Италийн брэндүүд “Монголын Хаан Ширхэгт” ноолуурыг захиалав
2020-05-22 10:50:06 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол ноолуурын өнгө болон давуу шинж чанарт тулгуурлан Монголын Хаан ширхэгт брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах ажлыг амжилттай хийж байна. Монголын Хаан ширхэгт тохирлын тэмдэг нь дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх тэмдэглэгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа юм. Энэхүү гарал үүсэл, чанарын баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гэрчилгээг Ханбогд Кашимер ХХК өнгөрөгч 2019 онд авч анхны Монголын Хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй хялгасыг нь ялгасан ноолуурыг Итали улс руу экспортолж байсан юм. Ханбогд Кашимер ХХК нь анхан шатны ноолуур боловсруулах 20 жилийн туршлагатай, 12 аймагт өөрийн түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчтэй ноолуурын салбарын томоохон компаниудын нэг юм. Энэ жилийн хамгийн нарийн микронтой ноолуур буюу Хаан ширхэгт-ийн стандартыг Сүхбаатар аймгаас бэлтгэсэн ноолуур \15,8-16,1 микрон\ хангасан байна. Манай улс жилд 9800-10 000 тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 40 гаруй хувь юм. Одоогоор манай улсаас бэлтгэгдэж байгаа ноолуурын 20-30 хувь нь Хаан ширхэгт-ийн стандартыг хангаж байгаа юм. Хамгийн нарийн ширхэгт буюу тансаг зэрэглэлийн, чанар сайтай Хаан Ширхэгт ноолуурыг дэлхийн брэндүүд хэдийнэ хүлээн зөвшөөрч, тэдний хүсэн хүлээдэг бүтээгдэхүүн болоод байна. Тухайлбал, Ханбогд Кашимер ХХК Итали улсаас 100 тонн Хаан ширхэгт стандартын ноолуурын захиалга авч, эхний бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар бэлтгэж байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, тус компанийн экспортын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, Хаан ширхэгт брэндийг дэлхий дахинд таниулах чиглэлээр хийсэн ажлын үр дүн эхнээсээ гарч байгааг харахад таатай байна. ХХААХҮЯамнаас малчдад ноолуурын анхан шатны бэлтгэлээ чанартай хийх, үнэ цэнийг нь хадгалахыг байнга зөвлөж байсан. Цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон монгол малаас гардаг түүхий эдийн чанар дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг. Зөөлөн алт гэгддэг энэ онцгой түүхий эдийн дулаан хадгалах, агаар нэвтрүүлэх чанар, зөөлөн, тансаг шинж, нарийн ширхэглэг, эдэлгээ даадаг зэрэг нь брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд ноёрхох давуу талыг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн жилийнхээс 5 дахин их захиалга ирсэн гэж бодож байна. Тэр дундаа Сүхбаатар аймгийн малчид маань зөөлөн алт-ынхаа чанар нэр хүндийг өндөрт өргөж байгаад салбарын сайдын хувьд ихээхэн талархаж байна гэлээ. Ханбогд Кашимер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг, Бид Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Архангай, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудад түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчийн газруудыг байгуулсан. Эдгээр аймгаас шаардлага хангасан, сайн чанарын ноолуурыг бэлтгэж байна. Жилд 1000 тонн самнасан ноолуур боловсруулах, 100 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, тогтвортой, чанартай ноолуурыг бэлтгэн нийлүүлэгч компани. Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улс руу дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг. Энэ жилийн хувьд томоохон захиалга ирээд байсан Хаан ширхэгт-ийн өндөр стандартыг Сүхбаатар аймгийн ноолуур хангасанд маш их баяртай байна. Цаашид бусад аймгуудад энэхүү стандартыг хангахад туслах чиглэлээр малчидтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийг хоёр жил дараалан “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр өргөмжиллөө
2020-05-22 10:13:52 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ТОП 100 аж ахуйн нэгж-ийг өнөөдөр (2020.05.20) тодрууллаа. Эрдэнэс Монгол ХХК ТОП 100 аж ахуйн нэгж-ийн 25 дугаарт өргөмжлөгдсөн бөгөөд өнгөрсөн онд 16.1 сая.тн коксжих нүүрс, 41 сая.тн зэсийн хүдэр, 6.1 сая.тн эрчим хүчний нүүрс олборлож, 1.1 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн юм. Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, татварт төвлөрүүлсэн үзүүлэлтээр 2018 онд ТОП 100 аж ахуйн нэгжийн 37 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил ийнхүү 25 дугаар байрт бичигдэж, амжилтаа ахиулж байна. Өргөмжлөл, цомыг Эрдэнэс Монгол ХХК-ийн Уул уурхай, техник технологийн газрын захирал Б.Элбэгзаяад гардуулан өгчээ. Шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулахад Үндэсний аудитын газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажилласан байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ
2020-05-21 09:41:02 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 19 дэх жилдээ улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулж, алдаршууллаа. ТОП-100 аж, ахуйн нэгжийг тодруулж, өргөмжлөх үйл ажиллагаа энэ жил Covid-19 халдварын тархалтаас үүссэн нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр өнөөдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Эрдэнэтийн уурхайчид 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа. 2019 онд 961.7 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт болж байна. Энэ нь 2016 оноос 5.2 дахин өндөр үзүүлэлт бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 2017 онд 96 сая, 2018 онд 108 сая, 2019 онд 146 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэсэн үг юм. Сүүлийн 3 жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн.Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулж байна.
ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
2020-05-21 09:01:17 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа. Тухайлбал,төлбөрийн картын процессорын зөвшөөрлийгККТТХХК-д, цахим мөнгө гаргахзөвшөөрлийг Супер Ап ХэтэвчХХКболон Ард Кредит ББСБ ХК-д олгосон. Зөвшөөрлийг гардуулах арга хэмжээнд Монголбанкны Дэд ЕрөнхийлөгчГ.Энхтайван, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа,ККТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх, Супер Ап ХэтэвчХХК-ийнтолгой компани Лэндмн ББСБ ХК-ийнгүйцэтгэх захиралО.Болдбаатар,Ард Кредит ББСБ ХК-ийнгүйцэтгэх захирал Г.Тэлмэннар оролцов. Монголбанкны Дэд ЕрөнхийлөгчГ.ЭнхтайванЗөвшөөрөл авч байгаа финтек компаниуд нь хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлж, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллана гэж найдаж байна, хууль тогтоомжийг баримталж ажиллаарай гэж хэллээ.
Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотой өгөгдсөн ажлын тайлангаа танилцууллаа
2020-05-20 11:34:40 Нийтлэгдсэн: Эдийн засагСанхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатартай ярилцлаа. Монголбанкнаас гаргасан мэдэгдэлд Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар тайлангаа амжилттай хамгаалвал 10 сар гэхэд саарал жагсаалтаас гарах боломжтой гэж мэдэгдсэн байсан. Хурлаар манай тайланг хэрхэн хэлэлцсэн бэ? Бид 1 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон Ази Номхон далайн хамтарсан бүлгийн (АНДХБ) хурлаар 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээрх 6 ажлыг танилцуулж хамгаалсан. Парис хотноо 2 дугаар сард болсон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит хуралдаанаар Монгол Улс нийт үүрэг даалгаврынхаа 50 хувийг биелүүлж хангалттай үнэлгээ авсаныг зарласан. Ингээд бидэнд 3 ажил үлдсэн. Гэвч Ковид-19 цар тахалын нөхцөл байдлаас шалтгаалан ФАТФ-аас Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ)-ийн үйл явцыг зогсоож, улс орнуудыг хянах явцыг 4 сараар хойшлуулсан. Уг шийдвэрийг гаргах талаар манай улсад урьдчилан мэдэгдсэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдаас ФАТФ-ын ерөнхийлөгчид хандан Монгол Улс хяналтын үйл явцыг үргэлжлүүлэн, хийсэн ажлаа тайлагнах, хамгаалах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Ингэхдээ цахим хэлбэрээр хамгаалах тухай хүсэлт гаргасныг ФАТФ-ийн Ерөнхийлөгчөөс албан ёсоор хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн. ФАТФ-ийн стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл маань идэвхитэй ажиллан, тайлангаа 4 дүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн. Монгол Улс АНДХБ-т 5 дугаар сарын 11-ний өдөр үлдсэн 3 ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан. Хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Хурлын үр дүн урьдчилсан байдлаар 5 дугаар сарын 28-нд гарч, ФАТФ-ын албан ёсны хариу 6 дугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байгаа. ФАТФ-ын саарал жагсаалттай холбоотойгоор төрийн байгууллагуудын оролцоо ямар байгаа вэ? Үлдсэн 3 ажил дээр ямар байгууллагууд ажиллаж байна? Саарал жагсаалтаас гарах ажилд холбогдох бүхий л төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын идэвхи хүчин чармайлт чухал. Засгийн газраас Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулсан. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хамтын ажиллагааны зөвлөл ажилладаг. Эдгээр ажлын хэсэг болон зөвлөлд холбогдох төрийн бүхий л байгууллагууд байгаа. Ажлын хэсэг, зөвлөл тогтмол хуралдаж, холбогдох ажлын даалгаврын дагуу тодорхой төлөвлөгөөтэйгөөр маш эрчимтэй ажиллаж байгаа. Үлдсэн 3 ажлын даалгавар дээр Монголбанк, Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, АТГ, УЕПГ, Терроризмтой тэмцэх зөвлөл болон бусад холбоод маань идэвхтэй хамтран ажиллаж байна. ФАТФ-аас манай улсыг стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулахдаа 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд 6 үүрэг даалгаврыг 2019 онд өгсөн. Хэрэв манай улс үлдсэн ажлууд дээрээ 100 хувь гүйцэтгэлтэй гэж дүгнэгдсэн тохиолдолд жагсаалтаас гарах уу? ФАТФ-ын үнэлгээний үйл явц хэрхэн явагдах вэ Монгол Улсад одоогийн байдлаар 3 ажлын даалгавар үлдсэн гэдгийг би дээр хэлсэн. Хэрвээ ФАТФ-ын 6 дугаар сарын 24-25-ны өдрийн хурлаар ажлын гүйцэтгэл хангалттай гэж үзвэл тусгайлсан ажлын баг гарган Монгол улсад ирж газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргана. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай улс ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврыг үнэхээр биелүүлсэн эсэхийг газар дээр шалгах, төрийн голлох байгууллагуудын удирдлагууд болон зарим мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөлтэй уулзах, мөнгө угаахтай тэмцэх манай орны улс төрийн өндөр эрмэлзэл байгаа эсэхийг хянах үйл явц юм. Уг үйл ажиллагаа нь ФАТФ-ийн дараагийн хурлаас өмнө болох ёстой тул 10 дугаар сараас өмнө хийгдээд дууссан байх ёстой. Хамгийн гол зүйл нь Монгол Улсын явцын хяналт тогтмол үргэлжлэх тул бид өмнө гаргасан идэвх, хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой. Европын холбооноос гаргасан хар жагсаалтын талаар тодорхой тайлбарлаж өгнө үү. ФАТФ-ын саарал жагсаалтад орсон гэх улс орнуудад Европын орнууд санхүүгийн хориг арга хэмжээ авахаар боллоо гэсэн ойлголт олон нийтийн дунд төрсөн. Европын холбооноос гаргасан аргачлал, журам дээр хар жагсаалт гэсэн нэршил байдаггүй бөгөөд элчин сайд ч мөн хар жагсаалт гэх ойлголт байхгүйг мэдэгдсэн. Албан ёсны нэршил нь стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон гэдэг нэршил байгаа. Энэ нь олон нийтийн сүлжээнд, харилцагчдыг төөрөгдүүлсэн буруу мэдээлэл өгөх үндэс болж байна. Европын Комиссоос гаргасан мэдэгдэлд жагсаалтанд орсон улсад хөгжлийн тусламж үзүүлэх, худалдаа бизнесийн харилцаа үүсгэхэд ямар ч төрлийн хориг арга хэмжээ авахгүй талаар мэдээлсэн. Үүнийг манай улсад суугаа суурин төлөөлөгч, Европын холбооны элчин сайд ч уулзалтын үеэр тэмдэглэж хэлсэн. Гэхдээ банк, санхүүгийн байгууллагууд нь жагсаалтанд орсон улс орнуудын банкнаас хийх гадаад гүйлгээнд нэмэлт хяналт тавьж, харилцагчийг таньж мэдэх үйл явцад нэмэлт мэдээлэл шаардах тохиолдлууд гарна. Европын Комиссын жагсаалтад орох болсон цорын ганц шалтгаан нь Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад багтсан явдал юм. Өөрөөр хэлбэл ЕХ-ны аргачлал, журмын дагуу ФАТФ-ын саарал жагсаалтад байгаа бүхий л улс орнуудыг автоматаар өөрсдийн жагсаалтдаа оруулдаг байгаа. Европын Комиссоос жагсаалт гаргасан хэдий ч Европын Парламент болон Зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлж баталгаажуулах процесстой. Энэ үйл явц нь ойролцоогоор 1-2 сарын хугацааг хамарна гэж харж байна. Хэрэв батлагдвал 10 дугаар сараас эхлэн хэрэгжинэ гэдгийг Европын холбооноос мэдээлсэн. Тиймээс бидний хувьд хамгийн чухал анхдагч алхам бол ФАТФ-ын жагсаалтаас гарах юм. Монгол Улсын нэгэн адилаар ФАТФ-ын саарал жагсаалтад багтсан Исланд болон Албани Улс нь Европын Холбооны гишүүн орон биш боловч эдийн засаг, худалдааны чухал түнш, Европын Холбооны эдийн засгийн бүст хамаарах улс орнууд учраас Европын Комисс өөрсдийн жагсаалтад оруулаагүй шийдвэр гаргасан байсан. Тэгвэл ФАТФ ЕХ-оос гарах энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авах бол, энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлсэн үү? Манай ажлын хэсэг 5 дугаар сарын 7-ны өдөр ФАТФ-тай цахим хурал хийх үеэр энэ талаар тодруулсан. ФАТФ-ын мэдэгдсэнээр Европын холбооны үйл ажиллагаа нь ФАТФ-аас тусдаа бөгөөд хяналтын үйл явцад нь ямар нэг байдлаар нөлөөлдөггүй болохыг мэдэгдсэн. Иймд Монгол улсын ОУХАХБ-ийн хяналтын үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. ФАТФ-аас Монгол Улсад үүрэг даалгавар өгч, хэрэгжүүлэх хугацааг 2021 оны 5 сар хүртэл байхаар тогтсон ч манай улс энэ оны 10 сар гэхэд гүйцэтгэлээ хангах төлөвлөгөөтэй байгаа. Ийм боломж бидэнд бий юу? Монгол Улсыг ФАТФ-ын жагсаалтаас гаргах ажилд төрийн бүхий л шатандаа өндөр хэмжээний ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаа. ФАТФ-аас Монгол Улсыг богино хугацаанд өндөр ахиц гаргасан талаар мэдээлсэн. Нөгөө талаар бид энэ жагсаалтад удах эрх байхгүй. Эдийн засаг, банк санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийг бодсон ч тэр боломжит хамгийн богино хугацаанд гарах ёстой. Үүний төлөө холбогдох ажлын хэсгүүд эрчимтэй ажиллаж байгаа. Гол нь ФАТФ-ын хурлаас гарах албан ёсны үр дүнгээр бидний ажил үнэлэгдэнэ. Эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөө ямар байх вэ? ФАТФ-ийн жагсаалт нь эдийн засагт гадаад гуйвуулга, гадаад худалдаа, худалдааны санхүүжилт, санхүүгийн салбарын хөгжил, гадаад зах зээлээс эх үүсвэр татах зардал, хөрөнгө оруулалт гэсэн сувгуудаар нөлөөлдөг. Банк санхүүгийн салбарт корреспондент банкны үйл ажиллагаагаар дамжиж нөлөөлдөг. Өөрөөр хэлбэр банкуудын гадаад төлбөр тооцоонд харилцагчийг таньж мэдэхтэй холбоотойгоор нэмэлт мэдээлэл шаардах, илүү мэдээллийг нягтлах тал дээр нэмэлт цаг хугацаа шаарддаг. Түүнээс гадаад төлбөр тооцоо зогсох, гадаадын шууд хөрөнгө оруулалтууд, төсөл хөтөлбөрүүд шууд зогсох зэргээр туйлшрах нь өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ ФАТФ-ийн жагсаалтад удах нь дээр дурьдсан асуудлуудыг улам хүндрүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Иймд бид боломжит хамгийн богино хугацаанд ФАТФ-ийн жагсаалтаас гарах ёстой. Энэ ч чиглэлээрээ эрчимтэй ажиллаж байгаа. Бидэнд цаашид анхаарах асуудал бий юу? Цаашид мөнгө угаах, терроризмтой тэмцэх Монгол Улсын үндсэн тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч, холбогдох бүх байгууллагууд тогтмол арга хэмжээ авч ач холбогдол өгч хамтран ажиллах ёстой. Энэ бол олон улсын стандарт, журам заавар хурдацтай өөрчлөгдөж байгаа, тавигдах шаардлага өдөр ирэх тусам нарийн болж байгаа өнөөгийн нөхцөлд бидний зайлшгүй анхаарч авч үзэх ёстой асуудал. Мөн мөнгө угаах, терроризмтой тэмцэх Монгол Улсын тогтолцоог үнэлэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх ажил эдгээр ажилтай зэрэгцэн ид өрнөж байна. Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан үндсэн ажлын хэсэг болон 10 дэд ажлын хэсэгт нийт 30-аад байгууллагын 100-аад төлөөллөөс бүрдсэн том баг ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд үндэслэн харилцан үнэлгээний багийн үнэлгээ гарах болно, цаашлаад Монгол улсын МУТСТ тогтолцооны дараагийн дунд хугацааны үнэлгээний үндсэн чухал суурь болно. Ярилцсанд баярлалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй