Д.Тэрбишдагвын “ЗААГ” номны шинэчлэгдсэн хувилбар герман хэл дээр “УЛААН БИЧИН ЖИЛ - МОНГОЛ ГЭРЭЭС БРАНДЕНБУРГИЙН ХААЛГА ХҮРСЭН НҮҮДЭЛЧИН” нэртэйгээр хэвлэгдэн гарна

​ УИХ-ын гишүүн асан, ХБНГУ-д элчин сайдаар ажиллаж байсан Д.Тэрбишдагвын ЗААГ номны шинэчлэгдсэн хувилбар буюу ЗААГ, ДУУДЛАГА, ЗААГИЙГ ЗАДЛАХУЙ номнуудаас урган гарсан УЛААН БИЧИН ЖИЛ - МОНГОЛ ГЭРЭЭС БРАНДЕНБУРГИЙН ХААЛГА ХҮРСЭН НҮҮДЭЛЧИН ном Герман хэл дээр орчуулагдан хэвлэгдэж, 11-р сарын 20-нд уншигчдадаа хүргэх тухай ХБНГУ-н нэр хүндтэй Eulenspiegel паблишингийн цахим хуудас, шинэ номны каталогтоо мэдээлжээ. Тус паблишинг Франкфуртын олон улсын номын яармагийн дижиталь үзэсгэлэнд хэд хэдэн шинэ ном танилцуулсны дотор Д.Тэрбишдагвын УЛААН БИЧИН ЖИЛ - МОНГОЛ ГЭРЭЭС БРАНДЕНБУРГИЙН ХААЛГА ХҮРСЭН НҮҮДЭЛЧИН нэртэй 496 хуудас, өнгөт зургийн цомогтой уг ном багтсан байна. Eulenspiegel Grupp-н эзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү хэвлэлийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагтай нийцүүлэн номын нэрийг өөрчилж, ХБНГУ-н нэрт улстөрч Курт Веск оршил үг бичжээ. Хэвлэлийн газраас онцлон бичсэн тайлбартаа Зуу зуун жилийн тэртээгээс 4 улирлын эрс тэс уур амьсгалтай нутгийн нүүдэлчин монголчуудын хүүхдүүд хүртэл гэрийн яндангаас гарах утааг хараад тухайн өдрийн цаг агаарыг таамаглах чадвартай. Европоос алс хол нууцлаг хийгээд үзэсгэлэнт Монгол оронд монгол гэрт төрсөн хүү номын зохиогч маань өвөг дээдэс Чингис хаан шигээ тун ч адармаатай амьдралын хол замыг туулж, мөн БНАГУ-д сурч, ажиллаж олон найзуудтай болж, эрин зууны өөрчлөлтийг нүдээр үзэж, биеэр туулсан нэгэн. Буддын зан заншлаа даган нандин бүхнээ хадганд боож хадгалдаг шиг өөрөө нурааж авсан Берлиний хананы хэсгийг өнөөг хүртэл хадгалж явдаг нэгэн. Улс орноо хөгжүүлэхийн төлөө бизнесийн салбараас улс төрийн тавцанд идэвхтэй гарч чин сэтгэлээсээ ажиллаж байгаа нэгэн. Монголын зарим олигархууд улс төрийн намуудад шургалан нуугдаж, байгалийн баялагийг тэгш бусаар хүртэж, улмаар Монгол орон баялагаа бусдад алдаж, ашгийг нь хувьдаа завшин, алдагдлыг нь нийгэмчилж буйг зоригтойгоор шүүмжлэгч дуу хоолой болж, уг номоороо бидний амьдралд тохиолдож буй асуудлуудыг ил тод хэлж, бидний сэтгэлийг хөндсөн мэдээ хүргэж буй нэгэн. хэмээжээ. Энэхүү ном нь Монголын улстөрчдөөс өөрийн бичсэн номоо ХБНГУ-д нэр хүндтэй хэвлэлийн газраар хэвлүүлж, улмаар олон улсын яармагт тавигдаж буй анхны тохиолдол болж байгаагаараа онцлог юм байна. Та уг номын болон зохиогчийн тухай мэдээллийг Eulenspiegel паблишингийн цахим хуудаснынамтар зохиол хэсгээс 50 гаруй хуудас зохиол, зургийн альбомын хэсэгтэй танилцах боломжтой юм. Үүнээс гадна Амазон болон бусад Европын орнуудын номын томоохон дэлгүүрүүдээр захиалгаа аваад эхэлжээ. https://www.eulenspiegel.com/verlage/neues-leben/titel/im-jahr-des-roten-affen.html https://www.amazon.de/Im-Jahr-roten-Affen-Brandenburger/dp/335501897X Дашрамд дурдахад ЗААГ ном нь 2017 онд хэвлэгдэн гарсныхаа дараа Монголд бестсэллэр болж байсан аж. ЗААГ номны шинэчлэгдсэн хувилбар орос хэл дээр орчуулагдан, хуучин монгол бичигт хөрвүүлэн хэвлэгдсэн бөгөөд уг ном одоо хятад, солонгос хэл дээрх орчуулга нь хэвлэлтэнд бэлтгэгдэж байгаа юм байна. ЗААГ номны дараа ДУУДЛАГА, ЗААГИЙГ ЗАДЛАХУЙ гэсэн 2 цуврал ном 2020 оны хавар нээлтээ бас хийж, уншигчдын гар дээр аль хэдийн хүрчээ. Сэтгүүлч Д.Доржпагма

Бийск хүрсэн тэмээн жин кино болно

​ Монгол хүмүүний омогшил бахархлыг огшоох нэгэн сонирхолтой сэдвээр түүхэн уран сайхны кино бүтээхээр болжээ. BAYAR ENTERTAINENT-ийн захиалгаар VAST Mongolia продакшн энэхүү киног хийх юм байна. Энэ бүтээлийн тухай тус кинонд зохиолчоор ажиллаж буй Д.Нацагдоржийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан, найруулагчаар ажиллаж буй Соёлын тэргүүний ажилтан Дэнзэнгийн Батбаяр нартай ярилцлаа. Сур: Та бүхнийг сонирхолтой уран бүтээл хийх гэж байгаа гэж сонслоо. Дэлхийн хоёрдугаар дайнд тэмээн жингээр тусламж хүргэсэн тухай Б.Баярсайхан:Үнэхээр сонирхолтой биз, тийм үү. Яг үнэндээ би ч бас энэ түүхийг сайн мэддэггүй байлаа. Bayar entertainment санал тавьсан юм. Монгол хүний үнэ цэнийг өргөх маш гоё сэдэв байна. Кино зохиол бичээч. Монгол хүн дэлхийн дайнд яаж мах цус, хүч хөлсөө цутган хувь нэмэр оруулсныг дэлхий нийт биш юмаа гэхэд дэлхий дахины нэг хэсэг үзэж ойлгож, үнэлж цэгнэх ёстой. Бидэнд тийм омог бардам юм хийх хүсэл байна гэж. Эхэндээ ч би эргэлзэж л байсан л даа. Ашиг хонжооны арилжааны бүтээл биш. Аар саархан гар хурууны үзүүрээр хийчих юм биш. Санасан чинээндээ тултал бичиж чадах болуу энэ тэр гэж. Сур: Таны хувьд жин нэгэнт хөдөлчихсөн юм биш үү? Б.Баярсайхан:Харин тийм. Зохиолч хүний хувьд ийм санал хүлээж авах нь нэр төрийн хэрэг. Ховорхон олдох завшаан юм даа. Ийм саналаас татгалзвал заяа хаях байх даа, тийм үү. Чи юу гэж бодож байна. Сур: Тэгэх байх. Том амбийц юм биш үү Б.Баярсайхан:Урьд өмнө гарсан эх сурвалж, аялалын тэмдэглэл, албан баримт сэлтийг шүүж үзээд үнэхээр гайхсан. Бахархсан. Омогшсон. Тэгээд юу гэж бодсон гээч. Би монгол хүн. Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэж хий хоосон цээжээ дэлдэх яах вэ. Бид чинь ийм өвөг дээдсийн үр хойч гэдгээ мартах учиргүй юм даа гэж бодож зориг шулуудсан. Үнэндээ бол би том хэмжээний түүхэн уран сайхны кино зохиол бичиж байсангүй. Тиймээс зохиолч дүү Сааюугийн Баттулгадаа санал тавиад хамтарч бичиж байна. Манай Тулгаа бол өмнө нь хэд хэдэн кино зохиол бичсэн. Улиастайн цэргийн бослогын тухай 2000 гэдэг түүхэн уран сайхны киноны зохиолчоор хамтарч ажилласан. Сур: Эх сурвалжийг уншиж байхад сэтгэлд хамгийн тод үлдсэн юм юу байв? Баярсайхан:Тэр жил зуд болсон юм байна. Энэ бол 1942 он. Мөн оныхоо 9 дүгээр сарын дундуур хөдөлсөн 1200 тэмээтэй жингийн цуваа 240 тонн бэлгийн бараа ачаалж, хөр цасны хайруу, хүйтэн жаврын сөргүүд гурван сар явж байж Бийск хот орсон байгаа юм. Буцаад гурван сар явж эх нутагтаа иржээ. Хоёр талдаа хагас жил. Тэр жил маш их эрт цас унаж, зам даваа боогджээ. Ачаатай тэмээ уулын налууд тогтсон мөсөн дээр тэшин хальтирч, унаж үхэж байсан байна. Байгалийн ийм хүнд хүчирт зүтгэсэн жинчин эрс шантарч, халширч буцмаар цаг гарч л байж. Энэ үед тэд өөрсдийгөө яаж зоригжуулж, зорьсон хэргээ чухалчилж байсан гээч. Бодохоос ч өрөвдмөөр, бас бахархмаар юм билээ. Гитлерийн фашизм сөнөтүгэй гэж хашгиралдан хүч тэнхээ орж явсан гэж тухайн үед 18 настайдаа жин ахалж явсан хөдөлмөрийн баатар Лувсан гэдэг хүний дурсамжид өгүүлсэн байна. Сур: Дэнзэнгийн Батбаяр та найруулагчаар нь ажиллах юм байна. Их том зориг, их том боломж биз. Д.Батбаяр:Миний хувьд анхны дэлгэцийн бүтээл болох юм. Өмнө нь олон радио жүжиг, телевизийн бүтээлд найруулагчаар ажиллаж байсан. Энэ киноны сэдэв их сонирхолтой. Олон хүн энэ сэдвийг барьж авахсан, кино хийхсэн гэж бодсон байх. Уран бүтээлч хүн бүрийн л барьж авахыг хүсдэг сэдэв. Тийм учраас Bayar entertainment.аас тавьсан саналыг дуртайяа хүлээж авсан. Энэ бол хуучин юм шиг атлаа шинэ, тодорхой юм шиг атлаа бүдэгхэн тийм түүх юм. Баримтад хэт баригдахгүй, тэгэхдээ хэт фантаазлах боломжгүй. Энэ хил хязгаар дотор чөлөөөтэй хөрвөх боломжтой гэж харж байгаа. Зохиолчийн хувьд Бидэр Баяраа бид хоёр Монголын радиод олон жүжиг хамтран хийж байсан. Бие биенээ их сайн ойлгож, гар нийлдэг учир найзыгаа санал болгосон юм. Сур: Монгол жинчид Алшаа, Бар хөл, Цонж зэрэг газар руу жин тээж байсан түүх их юм билээ. Харин дэлхийн дайнд тусламж хүргэхээр Горны Алтайг давж, алдарт Чуйн хөндийг туулж, цас мөс, хахир хүйтэн, шуурга шамарга сөрж явсан түүх бараг л байхгүй болов уу. Кинонд яг юуг чухал болгож үзүүлэх вэ. Тусламж уу.? Д.Батбаяр:Мэдээж тусламж хүргэсэн түүхэн үнэнийг харуулна. Үүний үнэ цэнийг товойлгон тодруулах нь манай киноны нэг гол үзэл санаа. Өөр нэг сонирхолтой өнцөг бол монгол тэмээний хүч чадал, монгол хүний чөмөг, монгол хүний сэтгэлийн хат, монгол хүн малтайгаа, байгальтайгаа яаж харьцаж, дасан зохицож, бэрхшээлийг даван туулдаг вэ гэдгийг тод томруун зурах зорилго бий. Нүүдэлчдийн философи гэх үү дээ. Сур: Бүхнийг фронтод. Бүхнийг ялалтанд бүхнийг гэдэг уриа байж дээ. Энэ үгний үнэ цэн сүүлийн үед бүдгэрч байна гэж та боддог уу Д.Батбаяр:Мартах ёсгүй түүх, мартах учиргүй хүмүүс гэж байна. Энэ сэдвээр том хэмжээний бүтээл хийх санаачлага гаргасан Bayar entertainment энэ үйл явдлын үнэ цэнийг илүү харж мэдэрсэн гэж ойлгож байгаа. Оросуудыг хар л даа. Дэлхийн дайнд оросын ард түмний баатарлаг гавьяа, түүхийг улам тодотгосон олон сайхан шинэ кино хийж байна. Төрөөс нь бодлогоор дэмжиж санхүүжүүлж байна. Гэтэл бид өөрсдийгөө бага буурай орон гэж бодож, чамлаж болохгүй. Бидний өвөг дээдсийн гавьяа бага биш. Үнэхээр энэ киног дэлхийд гарах хэмжээнд хийж чадвал монгол хүнийг харах дэлхийн үнэлэмж өөрчлөгдөх ёстой. Би бол ингэж харж байгаа. Сур: Киноны гол дүр хэн байх вэ? Ямар жүжигчид тоглох вэ гэдэг нь үзэгчдийн дунд яах аргагүй хүлээлт үүсгэх асуулт мөн дөө. Д.Батбаяр:Одоохондоо дүрийн судалгаа хийж байна. Тэгээд ч зохиол бүрэн гарч дууссан хойно энэ талаар илүү тодорхой болно. Сур: Киноны зургийг Орос Монгол хоёрт авах уу. Тийм бол цар хүрээ нь илүү өргөжинө гэж харж байна. Б.Баярсайхан:Энэ бол захиалагч Bayar entertainment хариулах асуулт байна. Амжилттай болгохын тулд олон улсын хэмжээний төсөл болгох талаар захиалагчид төлөвлөж байгаа байх аа. Ямар ч байсан кино зохиолын оюуны өмчийн эрхийг ойрын үед баталгаажуулж авах юм. Киноны уран бүтээлчдээс товчхон мэдээлэл авахад ийм байна. Энэ уран бүтээл нь ач холбогдол, даац далайцын хувьд үнэхээр өргөн хүрээг хамрах юм байна гэж ойлголоо. Дэлхий дахин тэр чигээрээ татагдан орсон аугаа эх орны дайнд монголын ард түмэн Бүхнийг фронтод. Бүхнийг ялалтын төлөө гэсэн сэтгэлээр ажилчин хүн нормоо давуулан биелүүлснээ улаан армид барьж буй бэлэг гэж ойлгож байлаа. Малчид, ардын аж ахуйтнууд агт морь, амбан шар, дах дэгтий, шар, цагаан тос гээд өөрт байсан өнгөтэй, амттай бүхнээ харамгүй илгээж байсан. Энэ бүхний ард бүдгэрэн үлдсэн нэгэн түүх бол дүн өвлийн цагаар мянга гаруй тэмээтэй жингээр Алтайн уулсыг давж орос хүмүүст, оросын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн бэлгийг хүргэсэн юм. Алсран бүдгэрч буй энэ түүхээр түүхэн уран сайхны кино хийх Уран бүтээлийн жин нэгэнт хөдөлжээ. Энэ тухайд эргэн сурвалжлах болно.

“Улаанбаатар” кино наадмаар бүрэн хэмжээний 19 уран сайхны киног толилуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн Улаанбаатар Олон Улсын кино наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Улаанбаатар Олон Улсын кино наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, уран сайхны удирдагчаар МУ-ын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж байна. Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор Улаанбаатар кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтад хамруулж, чадавхийг дээшлүүлсэн байна. 2020 оны кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой Ирж яваа цаг кино форум, Авдраа уудал найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна. Энэ жил наадмын агуулга, цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Үзэхийн хязгаар шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. Тус хэсгийг Говийн зэрэглээ МУСК-оор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү киног Архивын Ерөнхий Газар, Номадиа Пикчерс ХХК-ны Монгол Кино HD төслийн хүрээнд HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг Азийн кино үзвэр-ээр үзэгчдэд хүргэх ба Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулан Хүүхдийн кино үзвэр-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм. Кино сонирхогч, үзэгчид Улаанбаатар Олон Улсын кино наадмын хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд дэлгэцнээ гарах бүх киног Тэнгис кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой. Наадмын хөтөлбөр, кино танилцуулгыгwww.facebook.com/ubiffболонwww.ubiff.mnхаягаар авна уу. Мөн наадмын кино форум нь 2020 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Тэнгис кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар хүлээн авна уу. Монголын Урлагийн Зөвлөл Хаяг: ЧД, 1-р хороо, Жуулчин гудамж, Дельта төв, 402 тоот Утас: 319017, 319015 Цахим хаяг:[email protected] Цахим хуудас:www.artscouncil.mn www.ubiff.mn www.facebook.com/UBIFF НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Филармони, морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулж өгөв. Уг тогтоолд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, Морин хуурын чуулга-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасныг тусгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр Улсын Филармони, Морин хуурын чуулгын ажил байдалтай танилцах үеэрээ тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээ хэлсэн. Улмаар мөн сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар дээрхи асуудлыг шийдвэрлэн баталгаажуулсан билээ. Улсын Филармонийн дарга нийт уран бүтээлччдийнхээ өмнөөс Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газраас Филармони, Морин хуурын чуулгад оруулж буй хөрөнгө оруулалт нь уран бүтээлчдийн итгэлийг сэргээж, ажиллах урам зориг өгч буйг онцлов. Хөгжим хэрэгслийн худалдан авалтыг богино хугацаанд чанартай зохион байгуулж, цаашид хичээн ажиллах болно гээд Улсын Филармонийн таних тэмдэг бүхий дурсгалыг хадгалуулахаар Ерөнхий сайдад өгөвгэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Яагаад ФАУСТ гэж...

2020-10-12 15:47:25 Нийтлэгдсэн: Урлаг
Яагаад ФАУСТ гэж...

​ Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болох Германы алдарт зохиолч Гётегийн Фауст жүжгийн гол философи-Хүн өөртөө итгэлтэй болох үед хэрхэн амьдрахаа мэдэж эхэлдэг.Та Фауст жүжгээс нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох, хэн бэ гэдгээ мэдрэх олон шийдлийг олж харж болно. Агуу зохиол гэдэг асар олон талтай, сэтгэхүй, үйлдлийн систем бөгөөд түүнийг тайлна гэдэг найруулагчийн хувьд ч, жүжигчний хувьд ч, үзэгчийн хувьд ч сэтгэхүйн том дасгал, оюун санааны аялал байдаг. Чухам тэрхүү тайллаараа найруулагч, уран бүтээлчид үнэлэгддэг. Тиймээс ч ФАУСТ-ыг хэрхэн тайзнаа амилуулсанаар нь тухайн орны урлагийн түвшинг тодорхойлдог. Сонгодог зохиол гэдэг хариулт, сургаалиудаар дүүрэн биш асуулт, хариулахад хэцүү асуултаар дүүрэн байдаг юм. Тайлагдашгүй үйл явдлын эхлэл, өрнөл, туйл тайлал үзэгчдэд асуулт дагуулж, үзэл санааны өөр ертөнцөд хөтөлж, дэвшил дагуулдагаараа гайхалтай юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.