Уул уурхайн бус экспортын салбар, ЖДҮ-ийн салбарыг дэмжин 230 тэрбум төгрөгийн зээл олгоно
2020-12-07 09:21:32 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох шийдвэр гаргасан юм. Хоёр жилийн хугацаатай репо арилжааны хүрээнд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олголоо. Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буйуул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийгдахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм. Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр дурдсан харилцагч банкандаа хүсэлт гаргах, зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой боллоо. Цаашид Монголбанкны зүгээс цар тахлын нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн, тухай бүр мэдээлэх болно гэв. Репо санхүүжилт гэж юу вэ? Төв банкны санхүүжилт нь банк хоорондын захын нөөцийн түр зуурын дутагдлыг арилгах, илүүдэл нөөцийг шингээх зорилготой. Зорилго: Төлбөр тооцоо гүйцэтгэх мөнгөн хөрөнгө дутагдсан тохиолдолд дутагдлыг арилгах Давтамж: Өдөр бүр нээлттэй Хугацаа: Банксүлжээ систем хаахаас дараагийн өдрийн банксүлжээ систем нээх хүртэл үргэлжилнэ. Барьцаа хөрөнгө: Төв банкны үнэт цаас Хүү: Овернайт репо санхүүжилтийн хүү = Бодлогын хүү + 2 нэгж хувь
04/12/2020290 Эрдэнэт үйлдвэр ажалтан, ажилчдаа цар тахлаас хамгаалах зорилгоор амны хаалт, гар ариутгалын бодисоор бүрэн хангаж байна. Мөн төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч, ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байгаа юм. Үйлдвэрийн газрын Аж ахуй үйлчилгээний цех захиргааны 1, 2-р байрны албан өрөөнүүдэд 30 минут тутамд ариутгал халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэгээ хийх давтамжаа нэмэгдүүлжээ. Тус цехүйлдвэрлэлийн дүүрэг болон захиргааны 1,2-р байрнуудад уурхайчдад зориулсан зөвлөгөө, санамжийг хараа тусах газруудад байршуулан, гар ариутгах төхөөрөмжүүд шинээр суурилуулсан байна. Цар тахлын энэ үед аль болох гар хүрэлцэхгүйгээр ариутгах, биеийн халууныг камераар хянах төхөөрөмж шинээр суурилуулсан нь хүний төвлөрлийг сааруулах нэг аргахэмжээ болжээ. Бид захиргааны нэг, хоёрдугаар байранд халуун хэмжих багажууд байршуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн олон төрлийн бодисыг цэвэрлэгээ үйлчилгээндээ хэрэглэж байна. Нийтийн амралтын өдрүүдэд хуваарь гаргаж захиргааны хоёр байр, Говилын 37 айлын байр, нэг дүгээр постод их цэвэрлэгээ хийж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжууллаа. Хаалганы бариулыг 30 минут тутам ариутгаж, ажилтнуудын хэрэглэсэн амны хаалтыг хаях санамж бүхий хайрцгийг ажлын байруудад байршууллаа. Ариун цэврийн өрөөнд тогтмол ариутгал хийн ажиллаж байна гэж Аж ахуй үйлчилгээний цехийн мастерД.Амаржаргал ярилаа. Б.Чулуун Фото: Б.Баттөгс
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ЖИШИГ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
2020-12-04 10:24:18 Нийтлэгдсэн: Эдийн засагКоронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын албан даалгавар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Эрүүл мэндийн сайдын тушаал зэрэг холбогдох тушаал шийдвэр, албан даалгавруудыг үндэслэн Эрдэнэс-Тавантолгой ХК Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг төлөвлөгөө нь Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн салбарт Коронавируст халдвар /Ковид-19/ өвчний халдвар гарч болзошгүй тохиолдлоос ажилтнууд, хүн амыг урьдчилан сэргийлэх, аврах, нэрвэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах зорилготой юм. Энэ хүрээнд төлөвлөгөөний дагуу цар тахлыг хохирол багатай даван туулах, уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ажилтнуудын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх эрсдэлийг бууруулах зорилгоор шаардлагатай ажлуудыг гүйцэтгэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Эрдэнэс-Тавантолгой ХК Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө-г жишиг төлөвлөгөө хэмээн үзсэн бөгөөд салбарын бусад байгууллагуудад ийм төлөвлөгөө батлан ажиллахыг зөвлөжээ.
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ТАВАНТОЛГОЙ НҮҮРСНИЙ УУРХАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ГЭРЭЭТ ХАМГААЛАЛТАД АВЛАА
2020-12-03 18:15:44 Нийтлэгдсэн: Эдийн засагЗасгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын төсвийн татварын орлогын 8 хувь, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй явуулах нөхцөл бололцоо бүрдэж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, улсын онц чухал объект уурхайн бүсэд жагсаал цуглаан зохион байгуулагдах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих боломжтой болж байна. Эрдэнэс-Тавантолгой ХК ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй нийтдээ 350 га газарт 24 цагийн турш харуул хамгаалалт шаардлагатай байдаг. Уг талбайд өдөрт дунджаар 2600 орчим ажилтан албан хаагчид ажилладаг бөгөөд нүүрс тээврийн 1000 орчим машин уурхайн бүс рүү нэвтэрдэг. Түүнчлэн уурхайг Гашуунсухайт чиглэлийн автозамтай холбосон 8.2 км авто зам болон цаашид ашиглалтад орох уурхайн захиргааны шинэ барилгыг сумын төвтэй холбох 13.2 км авто зам, төмөр замын ачилтын байгууламж, Тавантолгой цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, төмөр замын өртөө, нүүрс баяжуулах баяжуулах үйлдвэр зэрэг хамгаалалт шаардлагатай объектууд шинээр нэмэгдэх төлөвтэй байна.
Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргав
2020-12-03 10:55:56 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олонэнэ оны эхний 11 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа 100 давсан хувиар биелүүллээ. Механик боловсруулалттай эд ангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 123,5 хувь, резинэн эдлэлийн төлөвлөгөөг 100,9 хувь, цутгамал бүтээгдэхүүний төлөвлөгөөг 103,7 хувиар биелүүлж, 61,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Засвар механикийн заводын Цутгуурын үйлдвэрлэлд хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам нэвтрүүлэн ажилласнаас хойш цутгамал бүтээгдэхүүний төлөвлөгөө оны эцэст хүлээгдэж буй гүйцэтгэлээр 103 хувиар биелэх төлөвтэй байна. Мөн шинэ шугам нэвтрүүлсний үр дүнд технологийн материалын төрөл болон тоо цөөрч, нэг тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг дунджаар 52 ам доллараар буурчээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын өөрийн өртгийг багасгаж байгаа үзүүлэлт юм. Түүнчлэн заводын хамт олон эхний 11 сарын байдлаар импорт орлох 44 нэр төрлийн 2201 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрт шинээр суурилуулсан SBS-38, HP-400 бутлах тээрэм, тэдгээрийн конусан хуягуудыг үйлдвэрлэж байна. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй