүр ХАБЭА хариуцдаг ажилтантай болон хөгжиж байна. Өнгөрсөн сард гэхэд ХАБЭА-н чиглэлээр заах чадвартай 10 сургагч багш бэлтгэсэн. Тэд маань мөн өөрсдийн орон нутагтаа бичил уурхайчдыг энэ чиглэлээр сургах юм. Нөхөн сэргээлтийн хувьд уул уурхай бүхий бүх аймагт олон жилийн өмнө ХАМО иргэдийн гараар эвдэгдэж орхигдсон талбайнууд багагүй байдаг. Эдгээрийг бичил уурхайчид нөхөн сэргээж байна. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг жишиг болохуйц түвшинд хийж байгаа олон нөхөрлөл бий. Холбооноос Төв аймгийн Заамар сум дахь МСҮТ-д бичил уурхайчдаа сургадаг. Сургалтад хамрагдаж байгаа хоёр бичил уурхайчин маань дадлагын ажлаа Монголдоо томоохонд тооцогдох уул уурхайн компанид хийсэн юм. Тэдний ажиллахыг хараад тус компанийнхан нөхөн сэргээлтийг ингэж утгаар нь хийх ёстой юм байна гэж шогшроод үлдсэн гэж байгаа юм. Бичил уурхайчид харьцангуй бага зардлаар сайн нөхөн сэргээлт хийдэг л дээ. Манай гишүүд 2013 оноос хойш нийтдээ 450 орчим га газрыг нөхөн сэргээсэн байдаг. Энэ жил гэхэд Трафигура олон улсын байгууллагын санхүүжилтээр дөрвөн аймагт 50 орчим га газрыг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэхээр байна. -Бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орсноороо гарч буй сайн үр дагавар, нөлөө гэвэл та юу хэлэх вэ? -Хамгийн эхэнд гэвэл дураараа хувь хувьдаа металл хайгч, ногоон түмпэн бариад замбараагүй газар ухдаг байдлыг эрс багасган, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, хууль журмын дагуу ажиллаж байгаа нь байгаль орчин сүйдэх эрсдэлийг бууруулж байгаа. Хүний амь эрстэх, бүхий л төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчил эрс буурсан. Орон нутгийн төр захиргааны байгууллагууд ч гэсэн хяналт тавьж ажиллахад амар болсон. Цаашлаад ингээд зохион байгуулалтад ороод ирсэн хүмүүс чинь сум орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулах, булаг ус хашиж янзлан орон нутгийн иргэд малчдын сайн сайханд чиглэсэн олон үр нөлөөтэй ажлыг хийж хэрэгжүүлээд эхэлж байгаа юм. Томоохон нөхөрлөлүүд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг ажиллуулахгүй гээд шахчихаар архидан согтуурах нь ч багасаад ирэх жишээтэй. Нөхөрлөлүүд зохион байгуулалттайгаар тодорхой хүмүүст алтаа борлуулж тэд нь Монголбанкны салбаруудад тушаахаар алтны гарал үүсэл тодорхой болж байгаа зэргээр сайн жишээ, үр нөлөө их л дээ. -Орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар тодруулаач? -Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Бичил уурхай бол ард түмэн байгалийн баялгаасаа шууд хүртэж буй хамгийн бодит хэлбэр юм. Байгалийн баялаг бүхий тухайн орон нутгийн иргэд тэрхүү баялгаасаа өөрсдөө хууль журмын дагуу олборлон амьжиргаагаа залгуулж, ажлын байр нэмэгдүүлж байгаа юм. Энэ ч утгаараа бичил уурхайчдын олсон бүхий л орлого цэвэр тухайн орон нутгийнхаа эдийн засагт томоохон хувь нэмэр болж байдаг. Бичил уурхайчид идэвхтэй ажиллаж байгаа газрын зах, худалдааны төв, шатахуун түгээх станцууд, үйлчилгээний газрууд орлоготой эргэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг ч гэсэн хүүхдийн уух сүү, идэх талх, сургалтын төлбөр болж тухайн орон нутагтаа, иргэддээ шингэж байдаг. Татвар, нийгмийн даатгал, бусад хураамжууд нь ч тухайн орон нутгийн төсвийн бүрдэлд онцгой нөлөөтэй байдаг. Ер нь бол орон нутгийн бичил уурхай эрхлэгчдийн олборлож буй багахан хэмжээний баялаг хэн нэгэн Ли, хэн нэгэн Петр эсвэл аль нэг авилгач түшмэлийн халаасанд ордоггүй. Харин ч 100 хувь эх орон, ард иргэддээ шингэж үлддэг. Тийм ч учраас би БИЧИЛ УУРХАЙ БОЛ ОРОН НУТГИЙН ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА ХҮРТЭЖ БУЙ ХАМГИЙН БОДИТ ХЭЛБЭР гэж дахин хэлмээр байна. -Бичил уурхайн салбарын ирээдүйг та хэрхэн харж байна? -Яг өнөөдрийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй оронд бичил уурхай идэвхтэй ажиллаж байна. Олон улсын байгууллагууд, энэ салбарын мэргэжилтнүүдийн зүгээс Монголын бичил уурхайн салбарын хөгжлийг тун сайн түвшинд явна гэсэн үнэлгээ өгч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй түвшинд очсоныг нийтээрээ мэдэж байгаа л даа. Энэ нь нэг талаасаа төрийн зүгээс зөв бодлого явуулж, сайн хууль, журам гаргасан, нөгөө талаасаа Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн 14 жилийн зөв бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа, манай холбоо байгуулагдаж бичил уурхайчдаа нэгдмэл санаа зорилготой болгож зохион байгуулалттай ажилласны хамтарсан үр дүн юм. Тэгэхээр энэ хүрсэн үр дүн, амжилтаа хадгалж, улам сайжруулах нь бидний гол зорилго болоод байна. Эрх зүйн орчныг тогтвортой байлгаж улам боловсронгуй болгох, хууль журмыг гажуудалгүй, зөв хэрэгжүүлэх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаа чиглүүлэх гол зүйл. Ингэж тал талаасаа зөв харж, идэвхтэй ажиллаж чадвал Монголын бичил уурхайн салбар дэлхийд жишиг болох цаг холгүй байна гэж би хардаг юм. -Ярилцсанд баярлалаа. Э.ОЮУНБОЛД

“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ”  арга хэмжээ хоёр өдөр амжилттай зохиогдлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Хичээл эхэллээ нээлттэй мэдээллийн өдрүүдийг наймдугаар сарын 20-21-нд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний эхний өдөр буюу мягмар гарагт хичээлийн шинэ жилд зориулан жилийн зорилго, зорилт, хөтөлбөр, элсэлт, бүртгэл зэрэг тал бүрийн мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэсэн. Мөн яамны харьяа байгууллагууд иргэд олон нийтэд зөвлөгөө мэдээлэл хүргэн ажилласан. Тэгвэл өнөөдөр харьяа байгууллагуудын мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээ үргэлжиллээ. Боловсролынмагадланитгэмжлэлийнүндэснийзөвлөлийнахлахмэргэжилтэн Ж.ТУНГАЛАГ:ИРГЭДМАГАДЛАНИТГЭМЖЛЭГДСЭНСУРГУУЛЬ,ХӨТӨЛБӨРИЙНТАЛААРМАШСАЙНСУДЛАХХЭРЭГТЭЙ -Хичээл эхэллээ арга хэмжээний хүрээнд иргэд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байна. Байгууллагын талаарх мэдээлэл, хэрхэн шинжээч болох, дотоод чанарын баталгаажуулалтын талаарх мэдээллийг өглөө. Иргэд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн талаар маш сайн судлах хэрэгтэй. Оюутны хөгжлийн зээлд хамрагдахад магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцах гэсэн шаардлага тавигддаг. Бид өдөрлөг арга хэмжээний хүрээнд энэ талаарх мэдээллийг бүрэн өгч, туслалцаа үзүүллээ. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгээд олон улсын нийтлэг стандартыг хангаж гэрчилгээгээ гардан аваад байна. Өөрөөр хэлбэл, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаа хүлээн зөвшөөрүүлсэн гэсэн үг. Ингэснээр манайхаар магадлан итгэмжлүүлсэн сургууль хөтөлбөрүүд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм. Боловсролынзээлийнсангийндотоодзээлийналбанымэргэжилтэн Ч.ДЭЧЭЭ:ЗЭЭЛЭЭРСУРАЛЦАХОЮУТНЫМАТЕРИАЛЫГСУРГУУЛИУДЫНСУРГАЛТЫНАЛБАӨДӨРБҮРХҮЛЭЭНАВЧБАЙГАА -Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа дипломыг зээлээс чөлөөлөх талаар иргэд түлхүү сонирхож байна. Зөвхөн дотоодын их, дээд сургуульд суралцсан хүмүүс зээл чөлөөлөлтөд хамрагдана гэдгийг тайлбарлаж өглөө. Журмын төслийг УИХ-д өргөн барихаар Засгийн газар бэлтгэж байна. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлээр суралцах оюутны материалуудыг тухайн сургуулиудын сургалтын албанд өдөр бүр хүлээн авч байгаа. Гол шалгуур нь бакалаврын оюутан бол 2,8-аас дээш голч оноотой, шинэ элсэгчийн хувьд 600-гаас дээш оноотой байх ёстой. Энэ шаардлагыг хангасан оюутан тухайн сургуулийнхаа сургалтын албанд материалаа өгөөд оюутны хөгжлийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Мөн буцалтгүй тусламжаар суралцах оюутны материалыг хүлээн авч байгаа. Бүтэн өнчин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн нэг суралцагч, нэг өрхийн гурван суралцагч өдрийн бакалавраар суралцаж байвал нэг нь, оюутан өөрөө хөдөлмөрийн чадвараа алдсан бол буцалтгүй тусламжаар суралцах боломжтой. БоловсролынүнэлгээнийтөвийндаалгаврынсанхариуцсанмэргэжилтэнШ.Сувдмаа: Ш.СУВДМАА: ЭЕШ, ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТЫН ДААЛГАВРЫН ОНОШИЛГОО МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА -Хичээл эхэллээ мэдээллийн нээлттэй өдөрлөгт Боловсролын үнэлгээний төв 2019 онд хийгдсэн ажлынхаа тайлан мэдээллийг танилцуулж байна. 2019 онд элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь шилэн технологийг ашиглан шууд засалтын аргаар үр дүнг мэдээллэсэн. ЭЕШ, чанарын үнэлгээний шалгалтын даалгаврын онолшилгоо мэдээллийг мөн өгч байна. ЭЕШ-ын бүх даалгавар оношилгоо сайт дээр тавигдсан байгаа. Жишээлбэл, дөрвөн хувилбартай даалгавар байлаа гэхэд дөрвүүлэнг нь хариултын мэдээллийг тавьж оношилдог байгаа. Ингэснээр сурагчид зөвхөн зөв хариултыг харах бус яагаад буруу хариулсан тайлбарыг авах боломжтой. Насантуршийнболосролынүндэснийтөвийн мэргэжилтэн Ж.БАЯНЦЭНГЭЛ:БОЛОВСРОЛБОЛХӨГЖЛИЙНТУЛГУУРЯДУУРЛААСГАРАХЦӨМ -Насан туршийн болосролын үндэсний төв бол бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх хүний хөгжлийг хангахад хэрэгтэй тэр мэдээллийг хаана ч, хэзээ ч, хэнд ч хүргэх чиглэлээр ажилладаг байгууллага. Хичээл эхэллээ арга хэмжээний хүрээнд олон нийтэд сургалтуудынхаа талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Насан туршийн боловсролыг дотор нь боловсрол нөхөн олгохуй, албан бус боловсрол гэсэн хоёр үндсэн чиглэлээр олгодог. Жишээ нь бичиг үсгийн боловсролыг нөхөн олгоно. Мөн бага, суурь, бүрэн дунд боловсролыг сургууль завсардсан иргэдэд нөхөн олгоно. Хоёрдугаарт бүх насны хүмүүст насан туршийн болосролын үндсэн чиглэлийн дагуу боловсрол олгох сургалтуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг. Албан бус боловсролын сургалтаар нийт 2303 хүнд бага болон бүрэн дунд боловсролыг эзэмшүүлсэн. Цаашид олон улсын боловсролын чиг хандлагын дагуу хүмүүсийг насан туршид нь суралцах боломжоор хангах чиглэлээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхийг зорьж байна. Багшийнмэргэжилдээшлүүлэхинститутийнбагшийнхөгжлийнсургалтынтехнологийналбаныдарга Б.НАМСРАЙДОРЖ:ЖИЛДОЙРОЛЦООГООР7000-8000БАГШСУРГАЛТАДХАМРАГДДАГ Багшийн мэргэжлийг дээшлүүлэх институт нь багшийн хөгжлийн чиглэлээр дөрвөн төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үндсэн, түргэвчилсэн, захиалгат, сонголтод гэсэн сургалт явагддаг. Үндсэн сургалтын хувьд Боловсролын тухай хуульд байдаг 5 жилд нэг удаа өмчийн хэлбэр үл харгалзан багшийн мэргэжлийг үнэ төлбөргүй дээшлүүлнэ гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэн 1, 5, 10, дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Жилд ойролцоогоор 7000-8000 багш энэ сургалтад хамрагддаг. Төрөлжсөн сургалт нь мэргэжлийн багш нарт мэргэжлийн ур чадвар суулгах хууль эрх зүйг таниулах чиглэлээр хийгддэг. Энэ жилийн тухайд хөтөлбөрийн сайжруулалттай холбоотой төрөлжсөн сургалтыг яам болон донор байгууллагуудын дэмжлэгтэй амжилттай зохион байгууллаа. Багшийн мэргэжил, ур чадварыг сайжруулах чиглэлээр зохион байгуулдаг сургалтууд, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч байна. Дээдболовсролынудирдлага,мэдээллийнсистембизнесшинжээч М.МӨНХЦЭЦЭГ:ДИПЛОМХУУРАМЧААРҮЙЛДЭХЯМАРЧБОЛОМЖГҮЙ -Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем дээр төгсөгчдийн мэдээллийн лавлагааны талаар мэдээлэл өглөө. Өөрийнх нь дипломын мэдээлэл системд бүртгэгдсэн эсэхийг шалгах, бүртгэгдээгүй бол ямар баримт бичиг бүрдүүлж энэ систем дээр мэдээллээ оруулах талаар зөвлөгөө өглөө. Энэ систем нь төрийн болон төрийн бус өмчийн бүх хэлбэрийн сургуулийн багш ажилтан, суралцагч, сургалтын хөтөлбөр, сургалтын орчин гээд бүхий л мэдээллийг агуулсан систем юм. Он оноор нь төгсөлтийн мэдээллийг оруулсан. Хуурамч дипломын асуудал бүрэн арилсан. Элсэлт, төгсөлт гээд бүх л явц энд багтаж байгаа. Тухайн оюутан хичнээн жил суралцаж ямар мэдлэг олж аваад ямар үнэлгээтэй төгссөн гэх бүх мэдээлэл, дипломын хавсралт хүртэл багтаж байгаа. Сургууль нь татан буугдсан эсвэл дипломоо алга болгосон тохиолдолд сургуулиа хайж явахгүйгээр энэ системээс дипломоо хэвлүүлээд авах бүрэн боломжтой юм. Боловсролынсалбарынмэдээллийнсистемийнзөвлөх Д.ҮНЭНБАТ:СУРГУУЛЬЦАХИМЖУРНАЛАШИГЛАСАНТОХИОЛДОЛДХҮҮХДИЙНХЭЭДҮНГИЙНМЭДЭЭЛЛИЙГГАРУТСААРААҮЗЭХБОЛМЖТОЙ Бид нээлттэй өдрөөр боловсролын салбарын мэдээллийн системийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө. Өнгөрсөн жил нэвтрүүлсэн, энэ жил албан ёсоор зарлаж байгаа эцэг, эхийн системийг танилцуулж, энэ системийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өглөө. Эцэг эхийн систем дээр дөрвөн алхамаар бүртгүүлээд өөрийн хүүхдийн мэдээллээ оруулаад ангийн багшид нь хүсэлтээ илгээнэ. Үүний дараа ангийн багш баталгаажуулаад хүлээж авах ёстой. Үүний дараа хүүхдийнхээ мэдээллийг Төрийн болон хувийн өмчийн бүх сургууль цэцэрлэг ашиглах боломжтой. Нэн ялангуяа ирц үнэлгээтэй холбоотой мэдээллийг цахим журнал хөтөлж байгаа сургуулиуд мэдээллээ оруулсны дараа эцэг, эх үзэх боломжтой. Цахим журнал хөтлөөгүй ч гэсэн сургуулийн талаарх мэдээлэл, ямар хөтөлбөр төлөвлөгөөгөөр суралцаж байгаа болон өмнөх жилүүдийн дүнгийн мэдээллийг үзэх боломжтой. АХБ-ныХөдөлмөрэрхлэхурчадварыгдээшлүүлэхтөслийнболовсролын мэргэжилтэн Б.ГЭРЭЛ:АЖИЛМЭРГЭЖЛЭЭСОНГОХОДЗОРИУЛСАНГАРЫНАВЛАГААТАНИЛЦУУЛЖБАЙНА Манай Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл ахлах ангийн Steam хөтөлбөрийн хэргжилтэд дэмжлэг үзүүлэх, ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Ажлын чиг баримжааны чиглэлээр 2016 оноос эхлэн 8, 9 дүгээр ангийн сурагчдад зориулсан гарын авлагуудыг бэлтгэж бүх сургуулийн сурагчдад тараасан. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн 2018 оноос эхлэн ахлах ангийн сурагчдад зориулсан үйл ажиллагааны гарын авлага боловсруулан бүх сургуулийн удирдлага, багш сурагч эцэг эхчүүдэд тараасан. Энэ гарын авлага нь сурагчид ирээдүйн ажил мэргэжлийнхээ талаар оновчтой шийдвэр гаргахад нь дэмтэй.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.