ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ, ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТ, ЖУРАМ
2020-05-29 09:57:49 Нийтлэгдсэн: Эдийн засагЗээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн мэдээллийн нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлын стандарт, журам-ын төсөлд санал авахаар танилцуулж байна. Та журмын төсөлд ирүүлэх саналаа [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ үү. Журмын төсөлтэйэнддарж танилцана уу.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
2020-05-28 11:57:13 Нийтлэгдсэн: Эдийн засагДэлхийн зах зээлд зэсийн үнэ өнөөдрийн байдлаар, 2020 оны улсын төсөвт төлөвлөснөөс 600 орчим доллар тонноор доогуур байна. Коронавирусын цар тахал дэлхий нийтэд төдийгүй улс орны эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвараа бууруулахгүйгээр, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүллээ. Уурхайчид коронавирусын цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалан, хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр эх үрсийн баярын өдрөөс эхлэн уурхайчдынхаа цалинг 10 хувиар, ахмадуудынхаа тэтгэмжийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэн бэлэг барьж байна. МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг Эрдэнэт үйлдвэр энэ жил 18 дахь удаагаа манлайлснаа саяхан гардсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уурхайчид 2019 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, эх орны хөгжилд оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлага зэрэг олон шалгуур үзүүлэлтийг тэргүүлж энэ шагналыг хүртсэн. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар МҮХАҮТ-ын 2019 оны ТОП-10 аж ахуйн нэгжүүд улс, эх орны хөгжлийн асуудлаар уулзалт зохион байгуулах юм. Тэд Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэгжүүлж байгаа, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, цалин урамшууллаа өсгөх сайн туршлагаас суралцаж, хамтдаа Монгол улсын Эдийн засгийг эрчимжүүлэх талаар санал солилцох юм байна. ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн нь уурхайчдад урам зориг өгч, цаашид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ коронавирусын халдварын цар тахлын улмаас дэлхий нийтэд үүсээд байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэмнэлтийн бодлого, урьдчилан сэргийлэх оновчтой шийдлээр даван туулж чадна хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ил уурхайн ажил байдалтай танилцах үеэрээ онцолсон юм. Фото: Б.Баттөгс
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
2020-05-28 09:39:03 Нийтлэгдсэн: Эдийн засагДэлхийн зах зээлд зэсийн үнэ өнөөдрийн байдлаар, 2020 оны улсын төсөвт төлөвлөснөөс 600 орчим доллар тонноор доогуур байна. Коронавирусын цар тахал дэлхий нийтэд төдийгүй улс орны эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвараа бууруулахгүйгээр, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүллээ. Уурхайчид коронавирусын цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалан, хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр эх үрсийн баярын өдрөөс эхлэн уурхайчдынхаа цалинг 10 хувиар, ахмадуудынхаа тэтгэмжийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэн бэлэг барьж байна. МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг Эрдэнэт үйлдвэр энэ жил 18 дахь удаагаа манлайлснаа саяхан гардсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уурхайчид 2019 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, эх орны хөгжилд оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлага зэрэг олон шалгуур үзүүлэлтийг тэргүүлж энэ шагналыг хүртсэн. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар МҮХАҮТ-ын 2019 оны ТОП-10 аж ахуйн нэгжүүд улс, эх орны хөгжлийн асуудлаар уулзалт зохион байгуулах юм. Тэд Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэгжүүлж байгаа, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, цалин урамшууллаа өсгөх сайн туршлагаас суралцаж, хамтдаа Монгол улсын Эдийн засгийг эрчимжүүлэх талаар санал солилцох юм байна. ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн нь уурхайчдад урам зориг өгч, цаашид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ коронавирусын халдварын цар тахлын улмаас дэлхий нийтэд үүсээд байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэмнэлтийн бодлого, урьдчилан сэргийлэх оновчтой шийдлээр даван туулж чадна хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ил уурхайн ажил байдалтай танилцах үеэрээ онцолсон юм. Фото: Б.Баттөгс
Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй буюу гурван сая төгрөг хүртэлх төлбөрийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус системийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр амжилттай нэвтрүүлсэн. Тус системийн дэд систем болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагч төлбөр, тооцоог гүйцэтгэхэд бий болох давуу талыг танилцуулж байна. Дансны нэгдсэн сан нь хэрэглэгчийн дансны нэр, дугаар гэсэн үндсэн мэдээллийг утасны дугаар, и-мэйл гэх мэт дахин давтагдашгүй мэдээлэлтэй холбон бүртгэлжүүлэх, системийн оролцогчид үүссэн дансны мэдээллийн сангаас лавлагаа авах, банк хоорондын төлбөр тооцоонд ашиглах боломжтой систем юм. Ингэснээр хүлээн авагчийн дансны нэр, дугаар зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ амжилтгүй болох эрсдэл буурах, харилцагчийн болон банкны нэр, дансны дугаар зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн дахин давтагдашгүй мэдээлэллийг ашиглан хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талуудтай юм. АСН+ системийн дансны нэгдсэн санд оруулсан банкны харилцагчийн дансны нэр, дугаар мөн үүнтэй холбосон утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээлэл нь зөвхөн төлбөр тооцоонд ашиглагдах бөгөөд гуравдагч этгээд өөр зориулалтаар ашиглах боломжгүй юм. ДНС-ийн талаарх эрх зүйн зохицуулалтыгэндхолбоосоор харна уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй