Бүсгүйчүүдийн итгэлтэй түнш “Tenger Bella Beauty” салон таныг улам гэрэлтүүлнэ
2019-08-11 14:46:50 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээTenger Bella Beauty салоныг туршлагатай хамт олон, салбартаа олон жил үйл ажиллагаа явуулж буй салон гэдгийг бүсгүйчүүд андахгүй мэддэг болсон. Тэр ч утгаараа олны танил бүсгүйчүүдээс эхлээд гоо сайхандаа анхаардаг хэн бүхний үйлчлүүлэх дуртай газрын нэг гэхэд буруудахгүй. Байнгын үйлчлүүлэгчиддээ баяр болгоноор хямдрал, бэлэгтэй үйлчилгээгээр сюрприз барьж ирсэн тус салон жил ирэх тусам үйлчилгээний чанараа өргөжүүлсээр иржээ. Tenger Bella Beauty салон сэвх, нөсөө толбо, хацрын улаан, үрчлээ арилгах лазер эмчилгээ, хөмсөг болон биеийн шивээс хийх, эрүүлжүүлэн тураах аппаратаар үйлчлэх гэхчлэн гоо сайханы дэвшилтэд технологит олон үйлчилгээг үйлчилгээндээ нэмжээ. Түүнчлэн хамгийн чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүн болон багаж хэрэгслийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ашигладаг байна. Мэсгүйгээр арьс залуужуулах гайхамшигт ультра туяа, арьс эрчимтэй царуулах үйлчилгээ, арьс чангаруулах, өргөх япон массаж, хөмсөг контур, уруулын шивээс, маникюр, педикюр гээд бүх үйлчилгээг та Тэнгэр Белла салоноос аваарай. Тэнгэрлэг гоо сайхныг бүсгүй танд бэлэглэнэ. Холбогдох утас: 8066-0000
Б.Болормаа: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдаж байна
2019-08-09 09:43:24 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБуянт-Ухаа 2 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлээд байгаа. Залуу гэр бүл ангилалд 4443, Төрийн албан хаагч ангилалд 6542, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч ангилалд 9549, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл ангилалд 960, Өрх толгойлсон эцэг, эх ангилалд 3148, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан ангилалд 7166, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд 3134, Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн ангилалд 116 иргэн бүртгүүлээд байгаа юм. Өнөөдөр сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийж байна. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, өрхийн ам бүлийн тоо гэх мэтээр эрэмбэлээд явж байна. Сонгон шалгаруулалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таван төрлийн холбоодын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцож байна. Сонгон шалгаруулалт хэвлэлийнхэнд ч нээлттэй байгаа. Танил тал, авилга авах зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломж байхгүй. Бүх процесс нээлттэй явагдаж байгаа. Шалгаруулалтад тэнцээд сонгогдож байгаа иргэд материал бүрдүүлж өгөх ёстой. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна гэж үзвэл шууд дараагийн иргэнийг оруулах зохион байгуулалттай явж байгаа. Сонгон шалгаруулалт өнөө маргаашдаа дуусна. Ирэх долоо хоногт материал бүрдүүлэх ажилдаа орно. Сонгон шалгаруулах комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн ярилаа. Тэргэнцэртэй иргэдийн холбооны санхүүгийн ажилтан Б.Болормаа Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга, нээлттэйгээр явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, шалгаруулалтын явцад оролцож, хяналт тавьж байгаа учраас үнэн бодитой ил тод байгааг харуулж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа гэв. Миний бие хараагүйчүүдийн байгууллагыг төлөөлөөд өнөөдрийн сонгон шалгаруулалтад оролцож байна. Манай байгууллагын гишүүд бүртгүүлсэн байгаа. Өнөөдрийн сонгон шалгаруулалт нээлттэй, шударга явагдаж байна. Цахимаар бүртгүүлэхдээ иргэд буруу мэдээлэл оруулсан, алдсан бол шууд дараагийн иргэний асуудлыг хэлэлцээд явж байна хэмээн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл ярилаа.
Эрт үеэсээ эхлэн Монголчууд шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуйн амьдралдаа гаршуулан түүгээр ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой Хуралдайн Наадам-Шонхорын баяр энэсарын 17-нд Чингис хааны хүрээ аялал жуучлалын цогцолборт болох гэж байна. Тус наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох, Биет бус соёлын өвийг сэргээх зорилгоор Чингис хааны хүрээ цогцолбороос санаачилжээ. МөнМонгол Шувуулахуйн клуб, Монголын Этно спортын Холбоо, Монголын Шувуулахуйн холбоо, зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа аж.
Э.Содномжамц: 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төсөл боловсруулах уралдаанд идэвхтэй оролцоорой
2019-08-07 09:10:34 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБитүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар манайхан олон жилийн турш ярьсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй л байна. Харин өнөө жилийн Улсын баяр наадмын өмнөхөн 50-60 мянган хүний суудалтайҮндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахасуудал Засгийн газрын түвшинд яригдаж, яамд, нийслэлийн ЗДТГ-ын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарч,Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулахаар зарлаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахсанал боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаЭ.Содномжамцаас дараах тодруулгыг авлаа. -Жил бүрийн Улсын баяр наадмаар Шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулахгүй бол наадамчид, жуулчид хаанаа ч багталцахгүй байна гэдэг яриа гардаг. Олон жил ярьсанҮндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахасуудал өдгөө ажил хэрэг болохоор төлөвлөгдөж, байршил сонгох, зураг төсөл боловсруулах ажлууд эхэлсэн гэдэг үнэн үү? -Тийм ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр захирамж гарч, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын дарга миний бие томилогдсон байгаа. Ерөнхий сайдын энэ захирамж долдугаар сарын 16-нд НЗДТГ-т ирснээр нийслэлийн холбогдох агентлагуудын дарга удирдлага, мэргэжилтнүүдтэй хамт Нисэх, Яармагийн орчимд ажиллаж, шинээр байгуулах Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн-г хаана байгуулбал зохимжтойг судалж зөвлөлдсөн. Ингээд Яармагт буюу одоогийн Буянт-Ухаа спорт цогцолборын ордны замын зүүн талд, Чингис хаан олон улсын нисэх буудлын баруун талд, Нисэх, Яармагийн орчимд буюу Богд уулын ард, Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборын газарт гэсэн дөрвөн байршлыг судалж ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлээд, хоёр газрыг нь сонгон Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтоод байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг Буянт-Ухаа спорт цогцолборын ордны замын зүүн талд байгуулах уу, Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборын газарт байгуулах уу гэдгийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн тогтооно. Мөн дээрх шийдвэртэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарч, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг өнөөдрөөс эхлээд зохион байгуулахаар зарлаад байна. Олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан, урлаг уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой, үндэсний хэв шинжийг агуулсан, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд, уран бүтээлчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. -50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төслийг гаргах түүхэн бөгөөд хүндтэй эрхийн төлөө өрсөлдөх уран бүтээлчдэд тавьж байгаа хамгийн гол шаардлага юу вэ. Ямар хүмүүс оролцох боломжтой вэ? -Таны хэлдгээр энэ бол үнэхээрийн түүхэн бөгөөд хүндтэй үүрэг хариуцлага юм. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Анхаарах гол зүйл нь хугацаа жаахан давчуу байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Уралдааныг 2019 оны наймдугаар сарын 06-наас 16-ны хооронд зарлагдаж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг наймдугаар сарын 16-ны 16:00 цаг хүртэл хүлээн авах юм. 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулахдаа таван гол шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, төслийн үзэл санаа, шинэлэг байдал, хоёрдугаарт, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байх, гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдлийг тусгасан байдал, дөрөвдүгээрт, ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлага хангасан байх, тавдугаарт олон нийтийн санал асуулга гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэж, эхний 2 байр эзлүүлнэ. Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авах юм. 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлыг шийдэх нэг хэрэг. Цаана нь дахиад зогсоолын асуудал, дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ гээд нийслэлийн зүгээс шалтгаалах зүйл олон байгаа. Энэ тал дээр ямар шийдэл эрэлхийлж байна вэ? -Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулахад зогсоол, авто зам, дэд бүтэц гээд мэдээж олон асуудал, цөөнгүй бэрхшээл нийслэлийн өмнө тулгарч таарна. Үүнийг олон талаас нь бодолцож, хамгийн боломжит хувилбараар шийдэх нь л чухал. Тухайлбал, Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборын газарт шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулснаар бүх зүйл нь нэг дороо төвлөрөх нь сайн ч гэлээ зам тавих, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохирын шугам татах гээд дэд бүтцийн асуудал ярвигтай. Бараг шинэ цэнгэлдэх барих зардалтайгаа адилхан өртөг шаардаж ч мэднэ. Яармагт буюу одоогийн Буянт-Ухаа спорт цогцолборын ордны замын зүүн талд шинэ цэнгэлдэхийг байгуулах шийдвэр Засгийн газраас гарлаа гэхэд газрын асуудлыг нь нэг тийш шийдэх хэрэгтэй байгаа. Учир нь тухайн газрыг хувийн хэвшлийн хоёр байгууллагад давхцуулаад олгочихсон юм билээ. Нэг нь дуудлага худалдааны анхны үнээ төлсөн байгаа. Засгийн газраас тухайн газрыг улс тусгай хэрэгцээнд шилжүүлж авна гэж шийдвэл нөхөн төлбөр төлж, нөгөө байгууллагыг хохиролгүй болгох асуудал яригдана. Ямар ч байсан энэ Засгийн газар болоод нийслэлийн удирдлагууд олон жил ярьсан шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор наадамчин олныгоо олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэхэд наадуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. -Цаг гаргаж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийгэнддарж авна уу Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яриа өрнүүллээ
2019-08-02 09:49:23 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст сумын хоёрдугаар багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар халуун яриа өрнүүлэв. Энэ үеэр иргэд байгалийн баялагтаа эзэн байх, түүнийг хэрхэн захиран зарцуулж буйг мэдэх эрхтэй байх, парламентын гишүүдийн давхар дээл-ийг тайлах, УИХ, Засгийн газар, шүүхийн сахилга хариуцлагын талаар ярилцаж, санал бодлоо илэрхийлж байлаа. Хамгийн онцгой анхаарал хандуулж байсан асуудал нь сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох тухай байсан юм. Эхний хэлэлцүүлгээр сумын Засаг даргаа ард иргэдээс сонгох нь зүйтэй. Харин багийн даргыг томилдог байхаар тусгасан. Багийн даргыг сонгодог нь төрийн сонгууль биш төрлийн сонгууль болдог гэсэн шүүмжлэл гараад удаж байна. Тиймээс багийн даргыг олон хамаатан садантай хүн нь гардаг сонгууль болж байгааг зогсоох үүднээс томилдог болох нь илүү оновчтой шийдэл болохыг малчид хэлж байсан юм. Томилогдсон багийн дарга нь төрийн төлөөлөгч болно гэсэн үг юм. Харин сумын Засаг даргын тухайд орон нутгийн иргэд болгоомжлолтой хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн нөөц баялагтай суманд гадны нөлөө, мөнгөний нөлөөгөөр сонгуулийн үр дүнг бусниулж, нутгийн зон олны хүсэл зоригийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Засаг даргатай болчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхээс илүүтэй жижиг ван, гүн шиг бие даасан сумтай болчих эрсдэл байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж байлаа. Орон нутгийн удирдлагыг сонгох, томилох үйл ажиллагаанд иргэд хяналтаа тавих эрх зүйн боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийхийг зорьж буйг УИХ-ын дарга тайлбарлав. Ингэхдээ хуулийн хүрээнд ямар нөхцөл бүрдсэн тохиолдолд иргэд огцруулдаг болох механизмыг тодорхой тусгана гэлээ. Сумын Засаг даргыг нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо, мөн аймгийн Засаг дарга зохион байгуулж, хэрэв мөнгөний сонгууль болсон нь нотлогдвол тухайн сонгуулийг хүчингүй болгох эрхийг нь дээрх хоёр субьектэд байлгана. Ингэвэл сумын иргэдийн сонгох эрх хууль эрх зүйн хүрээнд баталгаажих боломжтой болно. Сум засаг захиргааны үндсэн нэгж учраас ард иргэдийн санал дээр тулгуурласан бодлого, шийдвэрүүд гардаг байх ёстойг тэрбээр хэлсэн юм. Баянхонгор аймгийн Жинст сумын иргэд төр хүчтэй байхад Үндсэн хууль сайн байх хэрэгтэй. Ард түмнээрээ хэлэлцүүлэн санал бодлыг сонсож байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд долоо хэмжиж, нэг огтлох зарчмыг барьж ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд дэмжиж байгаа. Санал асуулгын дүнгээр иргэдийн 75 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзсэн байсан. Гэхдээ иргэддээ хэлэхэд хуулийн төслүүдэд тусгасан доторх зүйл, заалт бүрийг нухацтай уншиж, судлахыг хүсэж байна. Энэ бүх зохицуулалтын цаана Монгол Улсын том эрх ашиг байгааг харах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийхийн тулд хүчээ нэгтгэж, хүн бүр сахилга хариуцлагыг ухамсарлаж оролцохыг уриалж байна гэлээ. Баянхонгор аймгийн Жинст суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийнЖинст суманд зохион байгуулагдсан Зуслангийн өдөрлөг арга хэмжээнд оролцсон юм. 90 жилийн түүхтэй тус суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Тодруулбал, 2018 оны улсын төсөвт 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн дотуур байр, 2,4 тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн сургуулийн байр, 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёлын төвийн барилга, сумын Эрүүл мэндийн төвийн өртгөтгөлийн барилга зэрэг бүтээн байгуулалтууд ид өрнөж байна. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд товлосон хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой гэв. Харин 150 хүүхдийн дотуур байрны төсөвт гаднах дэд бүтэц буюу цэвэр, бохирын шугамын зардал тусгагдаагүй байгаа нь хүндрэл учруулж байгааг Жамъян Пайтан ХХК-ийн инженер О.Гантулга хэлэв. Шинэ сум болон өргөжихөд эдгээр бүтээн байгуулалтууд цагаа олсон чухал дэмжлэг болсныг сумын иргэд ам нэгтэй хэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж байсан юм. УИХ-ын даргыг дагалдан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн ажиллаж байна. Тэрбээр өөрийн төрөлх нутаг болох Гурвансайхан сумаа улсын хэмжээнд жишиг сум болгохоор сүүлийн 5 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ бодит үр дүн гарсан талаараа Жинст сумын иргэдэд танилцуулга хийлээ. Монгол Улсын хэмжээнд шинэ сумын жишиг тогтоож эхэлсэн төдийгүй бусад аймаг, сумдаас туршлага судлахаар олноор очдог болжээ. Зам, барилга гэж том зүйлд санаа зовнихоос илүүтэй иргэд, малчид өөрсдийн хандлагаа өөрчилж, аливаа асуудлыг бүгдээрээ хэлэлцэж, зорилгоо тодорхойлж чадвал шинэчлэл хийхэд хялбар болдог. Хийх нэг хэрэг, хийснээ арчилж, хамгаална гэдэг өөр асуудал. Иргэд өөрсдөө санаачилгатай, оролцоотой байх хэрэгтэй гэдгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулгынхаа үеэр онцлов. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар сум орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг барьж байгаа гэлээ. Тухайлбал, хонины ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Баянхонгор аймгийн сум бүрт ноос хяргагч машин, явуулын цахилгаан саалтуур, арьсны шар махыг хуулдаг машин, арьс элдэгч машин зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг өгсөн байна. Энэ ондоо багтаан аймгийн төвд ноосны үйлдвэр ашиглалтад орох бөгөөд ингэснээр ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлийн ханшийг нь өсгөх бүрэн боломжтой болно гэдгийг тэрбээр Баянхонгор аймгийн Жинст сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тэмдэглэсэн юм. Зуслангийн өдөрлөг арга хэмжээний үеэрхүүхэд,залуустүндэсний өв соёлооөвлүүлэн үлдээх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үндэсний шагайн харваа, өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн,үндэсний сурын харваанытэмцээнийг зохион байгууллаа. МөнУИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан ажиллаж буйнарийн мэргэжлийн эмч нарын багЖинстсумын иргэдэд эхо оношилгоо, гэмтэл, шүд, урологи, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэв. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартэргүүтэй багмаргааш /2019.08.02/ Баянхонгор аймгийнБогдсуманд ажиллана гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй