2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдэд 300,000 төгрөг олгох тохиргоог Ибаримт аппликэйшнд нэмжээ
2021-04-22 12:14:52 Нийтлэгдсэн: Эдийн засагЗасгийн газраас дөрөвдүгээр сарын 8-наас иргэн бүрд 300,000 төгрөг олгох шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 95.4%буюу 3,218,221 иргэнд 300,000 төгрөгийг олгожээ. Харин 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдийн мөнгийг ээжийнх нь бүртгэлтэй данс руу шилжүүлэх тохиргоог Ибаримт аппликэйшнд шинээр нэвтрүүлж асран хамгаалагчийн зөвшөөрлөөр олгож эхэлсэн байна. Тодруулбал, Ибаримт аппликэйшнд дараах цонх гарч ирнэ. Үүнд тийм сонголтыг дарж илгээхэд асран хамгаалагчийн дансанд 300,000 төгрөг орох нь. Сангийн яам Өнөөдрийн байдлаар 2,704 хүүхдийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн болжээ. Иргэдийн дансны болон хувийн мэдээлэл зөрж байгаагаас шалтгаалан гүйлгээ цуцлагдаж байгаа. Тиймээсebarimt.mnболон аппликэйшнээр орж бүртгүүлсэн мэдээлэлээ нягтлахыг зөвлөлөө. 300,000 төгрөгөө өнөөдрийг хүртэл аваагүй байгаа иргэдийн хувьдebarimt.mn/300холбоосоор ороод регистрийн дугаар, зурган кодыг бичиж төлөв байдлыг шалгах хэрэгтэй. Ибаримттай холбоотой асуудлыг1800-1288, 75777507утасаарасууж болно хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.
Монгол Улс 4 дүгээр сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолжээ
2021-04-16 11:32:04 Нийтлэгдсэн: Эдийн засаг 2021 оны 4 дүгээр сарын 14-ны байдлаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улсруу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:- Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл, - Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл, - Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл, - Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байна. Монгол Улс 4 дүгээр сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3,5 сая тонноор өссөн үзүүлэлттэй байнагэж Сангийн яамнаас мэдээллээ.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг Монголд 1.3 тэрбумын хөтөлбөр эхлүүллээ
2021-04-15 10:23:27 Нийтлэгдсэн: Эдийн засагАНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -ын Монгол дахь захирал Гарри Роббинс тус агентлагаас Монгол Улсын Засгийн газрын COVID-19 арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 450,000 ам. долларын (1.3 тэрбум төгрөг) хөтөлбөр эхлүүлж байгааг зарлав. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас FHI 360 байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран Meeting Targets and Maintaining Epidemic Control (EpiC) төслөөр дамжуулан Насанд хүрэгсдийн COVID-19 халдварын оношилгоо, эмчилгээний менежемент сургагч багш бэлтгэх цуврал сургалт зохион байгуулж буй.Уг хөтөлбөрийн эхний ээлжинд Монгол Улсын хөдөө орон нутгийн буюу аймгийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн 30 орчим эмч, сувилагч нар хамрагдаж байна. Энэхүү сургалтыг Калифорнийн Сан Францискогийн Их Сургууль (UCSF) боловсруулсан бөгөөд UCSF-ийн анестезиологич, клиникийн профессор, доктор Ланди Кэмпбелл удирдана.
Эрдэнэс Тавантолгой ХК нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргахаар зарласан. Эхний үе шатыг 600 тэрбум төгрөгийн хэмжээтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр арилжааг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгож, амжилттай зохион байгууллаа. Уг бондын арилжаа, санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 677.7 тэрбум төгрөгийн захиалгыг оролцогч талуудаас ирүүлж, төлөвлөгөөт зорилтыг бүрэн хангасан байна. Арилжаанд 964 аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож, төгрөгийн 10%-ийн хүүтэй 336.6 тэрбум төгрөг, ам.долларын 6.3%-6.8% хүртэл хүүтэй 119.7 сая ам.долларын мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлжээ. Эдгээр санхүүжилт нь Монгол Улсын олон зуун иргэд, аж ахуйн нэгж, хэд хэдэн банкны санхүүжилтээр боссон багц санхүүжилт бөгөөд компанийн цаашдын өсөлт, Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болно хэмээн үзэж байна.
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН ХЭРЭГТ ХУРААГДСАН 1.4 САЯ АМ ДОЛЛАРЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
2021-04-09 10:58:52 Нийтлэгдсэн: Эдийн засагАвлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүллээ. Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна. Эх сурвалж:iaac.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй