Видео: Хюн Бин, Сон Е Жин нар албан ёсоор гэрлэхээр болсноо зарлалаа
2022-02-11 11:26:09 Нийтлэгдсэн: УрлагNetflix-ийн шилдэг цувралуудын нэг Crash Landing On You багагүй хугацаандшуугиан дэгдээсэн. Романтик төрөлд багтах тус киноны гол дүрийн жүжигчид үерхэж байгаа гэх мэдээлэл кино үзэгчдийн хүртээл болсноос хойш удалгүй цацагдаж эхэлсэн нь үзэгчдийн хувьд томоохон гэнэтийн бэлгүүдийн нэг байсан юм. Тэгвэл уг цувралаас төрсөн хосууд болох Хюн Бин, Сон Е Жин нар албан ёсоор гэрлэхээр болсноо зарлалаа.Жүжигчидирэх 3-р сард хуримаа хийхээр төлөвлөснөө өчигдөр мэдэгдсэн аж. Тодруулбал, Сон Е Жин өөрийн Instagram хуудсандаа ...Би үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх хүнээ оллоо. Түүнтэй хамт байхад би дулаан бас хамгаалагдсан мэдрэмжийг авдаг хэмээх тайлбартай постыг оруулсан байна. Мөн жүжигчин Хюн Бин өөрийн харьяалагддаг Vast entertainment агентлагын Instagram хуудсаар дамжуулан гэрлэх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Хосууддаа аз жаргал хүсье.
Хайрлах хүсэл, Миний захиа, Бүхнийг дурс гэх мэт дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан Flash хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо хийнэ. Тэд энэхүү тоглолтоо Хайрлах хүсэл хэмээн нэрийдэж мини концерт хийхээр төлөвлөжээ. Энэ сарын 13-нд OMNI Club-д болох тус тоглолтод Татар, Мөнхийн реп хамтлаг, дуучин Roockie нарын зэрэг уран бүтээлч уригдах юм байна.
ШИНЭ ОНЫ ХАМГИЙН АНХНЫ ИНЭЭДМИЙН ЖАНРЫН “SINGLE GUYS” УСК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2022-01-10 15:16:09 Нийтлэгдсэн: УрлагШинэоны хамгийн анхны инээдмийнжанрынSingle Guys уран сайхны кино нээлтээ хийж өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээлд хүрч эхэллээ. Single GuysМУСК-ныерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан, зохиолчоор А.Миеэгомбо нар ажилласан бол тус киноны гол дүрд Б.Баатархүү, Г.Эзэнмөнх, Ц.Алдармаатэргүүтэй жүжигчид тогложээ. Single Guys кино төслийн зохиолч А.Миеэгомбын тухайд өмнө нь Single Ladies-1, 2, 3, уран сайхны киноны зохиолчоор ажиллаж байсан бөгөөдSingle Guys уран сайхны киног Single Ladiesкиноны эрэгтэйхувилбар хэмээн кино төслийн багийн зүгээс тодотгожээ.
“Уухай” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна
2022-01-10 09:45:28 Нийтлэгдсэн: УрлагХүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож Уухай хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна. Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг Хү хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү үүд хаалгаар дараагийн Монгол рок хэмээх брэндийг олон улсад гаргахаар зорьж буй Уухай хамтлагийг гаргаж ирэхээр санаачлагчид нь 2016 оноос эхлэн ажиллаж ийнхүү бэлэн болгож, өнгөрөгч 2021 оны 12 дугаар сард Хүн сүрэг хэмээх анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэлээ. Уухай хамтлагийн шинээр гаргаж буй Монгол рок урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгон гаргаж байгаагаараа онцлог аж. Ийнхүү Монгол Улсын Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр анхны уран бүтээлээ цацаж буй Уухай хамтлаг нь монголчуудын аугаа соёлын өв, монгол хүний оюуны бүтээл, чадамжийг дэлхийд сурталчлан таниулж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын үнэт зүйлээ хайрладаг, бахархдаг, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн амьдрах чадвартай ирээдүй залуу үеийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж, дэлхийн сая сая иргэд, жуулчдад Монгол Улсаа сурталчлан таниулахыг зорьж байгаа аж. Ингээд та бүхэндээ Хүн сүрэг хэмээх анхны уран бүтээлийг нь толилуулья.
Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуурийн ари, романс болон дууны бүтээлүүдийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үед залгамжлан өвлүүлэх зорилгоор гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын санаачилгаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын хэрэгжүүлж буй Сонгодог21 төсөл ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байна. Энэ удаад Сонгодог 21 төслийн хүрээнд хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, З.Хангал, Н.Жанцанноров нарын Намрын дурсамж, Дуулж л явахаас даа, Аяны шувууд, Хайрлан дуулмаар байна дуунуудыг сонгон ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт, Г.Энхнаран нар хамтран дуулжээ. Сонгодог 21 төслийн шинэ бүтээлд багтсан дээрх дөрвөн дууны хөгжмийн найруулгыг Нисванис хамтлагийн гитарчин Б.Цацрал, тайзны найруулгыг дуучин Ө.Цэрэнчунт нар гүйцэтгэж, видео клипийг Mongolian social channelстудид бүтээсэн байна. Хэдийгээр ХХ зуунд бүтээгдсэн боловч 21 дүгээр зуунд мэргэжлийн хүрээнд болон нийтийн дунд хадгалан үлдээж, өвлөн залгамжлах учиртай үндэсний сонгодог бүтээлүүд болох ари романс, дууны бүтээлүүдийн нотыг ном болгон хэвлэхийн зэрэгцээ аудио цомог хэлбэрээр тайлбар бүхий танин мэдэхүйн цуврал зургаан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх ажлуудыг дээрх төслийн хүрээнд 2016 оноос хойш хийж гүйцэтгээд буй юм. Сонгодог 21 төслийн шинэ бүтээлийг Та бүхэнд танилцуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй