“НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ СЭЛЭНГЭ АЙМГААС ЭХЭЛЖ БАЙНА

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нөхөн сэргээлт-2024 нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгасан. Энэ хүрээнд БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 4-р 9-нөөс 11-ний өдрүүдэд сарын Сэлэнгэ аймагт ажиллалаа. Салбарын дундын хамтарсан байнгийн ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг гэх газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон талбайнуудад шалгалт хийж, газар дээр нь ажиллалаа. Ингэхэд бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт, нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор уурхайн кемпийг барьсан, техник хэрэгслийг байрлуулан засвар үйлчилгээ хийж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн тус нутагт орших ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Монтэнгэр компанийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэж буй байдал болон бичиг баримттай танилцаж, цаашид бичиг баримтын бүрдлийг хангах, анхаарч ажиллах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өглөө. Түүнчлэн тус газарт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 200 га талбайд 4321 м3 овоолго үүссэн болохыг агаарын ортофото зураглал хийж тогтоолоо. Цаашид БОАЖЯ дөрвөн сайдын хамтарсан тушаалын дагуу батлагдсан Нөхөн сэргээлт 2024 арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлт хийх орон нутгуудад төлөвлөгөөний дагуу газар дээр нь ажиллаж, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх юм.

“Төрийн албаныхан өглөө 08:30-аас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцоно”

НийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө. -Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг ямар зохион байгуулалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулж байгаа вэ? -Засгийн газрын 2021 оны 45, 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчид 10 хуваарь ажиллаж, албан хаагчдын тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн системд оруулан, өглөөний 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш гэр, ажлын хооронд явах чиглэлд хөдөлгөөнд оролцуулж байна. Хүнсний ачаа тээвэр, ковидын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын, хувийн гэж ялгалгүй, хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 чиглэлийн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулж байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо агаар салхинд гарах боломжтой. -Иргэд ПСР шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ? -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Шинжилгээний цэгүүд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон, Сонгинохайрхан дүүрэг 5 шарын Номин агуулахын гадна талбай, Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза гадна талбайд ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдийн цагийг цуцалсан. -Гэрийн тусгаарлалтын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Ойрын хавьтал болсон иргэдээс ПСР шинжилгээг гурав болон найм дахь хоногт дүүргийн хариу арга хэмжээний тандалтын баг гэрээс нь очиж авч байна. Зайлшгүй шаардлага /Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал муудсан/-тай нөхцөлд иргэд өрхийн эмчтэйгээ холбогдоно. Дуудлагын дагуу бэлтгэгдсэн баг гэрт нь очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүх дүүрэгт зөвлөх эмч нарын баг байгуулсан бөгөөд өрхийн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. -Дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? -Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш насны /эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэг/ иргэдийг хамруулах ажлын хүрээнд дархлаажуулалтын есөн суурин цэг, 16 баг, 125 эмч, эмнэлгийн ажилтан, улаан загалмайн нийгэмлэгийн 36 ажилтан, 18 жолооч, нийт 179 албан хаагч, иргэдийг 18 автобусаар тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Дүүргүүдийн дархлаажуулалтын цэгийн байршил: Баянзүрх дүүрэг 133 дугаар сургууль, Баянгол дүүрэг 20 дугаар сургууль, Багануур дүүрэг Эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүрэг Аврагч спорт хороо, Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр сургууль, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр сургууль, Хан-Уул дүүрэг Монгол Солонгос коллеж, Багахангай дүүрэг Эрүүл мэндийн төв, Налайх дүүрэг Эрүүл мэндийн төв -Хөл хорионы үед нийтийн тээвэр ямар маршрутаар ажиллаж байна вэ? -Нийтийн тээврийн хөдөлгөөнийг тусгай горимд шилжүүлсэн. Өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 679 автобус үйлчилгээнд явж байгаа. Эх сурвалж: НийслэлийнҮйлчилгээнийнэгдсэн төв

 УОК Apple болон Google компанитай хамтран COVID-19 ERSDEL системийг нэвтрүүллээ

Ковид 19 цар тахлын эсрэг дэлхийн нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор гар утасны үйлдлийн системийн хамгийн том нийлүүлэгч болох Apple болон Google компаниуд хамтран Exposure Notification системийг танилцуулсан. Тус систем нь ашиглаж буй иргэний нэр ус, дугаар, байршил болон бусад ямар ч хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй технологийн шийдэлтэй. Өдгөө тус системийг дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ. COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. COVID-19 ERSDEL систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй. Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй. Дата унахгүй Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр Settings цэсээс тохиргоо хийх боломжтой. Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Энэхүү систем нь ирэх Даваа гарагт буюу 04 дүгээр сарын 19-өөс ашиглах боломжтой болох юм.

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 утсаар авч байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийтийн тээвэр хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа. -Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмсэн. Нөхцөл байдал ямар байна вэ? -Өнгөрсөн бямба гарагаас буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тээвэрлэх тусгай үүргийн үйлчилгээ эхэлсэн. Нийт 58 чиглэлд 315 тээврийн хэрэгсэл явж байсныг өнөөдрөөс 641 болгож нэмлээ. Улаанбаатар хотод удирдлага мэдээллийн цахим төлбөрийн систем хэрэгжиж эхэлснээс хойшнийтийн тээврийн үйлчилгээний бүх тээврийн хэрэгслийг хянадаг болсон. Жишээ нь, Ч:56 дугаар чиглэлд хэдэн тээврийн хэрэгсэл явж байна гэдэг нь хяналтын самбарт харагддаг. Мөн тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг хянаж болно. Энэхүү мэдээллүүд гар утасны аппликэйшнд харагддаг. Зорчигч өөрт хамгийн ойр нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг харж болно. Хэдэн минутын дараа тухайн автобусны зогсоол дээр ирэхийг мөн харах боломжтой. -Иргэд ямар аппликэйшнээс энэ мэдээллийг авах боломжтой вэ? -UB smart busгэсэнаппликэйшнбайгаа. Энэ аппликэйшнээс бүх чиглэлийн мэдээллээ харахаас гадна автобусны зогсоолуудаа харж болно. Мөн өөрийн зогсож байгаа зогсоол дээр ямар чиглэлийн автобус ирэхийг ч харах боломжтой. -Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш ачаалал ямар байна вэ? -Амралтын өдрүүдэд ачаалал бага байсан. Ажлын өдөр ачаалал нэмэгдсэн. Тиймээс нэмэлт тээврийн хэрэгсэл гаргасан. -Нийтийн тээвэр хоорондын зай хэдэн минут байдаг вэ? -Чиглэл бүр харилцан адилгүй. Дунджаар 5-10 минутаар төлөвлөсөн байгаа. -Ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ? -Тухайн тээврийн хэрэгслийг өглөө ажилд гарахад нь, мөн орой ажлаасаа буухад нь ариутгадаг. Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээвэр өглөө, өдөр, орой гэсэн гурван хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу шулуун замд ариутгал хийж байгаа. Мөн тухайн чиглэлийн эцсийн зогсоолд байгууллагууд хариуцан ариутгал хийж байгаа юм. Авто тээврийн хяналтын улсын байцаагч, шулуун замд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, шалгагч нар иргэд хоорондын зайг бариулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх ажлыг хийж байна. Хэдийгээр иргэдэд шаардлага тавьж байгаа ч хүлээж авахгүй байх тохиолдол гарч байгаа. -Танай байгууллага иргэдэд ямар заавар,зөвлөгөөөгч байгаа вэ? -Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар хүлээж авдаг. Иргэд ихэвчлэн автобусны чиглэл, цагийн хуваарь лавлаж байна. Цахим төлбөрийн картын систем хэрэгжиж эхэлснээр нийслэлд 1000 орчим цэгт цахим карт цэнэглэж байсан. Хөл хориотой холбоотойгоор түргэн үйлчилгээний цэгүүд ажиллахгүй, томоохон сүлжээ дэлгүүрийн цэгүүд ажиллаж байгаа. Үүнээс гадна иргэдHI PAYаппликэйшнашиглан цахимаар картаа цэнэглэх боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна

Нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байна. Гэвч автобус хүрэлцээгүйгээс хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай барих боломжгүй болсон талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа. -Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ? -Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад зориулан тусгай тээвэрлэлтийн үйлчилгээг тусгай цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 15 чиг үүргийн байгууллагын албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлэх зохион байгуулалттай. Энэ хүрээнд бид гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргасан. Өнөөдрийн хувьд ачаалал үүссэн шалтгаан нь өглөөний нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Энэ нь зорчих ёстой иргэд биш, зорчих ёсгүй иргэд нийтийн тээврээр зорчиж, ачаалал үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болж, төлөвлөсний дагуу хүн хоорондын зай барих боломж алдагдсан. Гэхдээ энэ нь бүх чиглэлд ийм байсан гэсэн үг биш. Тодорхой чиглэлд буюу төв замаар явдаг, захын хорооллоос төв рүү явдаг чиглэлд ийм асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор бид тухай бүрд нь зорчигчийн мэдээлэл авч, шуурхай зохион байгуулалт хийж, нэмэлтээр тээврийн хэрэгсэл гаргаж, ачааллыг сийрүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. -Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон энэ үед нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ? -Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хөл хориотой холбоотойгоор бид урьдчилан мэдэгдэл, албан бичиг хүргүүлсэн. Мөн авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагч нар нийтийн тээврийн зогсоол дээр хяналт, шалгалт хийж, ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа эсэхийг шалгаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө бариул, сандал гэх мэт иргэдийн хүрэлцдэг хэсэгт ариутгал хийж байгаа. Мөн өдөр болон үдээс хойш үйлчилгээнд яваагүй үед нь бааз дээр болон эцсийн зогсоол дээр ариутгалын бодисоор ариутгал хийж байна. Түүнчлэн орой шугамаас буусан бүх автобусанд иж бүрэн цэвэрлэгээ, угаалга хийж, өглөөний үйлчилгээнд бэлдэж байгаа. Зарим байгууллага мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй газруудаар ариутгал, халдваргүйтгэлийг бааз дээрээ хуваарийн дагуу хийж байна

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.