Вилли Бергер: Д.Тэрбишдагвын НОМЫН АЧААР сайхан Монгол орноор аялаад ирсэн юм шиг боллоо
2021-11-16 07:21:18 Нийтлэгдсэн: УрлагХоф хотоос 3 цаг гаруй давхисаар Берлин хотод ирж, зохиолчийн хамт бэлтгэлээ хангаж аваад хөрш зэргэлдээ орших Бранденбург мужийн Цойетен руу гарлаа. 2021 оны 11-р сарын 5-ны өдөр 18 цагт энэ хотод болох арга хэмжээний тухай аль хэдийн хэвлэлийн газрын сайтаар болон орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зар тарж, зохион байгуулагчид уншлагын танхим, техник хэрэгслээ бэлдсэн байлаа. Д.Тэрбишдагвын УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин ном танилцуулах уулзалт ийнхүү Берлин хотын зүүн өмнө Цойетен нуурын эрэг дээр орших нуурынхаа нэрээр нэрлэгдсэн газар болов. Биднийг Монголд олон удаа зочилсон, манай зан заншил, соёлын талаар шаггүй мэдлэгтэй Вилли Бергер хэмээх инээд алдсан нэгэн эрхэм угтаж аван, энэ удаагийн ном танилцуулах арга хэмжээг өөрийнхөө эзэмшлийн зочид буудлынхаа ресторанд зохион байгуулав.Тэрээр Монголд их элэгтэй хүн болох нь ярианы өнгөнөөс шууд мэдэгдэж байв. Таван монгол хүүхдийг үйлчилгээний чиглэлээр өөрийнхөө байранд амьдруулан, эзэмшлийнхээ зочид буудал, ресторанд сургаж, ажиллуулж байжээ. Тэр хүүхдүүдийн нэг нь алдартай тогооч болсон хэмээн бахархан ярив.Энэхүү номын уулзалтыг зохиогчийн эртний анд, Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Бранденбург мужийн Шёнефелд хотын засаг даргаар 29 жил ажилласанУдо Хаазе нээж үг хэлсэн юм.Д.Тэрбишдагвын УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номын хэсгээс уншиж сонирхуулахаар нэгэн герман зохиолчийг урьсан байв. Уншигчдад ихэд сонсголонтой санагдсан бололтой алга ташилт тасрахгүй нижигнэнэ. Хэд хэдэн ном хэвлүүлж гаргасан герман зохиолч Хүний танин мэдэхүйд хязгаар байхгүй юм. Өмнө нэр төдий л сонсч байсан Монгол орны талаар энэхүү сайхан арга хэмжээний ачаар нэлээд мэдлэгтэй боллоо. Одоо Д.Тэрбишдагвын номыг нухацтай уншина аа. Энэ ном олон хүний Монголтой танилцах гүүр болно гэдэг итгэл дүүрэн байна гэлээ. Уулзалт халуун дулаан уур амьсгалын дор болж, Монголд очиж аялмаар, түүх, байгалийн сайхныг үзмээр байна гэсэн хүмүүс цөөнгүй байлаа. Билли Бергер гуай цар тахлаас улбаалаад сүүлийн үед Монголдоо очиж чадахгүй байгаагаа хүүрнээд Өнөөдрийн номын арга хэмжээний буянд сайхан Монгол орноор тань аялаад ирсэн шиг боллоо. Улаанбаатар их сүрлэг болжээ. Хөдөө нутаг, малчин айлууд ямар сайхан амар амгалан байна вэ хэмээн хоолой чичрүүлэн ярьсан нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөв. Хүний хүн ингэж эх орон, ард түмнийг минь хайрлан ярьж байгааг хараад Бид чинь агуу сайхан үндэстэн, бахархам сайхан нутагтай, үүнийгээ хайрлаж, хамгаалж, дээдлэх нь бидний бүх дэлхийн өмнө хүлээх үүрэг юм даа гэж бодогдож байв.Мянга ярихаар, нэг үз гэсэн үг манайд бий. Монголын сайхан оронд маань тавтай морилоорой хэмээн номын зохиогч Д.Тэрбишдагва урьж, Монголын түүх, соёлыг мэдэхгүй алгасвал дэлхийн түүхийг бүрэн мэдэхгүй, Монгол бол археологи, палеонтологи, түүхийн баян бүрд юм шүү гэж онцлон хэллээ. Үргэлжлэл дараагийн дугаарт Д.Доржпагма
Герман-Монголын нийгэмлэгийн хурал дээр Монгол, Герман зохиолч илтгэл тавив
2021-11-09 08:36:38 Нийтлэгдсэн: УрлагГерман-Монголыг бодитоор холбон, тууштай ажиллаж байгаа нийгэмлэг бол тэртээ 48 жилийн өмнө Герман-Монголчуудын санаачилгаар байгуулагдсан ГЕРМАН-МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ хэмээх сайн дурын, төрийн бус байгууллага юм. Монголын нүүдэлчин заншлыг эрхэмлэн энэ нийгэмлэг Шёнефелд, Мюнхен, Бонн хотуудад жилийн тайлангийн хурлаа зохион байгуулдаг уламжлалтай болсон. Энэ удаагийн хурал нь Берлинтэй залгаа оршдог Бранденбург мужийн Шёнефелд хотод болов. Германы өнцөг булан бүрд ажиллаж амьдардаг 180 гаруй гишүүнтэй энэ нийгэмлэг 2 жилийн дараа болох 50 жилийн ойгоо хэрхэн үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэх тухайгаа ч энэ хурлынхаа үеэр ярилцав. Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Удо Хаазе нь Шёнефелд хотын засаг даргаар 29 жил ажилласан арвин туршлагатай хүн бөгөөд социализмын үед зохиогчтой хамт Улаанбаатарын Мах комбинатад хамт ажиллаж байсан эртний танилуудын нэгэн билээ. Монголоор их сайн ярьдаг, монголд хамгийн их элэгтэй хүнийг ол гэвэл Удо Хаазе гэж хүн болгон хэлнэ. Шёнефелд хот нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгтэй 23 жилийн турш хамтын ажиллагаатай бөгөөд энэ хотод Баянгол нэртэй гудамж, цэцэрлэгт хүрээлэн хүртэл байгуулагджээ.Герман-Монголын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч нь Г.Очмаа хэмээх улстөрч монгол бүсгүй.ХБНГУ-ын Бавари мужийн орон нутгийн сонгуульд өрсөлдөн монгол эмэгтэй ялалт байгуулав хэмээн Монголд шуугиж байсан бүсгүй байлаа. Тэрээр Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грейфелфингхотын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоноор Германы улс төрд мандат авсан монгол хүн болсон юм. Грефелфинг хот нь 14000 мянган хүн амтай. Энэ сонгуульд тус хотод зургаан намаас тус бүр 24 хүн нэр дэвшиж, нийт 144 хүн өрсөлдөж, Г. Очмаа авсан саналынхаа тоогоор нийт нэр дэвшигчдээс хоёрдугаарт бичигдсэн байна. Одоо тэрээрБавари мужийн Грефелфинг хотын Христосын ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Грэйфелфинг хотын тус намын ИТХ-ын төлөөлөгч юм байна. Баварийн мужийн орон нутгийн сонгууль 6 жил тутамд болдог аж. Герман-Монголын нийгэмлэгийн жилийн тайлангийн хурал дээр олон сонирхолтой илтгэл тавив.Монголын соёлын элч, профессор, доктор хатагтай Вероника Байт гуайн илтгэл анхаарал татав. Тэрээр Өвөрмонголын өөртөө засах улсын талаар Хятадын засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн шийдвэр гэсэн нэртэй илтгэл тавьсан юм. Түүхийн урт нугачаанд Хятадын засгийн газар өвөрмонголчуудад хэрхэн хандаж ирснийг тодотгож, бичиг соёлыг хязгаарлаж байгаад шүүмжлэлтэй хандав. Аливаа улсыг бичиггүй болгоход тухайн үндэстэний соёл аяндаа устана. Монгол үндэстний аюулгүй байдал, хувь заяанд аюул учирч байна. Өвөрмонголчууд бол Монгол үндэстний үсэрсэн цус, тасарсан мах учир та бүхэн бидэн хамаагүй гэж үл тоох биш хамтдаа байж, дэмжих ёстой хэмээн хэлээд хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнээд индэр дээрээс буурал эрдэмтэн буув. Судлаач Манфред Весфер цаг агаарын өөрчлөлт ой модонд хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой илтгэл тавив. Тэрээр Монгол бол ой мод ургуулдаг улс биш, харин өөрөө ургасан модтой нутаг. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай энэ газарт ургасан мод урт настай гээд хэрхэн Монголын ойг хамгаалах тухай хэд хэдэн оновчтой санал танилцууллаа.Мөн Франк Цират Германы Барут хот Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой хамтын ажиллагаатай ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Мөрөн хотын сургуулийн бохир, цэвэр усны талаар судалгаа хийж, хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн хүүхдүүдийн хэрэглэдэг усыг цэвэршүүлэх туршлага нэвтрүүлж, жишиг худаг гаргасан зэрэг бодит жишээ татан тайлбарлаж байлаа. Бас усны чиглэлээр судалгаа хийсэн гээд Хөвсгөл далайн ус ихээхэн бохирдож байгаад анхаарлаа хандуулах цаг болсныг онцоллоо. Хөвсгөл далай бол дэлхийн хоёрдах цэвэр усны нөөц, гэтэл аялал жуулчлал нэрээр далайн эргэн тойронд жуулчны бааз олноор байгуулагдаж, хог ихээр хаяж, тэдний дийлэнх нь бохир, цэвэр усны байгууламжгүйн улмаас бохирдлоо далайд цутгах, далайд хөвж байгаа усан онгоц шатахуунаа усан дотор савлаж байна. Хасах 10 градуст ус байгалийн жамаар цэвэршдэг юм гэж урдаас тайлбар тавьдаг ч зөнд орхих асуудал биш шүү гэдгийг давтан давтан сануулж байлаа. Ингээд үндсэн илтгэл дууссны дараа Герман, Монгол хоёр зохиолч номоо танилцуулсан нь энэ жилийн хурлын онцлох үйл явдал болж байна гэж хурал зохион байгуулагчид онцолж байлаа.Германы зохиолч Стефан Шоман Монгол тахийн мөрөөр хэмээх 14 хоногийн өмнө хэвлүүлсэн номынхоо хэсгээс уншиж сонирхуулав.Үүний дараа зохиогчД.ТэрбишдагваУЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номоотанилцуулж, Монгол Улсын түүх, соёлыг харуулсан богино хэмжээний видео кино үзүүлж, номын хэсгээс уншлага хийлээ.Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Удо Хаазе Би Д.Тэрбишдагватай 39 жилийн өмнөөс нөхөрлөсөн юм.Д.Тэрбишдагва Хумбольдтын их сургуулийг төгсч ирээд Мах консервын комбинатад инженер, би Улаанбаатарт Монгол судлалын чиглэлээр суралцаж төгсөөд тус үйлдвэрт герман мэргэжилтэнүүдийн орчуулагчаар ажиллаж байсан юм.Өнөөдөр манай байгууллагын жилийн хуралд оролцон, номоо танилцуулж Монголын соёл, түүхийн талаар мэдээлэл өгсөнд нийгэмлэгийнхээ гишүүдийн өмнөөс чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье гэв. Дэд ерөнхийлөгч Г.Очмаа Өмнө нь Чинагийн Галсан гуай л герман хэл дээр ном бичиж хэвлүүлдэг байсан бол дахин нэг монгол зохиогч герман хэл дээр нийгэм, улс төр, монгол ахуйг бодитоор харуулсан бүтээлээ гаргаж, Монголыг сурталчилж байгаад баяртай байна гэв. Албан ёсны арга хэмжээний дараа болсон зохиогч Д.Тэрбишдагвын УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номноос тус нийгэмлэгийн гишүүд эрч хүч авсан буй заа. Үргэлжлэлийг дараагийн дугаарт Д.Доржпагма
Европт нэрээ гаргасан Монголын хамгийн анхны төгөлдөр хуурчийг өнөөдөр нэхэн дурсъя
2021-11-07 12:59:31 Нийтлэгдсэн: Урлаг Эх орныхоо нэрийг дэлхийн дайдад цуурайтуулсан алдартнуудынхаа тухай өгүүлээд баршгүй билээ. Төгөлдөр хуурын эгшгээр хүн төрөлхтнийг баясгаж явсан нэгэн монгол хөгжимчний тухай нэхэн санахуйд нэр нь, дүр нь тодрон үзэгдэнэ. Янжиндуламын Мөнгөнцацал буюу Мөнгөө нэрээрээ алдаpшcaн Монголын нэрт төгөлдөр хуурчийн тухай дуулаагүй хүн ховор биз ээ. Мөнгөөгийн авьяас багадаа тодорсон тухай гэр бүлийнхэн нь дурсан ярьдаг юм. Ээж нь түүнийг долоон настайд нь Хөгжим бүжгийн сургуульд оруулсан нь хожим охиныхоо нэрт хөгжичин болох замыг нээсэн явдал байлаа. Мөнгөнцацал сургуульд суралцаж байх хугацаандаа Улаанбаатар хотын улсын хөгжмийн тeатруудад зохиогддог концeртуудад идэвхтэй оролцдог байж. Сургуулиа онцсайн дүнтэй төгссөн шилдэг сурагчаар шалгарсан түүнийг Хөгжим бүжгийн сургууль нь 1985 онд олон улсын залуучууд оюутны наадамд оролцуулсан байдаг. Мөн олон улсын пионерийн Артeк зусланд амрах эрхээр шагнуулж байсан түүхтэй. Мөнгөө 16 настайдаа Москвагийн Гнeссин сургуулиас төгөлдөр хуур сурах урилга хүлээн авч байсан юм. Улмаар 1993 оноос тэрээр Гeрман улсын Дортмунд хот руу шилжиж тус хотын хөгжмийн их сургуулийн нэрт Профeссoр Риxард Браун дээр сурахаар шилжин явж 1997 онд амжиллтай сурч төгссөн байна. Мөн тус ондоо Мюнстeр хотын хөгжмийн сургуульд элсэн орж Профeссoр Вeйхaрт дээр суралцан 2000 онд бас л онцсайн дүнтэй төгссөн. Ингэж сурч байхдаа Монгол төгөлдөр хуурын мастeр курсийг Гeрман улсаас гадна Япон, Испани болон Еврoпын олон оронд сурч явжээ. 1996 оны 10 дугаар сард Италийн Пeскара хотод жил болгон зохиогддог камeр хөгжмийн Rassegna Internationale Pescara Musica ес дэх уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн байдаг. Тус уралдааны тэргүүн байрыг эзэлсэн анхны Монгол төгөлдөр хуур гэдэг эрхэм цол ч мөн түүнийх юм. Мөнгөнцацал нь Монгол Улсаас анх удаа Eврoпт уран чадварлаг тоглодгоороо нэрд гарсан төгөлдөр хуурч. Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээн, концeртуудаас удаа дараалан олон шагнал авч байсан нь үүнийг гэрчилдэг. Тэрээр 1999, 2001 онд Бeрлин хотын Konzerthaus-д өөрийн биe даасан төгөлдөр хуурын тоглолтууд хийсэн байдаг. 2006 онд тэнд сүүлчийн удаа Трио Мусарто хамтлагтайгаа тоглолт хийж байжээ. Мөнгөнцацaл хөгжмийн гурвалсан Трио Мусарто гэсэн хамтлагийг үүсгэн байгуулж, xамтлагийнхаа нэрийг өөрөө өгч байжээ. Түүнчлэн 1999-2003 онд Дортмунд хотын хөгжмийн сургуулийн ассистeнтаар, мөн Мунстeр хотийн Мадригал хоорын хөгжимчнөөр тус тус ажиллаж байв. Түүнээс гадна 1999 оноос эхэлж төгөлдөр хуурын баг ба хөгжмийн пeдагoгooр Дортмунд хотын хувийн хөгжмийн институдэд ажиллаж байжээ. 2002-2005 онуудад Дeтмoлд хотын хөгжмийн дээд сургуульд мэргэжлийн төгөлдөр хуурч болохоор төгөлдөр хуурчийн шалгалтуудаа үргэлжлүүлсэн байдаг. Авьяаслаг төгөлдөр хуурч Мөнгөнцацал 30 гаруйхан насандаа урлагийн их тайзаа, төрөл төрөгсдөө үүрд орхин одсон юм. Гэсэн ч түүний дэлхий дахинаа дуурсгасан нэр, Монголын нэрт төгөлдөр хуурч гэх алдар нь өнөө ч хадгалагдсан хэвээр байна.
Манайд урьд өмнө нь хийгдэж байгаагүй инээдмийн мөртлөө монолог форматаар бүтээгдсэн нэгэн контент саяханаас гарч эхэлсэн байна. Хаа сайгүй зураг,трейлэр нь цацагдаж,үзсэн хүн бүрийн ярианы сэдэв болж байгаа Товчхондоо инээдмийн контентыг та ч бас аль хэдийнээ үзсэн байх.Бага наснаасаа гэнэн цайлган мөрөөдлөөр жинхэнэ хайртайгаа учирна гэж төсөөлж ирсэн манай гол дүрийн залуу Сэргэлэн өөрөөсөө хэт ахадсан үзэсгэлэнтэй бүсгүйд дурлачихсан байдаг.Нэгэн удаа нэлээд их уулт болж өглөө нь сэртэл үхэн хатанcrush-ласан бүсгүй нь нэг оронд хэвтэж байдаг.Төд удалгүй Сэргэлэнд дуудлага ирэх бөгөөд түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн зүйл тохиолддог.Ингээд л үйл явдал цаашаа нүд салгамгүй сонирхолтой болж эхэлнэ дээ. Тус контент нь ирэх жилдээ багтан олон ангит дэлгэцийн бүтээл болохоор төлөвлөгдөж байгаа гэнэ.Эхний анги нь60 минут буюу 1цаг үргэлжилдэг бөгөөд энэ төрлийн контентууд дундаа богино болсон гэж хэлж болно.Энэ нь нэрэндээ таарсан товчхон,гол үйл явдлаа нуршилгүй үзүүлэх гэсэн кино багынхны зорилго ч байж болох юм.Хэв маягын хувьд яалтачгүй шинэ мэдрэмж,өнгө аяс үнэртэж байна лээ.Дараагийн олон ангит бүтээлийг нь гарахаар мэдээж үзэхээр төлөвлөж байна.Сүүлийн үеийн уран бүтээлүүд үзэгчдэд маш гоё эерэг мэдрэмж өгөхийг эрмэлздэг болсон нь талархууштай.Товчхондоо контентын хувьд мөн үзэгчдэд өөр ертөнцөд амьдрах боломж олгосон,яг үзэж байгаа60 минутад үл уйдам,цоо шинэ мэдрэмж өгсөн бүтээл болсонг тодотгоё. Кино бүх Skymedia, Univision, DDish болон SkyGO, LOOktv-д орсон байгаа.Тэгэхлээр энэ амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ тухлан киногоо үзэж,нэгэн оройг халуун дулаанаар өнгөрүүлээрэй.
2000 жилийн түүхтэй Бонн хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдлаа
2021-11-04 11:05:42 Нийтлэгдсэн: УрлагЦахим музей ба Монгол судлал Мюнстер хотод болсон номын танилцуулга уулзалт дуусаад Бонн хотруу зорив. Энэ хот Германы түүхийн өлгий нутаг. Нэгэн үндэстэнг баруун, зүүнд хувааж, Берлиний ханаар тусгаарлаж байсан үед буюу 1949-1990 онд ХБНГУ-н нийслэл нь байв.Энэхүү түүхэн хотод ирээд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва номын танилцуулах уулзалтын товоос өмнө ХБНГУ-ын Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимаар зочиллоо. Биднийг тус сургуулийн Монгол-Төвөдийн эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Нямсүрэн угтаж авсан юм. Монгол-Төвөдийн эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл дорно дахины судлалын салбарт үнэхээр ач холбогдолтой, томоохон судлагдахуун аж. Энгийнээр хэлбэл онлайн музей гээд хэлчихэж болмоор. Тухайн үзмэрийг хайхад тайлбартайгаа тодорхой гарч ирнэ. Европын музейнүүдэд байгаа Монгол-Төвөдийн соёлын биет өв болон хувь хүмүүсийн сан хөмрөгт байсан ховор эд зүйлсийг нэг дор товч хараад, төвөггүйхэн үзэж болох боломжийг бүрдүүлж чаджээ.Энэ нүсэр ажлыг эрдэмтэн, судлаач Ханс Ротын удирдлага дор 1972 оноос 1988 он хүртэл хэрэгжүүлж, Европын улс орнуудын 102 музей болон хувь хүмүүсийн сан хөмрөгөөс цуглуулгаа бүрдүүлжээ. 2007 оноос уг төслийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхдээ Боннын их сургууль дахь Төв Ази судлалын архивт хадгалагдаж буй Ханс Ротын үзмэр, эд өлгийн зүйлийн мэдээллийг цахимжуулж, соёлын биет өвийн нээлттэй цахим мэдээллийн сан бүрдүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх боломжтой болгожээ. Тодруулж хэлбэл, Боннын их сургууль дахь Төв Ази судлалын архивт хадгалагдаж буй 22000 орчим үзмэр, эд өлгийн зүйлсийн гэрэл зураг, түүнийг хадгалж буй музейн мэдээлэл болон холбогдох тайлбарыг нийт 55000 орчим карт дээр бүртгэж баримтжуулсан байна. Мөн архивын сан хөмрөгт зарим музейгээс авч цуглуулсан, материалын дээжис, үзмэр, эд өлгийн нарийн хийц, технологийн талаарх мэдээлэл, хээрийн судалгааны явцад авсан 2000 орчим гэрэл зураг, зарим цуглуулгыг худалдаж авсан данс, бүртгэлийн дэвтэр болон музей дэх архивын материал, Ханс ротын өөрийнх нь гар тэмдэглэл, гар зураг хадгалагдаж байгаа аж. 2013 онд энэ төслийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга асан, профессор, доктор Т.Галбаатарын санаачлагаар Монгол-Германы хамтарсан төсөл болгон хэрэгжүүлэхээр тогтож, төслөө Герда Хенкелийн санд өгөхөд 2013-2018 онд хүртэлх төслийн судалгааны санхүүжилтийг олгожээ. Энэ хугацанд 64 музей болон хувь хүмүүсийн цуглуулгаас бүрдсэн 40 орчим мянган картыг гэрэл зургийн хамт цахимжуулж, мэдээллийн санд нэмж оруулсан байна. Энэ төсөл нь Европын улс орнуудын музейнүүд болон хувь хүний цуглуулга дахь Монгол, Төвөдийн соёлын биет өвийн үзмэрүүдийг хамгийн өргөн цар хүрээнд баримтжуулсан учраас дорно дахины судлалаар ажиллаж байгаа эрдлэмтэн судлаачид төдийгүй угсаатны зүй, шашин, соёл урлаг, соёлын өвийг сэргээн засварлах салбар, музей судлалд үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн юм. 49 жилийн түүхтэй энэхүү төслийн эрдэм шинжилгээний ажилтанаар Монгол бүсгүй Б.Нямсүрэн 2013 оноос хойш ажиллаж байна. Тэрээр Монгол судлал, Төв Азийн хэл, соёл судлал, Герман судлалаар магистр, хэл шинжлэлийн чиглэлээр доктор хамгаалжээ.ХБНГУ-ыг Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимын зочин профессор, доктор Т.Эрдэнэ-Очир танхимынхаа талаар УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвад танилцууллаа. Тус сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхим 2011 онд түр хаагдаад, 2013 оноос дахин нээгджээ. Европ дахь Монгол судлалын бүрэн сургалттай цөөхөн төвүүдийн нэг. Зөвхөн монгол хэл гэлтгүй Монгол судлал, түүх,соёл, угсаатны зүй, улс төр, нийгэм гээд судалгааны өргөн цар хүрээг хамардаг юм байна. Германы эрдмийн солилцооны алба буюу ДААД 2015-2022 он хүртэл Монгол судлалын хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, багш нар хоёр жилийн хугацаатайгаар Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд ирж багшилдаг аж. Зочин профессор, доктор Т.Эрдэнэ-Очир Монгол хэл, монгол бичиг, нийгэм, соёл , угсаатан судлалын хичээл зааж байгаа гэв. Одоогоор энэ тэнхимд 20 гаруй оюутан суралцаж байна. Дэлхий дахинд ковидын цар тахал дэгдэж, хөл хорио бүрэн цуцлагдаагүй энэ үед тус сургуулийн хичээл цахимаар орж байгаа учир хөл хөдөлгөөн багатай, нам гүмхэн байлаа. Хээрийн судалгааны дадлагыг Монголд очиж хийдэг байсан ч цар тахлын улмаас зогсонги байдалд оржээ.Номын зохиогч Д.Тэрбишдагва Герман улсад хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номоо Монгол-Төвөдийн эдийн соёлын дурсгалыг цахимжуулах төсөл -ийн ажилтан, Манж, Монгол судлаач, доктор хатагтай Бритта Мариа Груберт болон Боннын их сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд бэлэглэлээ. Доктор Бритта Мариа Грубер Ази судлалын чиглэлээр судалгаа их хийдэг, Монголын эртний түүхийн талаар өргөн мэдлэгтэй хүн байв. Тэрээр Таны хэлсэн Монгол Улс археологийн баян бүрд гэдэгтэй санал нийлж байна. Энэ чухал судлагдахууныг нарийвчилж судлахад Монголын тал дулимаг ажиллаж байгааг анхаарч, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх нь чухал шүү. Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан үндэстэн гэж саналаа хэлж байв. Энэ үеэр номын зохиогч Д.Тэрбишдагва Боннын их сургуулийн оюутнуудад Монголын талаар лекц унших боломж хэр байгааг тодруулж, сургуулийн удирдлагуудтай хамтарч ажиллах саналын талаар ярилцав.Мөн номын зохиогч Монгол-Төвөд судлалын тэнхим болон номын сантай танилцаж явахдаа 7 жилийн турш Монгол судлалаар суралцаж байгаа Аналинатай тааралдав. Энэ бүсгүй Архидалт ба Монголын нийгэм гэсэн сонирхолтой сэдвээр магистр хамгаалж, одоо үргэлжлүүлэн докторантурт суралцаж байгаа бүсгүй юм байна. Герман бол Монгол судлалаараа дэлхийд тэргүүлэгч орон билээ. Тус улсын нэр хүнд бүхий томоохон их, дээд сургуулиудад Монгол судлалын тэнхим ажиллаж, доктор, профессорууд судалгаа шинжилгээний ажлаа хийж, Монгол судлалын чиглэлээр суралцаж буй гадаад оюутны тоо өсч, Холбооны Засгийн газраас Монгол судлал болон Монголын түүх өв соёлыг сурталчлах томоохон ажлуудыг санхүүжүүлсээр ирсэн билээ. Гэвч энэ үеэр нэг харамсалтай мэдээ чих сортолзуулав.Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Боннын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн судалгааны нэг ажлыг 10 жилээр сунгахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, Монгол судлалын ангийн нэг оюутныг Монголд ирж судалгааны ажлаа үргэлжлүүлэх нэг жилийн тэтгэлгийг олгосон юм билээ. Гэтэл нэг л удаа санхүүжилт хийгдээд дараагийн ерөнхийлөгч сонгогдоод үргэлжлүүлж одоо болтол олгоогүй гэж яригдлаа. Боннын их сургуульд Монгол судлалыг хөгжүүлэх бүхий л зардлыг Германы талаас санхүүжүүлж иржээ. Монгол Улсаас хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхгүй байгааг сонсох л хамгийн тааламжгүй мэдээ байв. Оюуны хөрөнгө оруулалтандаа гар татах тусам хөгжлийн хурд тэр чинээгээр саарна гэдгийг төр засгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ухаарч, төрийн залгамж бодлого ямагт аргамжаатай мэт залгамжлан хэрэгжих учиртайг сэхээрээсэй билээ хэмээн бодогдлоо. Монгол Улс судалгаа, шинжилгээ, Монгол судлалыг өргөжүүлэхэд адаглаж амалснаа биелүүлчихдэг баймаар юм. Үнэндээ татвар төлөгчид үр ашигтай хөрөнгө оруулалт хий, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй асуудалд зарцуул, улс орноо сурталчил, оюуны боловсролд анхаар, сургалт, судалгааг өргөжүүл гэж тасралтгүй татвар төлсөөр ирсэн. Түүнийг оночтой, зөв хуваарилалт хийж, адаглаад л үүх түүхээ сурталчлах, хэл соёл, археологи гээд чухал салбаруудын судалгааг хийхэд дандаа гадаадынхны гар харалгүй зарцуулдаг болж, худлаа амалдагаа больж, хариуцлагатай байх цаг иржээ. Германы зүрхэнд орших Монголын түүх, соёлын сурталчилгааны төв Mongolei Zentrum Боннын их сургуулиас гараад номын зохиогч Д.ТэрбишдагваMongolei Zentrum-д хүрэлцэн иржГерман улсад хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номын танилцуулах ээлжит уулзалтаа хийв. Энэхүү уулзалтыг Mongolei Zentrum төвийн үүсгэн байгуулагч Франк Фосен болон Нордрайн-Вестфален мужийн өргөмжлөлт консул ноён С.Шмитц нар нээж үг хэллээ.Номын танилцуулах уулзалтанд оролцохоор ХБНГУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд асан Шрёдер, Эдийн засгийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хатагтай Г.Хамершмидт, Өвөрмонголын эрдэмтэнЛ.Хурцбаатар,өргөмжлөлт консулГроссе-Зендер зэрэг улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн, археологийн эрдэмтэн судлаачид, герман уншигчид гээд 30 гаруй хүн цугласан байлаа. Германы эдийн засгийн хөгжлийн яамны Азийн орнуудын хамтын ажиллагааны асуудал хариуцдаг хэлтсийн дарга Г. Хамершмидт Гумбольдтийн их сургуульд хамт сурч байсан анд нь байсан учир зорьж ирэн, номын зохиогч Д.Тэрбишдагвад баяр хүргэж байлаа. Германы нэрт хуульч Гроссе-Зендер Би Д.Тэрбишдагвын номыг Германд хэвлэгдэнгүүт нь авч уншсан. Би 1993 оноос хойш Монгол Улсад олон удаа очиж, хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, өргөмжлөлт консулаар ажиллаж байсан хүн. Номыг нь уншихад Монголын тухай сэтгэлд үлдсэн олон түүх, мэдээллийг эргэн санаж, Монголын нэн эртнээс өнөө цөгийн үеийн түүхийг товч, оновчтойгоор дүрсэлсэн нь ихэд таалагдсан. Берлины хана нурж, хоёр Герман нэгдснийг монгол хүн хэрхэн тусгаж авсан болон Монголд ардчиллын салхи яаж шуурсан талаар дүгнэлт, зураглалыг залуучууд шимтэн уншаасай гэж бодож байна. Чингис хааны үр удмын түүхийн талаар шинэлэг зүйл бичсэн санагдлаа, үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгааг гүнзгийрүүлж бичихийг хүсэж байна. Хүн төрөлхтний түүхэнд монголчуудын үлдээсэн үнэт зүйл болон өнөөдрийн Монголын нөхцөл байдлын талаар ойлгуулахад их чухал ном болсон байна. хэмээн онцлов.Энэ удаагийн уулзалтыг Mongolei Zentrum төвийг үүсгэн байгуулагч Франк Фосен ба түүний гэргий Б.Мөнхзулын хамт зохион байгуулжээ. Эцэг, эхээсээ уламжилж авсан нэн эртний хотын төв дэх байрыг тохижуулан Монголын соёлын төв байгуулж, Монголыг сонирхогчид, монголчууддаа олон талаар хүртээл болгосон сувгуудаар ажиллаж байна. Энэхүү төвийн талаарwww.mongolei.deболонwww.fb.com/MongoleiZentrumмэдээлэл авч болно. Энэ төвд ороход монгол айлд зочилж буй мэт сэтгэгдэл төрнө. Хоймортоо модоор урласан хоёр том сийлбэртэй сандал, эрээн цоохор авдарууд эгнүүлж тавьсан, хээ хуар алагласан ор, эмээл, бусад хэрэгслийг иж бүрнээр тавьжээ. Бэлэг дурсгалын зүйлс, үндэсний дээл хувцас, монгол ном, хөгжмийн CD гээд олон зүйл өрөөстэй. Үндэсний хэв шинжийг агуулсан бараг бүхий л зүйлийг энэ соёлын төвийн үзмэр болгож Монгол Улсыг сурталчилж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун. Энэ төвдөө номын хурим, урлаг, соёлын олон арга хэмжээг байнга зохион байгуулж иржээ. Б.Мөнх-Зул бүсгүйгээс эх орноо гадаадынханд сурталчилж таниулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих , гар урлалын бүтээлийг таниулах, худалдаалах, ном, хөгжмийг түгээн дэлгэрүүлэх гэсэн сэтгэл үнэртэнэ. Түүний нөхөр1997 онд Mongolei.de хэмээх анхны монголын талаарх цахим хуудас нээхэд тухайн үед чатыг нь хүмүүс их ашигладаг байсан юм билээ. Энэ цаг мөчөөс хойш энэ гэр бүл Монголын соёлыг сурталчлахын зэрэгцээ монгол уран дархчууд, оёдолчид, уран гартнуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Германд борлуулж иржээ. Эднийд Монголоос бүтээгдэхүүнээ нийлүүлдэг хувь хүмүүс ч олон. Зарим нь бүүр 20 гаруй жил хамтын ажиллагаатай байгаа төдийгүй үр хүүхдүүд нь залгамжлан үргэлжлүүлэх болжээ. Монголд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн бүтээгдэхүүнийг нь гадаадад борлуулж тусалж буй нь үнэхээр баярлууштай хэрэг билээ. Германд олон жил амьдарч байгаа монголчуудад монгол номнуудыг хүргэх, герман аялагчдад зориулсан ном, буддын шашин болон бөө мөргөлийн холбогдолтой ном зохиол, сонсдог ном, Герман хүүхдүүд зориулсан Монголын номыг ч борлуулдаг юм байна.Багт наадмын баяраар Кёлн хотод 1984 оноос хойш Герман хүмүүс монголчуудыг дуурайж хувцаслаж хэв маяг дэлгэрчээ. Тэр хүмүүс энэ төвөөс хувцас, эдлэл хэрэгсэл, тавилга хүртэл худалдаж авдаг гэнэ. Зарим германуудын гэрт нь ороход монгол айлд ороод ирэв гэмээр тохижуулсан байдаг гэж Б.Мөнхзул өгүүллээ. Энэ төвд худалдаалагдаж байгаа дээл хувцасыг л сонирхоход хийц нь их чамин, өнгөний сонголт сайтай гээд тоочоод байвал олныг өгүүлэхээр юм билээ. Б.Мөнхзул гэр бүлийнхээ хүний хамт Монголд очиж герман хүмүүс ийм өнгө хийц сонирхдог, ийм хэвшил, хандлагатай гэдгийг тайлбарлаж, Германы соёлыг Монголд түгээж, Монголын соёлыг Германд дэлгэрүүлж хоёр орны хооронд жинхэнэ гүүр болж ажиллаж яваа бүсгүй юм. Үргэлжлэл дараагийн дугаарт Д.Доржпагма
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй