Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохын тулд АХБ-наас 73 сая ам.долларын зээл авлаа

Цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжид зарцуулах 73 сая ам.долларын зээлийг баталлаа. Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд зургаадугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэлтээр олгож байна. Үүний тодорхой хувийг АХБ-ны зээлээр санхүүжүүлнэ. Монгол Улс КОВИД-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлсэн. Иргэдийн эрүүл мэндэд учрах шууд нөлөөг эхэндээ хязгаарлаж чадсан ч вирусыг хязгаарлах үйл ажиллагаа нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Дотоодод анхны халдварыг бүртгэн, хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг бүр дордуулсон гэж АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шельциг онцолжээ. Малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан. Судалгааны дүнгээс харахад 2020 оны тавдугаар сарын эхэн үеийн байдлаар нийт өрхийн дөрөвний гурав орчим, ядуу өрхийн 85 хувь ямар нэг байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64 хувь) нь хүнсний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73 хувь) орчим нь орлого тасалдсан гэжээ. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан гэсэн судалгаа өгчээ. Төслийн хүрээнд Монгол Улсын нийгмийн халамжийн хөтөлбөр, тогтолцоог бэхжүүлж, ирээдүйн цочрол, хямралд илүү оновчтой хариу арга хэмжээ авах чадвартай болоход дэмжлэг үзүүлнэ. Мөн тусламж хэрэгтэй иргэдэд хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэхийн тулд зорилтот бүлэгт чиглэсэн тогтолцоо болон Өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчилж, илүү нарийвчилсан мэдээлэл тусгах ажлуудыг хийнэ. АХБ халамжийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор халамжийн хөтөлбөрүүдийг цахимжуулж ehalamj системд нэгтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн амьжиргаа, санхүүгийн оролцоо, ур чадварыг дэмжих цогц арга хэмжээ бүхий мөнгөн тэтгэлэгт суурилсан халамжаас хөдөлмөрт шилжих шинэ төрлийн нийгмийн хамгааллын хөтөлбөрийг нэвтрүүлэх үйл ажиллагааг туршин хэрэгжүүлнэ. Энэ төсөл КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулах зорилгоор АХБ-наас Монгол Улсад үзүүлж буй нэгдсэн, цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт санхүүжилт нь 259.64 сая ам.доллар. Үүнээс Засгийн газрын санхүүжилт нь 186.64 ам.доллар байна. Төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгана.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 8 хувиар өслөө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний 2 сард 476.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр буюу 8 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 33.7 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2021 оны эхний 2 сард 456.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.3 (6.4%) тэрбум төгрөгөөр өсөхөд: тэтгэврийн даатгалын сангийн зарлага 35.8 (10.5%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 1.3 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Нийгмийн халамжийн сангаас 2021 оны эхний 2 сард 2.1 (давхардсан тоогоор) сая хүнд 353.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 95.0 (4.6%) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 215.1 (2.6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 288.0 мянган төгрөг, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянган төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянган төгрөг, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийгЭНДдарж авна уу. Эх сурвалж: ҮСХ

2023-2025 онд 1072 хувьцаатай иргэн 669 мянган төгрөгийн ногдол авах тооцоо гарчээ

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өчигдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөг баталсан байна. Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл Эрдэнэс-Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр, Таван толгой цахилгаан станц, усан хангамж зэрэг 20 том төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг 3,7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарчээ. 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.161 тэрбум төгрөгөөс цэвэр ашиг хуваарилбал 1072 хувьцаатай иргэнд 12 мянган төгрөгийн ашиг хуваарилагдах тооцоо гарчээ. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдсэн. Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас Эрдэнэс-Тавантолгой-ийн үйл ажиллагаа нэлээд хэмжээгээр тасалдсан. Жилийн эцсийн дүнгээр тус компани 13 сая тонн нүүрс олборлож, 11 сая тонныг борлуулжээ. 1.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.161 тэрбум төгрөгөөс цэвэр ашиг хуваарилбал 1072 хувьцаатай иргэнд 12 мянган төгрөгийн ашиг хуваарилагдах тооцоо гарчээ. Өнгөрсөн жил 96480 төгрөгийн ашиг хуваарилж байсан юм. Өмнө нь том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хувьцааныхаа тодорхой хувийг олон улсын биржээр зарж, IPO хийх зөвшөөрлийг УИХ, Засгийн газраас аваад байсан бол энэ удаа дотоодод бонд гаргаж, хөрөнгө босгоно. Нийт 2 их наяд төгрөгийн бонд гаргана гэж төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар энэ сарын 5-нд холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгчээ. Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай байгуулсан гэрээ хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан. 2015 онд байгуулсан гэрээнд автоматаар сунгагдахаар заасны улмаас 2019 онд дахин хоёр жилээр сунгасан бөгөөд энэ жил ийнхүү дуусч, туслан гүйцэтгэгч компанийг шинээр сонгон шалгаруулахаар болжээ. Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тай 2015 онд байгуулсан гэрээнд хатуу заасан үнийн дүн дотоодын олборлогч компаниудаас өндөр байсаар ирсэн, ингэснээр тус компани 990 тэрбум төгрөгийн илүү ашиг олсон нь Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн алдагдсан боломж гэж үзжээ. Иймд гэрээг цуцлах, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах асуудлыг компанийн зүгээс байнга хөндөж ирсэн гэж ЭТТ ХК-иас мэдээлэв.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНК, АРИЛЖААНЫ БАНКУУД ХАМТАРЧ ДАВАН ТУУЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан,Монголбанкныудирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Уулзалт Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10ихнаядынцогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улс цар тахлын нөхцөл байдлыг даван туулж байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, улсынхаа эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр 10 их наядын санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулснаас 2 их наядыг нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3%- ийн хүүтэйгээр банкуудаар дамжуулж зээлээр гаргая, хүүгийн зөрүүг төрөөс даая гэж тооцсон. Үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллахыг гэж банкны салбарынхнаас хүсэж байгаа билээ. Өнөөдрийн байдлааражлынбайр70 орчиммянгаар буурсан.Хөл хорионы дэглэм үргэлжилж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй байсаар байвал цаашид130 мянгахүрэх тооцоолол гарсан.Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийнмөнгийг100 мянга төгрөг хүртэл нэмэгдүүлж,ус, цахилгааны хэрэглээ, ахмадуудынтэтгэврийнзээлийг тэглэх зэрэгарга хэмжээ авсан. Одоо бидбэлэн мөнгө тараахбиш баялаг бүтээгчдээ, салбаруудаадэмжихзорилго тавьж, тухайлсанхөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэжүзсэн. -Залуусынхөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 0.5, -Стратегийн ач холбогдолтой төслүүдэд 2, -Монголбанкныдахинсанхүүжилтийнтөлөвлөгөөнд 2, -Оронсууцжуулахтөсөлд 3, -Хөдөө аж ахуйн салбарт 0.5, - Ажлын байрыгнэмэгдүүлэхэд2 их наяд төгрөгийг тус тус зарцуулна гэсэн байдлаар төлөвлөсөн юм.Өнөөдөрта бүхэнтэйзээлийн хэрэгжилтэд ямар асуудал байгааталаарсонсохоор ирлээ хэмээн Засгийн газраасбаримталж буй зарчмаа товч танилцууллаа. Банкны салбарын төлөөллүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг хүсэж буй банкны секторын бодлогын хүлээлтийн талаар товч илтгэлүүдийг тавьсан. БАНКНЫ САЛБАРЫНХАН ЗЭЭЛДЭГЧДИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГЫГ БУУРУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.БаярдавааМонгол Улсын гадаад тэнцэл 2016 оны хүнд үеэс үлэмж дээшилж, 9 сарын хэрэгцээг хангах нөөцтэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай богино хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхжүүлэх нь чухал. Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухраагаад байна. Монголбанкны танилцуулсан илтгэлээс: Томоохон төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй. Ингэхдээ санхүүжилтийг гадаад талтай хуваалцах нь оновчтой. Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.АмарБанкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үедбанкны үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа. Ингэж салбарын үйлчилгээгцахимжуулахад100 сая долларынхөрөнгө оруулалт хийсэн. Зах зээлд нийлүүлэгдсэн нийтзээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна.Одоогоор150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа,ипотекийнхөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийгтус тусхойшлуулсанбайна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгөоруулъягэдэг саналтай байна. Энэ хүрээнд -Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах/Үүн дээр Засгийн газраас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/ -Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх -Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх -Зээлдэгчдэээрсдэлээсхамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал гэлээ. Үндсэн илтгэлүүд дууссаны дараа асуулт, хариулт явагдав. Монголын Банкны холбооны ерөнхийлөгч Б.МэдрээЗээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон аж ахуйн нэгж бүдрэнэ. Засгийн газраас хэрэгжүүлэх энэ зээлийн төлөвлөгөө бол арилжааны банкуудад ашиггүй ч банкны харилцагчдын орлого нэмэгдэж байвал урт хугацаандаа бүгд хожно. Банкуудын нийт мөнгөний 88% нь иргэдийн л мөнгө учир бид санаа зовохгүй байхын аргагүй гэж байсан юм. Сангийн сайд Б.ЖавхланТөр өнгөрсөн жил 4.1 их наядтөгрөгийначааллыг төсөв дээрээ авсан.Цаашид нэмэлт ачаалал авах боломжгүй. Та бүхэн төртэй хамтарна гэж байгаа нь маш чухал дэмжлэг. 2020 онд ДНБ -ний өсөлт 6% буурч 70-аад мянган ажлын байрцомхтгогдсон. Монгол Улс нийт 820 мянган ажлын байртай. Дахиад эрсдэл хүлээж байна.Хэрвээингэвэлбанкуудыннөхцөл муудвалтөсөвт нөлөөлөх эрсдэлтэй. Төсөв мөнгөний бодлого шууд харилцаа хамааралтай учраас хамтарч ажиллах шаардлагатай байна.Иргэдийнмөнгөөр иргэдийнхээ амьдралыг дэмжих гэж байгаа.10 ихнаядынтөлөвлөгөөбанкуудынбаланс дээрээ шууд ашиг авчрахгүй чбанкуудадөөрсдөд нь ээлтэй. Банканд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол харилцагч. Эдийн засгийн хямралыг даваад гарсны дараа банканд сайн харилцагчид бий болно.48 мянган аж ахуйн нэгж байгаагаас 27 мянга нь энэ 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байгаа тооцоо байна гэв. ХААН Банкны гүйцэтгэх захирал Р. МөнхтуяаУул уурхайн буссалбарт олгож буй репо санхүүжилт 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу манай банкны хувьд нийт зээлдэгчийн 88% нь тэнцэхгүй байна. Тэдний зээл нийт зээлийн багцын 38 хувийг эзэлдэг. Шинэ төлөвлөгөөнд зээлийн нөхцөлд заавал ХХК байна гэж зааж өгөхөөр хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байна. Манай банкны 28 мянган зээлдэгчийн 3,300 нь л тэнцэхээр байна. Тиймээс 500 хүртэл сая төгрөгийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд, 3 тэрбум хүртэлх зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгох байдлаар тавигдах шаардлагын босгыг буулгаж өгвөл зохимжтой. Манай 24 мянган зээлдэгч 50-70 мянган хүнийг ажлын байраар хангадаг гэлээ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ:БАНКНЫ САЛБАРЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДЬЕ Салбарын төлөөлөл саналаа ийнхүү илэрхийлж, Сангийн сайд тайлбар өгснөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ Өнөөдрийн уулзалтаар миний хувьд банкууд бизнес эрхлэгчдэд хатуу шаардлага тавихгүй байгаач гэсэн хүсэлт та бүхэнд тавих гэж байлаа. Гэтэл эсрэгээрээ банкны салбар маань зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах санал тавьж байгаад баяртай байна. Тиймээс бид энэ асуудлыг эргэж харъя. Хүнд суртал гаргахгүй байх бүх боломжийн талаар ярилцаж, шийдэл гаргахад нээлттэй. Ажлын хэсэгбайгуулъя. Хяналт шалгалтыг багасгахад анхаарна. Та бүхний санал болгож буй цахим хөгжлийг дэмжих хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх талаарХЗДХ-ийн сайдтай хамтран ажиллаж, долоо хоногийн дотор шийдэл гаргая. Банкны салбарынцахимжуулахтөсөл маш амжилттай хийгдсэнд талархаж байна. Цаашид төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад ч энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа. Гэрлэлт, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад үйлчилгээгцахимжуулахзорилт тавьж ажиллаж байгаа. Мөн та бүхний санал тавьж буйКОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухайхуулийн үйлчлэх хугацааг сунгаж магадгүй. Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй.Эрсдэлтэй ч бид хүн амын эрүүл мэндээ, эдийн засгаа дэмжихийн тулд хөл хориог сулруулсан. Тавдугаар сараас хилээ нээхээзарлачихлаа. Шаардлагагарсан тохиолдолд аливаа үйл ажиллагааг гэнэт зогсоож, хөл хорио тогтоохгүй.Хамгийн багадаа 14 хоногийн өмнө зарлана.Энэ хооронд төр, хувийн хэвшил гэхгүй бэлтгэл хангах ёстойг бид ойлгож, харж авсан. Тиймээс одоо эдийнзасгийн хүндрэлийг Засгийн газар,Монголбанк, арилжааныбанкуудхамтарч даван туулнагэлээгэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монголбанк 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2021 оны 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 309 кг-аар буурсан үзүүлэлт юм. 2021 оны 2 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36.6 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 2 дугаар сард 165,914.57 төгрөг байлаа. График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг) График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн) График 3. 2021 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.