“Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд элсэгч ЭЕШ-д 700-аас дээш оноо авсан бол жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлнө
2020-05-20 10:25:45 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургууль энэ жил 45 дахь удаагийн элсэлтээ авна. 1975 оноос сургалтын үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж буй тус сургууль 2020-2021 оны хичээлийн жилд 9 төрлийн мэргэжлээр хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Элсэгчдэдээ боловсролын чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор инженерийн боловсролын CDIO санаачилгад нэгдэн, үр дүнд суурилсан сургалтын уул уурхайн ашиглалт, цахилгаан, механик, авто, ашигт малтмалын баяжуулалтын технологи, барилга, хүрээлэн буй орчны инженер бэлтгэх болон ОХУ-ын Уралын их сургуультай хамтран Металлурги, металл технологи 2+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тус сургуулийн элсэгчид элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт эдлэх бол, 650-699 оноо авсан элсэгч 50 хувь, 600-649 оноо авсан элсэгч 30 хувийн хөнгөлөлттэйгөөр тус тус суралцах аж. Мөн 2020 онд элсэлтийн ерөнхий шалгалтаа математикийн хичээлээр өгч 450-аас дээш оноо авсан болон улс аймгийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн төгсөгчдийг урилгаар элсүүлэх ажээ. Түүнчлэн үнэлгээний голч дүнг харгалзан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монгол-21 сан, Технологийн сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг болон төрийн, төрийн бус, бизнесийн байгууллагуудын дэмжлэг, хөнгөлөлт эдлэх боломжтой гэж тус сургуулийн сургалтын албанаас онцоллоо. Эрдэнэт цогцолбор дээд сургууль нь байгуулагдсан цаг үеэс өнөөг хүртэлх 45 жилийн хугацаанд мэргэжилтэй 7161 ажилтан, 462 техникч, дипломын болон бакалаврын зэрэгтэй 2090 инженер, уул уурхайн нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэжээ. Одоо тус сургуулийн бакалаврын түвшний сургалтад уул уурхай ашиглалтын технологи, ашигт малтмалын баяжуулалтын технологи зэрэг 6 мэргэжлээр 500 гаруй оюутан суралцаж байна. Эрдэнэт цогцолбор дээд сургууль суралцагчдадаа олон боломж, давуу тал өгч байгаагийн нэг нь сурлагын голч дүн 3.2-оос дээш төгссөн оюутанд Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж гардуулдаг уламжлал юм. Энэ журмын дагуу сүүлийн 7 жилд 32 төгсөгч оюутны ширээнээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болжээ. М.Балжинням Фото: Б.Баттөгс
МОНГОЛБАНКНААС ЗОРИЛТОД БҮЛЭГТ ЧИГЛЭСЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2020-05-20 10:20:38 Нийтлэгдсэн: Эдийн засагИпотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлтийг шийдвэрлэхээр боллоо. Уг хөтөлбөрийг УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд-д өөрчлөлт оруулан, банкуудтай гэрээ байгуулснаар хэрэгжүүлэх гэж байна. 2020 оны 5 дугаар сараас 2020 оныг дуусталх хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжилнэ. Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авлаа. Үүнд: Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх; Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох; Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгох зээлийг санхүүжүүлэх; Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгов. Монголбанкнаас 2020 оны 5 дугаар сараас эхлэн ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Улаанбаатар хотын, Богд, Тээвэр хөгжлийн, Кредит, Ариг, Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд иргэд эдгээр банкуудад хандан ипотекийн 8 хувийн зээл авах боломжтой боллоо.
Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, ХБНГУ-ын Остпригнитц-Руппины Шпаркассэ банк хамтран Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл-ийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 7 модуль бүхийсургалтадарилжааны 11 банкны нийт 155 оролцогч, сургагч багш бэлтгэх хөтөлбөрт нийт 94 багшамжилттайхамрагдлаа. Энэ жилийн сургалтын хувьд Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан, танхимд дээд тал нь 10 хүртэлх суралцагчийг байлцуулах, шаардлагатай тохиолдолд онлайнаар зохион байгуулж буйгаараа онцлог болж байна. Сургалтын нээлт өнөөдөр /2020.05.19/ Монголын банкны холбооны байранд болж, Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын банкны холбооны төлөөлөл, удирдлагууд оролцлоо. Арилжааны банкны иргэдтэй шууд харилцдаг ажилтнууд олон улсын түвшний онол, практик хосолсон сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, энгийнээр хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалснаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад ач холбогдолтой юм.
ОУВС АЖЛЫН ХЭСГИЙН ТҮВШИНД МОНГОЛ УЛСАД 99 САЯ АМ.ДОЛЛАРЫН ШУУРХАЙ САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРЛЭЭ
2020-05-19 08:25:18 Нийтлэгдсэн: Эдийн засагОлон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрлээ. ОУВС-гийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу. Англи хэл дээр:Энддарна уу Монгол хэл дээр:Энддарна уу
ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ
2020-05-19 08:16:34 Нийтлэгдсэн: Эдийн засагCOVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн найм дахь дугаарыг хүргэж байна. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 5-р сарын 8-аас 5-р сарын 14-ний байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыгэндээстатаж авна уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй